Миний буруу юу?

Сайн байна уу? 20 хүрч яваа залуу байна. Би өөрөө дуу цөөтэй дотогшоогоо, найз нөхөд цөөнтэй, шоу цэнгээнд дургүй хүн л дээ. Нэг эмэгтэйтэй танилцаад 3 жил үерхэж эхлээд 6 сар болж байна. Тэр минь надаас 2 насаар эгч, цоглог, эрч хүчтэй, олон найз нөхөдтэй, хааяа шоуддаг, яриа, түргэн ууртай, гадагшаагаа хүн. 3 жилийн өмнө танилцаж гайгүй дотно байж байгаад уулзахаа болиод 9 сарын өмнөөс дахиж уулзаж үерхсэн. Сүүлийн 2, 3-н сар бараг өдөр болгон муудалцах боллоо. Юунаас вэ гэхээр үргэлж миний EX-н талаар яриад л сонин сонин юм асуугаад байх юм. Анхандаа ч би анзаарахгүй жижиг зүйлс нтр асуугаад байхаар нь тоохгүй хэлээд байсан чинь өдөр болгон асуудаг болоод байх юм. Би хариулахгүй, чимээгүй байхаар толгой түрийгүй цохиод, хүн рүү чичлээд, алгадаж, элдэв бусаар хараадаг боллоо.

Бас асуухаараа зүгээр асуухгүй дандаа хэрүүлийн өнгө аястай уурлаж, уцаарласан байдлаар асууна. Асуухаараа өмнөх хүнтэйгээ юу хийдэг байсан? Ямар байрлалаар сексддэг байсан, найзууддаа юу гэж ярьдаг байсан, хэр их уулздаг байсан, хамт хэр их цагийг өнгөрүүлдэг байсан гээд? сонин2 асуулт асуух юм. Би түүнтэйгээ буцаж нийлснээсээ хойш би ямар ч асуудал гаргаж өөр хүнтэй харьцаж уулзаж, ярьж явсангүй. Түүнийгээ тэгээд хашраачихсан бол асууж болох л доо. Сүүлд асуухад нь би хариулахгүй байсан чинь чам шиг арчаагүй шэ*с, п*зд*, нохойн гөлөг хэзээ ч сайхан амьдрахгүй нтр гэхчилэн хамаагүй үгээр доромжилоод би бүүр сүүлдээ хэлэх үггүй болоод дуугаа хураасан.

Би эхэндээ асуултанд нь хариулаад байсан болохоор улам түүнийгээ өөхшүүлээд байсан юм шиг санагдаад сүүлдээ хариулахаа больсон. Би тэвчих үед нь тэвчиж, уурлаж, гуйж, салья ч гэж хэлж үзсэн. Намайг уурлах эсвэл салья гэж хэлэхээр би дахиж асуухгүй, намайг уучлаарай гээд л уйлж гарна. Би уурандаа гэрээс нь гараад явах гэхээр хөлнөөс зүүгдээд бүүр салахгүй. Өөрөөсөө холдуулаад гарахаар элдэв хутга, мэс бариад би өөрийгөө тэгвэл гэмтээнэ, тэгвэл намайг чамд хайртай гэдэгт итгэнэ гэж хүн айлгаж сүрдүүлэх юм. Нэг удаа ингэж байгаад пивоны шил хүчтэй цохиж хагалаад хөлөө гэмтээсэн, би гэмтэл рүү авч явж оёо тавуилсан. Анхнаасаа би түүний асуултанд хариулсан нь миний буруу юм болвуу? эсвэл би учрыг нь олохгүй байгаа юм болвуу?

Магадгүй өмнө нь хүнтэй уулзаж учраагүй хүн байсан бол ингэж асууж болох л юм гэж хааяа бодогдоно. Өмнө нь олон залуучуудтай болзож уулздаг байсан гэсэн, тэрийгээ өөрөө надад хэлсэн, тэгэхдээ дотно харилцаанд орж байсан нь 1, 2 л гэж хэлсэн. Би тэр залуучуудынх нь талаар нэг ч үг асууж байсангүй (заримыг нь би танина). Зарим өдөр хэрүүлгүй их сайхан байдаг, тэгтэл тэр нэг сонин асуулт асуугаад л хамаг сайхан байсан зүйлийг нураачихна. Сексийн тал дээр бид 2 ямар ч асуудал байхгүй гоё байдаг. Бас тэр ингэж асуугаад байгаа нь хэрүүл хийх шалтгаан болоод байгаагаа мэддэг хэрнээ ерөөсөө засахгүй юм, би бас асуухгүй бодохгүй байхад нь туслахыг л хичээдэг. Би эхэндээ хайр халамж дутагдаад байгаа юм болвуу? гэж бодоод улам илүү их хичээж түүндээ хайртай гэдгээ мэдрүүлээд, хамт байгаад, хамт ярилцаж, түүнийгээ тайвшируулахыг хичээсэн.

