Ялгаварласаар л байх уу

Сайн байцгаануу. Хүмүүс сүүл үед нэгнээ хөдөө, хот гэж их ялгаварладаг болжээ. Номыг хавтасаар нь дүгнэдэггүй гэдэг биздээ уг нь. Вэбсайт уншиж байтал сэтгэдэлүүд дотор хөдөөний оркууд гэж бичсэн байх юм. Арай ч дээ, нэг үндэстэн байж явсаар нөгөө 3-дугаар рейхийн үед мандаж, нацистуудын доктриноо болгож байсан Ханс вон Гюнтерийн төрхтөний (race -г монголоор төрх) онол шиг дээгүүр, доогуур гэж ангилах нь дутаад байнуудаа. Толкиены зохиол ч бас сайтар харвал арай л биологийн зөрүү ихтэй болохоос ангилаж, хооронд нь зөрчилдүүлсэн санаа гаргадаг юм.

Би өөрөө хөдөөний хүн болоод ийн бичиж байгаа юм биш. Нэгдүгээр 40 мянгатад төрж, өсөн, орос сургууль төгссөн, өөх иддэггүй, сүүтэй цай, цагаан идээнд дургүй, хөдөө очиж малын хотонд очихлоор үнэртдэг шивтэр, бууцны үнэрийг муухай хэмээн сэжиглэдэг, цагаан гартай хүн байна. Гэлээ гээд арай ч хөдөөнийхнийгөө хүн биш, тусдаа зүйлийн хэмжээнд хэлж чадахгуй нь. Угаас чадах ч үгүй. Хөдөө төрсөн ч надаас өнөөдөр эерэг гэсэн бүх талаараа илүү явж байгаа хүмүүс зөндөө байна. Гарал үүсэл, хэл, үндэс нэгтэй хөдөөнийхнийгөөн арай л муухай хэлж байгаа юм биш үү? Улаанбаатар хот 1639 онд байгуулагдсан. Одоо өөрсдийгөө хотын гэж өргөмжлөөд байгаа хүмүүс зөвхөн тэр үеийн алтан ургийнхан, лам нар болон албатуудын үр сад, өөрөөр хэлбэл анхнаасаа харц ардаас зиндаа дээгүүр кастын хүмүүс үү?

Үгүй шүү дээ 1961 онд 160 илүүхэн мянган хүнтэй байсныг мөн онд хэвлэгдсэн “Детская Энциклопедия” номны 9-р ботид бичсэн байдаг. Тэр 160 мянга ч бас л өсөж үржээд 1990 онд 536600 болчихсон юм биш. 1, 3, 4, 5, 10, 11, 12, 13, 19-р хороололууд, 120 мянгат, 220 мянгат, Улаанхуаран, ханын материал гээд 1961 оноос хойш байгуулагдсан бүтээн байгуулалтуудад ч тэр 1921 оны зүүн хүрээ, дамнуурчид, баруун хүрээ энэ тэр гэсэн гудамжны унаган иргэдээс гадна тухайн үеийн өнцөг булан бүрээс ирж, дээд боловсрол эзэмшцгээсэн сэхээтнүүдийг оруулж байсан. Манай хамаатны олон ч ах эгч нар хөдөөнөөс орж ирэн дээд боловсрол эзэмшцгээгээд эдгээр байршилуудад орж суурьшсан. Хоёр талын эмээ өвөө нар маань 1950-аад онд хотод орж ирцгээн МУИС, МУБИС -г төгсөөд 1959 онд зэргэлдээ байрнуудад орцгоож, ээж аав нарыг төрүүлэн залуу улсыг хожмоо учруулах эх суурийг тавьцгааж. Өөрөөр хэлбэл би чинь 2-дугаар үеийн орк юм байна.

Одоо тэгвэл харцгаа даа. Өнөөдөр хөдөө орон нутгаас амьдралын төлөө орж ирцгээж байгаа залуучууд бидний өвөө эмээгээс ялгаа юу байна? Бидний цөөнхийх нь эмээ өвөө (бага тойрог, 40 мянгат, төмөр замын, төв шуудангийн урд талын байрныхан,), дийлэнхийнх нь аав ээж нар хөдөөнөөс хотод орж ирцгээж дээд боловсрол эзэмшиж, хоорондоо учран цус холдсон үр ач нарыг гаргаж, ажиллаж, дэвшин амьдарч, зорьсондоо хүрцгээж болсон байхад одооны залуус яагаад болохгуй гэж? Юугаараа тэд болоод эд нар болдоггүй юм? Яагаад манай өвөө нутагтаа мал хариулахын оронд, өөрийн сонирхолтой цагаан хулгана, мэлхийний анатомийн бүтэцийг сонирхож, үлийн цагаан огдойн судалгаа хийхийг илүүд үзэн хотод ирсэн байхад одооны Баянхонгорын залууд мал маллахын оронд IT-гийн чиглэлээр сураад скрипт бичихийг сонирхож болохгуй гэж?

