аун, массаж нэрийн дор бэлгийн мөлжлөг явуулан бусдын биеийг үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон, хэсэгчилсэн арга хэмжээг 2018 оны 1 дүгээр сараас эхлэн тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Даваанямтай ярилцлаа.
Саун, массаж нэрийн дор нууц, далд аргаар охид, бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөгөд өртүүлж байгаа хууль бус үйлдэлтэй холбогдуулан явуулсан шалгалтынхаа талаар мэдээлэл өгөөч.
Хүн худалдаалах гэмт хэрэг нь нарийн зохион байгуулалттай, нууц далд аргаар үйлдэгддэг төдийгүй бусад төрлийн гэмт хэргийн адил хохирогчийн зүгээс хуулийн байгууллагад тэр бүр ханддаггүй онцлогтой.
Манай улсад дээрх гэмт хэрэг нь ихэвчлэн бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж гудамж талбай, олон нийтийн газраас үйлчлүүлэгчээ олсоноор саун массажны газар, караокед нууц далд байдлаар биеийг нь үнэлүүлэх, интернетэд “Меssаge zar” байрлуулж дуудлагаар секс үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний байгууллагын ажилтнуудаар дамжуулан клиент (үйлчлүүлэгч) олох хэлбэртэйгээр явагдсаар байна.
Бид дээрх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд бид нийслэл хотын хэмжээнд тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад 42 удаа гэнэтийн үзлэг, шалгалтыг зохион байгуулахад БЗД-ийн нутаг дэвсгэрт 10, БГД-ийн нутаг дэвсгэрт 16, СБД-ийн нутаг дэвсгэрт 3, ЧД-ийн нутаг дэвсгэрт 7, ХУД-ийн нутаг дэвсгэрт 2, СХД-ийн нутаг дэвсгэрт 1 нийт 39 саун, массажны газрыг илрүүллээ.
Энд давхардсан тоогоор насанд хүрээгүй буюу 16-17 насны 6, насанд хүрсэн 145 эмэгтэйг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалж байсныг илрүүлсний гадна дээрхи арга хэмжээг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Биеэ үнэлэх, үнэлүүлэх, орон байраар хангах, тэдний хооронд харилцаа, холбоо тогтоож өгөх гээд энэ үйлдэл нь сүлжээ байдлаар явагдсаар байна. Эдгээрт ногдуулах торгууль шийтгэлийн хэмжээ, эрх зүйн орчин ямар байдалтай байна вэ.
2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд “Биеэ үнэлэхэд бусдыг татан оруулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож байсан бол 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд дотоод дахь бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн онцлог бүрэлдэхүүнүүдийг орхигдуулсан нь саун массаж, үйлчилгээний газруудад биеэ үнэлэхийг зохион байгуулах, биеэ үнэлэх нөхцөл бололцоогоор хангах гэмт үйлдлийг өөгшүүлж, гэмт этгээдэд ял завших боломжийг олгосоор байна.
Одоо Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд зааснаар өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан хүнийг нэг зуун нэгжтэй /100.000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй /1000.000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, торгохоор хуульчилсан нь бэлгийн мөлжлөгийн дээрх хэлбэртэй хууль сахиулах байгууллагаас тэмцэх, таслан зогсооход тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болоод байгаа юм.
Харин тус хуульд Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй /50.000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан нь биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орж буй этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг бий болгож өгсөн.
Бид сая шалгалтаар илэрсэн зөрчлийн хүрээнд 4 үйлдэлд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч, 4 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн материалжуулаад байна.
Удаа дараагийн шалгалтаар зөрчил, дутагдал илэрсэн ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагаас тусгай зөвшөөрөл олгодог газарт нь хандаж тодорхой шалгуур тогтоох тал дээр санал, хүсэлтээ гаргах эрх нь байгаа биз дээ. Ер нь дээрх газруудад зөвшөөрлийг хаанаас олгодог юм бэ.