Харин өнөөдөр бүүр утсаар ч ярьмааргүй байна. Тэгээд надад асуугаад байгаагаа тайлбарлахдаа би чамтай анх танилцаад л хайртай болсон, хамт байгаагүй ч гэсэн би чамайг өнгөрсөн хугацаанд өөрийнхөө гэж боддог байсан болохоор чамайг өөр хэн нэгэнтэй байсан гэж бодохоор галзуурах гээд байна гэж надад тайлбарласан (өөрөө ч бас энэ хугацаанд өөр залуутай дотно байсан). Сарын өмнө уулзахгүйгээр утасны цаанаас салья гэж хэлээд тасалж утасны дугаарыг нь блоклоод фб дээр блоклосон ч гэсэн түүнийгээ санаад, санаа зовоод, юу хийж явж байгаа бол гэж бодсоор тэвчихгүй очиж уулзаж буцаж нийлсэн. Өмнө нь өөрийнх нь ардаас гүйдэг байсан залуучуудтайгаа заримтай нь чатласан байхаар нь би уурласан чинь дахиж тийм асуудал гаргахаа больсон.

Тэгсэн сүүлд дахиад нэг залуутай чатлачихсан байхаар нь хэд хоног чимээгүй явж байгаад нэг өдөр тэсэхгүй уурласан чинь, би чамайг хэзээ надад уурлах болоо гээд л яваад байлаа, ашгүй чи нэг юм хэллээ, би чамайг хэр удаан тэвчихийг чинь харах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд тэр залуутайгаа ямарч холбоогүй зүгээр чамайг мэдчихээд хэлэхнүү гүй юу гэж шалгасан юм гэж хэлсэн. Би өөрийгөө жоохон хартай гэж боддог л доо тэрэн дээр миний буруу. Тэгэхдээ би байнга хардаад байдаггүй. Нэг удаа би өөр нэг эмэгтэйн фб-г үзчихсэн байсан чинь history-г шалгаж байгаад мэдээд маш их уурласан. Би ч буруу зүйл хийснээ мэдсэн болохоороо уучлалт гуйгаад дахиж тийм юм болохгүй нтр гэж хэлсэн. Харин тэр минь надад чи надаас салья гээд байдаг байсан дараа нь ш**х гэж байгаа хүүхнээ ингэж хараад явж байсан байна нтр гэж хэлсэн. Би бас л дотроо хэлэх гэснээ залгиад өнгөрсөн. Би хэзээ ч түүнээсээ салаад өөр хэн нэгэнтэй байя нтр гэж хүний fb profile-руу өндийж байсангүй. Одоо би яавал дээр вэ?

18 Comments

  1. 124658684 says:

    пэээээ, сэтгэцийн өвчтэй хүүхэн байна шдээ.
    ямар аймаар юм бэ? наадах хүүхэн чинь чиний амьдралыг там болгоно. салж нийлж явж байгаад хүүхэдтэй болно. хүүхдээ бодоод бүх насаараа тэсэж амьдрах болно. хүүхдүүд чинь ч ээжийнхээ сэтгэцийн өвчинг өвлөж төрнө.

  2. hongoroo says:

    hahahaa unshsan bvr yg bi shvv… ugasa tegdiimoo bi ch gsn nuhurteiguu taniltsaad exiinh ni tuhai yrial uur hvreed tosoolon bodoh chadvar ihtei ch blaa ternees ilvv garhiig hvseel esvel ternees dor ch bga ym shg sanagdaad l ene 2 yadag bsan bol yu hed bsan bol gd ih ch hervvl gardag bsoon yg l tanai nz ohin shg chn tgd manai nuhur ih tevcheertei bi ehnii 1,2 jil yrisan odoo bid 2 6n jil bolj bn…. odoo tgdeg bsnasa icheed bdiishd …. chinii tevcheer l medne dee

  3. handaa says:

    End salaad hereggui gesen humuus hudlaa medemhiirch bgaa schuu, sain sex hii ch geh schig, tegeheer yahuu? ter huuhnii setgez ni saijirch eruulchih uu. Uursdiihuu ur huuhed duu ni baisan bol ingej muuhai handahgui dee ta nar.