Яг адилхан амьдралын зам мөрийг хөөсөн хүмүүс. Ялгаа нь гэвэл одооны залууст орох байрыг нь үнэгүй бэлдээд өгчих Никита Сергеевич Кукурузник өө бишээ Хрущёв, Леонид Ильич Брежнев, Жоу Энлай дарга нар л байхгуй байх. За гадныхныг, тэгээд хатуу дэд бүтэцийг тооцдоггүй юмаа гэхэд 1990 он хүртлэх орчин үеийн хотын гэсэн нийгэмийг бий болгоход хөдөөний хүмүүс үнэмлэхүй дийлэнх хувь нэмэрийг оруулсан гэдэг фактыг дурьдах хэрэгтэй. Тухайн үеийн сайд нарын зөвлөлийн дарга, ШУА-н ерөнхийлөгч, МУИС, Анагаах, Хөдөө аж ахуй, Багшийн дээд, Политехникийн дээдийн ректорууд, үйлдвэр, комбинатын дарга нар хөдөөнийхөн байсан. Томчууд биш юмаа гэхэд хожмоо эхлэсэн бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн барилгачид, эмч, багш, цэвэрлэгч, цагдаа, жолооч нар ч бүгд Да хүрээний лам, хар, хужаа нарын үр хүүхэд биш л байлтай. Хөдөөнийхөн хотыг хот хэлбэрт оруулсан ч хоёрхон үеийн дараа, үр саддаа нулимуулах тавилантай байждээ. Нэг хоёрхон үеийн дотор монголчууд ингэтлээ төрөл арилжиж нэгнээ биологийн тусдаа зүйлсийн хэмжээнд адлах хэмжээнд хүрлээ гэж үү?

Одоо ийн бичмэгц тэр үед элитүүд орж ирсэн, өнөөдөр бол гологдолууд орж ирцгээж байна хэмээн ярих хүмүүс гарч ирнэ гэдэгт баттай итгэлтэй байна. Тэгвэл грек, герман улсуудыг харьцуулаж үзье. Манай эрний өмнөх 300 – аад оны үед грекуудэд том философууд, улс төрчид, цэргийн жанжид том том хотууд байж, тэр үед арьс нөмөрч, модон урцанд амьдардаг байсан германчуудыг их л бүдүүлэг, дорд, заяагүй ард түмэн гэж үзэх байсандаа. Тиймдээ ч варварууд гэж нэрлэдэг байсан биз. Өнөөдөр харин европын холбоонд хамгийн adequate and efficient хүмүүс нь германчууд болж, грекчүүд нь эсрэг тодорхойлолтыг аван германчуудаар тэжээлгэж байгаа биш үү? Ёстой нөгөө тунгалаг тамирын Итгэлтийн ярьдагаар “бадамлянхуа цэцэг лав шавраас ургадаг” гэдэг шиг. Өнөөдөр монгол улсын өнцөг булан бүрт янз бүрийн удамшлын материалтай хүмүүс байгаа. Тэднийг хоорондоо учирж, шинэ генүүдийн комбинаци бий болгох цэг нь үнэмлэхүй процентдоо Улаанбаатар хот байна. Нутагт нь байлгаж, жалганаас нь эхнэр авахуулж байснаас увсын хүүхнийг дорнодын залуутай суулгавал гарсан үр төл нь суутан гэж хадуурдаггүй юмаа гэхэд улсдаа хэрэгтэй хүмүүс болох магадлал хавьгүй их.

