Би айлгаад жирэмсэн болсон гэсэн байгаа…

Би 50 дөхөж байна нэг яаманд ажилладаг. Нөхөргүй, дунд сургуулийн ахлах ангийн нэг хүүтэй. Хүнтэй сууж байгаагүй. Том биетэй нас яваад нэлээн таргалсан ч өөрийгөө гайгүй л гэж боддог. Будаг мудаг бараг хэрэглэдэггүй, өмд цамц голдуу. Зарим нь ч эршүүд л гэж байдаг тоодоггүй ээ. Найзалж байсан залуу жирэмсэн болонгуут хуучин найз хүүхэн рүүгээ яваад өгсөн. Ер нь хүнтэй удаан үерхэж уулзаж байгаагүй. Өөрөө л сэргэлэн байхгүй бол эрчүүд надтай эрэгтэй хүн шиг л ханддаг.

Саяхан урт хугацаагаар гадаадад томилолтоор их олуулаа явахдаа өөрөөсөө ах нэг хүнийг жоохон анхаараад. Бөөнөөрөө ууж идээд хөзөр тоглоод халамцуу байхдаа тэр хүнийг өрөөндөө дуудсан. Унтъя гэж бодсон боловч тэр хүн удахгүй гараад явсан. Бөөнөөрөө үргэлжлүүлээд сууж байна гэж бодоод ирсэн юм шиг байна лээ тэгээд намайг ганцаараа байхаар гараад явсан байх. Эелдэг, соёлтой их сайхан хүн байсан. Жентельмен. Монгол руу буцахын өмнө согтуу байхад нь өрөө рүүгээ авч орсон. Би ч согтуу байсан. Буцахын өмнө нэг шөнийг хамт өнгөрөөе л гэж бодсон, их таалагдаад байсан бас надад хэрэг болох хүн шиг санагдсан болохоор.

Өрөөндөө оруулаад гарыг нь барихыг оролдсон боловч холдуулаад байхаар нь тэврээд үнссэн. Орон дээрээ хэвтүүлээд тэгээд цааш нь ойлгомжтой биз дээ, хувцастайгаа баахан ноолоод. Гэтэл тэр хүн хэт согтуугийнх уу эрхтэн нь ч хатуурахгүй намайг тэгээд байгааг мэдээд ч байгаа юмуу үгүй ч юмуу нэг л идэвхгүй тэгсгээд босоод унтлаа гээд гараад явсан. Би чадмаар санагдаад бас тэр хүнийг эргүүлмээр санагдаад, онгоцны буудал дээр байхдаа сайхан байсан таалагдсан гэх мэт үгийг хэлсэн. Гайхаад бас сандраад байх шиг байсан.

Монголд ирээд эхэлж мессеж бичээд бас таалагдсан сайхан байсан гэх мэтийг бичсэн өөдөөс би бас гэсэн утгатай хариу ирүүлсэн. Надтай унтсан гэж бодсон байх. Өдөрт олон удаа чатаар мессеж бичсээр байгаад бүр бат араанд нь хийсэн гэхүү дээ. Тэр хүн бүр итгэсээн надтай унтсан гээд. Сар гаруй бичилцээд надад улам таалагдаад их тайван бас их зөөлөн хүн намайг ерөөсөө сэжиглээгүй. Гэхдээ надтай нэг зай бариад байгаа нь мэдэгддэг байсан. Би шалсаар байгаад надад хайртай юу гэж асуугаад өөдөөс чимээгүй байж байснаа сэтгэлтэй гэж хэлүүлээд.