    Chi uuriiguu l hairlahgui bol uur hen ch chamaig hairlahgui schuu! Salaad taivan amidar tegj baital sain saihan hun taarna.

  4. Болд says:

    Хүмүүжилгүй эмэгтэй байна. Чи түүнд бэлгийн ханалт өгч чадахгүй байгаад гол асуудал байна. Бэлгийн харьцаанд орох доо илүү нээлттэй бүтээлч байх. Түүний дур ханах боломжийг нь хүлээ, сайн өдөө. Дахиад хэлье санаачлагатай бай. Тэгээд байдлыг ажигла даа. Ер нь бол хань ижил бол хэр зэрэг тохирох оо бодолцоорой. Үргэлжлүүлээд удаан хугацаагаар үерхээд үз. Боломооргүй бол дараа нь хөндийр. Одоо бол хүүхэнд чинь биш чамд өөрт чинь асуудал байна.

  5. Чамд гэхэд says:

    20 хүрч яваа гэнээ бас Хошногныхоо баасыг арчиж чадахгүй байж ягчистай учирч дээ чи. Өөрийгөө гэмтээдэг гэхээр наад ягчис чинь солиотойн шинж
    Алмас минь хурдан зугт хаашаа ч хамаагүй зугт

  6. Ккк says:

    Еерее нотой хун ереелийг харддаг гэж. Танай охин буруу сонсоогуй бол угуй гэдгуй л хун юм. Бас дээр нь гэр булийн сайн орчинд есеегуй, сэтгэцийн еерчлелттэй юм бна. Ер нь эртхэн больсон нь чамд елзийтэй юм бнадаа. Засрана, засаж авья гэж хичээх хэрэггуй л юм бна. Эртхэн хуухэд энэ тэрээ болохоосоо емне зугтаа. Яахав чи еерее гэрлэх болоогуй жаахан явалдья гэж бодож бгаа бол чи энэ зангаа болисон уед л цугтаа байя гэж хэлээд дахин ийм уйлдэл хийнгуут болих хэрэгтэй. Ер нл ь ирээдуйгуй юманд бол зогсоосон нь дээр байдгийн. Сайхан айлд ессен эруул сайхан охид залуус гараад л ирнэ дээ

  7. Zzz says:

    End ihenh humuus sal gj zowloson bn thde minii zugees salaad heregui gj zowloh bn amidrald ochnon l zuil bolno ene hetsuu ueiig davad garhin bol ta 2n amidral hevin l urgeljlene. Chi sain yrilts. Emegtei hun oortoo het itgelgui oorigoo busdas dooguur uneldeges bolj iim aash gargadag mon chamg busdad aldah vii gsen tom aidas bgam shig bn amidrald n esul oir toirond huuralt huuran mehlelt yvagdsan tuunig nudere harsan hun eregte hund itgj chadahaa bolison hunii l zan bn chg bas oorig n huurchih boluu gsen aidasta yr n ih hetsuu de chi sn yrilts hairtga hel huurahguu gedgee hel amlalt og oorig n john ch gsen hard sanaa tavi. Oo bas nemj helehed emegte hun hamgin ih hairta hunde hamgin muuhai aash gargadag gj unen shu

  8. Hh says:

    Owoo shiruun yma nz ohinii chn aria aashiin bagasgasan bi. Negt oortoo itgelgui esul oor ex ene teree boddog snagdlaa. Neg hesegtee salj naad huuhniihe bodol sanaag tsegtslehed ni tusal huuhed ene ter hdn jildee bolmoorguin bn yron aimar aashtai ym chi ooriin uzel bodoldoo bat heley gsn ugee helj bai tgd zoduulaad gar hurguulj bolohgui chmd bsn huwiin oron zai gj bii shuuuude

  9. Ahaas says:

    ger bvliin hvchirhiilel uildegch ooriin erhgvi bolgodog shvv dvv hvv, chi ooriigoo medehgvi zvgeer gej bodood bdag naad amantsar neelttei hvn chini ooriigoo omoorool zowtgool garna, chinii zuw bsan ch tewcheer aldaj tsohisnooroo chi l buruutan bolno. Hiigeegvi hergeeree ireeduid heruul zodoon hiihiig hvsehgvi bol Salaarai. 25,6 hvreed chinii handlaga bodol odoo bgaagaas oor bolno. Saihan taiwan amidar.

