Ядаж хүн амьтантай гадуур дотуур явж байхгүй яав гэж бодох юм

Сайн байцгаана уу. Та бүхэнтэй сэтгэл дотрох бухимдлаа хуваалцах гэсэн 30 хүрч байгаа эмэгтэй байна. Нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөртэйгөө суугаад 8 жил болж байна. Яг хаанаас эхлэхээ мэдэхгүй юм. Өнгөрсөн зун би ажлаар гадагшаа сар гаруй яваад ирсэн юм. Ирээд яахав нөхрөө санасан хүн хэд хоног нөгөө ажлаа хийсэн.

Гэтэл нэг л өдөр доошоогоо шингэн юм гараад эхэлсэн эмчид үзүүлсэн чинь бактер орсон байна гэсэн. Тэр үед шууд л энэ хүн намайг эзгүйд зүгээр байгаагүй юм байна гэдэг бодол орсон. Ийм бодол тийм амархан орж ирсэн учир нь 3 жилийн өмнө бас нэг зун хөдөө яваад ирэхэд /зун болгон ажлаар хөдөө явдаг юм л даа/ манай хүн facebook-ээ хаалгүй ил орхиод явчихсан түүнд нь мессеж ирсэн байсан нь нэг хүүхэнтэй л бичсэн бололтой гол нь тэр 2 өөр нэг хүүхний тухай ярьж байсан.

Нөгөө хүүхэн нь манай хүнийг тоохгүй байна гээд тэгсэн мессеж бичих байгаа хүүхэн нь би та 2т туслана гэсэн утгатай зүйл байсан. Тухайн үед миний дотор харанхуйлаад явсан ч би ямар нэг юмыг сүр бадрааж асуудал болгох дургүй болохоор мэдээгүй цариалаад дотроо уйлаад л үлдсэн. Дараа жил нь бас л тэр хүүхэнтэй холбоотой мессеж байсан.

Тэр үеэс муу санаатай болсон гэх үү ер нь бол энэ хүнтэй удаан амьдрахгүй юм байна амьдарсан ч намайг хайрлахгүй байх гэсэн бодолтой болсон. Сүүлийн үед бид 2 ямар нэг харилцаанд орохоо ч больсон нөхөр маань хүсээд оролддог ч дотор маань өнөөх бодол бодогдоод ямар ч хүсэл төрдөггүй. Тэгсэн хэрнээ их ганцаардана. Хэн нэг хүнээс хайр халамж хүсээд бусад хосуудыг харахаас зүрх өвдөж уйлмаар санагдах юм.

Нөхрөөсөө өмнө би ганц л хүнтэй үерхэж байсан ч хол байдаг байсан болохоор бараг л уулзалдлаггүй утсаар л ярьдаг байсан. Одоо тэрэндээ ч харамсаж ядаж хүн амьтантай гадуур дотуур явж байхгүй яав гэж бодох юм. Тэглээ гээд буруу зүйл хийж муу хүн болмооргүй байна. Хэрвээ та бүхэнд ямар нэг зөвлөмж байвал надад өгөөрэй. Баярлалаа…

11 Comments

  1. Gerel says:

    Hen ert huntei suu gsiin ert ail ger bolj toglosni lai ene dee

  2. йый says:

    Ер нь бол нэмэргүй дээ. Нэг хуурсан хүн дахиж ярилцаж бие биенээ ойлголоо ч дахиад хуурдаг юм. Угаасаа итгэл гэдэг юм нь алга болчдог юм шиг байна лээ. Эрт айл гэр болж тоголхоор хор нь нэг иймэрхүү байдгийн. Одооны залуус илүү хэрсүү айхтар болсон болхоор эрт гэрлэх нь харьцангуй багассан. 20-30 насандаа өөрийгөө хөгжүүлж явах нас шүү дээ. Юундаа тэгтлээ яараад байдаг юм бэ? Тэгээд адаг сүүлд нь хохирогч болчоод ийм балай юм бичээд сууж байдаг. Хүн энэ хорвоод нэг л удаа амьдарна, энэ амьдралыг там шиг өнгөрүүлж дуусгах уу? диваажин өнгөрүүлж дуусгах гэдэг таниас л хамаарна. Эрх чөлөөгөө мэдэрч аз жаргалаар бялхаж явах нас ердөө 10хан жил буюу 20-30 нас байдаг юм шдээ.