За тэгээд олон янзын асуудлаа ярьдаг байсан. Гэр бүлтэй байсан салаад өөр хүнтэй амьдарч байгаад муудалцаад одоо тусдаа байгаа гэж байсан. Би энүүн дээр нь өөрийн болгоод авъя л гэж бодсон. Дүүгээ ажилд оруулахаар гуйсан, мөнгө зээлээч гэхэд надад зээлсэн. Эхлээд урд орой нь 200-г өглөө нь 300-г зээлэхэд лав дургүйцээгүй. Ганцаараа удсан надад бурхан бэлэг явуулсан юм шиг л санагдсан амьдралд дэмтэй ер нь дажгүй. Ааш мааш ч давгүй ер нь уурлахгүй. Гэтэл гэнэт л мессеженд хариу өгөхгүй эсвэл удаад л утсаа ч авахгүй. Надад бол алдаж болохгүй санагдаад би айлгаад жирэмсэн болсон гэсэн байгаа.

48 Comments

  1. Bi says:

    Төрийн албаны нэр хүнд унагасан балиар авгай. Чи бас нэг хүнийг ингэж хуурч мэхэлж байж наад ажилдаа орсон биз. Хэл ам хийж хов базаж, хамт ажилладаг эмэгтэйгээ зүгээр л өөрөөс нь залуу байсны төлөө атаархаж худлаа цуурхал тарааж, хов тарааж явдаг зэвүүн авгай нар байдаг. Тэдний нэг бна. Бузар

  2. nomuun says:

    Ээ бурхан минь юу уншчихваа. Хариу бичсэн хүмүүс ч харин хаа очиж соёлтой юм байна. Яааж 1 хүүтэй болсон юм бэ бурхны авралаар. Та ч одоо засрахаа өнгөрч, харин хүүгээ зөв хүн болгоорой. Энэ байдлаараа ганц хүү чинь эхнэр авбал та ч бэрээ хэцүүхэн байдалд байлгасаар амьдралыг нь там болгоод аягүй бол 2 тийш нь салгаж байж санаа нь амрах шинжийн хүн байна даа. Ямар азаар наад таарсан хүн чинь боловсролтой, соёлтой, тогтсон амьдралтай хүн байв аа. Ийм хүмүүс өөрийнхөө ижил л хүмүүсийг хайна. Зиндаа зиндаагаараа нийлдэг хорвоо шүү дээ. Энэ үг зөвхөн хөрөнгө мөнгөтэй ч хамаатай юм биш

  3. burhan mini says:

    Ene hudal baih oo.Iim yaria huuruutei em hun,bur 50 garsan hun gej baih uu? zuudend ch orohgui l um bn.Yamar ertuntsiin hun iim baidag um medeh um alga oo.

  4. Хэ says:

    Хөгшин хүмүүс биe биeнээрээ наадаж гайхуулж байж харавцгаачив.

  5. Эр хун says:

    Эр нехергуй, удам муутай, телевшеегуй хун бна. Ийм хун бусдад атаархаж, муу уйлийг дотроо сэдэж явдаг. Одоо болноо. Хэрэв улдсэн амьдралдаа сайн ханьтай явья гэж бодож бвал сайхан тайвшраад, санаагаа зев болгож, бусдад сайхан санаж, сэтгэл гарга. Хэрэв энэ чигтээ явбал хорвоог узэн ядсан, орчиндоо гай тарьсан чавганц бно шуу. Сайн бод. Аль зам нь дээр бна

  6. Lady says:

    50 hursen ghed yamar ch hun bolj tolovshson yum alga. Bodoj bichij baigaa ni muuhai. Hun daramtalsan, ashiglasan muuhai hun bna

  7. Нэр says:

    Сангийн яамны нэг авгай яг ийм шдэ. Дэлбэрч халтайчихаад үзлийн юм байж янхандаад явдаг. Хүн хаарахад энэ бид хоёрыг хэн тоох вэ гэмээр. Гэтэл өрөвдүүлж эрэгтэй хүнд ойртоод худлаа цүл пал царайлж байгаад мөнгө төгрөг салгаад байдаг. Ажлынх нь залуу охидууд далдуур шоолоод шар айрагны даруулга хийж хов живийг нь яриад байдаг. Тэр л байх даа нас мас

  8. Dorj says:

    Booviig hohvol bosno doo

  9. A says:

    50 гарьсан эгч юм бол уул нь тийм сонин аргаар хүн татахгүй ш д. Та намбатай арчаатай зөв хүн гэдгээ харуулж байж нөхөр олох байх аа. Дургүй хүнийг хүчээр дарамтлаад арга мэх хэрэглээд дэмий дээ.