Саун, массажны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар байгууллага, албан тушаалтнаас олгох талаар зохицуулсан зохицуулалт одоогоор байхгүй. Аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн төрлийг зааж өгсөн ч уг жагсаалтад саун, массаж, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авахаар зохицуулаагүй байдаг.
Түүнчлэн саунтай холбоотой Стандарчилал, хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан BNS:5164:2010 стандартын 9.1 дэх хэсэгт: Үйлчилгээний газарт ажиллагсад нь тухайн чиглэлээр сургалтад хамрагдаж мэргэшсэн байх, 9.2 дахь хэсэгт: Иллэгийн ажилтан /массажист/ нь эрх бүхий байгууллагаас баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй байх ба ил харагдахуйц газар байрлуулсан байна гээд тус стандартыг сауны үйл ажиллагаа эрхлэгчид заавал мөрдөхөөр заасан хэдий ч биелэлт, үйл ажиллагаанд нь хяналт тавих, хариуцлага тооцох субъект тодорхойгүй.
Өмнө нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зочид буудал, сауны газрын ажлын байрны дүгнэлтийг гаргадаг байсныг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолоор хүчингүй болгосонтой холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017-09-14-ний өдрийн а/149 тоот тушаал гарч Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтад бүртгэсэн.
Цагдаагийн албан тухай хуулийн 10 дугаар зүйлд Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцлийг тогтоох, арилгуулах, 11.1.7-д хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах гэж заасан нь цагдаагийн байгууллагаас саун, массажны газарт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд л шалтгаан нөхцлийг арилгуулах арга хэмжээ авахаас бусад үед үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ байхгүй.
Гадны улсаас хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг авч ирсэн тоо баримтын талаар мэдээлэл өгөөч.
Гадны улсад биеэ үнэлэх, бэлгийн мөлжлөгөд өртөж байсан иргэдийг эх оронд нь авч ирүүлэх арга хэмжээг Гадаад Харилцааны яамны Консулын газар болон гадаад улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Үүнд 2014 онд Филиппин улсаас 1, БНХАУ-ын Эрээн хотоос 3, 2015 онд БНТУ-аас 1, 2016 онд БНХАУ-ын Манжуур хотоос 1, Эрээн хотоос 1, БНСУ-аас 1, Малайз улсаас 1, 2017 онд БНХАУ-ын Эрээн хотоос 2, Хөх хотоос 1, Шанхай хотоос 3, Бээжин хотоос 1 иргэнийг тус тус авч ирээд байна.
Б.Отгончимэг
Zaluu.com
7 Comments
duudlagaar bie vneleh zvgeer yum bn shuu martwaa
buudald saund yanhkanduul zvgeer gd bgam bnlda yanhkanuud uasa nemegdnvv gehees bish bvvr algo boljihgvee ymar sulraltai pizda yanhkanudi saltaani munguur bayji gj bodseem
Зөрчлийн хууль гэнэ ээ, иш чааваас. Биеэ үнэлбэл 100К авна, байгууллагаас 1 саяыг авна, биеийг нь үнэлүүлж бэлгийн харьцаанд орсон бол 50К гэнэ үү? Энийгээ тэгээд хуулийн зохицуулалт, шийтгэл, санкци гэж байгаа юм уу?
Эрэгтэй хүмүүс очиж авахгүй бол биеэ үнэлэлт эрс буурна шүү дээ. Энэ эмэгтэйчүүд ч өөр ажил хийнэ биз.
Энэ lady kkk гэсэн 2 нөхөр нэг нь янхан нөгөөх нь зохион байгуулагч нь юм у хаашаа юм.
Biye unelegchid bsaar irsen
Bsaar ch bh bno
Mongoliin tsagdaa nariin sain duraaraa khiideg khiij chaddag gants ajil ni ene saun massajaar genetiin ajilllagaa khiikh
Busad ajliig zakhialgaar tulburtei khiideg bolson manai Tsagdaagiin erunkhii gazar XXK ….kkkk