Ханьдаа хэлэх урмын үгс

Өдрийн мэнд үзэсгэлэнт бүсгүйчүүд, ээжүүдээ… Энэ амьдралынхаа түшиг тулгуур болсон ханиа олсон бол та хамгийн азтай нэгэн. Харин түүндээ урмын үгсийг хэр их хэлдэг вэ? Магадгүй зөвхөн эрэгтэй хүн л хэлж, гуйж байх ёстой гэсэн зарчимаар яваад байгаа юм биш биз. Эсвэл хааяа нэг хэлчихээд л хэнэггүйхэн зандаа хөтлөгдөн явна уу?

Эзэгтэй нар минь өглөө бүр хайртай нөхрөө ажилдаа явахад нь , орой ажлаасаа ирэхэд нь, оновчтой цагт урмын үгсийг харамгүй хэлж байгаарай. Ингэснээр та түүндээ маш их эрч хүч , урам зоригийг өгч байгаа хэрэг юм. Амьдрал баялаг. Гэхдээ та баялаг ертөнцөөс хамгийн үнэт эрдэнийг нь олсон шүү.

Эрүүл гэр бүл бол нийгмээс ирдэг дарамт айдсыг хаяж, ядарсан бие ба сэтгэл санаагаа дахин сэргээх амрах орчин юм. Тиймээс бид хань ижлээсээ эерэг үг яриа сонсох хэрэгтэй.

Жишээ нь:

Сайн хийжээ
Чи минь үнэхээр мундаг шүү
Өнөөдөр сайхан харагдаж байна
Чамайг байхгүй бол ямар нэг юм дутагдаад байх юм
Өнгөрсөн хугацаанд миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа
Энэ дэлхийн юунаас илүү зүйл бол чи минь билээ
Өнөөдөр чамтайгаа хамт баймаар байна
Дахин төрвөл би дахиад чамтай сууна
Өнөөдөр чамайг санасан шүү
Өдөржингөө чамайгаа бодлоо
Чамтайгаа хамт өглөө бүрийг ургтана гэдэг үнэхээр сайхан байна
Хэзээд чамайг хайрлах болно
Хэзээд тийм байсан өнөөдөр үнэхээр сайхан харагдаж байна
Чамд итгэж байна
Хэзээд чамд итгэж найдаж чадна
Чамайг харвал сэтгэл санаа минь сайхан болдог
Чамтай гэрлэсэн минь үнэхээр бахархууштай
Уучлаарай
Ямар байна
Юу гэж бодож байна
Сонсмоор байна
Чи бол онцгой хүн шүү
Чинийхээ хайранд баярлалаа
Чамгүйгээр амьдарна гэж бодож чадахгүй
Намайг энэ чигээр нь хүлээн авсанд баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.