  10. Батаа says:

    оюутан байхад манай нэг багшийн араас нэг ийм балай авгай гүйдэг байж билээ. багш тэр үед 40гаран настай байсан. гэр бүлтэй гадаад төрх бие хаа төгс гэж хэлж болно. хамгийн гол нь хүн чанар янзын хүн дээ. тэр авгай яг өөр шиг чинь санагдлаа. гадаад төрх авах юмгүй дээр нь шунал гэж аймаар амилсан шулам. олон ч жил муугаа мэдэхгүй багшийг эргүүлж гүйсэн. зарим ийм авгай хүүхнүүд гэр бүлтэйг нь мэдсээр байж юу ч хийхээс буцахгүй чичирдэг юм билээ дээ. юу гэж багш тэрэнд нүүр өгөх вэ угаас тэнгэр газар шиг хүмүүс байсан. тэр авгай азаар гадагшаа явж нэг амарч билээ. тэгээгүй бол яаж гай удах байсан юм бүү мэд. надад бүр аргаа бараад хэлж байж билээ. энэ авгайгаас яаж холдох уу гээд. унтаж хэвтээгүй хэрнээ л чичрээд байгаа хүн ганц унтсан бол ёстой гай болох байсан биз. ер нь тэгээд нас тогтсон дажгүй эр хүн рүү хэдэн ч насны ямар ч хүүхэн гүйдэг л юм. өөр гоё гоё оюутан охидууд ч гүйж л байсан залуухан багш хүүхнүүд ч гүйж л байсан нэгэнд нь ч нүүр өгөөгүй нэгийг нь ч янзлаагүй юм даг. би байсан бол хусааад авмаар гоё хүүхнүүд тэрэн дунд зөндөө байсан даа. саяхан харин багштай нэг хурал дээр таараад нэг газар суугаад нэг шил юм уусан нилээд халаад надад нууцаа ярьсан. тэгсэн харин биднийг оюутан байх үед манай ангийн нэг хөөрхөн охин их таалагддаг байсныг олж мэдлээ. тэгээд бүр сургууль төгссөний дараа тэрэнтэй яваад хайртай болсон гэдэг байгаа. тэр охин бол үнэндээ гоё охин л доо хамгийн гол нь их даруухан дажгүй сэтгэл сайтай охин. ангийн хөвгүүд ч тэр охиныг эргүүлдэг л байсан хэнд нь ч нүүр өгөлгүй төгсөөд явсан харин багштай учраатай болсон байдаг юм дааа. гэхдээ яахав миний бодлоор бол болохгүй юм байхгүй санагдсан. олон хүүхэнд үгүй гэж хэлсэн хүн шүү дээ. надаас яахуу гэсэн тэр охин ч багшид сэтгэлтэй юм байх гэхдээ суухгүй одоо найз залуутай болж бгаа гэсэн юм бна. харин манай хүн хайртай болчихсон өдөр шөнөгүй санаж зүүдэлдэг юм байх. эхнэртэйгээ хожуу суусан хайр сэтгэл байгаагүй болдог бол салаад суумаар бна гсн. тэгэхээр эндээс юу харагдаж байна. юм үзсэн эр хүн бол наашаа гэсэн болгоныг янзлаад яваад байдагггүй юм. харин ч шүүлтүүр улам нарийсна улам өндөр шалгууртай болно доо. наад ах хүү чинь өөрийн чинь дүгнэснээр боломжийн эр хүн мөн бол танд боломж бүр байхгүй гэсэн үг. ядаж байхад хийсэн үйлдлүүд чинь авах юм алга даа.