Сайны хажуугаар саар байгаа гэдэг нь үнэн. Гэмт хэрэг, архидалтаас авахуулаад замын хөдөлгөөнд хүртэл хөдөөнөөс ирсэн хүмүүс нөлөөлдөг. Гэхдээ бүх хөдөөнийхөн үү гэвэл бас үгүй. Нэг хоёр гурав дөрвөн хүний жишээг нийтэд нь нялзааж хэрэггүй. Хотынхон өөрсдөө тэгтлээ гэмгүй ариун билүү? Би 1970-1980-аад онд хот ямар байсныг мэдэхгүй. Харин 1990-ээд онд хөдөөнийхөн орж ирээгүй байхад бага нас маань нэлээдгүй айдас дунд өнгөрөөснийг мэднэ. Бараг байр бүр атамантай, атамануудыг дагаж савсганасан нөхөдтэй. Хаанаас ямар атаман нь дуудаад хэдэн төгрөг шаналгаж, юуг дээрэмдэх бол гэж айсаар явдаг байсан. Тэр үед хотод төрсөн эрчүүдийн талаас илүү нь ганц ч удаа атугай хүүхэд дээрэмдэж, барьж байсан нь факт. Энэ нь тухайн хүний өмч, эцэг эхийнх нь хөдөлмөрийг шууд үгүйсгэж байгаа үйлдэл. Anti-social personality disorder гэдэг зан үйлийн эмгэг байдаг. Тэр үед бараг хүүхэд болгон ийм байждээ. Ярианы сэдэв нь туйлын явцуу. Жаахан өөр юм ярьвал, номын санд суувал, өөр зүйлд сонирхвол үгүйсгэнэ, шоолно. Харагдахгуй, азаартахгуй бол хулгай жижигхэн хийнэ. Хулгайгаа хуйвалдаанаар дарна. Топ-тэн, хард-рок, холливүүд эд нарт хэр их зодоон болдог байлаа. Сагсдаж байгаад гаражнуудын ард ороод шээцгээдэггүй байлуу. Ундааны цехээс шилийг нь буцаагаад өгнө гэж ундаа авч ууцгааснаа, өөр цехэд зараад хэдэн төгрөг нэмээд дахин нэг ундаа ууцгаадаггүй байлуу? Ийм үйлдэл, сэтгэлгээ норм болчихсон байсан хэрнээ өнөөдөр яг тэр гарууд моралист царайлан хөдөөнийхөн ийм тийм гэж ярих нь дээд зэргийн хоёр нүүр бишүү? Hypocrisy гэж нэг англи үг байдаг, орост яг үүнтэй дүйцэх ханжество гэж үг байдаг харин монгол хэлэнд үүнтэй аналог үг байдаггүй нь харамсалтай юмдаа. Эсвэл зөвхөн хотынхон antisocial байх эрхтэй байдаг юмуу.

Би боддог юм, гадны олон жилийн түүхтэй хотуудад бол, хот хөдөө бүү хэл дүүрэг дүүргээрээ ялгаран зиндаархах, үзэгдэл байдаг л болов уу. Бүр тусдаа аялагууд хүртэл төлөвшсөн байдагийг бодход олон жилийн тусгаарлалт болон ижилсэл явагдсан байгаа. Харин өмнө дурдсан шиг бага насыг өнгөрөөсөн 1980-аад оны хотын гэсэн нөхөд өөрсдийгөө элит, хөдөөнийхнийгөө орк гэж зиндаархахыг тэдгээр хотын иргэд харвал шоолох байхдаа. Хэрвээ бусдаас өөрийгөө илүү гарсан мэт санагдаад, түүнийгээ бусдыг дээрэлхэх, дорд үзэх төдийхнөөр төсөөлж байвал тэгтлээ дээрдсэн гэхэд хэцүү л юмдаа.

Үнэхээр элит гэж байгаа бол Улаанбаатар хотын агаарын бохирдол, хөрсний усны нөөц, түүний хэрэглээ, шавхагдах хугацаа, хөрсний эвдрэл, хүн амын даацын хэмжээ зэрэг факторуудыг харгалзан үзэж, өөр хот байгуулах, нүүлгэн шилжүүлэх талаар эдийн засаг, экологи, хөтөлбөр хийцгээгээч. Тэрнээс энэ хөндийд би амьдрах эрхтэй, чи эрхгүй гэж яриад юу ч олж долоохгүй.

22 Comments

  1. Сэтгэлгээ says:

    Гэр булийн болоод нийгмийн хумуужил дорой, будуулэг, хун болж телевшеегуй хумуус орк. Туунээс хедеегийнхен орк гэсэн уг биш л дээ. Унаган хотынхон хедеенийхнеес илуу нийгэмд биеэ авч явдаг нь унэн. Хедеегийнхен тулга тойрсон хов жив базаж, хуний араар муулж, хормой сул байдаг нь унэн. Гэвч асуудлын гол нь Монгол даяар хун телевшилтийн ухааныг бур цэцэрлэгт байхаас нь эхлээд заахгуй байгаад байна. Эцэг эх нь, цэцэрлэг сургуулиуд ямарваа шинжлэх ухааныг заахаас емне хунээр хун хийх, нийгэмд телевшуулэх ухамсартай биеэ даасан хун болгохыг заах хэрэгтэй байна. Монгол даяар уунийг хэвшуулсэн уед л хедее хотын ялгаа багасна.