    • Jargaliin ezen says:

      yostoi unen ug shuu, saigan taivan amidrah ni jinhene jargal. shuuh tsagdaad ochih bol er hun chin yamar ch tohioldold buruutan bolj, ur huuhdee, oron geree, ed hurunguuruu hohirood ulddeg shg bgaam daa.

  10. eej says:

    Za huu mini,
    Chi minii huutei chazuu huu bn.
    Naad huuhen chin yostoi har gai zovlon duudaad baina daa.chi zaluu bolohooroo sain medehgui baina. yag tom aldahiin davaan deer baina.egcnh ni chamaig sain oilgoj bn hairtai yum schig sanagdaad uruvduud baina uu.
    Yah tegj bgaa .odoo l chinii er hunii uhaan medej dee! Er hun schig schiidver gargah zag chin bolson bn.DARUi SAL naad schulmaasaa
    Amidraliig chin tam bolgono.iim huuhnuud uneheer hund hani boldoggui yum.huuhedtei boloogui deeree Schuud sal.
    Buh holboogoo taslaad duuguihen alga bolchih.
    Uhne ene ter geed hudlaa l baihgui yu,dar ch bololgui uur hun zevreed l hevtej bn gej med!!!
    Za minii duu uhaantai schiidvertee hatuu zogsooroi tegvel chi olon muu yumnaas uuriiguu hamgaalj chadna.
    Amjilt.bichseniig chin unschihad chi uhaantai zaluu sanagdlaa, egchiinhee bichseniig bodoj schiidver gargaarai.

  11. Ganbaa says:

    Нэг л биш болохыг сэтгэл чинь шивнээд байхад л ухаан чинь өөрийг хийгээд байх юм. Ах нь 46 настай хэдэн хүүхэдтэй. Өөрсдөө асуудалтай хүмүүс хүнийг тамын амьдралаар амьдруулдаг юм билээ. Хүүхэдтэй болоогүй байгаа дээрээ бушуухан холд дүү минь. Хүүхэдтэй болчихвол хүн өөрийг бодож тэвчих хэрэгтэй болдог юм билээ

  12. huuj zaouul says:

    chinii umnu erlegiin elch origooroo zogsoj bgaa yum bna, amidra
    Iig chin tam bolgoj baij salah bh daa. naad em chin jiremsen bolchihvol
    chinii ireedui duuslaa l gesen ug. Ugaan chin medej dee, tiimerhuu emees chimeegui holdoj salj blaa,
    neg hesegtee chamaas bolson gej gereeslel bicheed mashind diruulj uhne, heregten bolgoh tuhai zanalhiildeg bj bilee. bi ni yahav ” teg teg, mashind hoid duguind ni sairuul, joloochid gai bolohgui shuu” gedeg bv, heseg haraaj doromjilj bgaad surag aldardii shd

  13. Мм says:

    Ид сурч боловсордог насан дээрээ л юу юугүй эр эм бололцоод л бөөн асуудал комплeкстой амьдралаар амьдрах юм. Та нарын насан дээр өөр хүнийг ойлгож харилцаа үүсгэх байтугай өөрийгөө ч олоогүй төлөвшөөгүй байдаг үe

  14. Goy zaluu says:

    Er hun baij neg muu ohind shees baasaaraa duuduulaad denduu archaagui yumaa chi. Zugeer shuud naad balai avgaigaasaa sal. Uuruu nootoi hun l huniig ingej harddagiin amidralaa bod duu mini

  15. goy huuhen says:

    setgel medreliin ovchtei hund aluulav esvel naad medrel galzuu chin uhej hataj chamaig heregt hiihees omno uter turgen sal. Fbeesee blocklo , utasnii dugaaraa soli

  16. аав says:

    Үтэр түргэн сал

  17. Ибдс says:

    Өвчтэй юм бишүү сэтгэд зүйчтэй уулзуул. Хүнийг тэгэж п,.ш,.с ш..х нтр гэж эмэгтэй хүний амнаас гармаагүй юмдаа эвгүй эмэгтэй бна би лав дүүгээ найзыгаа ийм эмэгтэйтэй суулгахгүй ээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.