  11. Зочин says:

    Цэвэршилтийн хямралтай байгаа хүн бололтой

  12. ant says:

    та чинь 50тай гэхэд ямар аймар хэрүүлч юм бэ, яаманд ажилладаг мундаг хүн гэхийн аргагүй захын хэрүүлч авгай шиг л байна. нас нэмээд ухаан, намба суудаг байтал та арай биш ээ. яахав хүн хэдэн ч насандаа дурлаж болно, таалагдсан хүн гарч ирээ л биз, гэхдээ өдий насны, ажил, орлоготой хүн байж, оюутан охин шиг мөнгө асуусан, авсан гэхээр үнэхээр инээдтэй байна. та ч нэр нүүрээ шалтай арчиж байгаа хүн байна даа. удаан ганцаараа явсаар байгаад энэ тал дээр төсөөрсөн байх л даа, гэхдээ хүнийг сайн сайхнаараа л татна уу гэхээс ингэж хэний ч дургүй хүргэсэн юм хийгээд байвал тэр хүн чинь байтугай тараншэйний архичин ч таниас зугтаана. 50тай хүн ийм мунхаг байна гэхэд итгэмээргүй юм

  13. Эр says:

    Ийм эм өдий наслахдаа үзсэнгүй. Хэлэх үг ч алга. Холуур холуур түй түй

  14. эр хүн says:

    юу хэлүүлэхийг хүссэн авгай вэ хүсэмжит авгай вэ гэхүү өөрийг чинь. нэг бүдүүн балиар авгай өөдөөс чичрээд байвал би л хувьдаа дургүйцнэ. дээр нь захианаас ч инь уншихад өөртөө арчаагүй байж зальтай худалч шуналтай хөгшин шулам байна даг. эмэгтэй хүнд байх гоё сайхан нинжин зөөлөн юм өөрт чинь юу ч алга байх шиг байна тэгэхээр би л хувьдаа ой гутна. тэр хүний зугатах нь ойлгомжтой өөрт чинь авъя гээд авчих зүйл үнэндээ түй ч алга даа. чи эндээс магтаал сонсохгүйэ балай авгай минь

  15. zailaachee says:

    xaxa sawaalaa yamar aimar zawtai hervvlch awgai we huue naad yamnii ajil hetsvvdlee cham shig suudal bugkusun bugs mungunii dontoi hulgaichuudaas bolj turiin albanii ner unaj duuslaa

    • zahidliin ezen says:

      BALAI TENEG EMS HUUHNUUD BITGII ORJ IRJ BICHEED BAI ZA BI ER ULSIIN GUNDUUGUI ERCHUUDIIN SANAA BODLIIG SONSMOOR BN

      • lol says:

        пахахаха эрчүүдийн бодолоор та яах вээ дэ өөрийг ёин хээн ч хүн гэж тоохгүйшдэээ больж үз. эрчүүдээс яаг юу гэсэн үг сонсох гэсийн хаха

      • zailaachee says:

        балай тэнэг эмс хүүхнүүд гэнээ чи эм хүйстэй бишүү тэнэг нь энд ганцхан чи л бгм бишүү чамаас тэнэг эмс хүүүхэн энд ганц ч алга даа хөгшин чөтгөр минь дээр нь ямар сэжгийн хэрүүлч заваан авгай вэ ёстой л эр бүү хэл эм хүний ч ой гутмаар юм байна

  16. Dorj says:

    50 garsan uhehees busdig uzsen er hun uuriiguu bolon busdig sain medej baigaa baragiin yumand itgehgui deer ni boojgoo ni asuudaltai bosohgui gesen ug bosloo ch hagas,hiilee ch sumgui hagas hugas sum tavilaa ch ter ni darigui gedgee medne.Gaihaad baisan geheer chamaig gaihaad baij dee.Ter gadaadad buudald bolson yavdalaa medehiin deedeer medej baigaa amiig chin daguulaad jaahan yavuulsan yum baigaa biz dee.Unheer chi taalagdsan bol uuruu erguulne tegehgui baigaa biz.Ter 200,300 mynga tug yahav dee yadargaatai avgaigaas guisnig ni uguud salay l gej bodoo biz dee.Jiremsen bolson gesniig chin hudlaa gedgiig medej baigaa chamd ach holbogdol uguhgui udii boltloo uchnuun huuhen shaaj l baisan baij taaraa.Odoo boojgoo ni gaviyanihaa amraltig avaa biz dee.