  2. enkh says:

    Улаанбаатарын 10 хүн тутмын 7 нь оркууд

  3. Зочин says:

    Хөдөөнийхөн орон сууцанд амьдрахаараа ойр орчмоо маш муухай болгодог бүдүүлэг. Хогоо орцонд хаяна, орцонд нус шүлсээ хаяна, хананд нь эрээчнэ, тамхи татна.

    • Noyon says:

      liftnii buh yman deer ny darna
      tgd lifteer ywah durtai gej 2 dawharluu lifteer shaajiin geed boddoo

  4. ah says:

    Юун гуравдугаар рейх мейх болоод хадуураад явчихав аа энэ нөхөр. Аль ч оронд хот хөдөө гэж ялгадаг ш дээ. Энэ бол байх л үзэгдэл. Урбанизаци болмон бүх л нийгэмд байна байх ч ёстой. Чиний мундаг сурсан орос хэлэнд хүртэл деревенщина провинциал гээд англи хэдэнд хүртэл redneck (улаан хүзүүт, зайлуул нар салхинд хүзүү нь ув улаан) хэллэгүүд байдаг юм ш дээ

  5. Хотын иргэн says:

    Ходоонийхонд хотод амьдрах сургалт хиймээрсэн. Лифтэнд хогтой уутаа хаяна, цонхоор жимсний хальс, яс, уусан архины шилээ шиднэ.

    Эрчvvд замд урдуур дайрна, хvvxнvvд нь биеэ vнэлэнэ.

    Подволд хэн бна? Ходоонийхон бна. Тэгэхээр орк гэхээс оор юу гэж хэлэхэв. Орон сууцгvй ходоонийхнийг шилжиж ирэхийг хориглох хэрэгтэй

    • rr says:

      Mongold hot baidag yum uu.UB-g tosgon gej boddog tosgoni irged ni ch ter huduu oron nutgiinhan ch ter bugd orkuud mongolchuud uur gazar hot barih heregtei.

  6. Tamir says:

    Bid nar tuuhee medehgui dam surag ajig esvel 2 hurshiin zohioson ulgereer tusuuldug tuuhee medehgui yum chin uuriiguu hen bolohig medehgui ee gesen ug setgegdel bichsen nuhduudees ene buhen haragdaj baina.Yadaj l sots niigmiin 70 jiliin tuuhee unsh tegeed bod odoogiinhtoi haritsuul gehdee zuv dugnelt hiij chadah hun barag baihgui biz gants neg hun baij yuni magad gadaadin neg nuhur helsen baidag.Mongolchuud hulgain setgelgeetei,zojig,muguid gesen baidag ene 3 ugeer odoogiin mongolchuud geh baagiinuudiig niited ni dugnejee Ulaanbaatarig hot mun uu gesen bish olon emh tsegtsegui het zambaraagui asar olon jojiguudin buugnurul barilgig durin zug ruu haruulj baridaggui yum l daa.Undag duguin zam barichaad asar olon orni hayagdal mashin yavuulah ni unen gaihaltai.bugs ergeh zaigui jijighen gants,hoer uruu bair tednii amidralin tuilin zorilgo,ajilchin baih ni hamgiin ichguurtei zuil bugd menejer boloh tuilin sonirholtoi,neg negendee deerelhuu gadaadad ochihoor shal ugaaj,hamgiin hyamdaar hoollono ih noomoi bolno gantshan hulgai hiih serel sedel ni heveer baidag gesen baih yum.

  7. zochin says:

    Ene ch estoi undur zeregleliin orkjulttoi ork oyutni khudal tsetserkhel bainadaa
    Orkuudiig ork gekhgui yu gekhve khotod ed nar olshirsnoor khotiig khot bish zamiig zam bish bolgoj baoigaa yumdaa
    Malaa zarj prius bolgoson orkuud zailaad ugvul khot arai gaigui bolnodoo

  8. Уншигч says:

    Сайн бичсэн байна. Гэхдээ үндсэн санаа нь авцалдахгүй юм.Орк гэж хэн бэ гэдгээ харвал соёлгүй бүдүүлэг, юмыг ухаанаар биш муйхраар шийддэг хүнийг хэлээд байх шиг байгаа юм.Би өөрөө хөдөөни й хүн. хотыхны яриад байдаг хөдөөнийхөн орк гэдэгтэй санал нийлдэг.Удам судар дээд үеэ харвал монголчууд бүгд л хөдөөний оркууд л даа.Гэхдээ өнөө үед хөдөөнийхөн маань үнэхээр соёлгүй ухамсаргүй байна.Замын хөдөлгөөнд машитай ч бай явган ч бай үнэхээр соёлгүй оролцдог.Очерлож мэдэхгүй уур бухимдалтай.Бас байранд амьдарч мэддэггүймүү албаар тэгдиймүү орцонд нус цэр, тамхины иш цөм бүрэн байгаа юм.За хог бол бүр энүүхэнд шүү дээ.Унаган УБ-н хүүхдүүд тэгдэггүй цэвэр цэмбэгэр байгаад сурчихсан байдаг.Тэгэхээр манай энэ хөдөөний орк гэж хэлээд байгаа хүмүүс маань соёлгүй ухамсаргүй байна.Энэ нь тэдний буруу байх хэдий ч нийгэм нь ингэж хүмүүжүүлж байна л даа.Ардчилал нэрээр ном уншихгүй хорвоо ертөнцийн талаар ойлгүлтгүй сэтгэх хүрээ багатай болчихсон.Зах зээлийн нийгэмд шилжээд эцэг эх нь хүүхдийнхээ боловсролд анхаарахгүй өдөр шөнөгүй Эрээнэнград явж наймаа панз хийнэ харин хичээл заадаг багш нь цалин цагаа байхгүй ажил хаяна.Сургууль анхаарахгүй аав ээж нь анхаараагүй хүүхдүүд өнөөдөр аав ээж хийгээд явж байна.хүний үндсэн суурь боловрол байхгүй болохоороо орк болж байгаа юм.Дутагдлаа хүлээн зөвшөөрч алдаагаа засдаг болох хэрэгтэй.Манай оркууд хүн үг хэлбэл чамд хамаагүй би өөрийнхөө амьдралыг мэднэ гэж хэрүүл өднө.Хүн өөрөө соёлжиж хөгжихгүй бол улс ч бас хөгжихгүй.Хүний хөгжлөөс л улсын хөгжил эхэлнэ.Одоо орк охидууд маань бүгд биеэ үнэлээд эхэлчихлээ.Тэд гэр бүл бүтээж чадахгүй.Баахан эцэггүй хүүхэд үлдэнэ ингэвэл гэр бүлийн бодлого алдагдана.Тэгвэл улс сүйрнэ.Эцэст нь хэлэхэд УБ-н унаган хүүхдүүд минь оркуудаа засаж соёлжуулж сэхээрүүлэхтэй л нийцсэн нь дээр дээ.Орк гэж гадуурхаад улсаасаа дэлхийгээсээ хөөж чадахгүй нэг л тогоонд байгаа хойно.Хуучин хүүг шинэ хүү болго.Үндсэндээ гадныхны нүдэнд гадаадад бүгд орк харагддаг шүү

  9. Эр хүн says:

    Би хотод төрж өссөн, хар багаасаа хөдөө зуны амралтаа өнгөрөөдөг байлаа. Эзэмшсэн мэргэжил ч хөдөөгүүр тэнэдэг ажилтай. Би болон найз нар хөдөөнийхнийг гадуурхаад үзэн ядаад байдаг юм байдгүй. Яг хотынхон хөдөөнийхнийг илт ялгаварлаад байдаг гвэл шал худлаа. Хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг хөдөөнийхөн хөдөөнийхнөө л элдвээр хэлж ярьдаг. Тэр н юугаар илэрдэг вэ гхээр жалганы үзэл, нутаг усаар талцдаг байдал. Хөдөөнийхөн нутаг усаар талцаад өөр нутгын хүнийг үздэггүй. Хаа ч явсан муу хотын баньд, дээх н үед улаанбаатарын дугаартай машиныг орон нутгын цагдаа үздэггүй хаа хамаагүй торгоно гэж дайрна ийш тийшээ зарж гүйнэ. Дэсант ногоон хувцасыг минь хүртэл хурааж авна гэж сүрдүүлдэг байлаа. Их сургуулийн оюутан болоод шалгалтандаа “хотын хүүхэд” гэдгээрээ нэг биш удаа муу дүн авж байлаа. Найзынхаа үсний найранд өөр нэг найзтайгаа хамт орход “нутгын” дүү наашаа суу гэд хамт явсан найзыг халамжилхад өөрийн эрхгүй дотор сонин болдог л юм билээ. Нэг голоос ундаалж, нэг уулын баруун зүүн, өвөр хойдод н амьдарч байж нутаг ус, дов жалгаар ялгардаг хөдөөнийхөн өөрөө өөсдөдөө оноосон нэр бусуу