  3. Зочин says:

    Болж буй явдлыг хүндрүүлж бодоод бх шиг бн. Хүн болгонд боломж бас сонголт бдаг. Нөхөр чинь боломжоо ашигласан бн. Одоо гомдож суух цаг биш Яагаад намайг хуураад бн, эсвэл хуурах гээд бн гэж эргэцүүлээд үз. Нөхөрт чинь ямар хүүхнүүд таалагддаг, дотроо юу хүсч явдаг, эмэгтэй хүнээс юу хүсдэгийг нь өөрөө мэдэх үү? Хэрвээ нөхөртэй хайртай бол энэ бүгдийг эргэцүүлж бодоод өөрийгөө өөрчлөх эсвэл сайжруулах хэрэгтэй бх. Харин сэтгэл чинь нэгэнт хөрсөн бол эртхэн салах тухай бодсон нь дээр. Дараа нь эрх чөлөө сонголт боломжоо дураараа эдлэ. Хийж чадаагүй, хийх минь яав даа гэсэн юм бвал одоо тэрийгээ хий. Дөнгөж гуч хүрч бж ийм гундуу гутруу бж болохгүй ээ. Гуч бол эмэгтэй хүний хамгийн сайхан нас шүү дээ. Өөрийгөө хайрла, өөрийгөө гое болго.

  4. Алуурчин says:

    Ийм хогийн пи…гаас салаавч юү хүлээгээд байгаа юм

  5. zaluu says:

    Танилцаж ярилцая бүсгүй.Би чиний эрэгтэй хувилбар байна.Нас ч чацуу.Зүгээр санаа бодлоо солилций.Уулзах шаардлагагүй.
    n.ganhuyag@yahoo.com bicheerei

  6. Болд says:

    Илэн далангүй ярилцсан нь дээр болов уу. Сэтгэлд байгаа мөсийг хайлуулах хэрэгтэй байх аа. Яаж гэдэг нь та нарын хайх асуудал. Харин “доторхи мөстэйгээ” үлдэж болохгүй. Наадах чинь гэр бүлийн чинь харьцаанд байнгын тээг болж, дараагийн асуудлын дэвсгэр болно

  7. сэтгэгдэл13 says:

    Эгэл жирийн, орчин цагийн гэр бүл байна. Боломжтой бол салсан дээр дээ. Нэг нэгнээ хуураад нэг гэрт амьдарна гэж юу байхав дээ. Бас чи нөхрийнхөө ээж нь юм уу, араас нь амьдралыг нь заах шаардлага байхгүй. Тэр хүн өөрийн гэсэн толгойтой учраас ийм үйлдэл хийж байгаа. Мэдээж буруу үйлдэл учраас түүнтэй ижил зүйл хийж болохгүй. Монголд гэлтгүй дэлхийн улс орнуудад гэр бүл салалт эрс өссөн юм билээ. Шалтгаан нь яг ижил араар тавилт, мөнгөний асуудал…

  8. М says:

    Чи секс хийхгуй, нехертэйгээ дотно ярьж харилцаа уусгэхгуй бгаа болохоор еер хунтэй явах нь аргагуй. Бас эрт хунтэй суусан блхоор еер хун хайж, дурлаж, явалддаг нас шуудээ. Хэрэв цаашид амьдрая гэж бодож бвал харилцаагаа шинэчилж, бэлгийн тогтмол харьцаанд бай. Угуй гэж бгаа бол эртхэн сал

  9. Zowlogch says:

    Araar chin tawij baigaa mal pizdatai yugaa hiij amidardag yum. Naad lalartaigaa baritsaj oor erchvvdiin dewsger boloh gee yu, yawj baidag baij ch geh shig. Vne tsenetei baigaach. Oortoo hairtai huurahgvi hvnee olj amidar. Sain l hvntei suu gantsaaraa udaan yawsan ch hamaagvi, muu amidray gewel gantsaaraa ch chadna yarshig l baina gedeg vg baidagdaa.

  10. Zzz says:

    Buruu zuil hiilee ged muu hun bolchihguiee nohor chin chmg huursan l bn enig tesej tevchihd hetsu bga bol oort talagdsan zaluta gants 2 uulzad uzehguu yu ternes ilu hetred heregui. Tged oorto anhaaral tavi nohroo ng hesegte toohoo bolichih zowhon oortoo anhaaral tavi salj chadahgu 8 jilin amidralaa avch uldii gvel uunes oor arga alga da

  11. мөөгий says:

    гүй ээ яахав таалагдаж байгаа хүн байвал яваал үзэхгүй юу хариугаа авахын төлөө өөрийгөө баллаад хаячихав даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.