    • huu says:

      haraad bhd manai ger horoolliinhon ih hotiinhon gej yaridag yum shig bdiin sh dee, bi ch gehdee hodoo osson complextei hun l dee

  10. zochin says:

    huduuni orkuudtai haretsahad andashgv balair bvdvvleg yriatai nvvr uguud yrijuul am hamhihgvi chaljih durtai chawgantsiii yriatai oir zuuri goshnogo al yrisan uidasan orkuud bdem bnlee ORKUUD HEZEEJ HUGJIHGVEE UHAMSAR 0%

  11. харш says:

    Энэ угаасаа хот, хотын амьдрал, хэв маяг, сэтгэлгээ мэддэгүй нөхөр бгаа нь бичвэр сэтгэсэнээс нь илт харагдаж бна. хотжиход 40-60 жил шаардлагатай гэцгээх юм билээ. 4-5 үеээр амьдарч бгаа улсад бол их л тээртэй ажиллаж амьдардаг болчоод бгаа юм лда. ярилцсан ч өөр өөр өнцөгөөс. Яриад ч хэрэггүй оркуудтай

  12. tseelee_maa@yahoo.com says:

    Magadlaltai l ym gehdee aav eej ni hodooniih ooroo hotod torohoor hotiih bolohgui bailtai ydaj nad shig 4 ue ni bol ooriigoo hotiinh geeree er ni ene ork gej ug hodoonoos iregsed oorsdoo l gargasan baih shuu

  13. Ebi says:

    Зайл орк уудаааааа

  14. Ккк ойрд оюуны доройтолтой инээдэмтэй эмгэлтэй нөхдүүдийн сэтгэгдэлийг уншссангүй сая уншлаа гадны соёлтой нөхдүүд хотын та бүхнийг хөдөөний орк гэгдээд байгаа эгэл жирийн ард түмнээс чинь ялгахгүй нь сайхан юм даа. Ккк хот хөдөөгүй л орк харагдаж байгаа даа тэдний нүдэнд. Ккккк

  15. Ok says:

    Энэ өөр газар бичсэн хүний юмыг энд тавьсан байхаа. Энд ийм урт юм хэн бичээд сууж байхав

  16. Уншаад үзээрэй says:

    За яахав дээ сүртэй л бичиж. Гэвч үндсэн асуудлаа голын олж таниагүй санагдлаа. Орк гэж бөгжний эзэн киноны хүнэнцэрүүдээр бүдүүлэгээрээ түрий барьсан хар амиа бодсон бэртэгчин хүнээр л төсөөлүүлж нийгэм ойлгодог болоод байгаа шүү. Хот хөдөө энд ямар ч хамаагүй гэж бүгд л боддог болсон. Чи ч өнөөгийн нийгмийн сэтгэлзүйгээс багадаа 5 жилээр хоцорч яваа хүн байна. ХОЦРОГДСОН БАЙНА. Мэдээлэл хот хөдөөгүй жигд болсон энэ үед хүний сэтгэлзүй, ухамсрын ялгаа арилж нэг нэгнийхээ тусгал болж байгааг олж харчихаарай. Зүгээр л сенсаци , яс хаялт үүсгэх гэсэн ядмаг эвлүүлгэн хуулан бичлэг байна.

  17. Hi hi says:

    Зөв бичжээ, жинхэнэ ОРК-ууд л бусдыгаа орк гэж хамгийн чангаар орилцгоодог юм шүү.

  18. Hi says:

    Huurhii baidgaaraa l bichij, bolovsroltoi hun gedgee haruulah gej jaal nomnuud ish tataj, tegehdee het mergejliin nomnuud refer hiisen baih shig. sanaag n oilgoloo. Adilhan l Mobgolchuud, hot huduuniih yaglaagui adgiin aranshintai heveeree humuus gej heleh geed baigaag, zuv heljee. Medeej hotjij, hotiin soyoltoi boltol dahiad 2-3 ur heregtei baih, gehdee unuu urd hotod orj irj bgaa humuus n too n ihdeed hot maani shingeej diilehgui, haritsaa n aldagdaad bgaad uchir n bna l daa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.