    • bi bol nadad itgeed l ugch bna gej bodson, taniltsaad sar garui bolson ch bas zunduu chat bichiltssen humuus chini biye biyendee mungu zeeleh yum bna biz dee yagaad yadargaatai geed mungu uguh um be yostoi oilgomjgui umaa

      • Dorj says:

        Emegtei hun er hunees mungu zeeluuleech geheer ih olon zuiliig er hun dotroo boddog yum.Yahav buur oir dotno olon jiliin umnuus neg negniigee meddeg humuus bol ondoo getel tanilcaad udaagui gants neg udaa sexdsen huuhen ni mungu zeeleech,iim tiim yum baival er hun dotroo mash ih durgui ni hurch baidag uuruu tuund sain yum bol mungu zeeluuleh duugee ajild oruulj uguuch guihgui baih baij dee.Harin esrgeeeree bie haagii ni asuuh,hool und hiij uguh hair halamjaa turuulj uguhgui dee.Tanilcanguutaa yum guina gedeg chin hamgiin tom teneglel yamar ch er hun shuud l tsugtaana

      • zahidliin ezen says:

        za yarshig l bn termuu mungunduu goroij bgaa bol yostoi baas l bn. yamar ih ch mungu nbish

  17. Erleg says:

    Taniltsaad udaagui bj mungu zeeleech gj uluntuhud hamag durgui hureel yvchij bgamdaa.egch min mungu zeelj duuge ajild oruuldg ene ter guilgachin zanguud chin ter huniig urgeejdee .guilgachn zangaal haytsgaa huuhnuud avgai nar min

  18. B says:

    Hahahaa. Ene hun ter jiremsen geed baigaa hun bish baina!!! Ene ter eregteigiin 2 dahi myydaltsaad tysadaa baigaa hun baina. Ter zawhai nuhuruu aldahguin tyld eldew yum sonschihood… 50 hurch baigaa huuhenii orond uuriiguu gej bichij…. 2t. Ene nuguu er hun ni emegteigiinhee orond bichsen baih magadlal mash undur baina. Uchir ni baragiin emegtei hun hucheer eregteigee heluulj baigaagaa uursuduu ch neeh meddeggui yum… mun 50 hurch baigaa emegtei humuusiin haraal ideh gej ingej uuriiguu barij ugduggui yum. Ene huuhnii umnuus hen 1n bichij… 3t ene huuhend ataarhaj yawdag nyytsaa heldeg sain naiz huuhen ni bichsen baih magadlal mash undur!!! Hunii myyg uzej ajilaas gargah mun amidaralaar ni togloj baij… utluh nasandaa zowj uhne dee

    • chi chini harin turshlagatai delbertsen avgai yu ugui yu. chi ali ni ve? chi aliniig ni hiij yavsan be? harvaas negendee ataarhaad ichih ch ugui nuhurt ni naiz zaluud ni barij ugdug baliar naiz ner zuusen vagia nariin neg bn daa chi

  19. Даваасүрэн даажаа says:

    Баригдах гээд байвал зулбацан гээл хэлчих, нэгэнт тэгээд итгүүлсэн юм бол.
    Наана нь яахав төлөьлөсөн юмнуудаа цэвэрхэн шиг эмжуулаад ав.

    • аа says:

      чи бас энэнтэй таарсан хөгшин жингэр байна даа

  20. дандаа хүүхнүүд хариу бичжээ.надад эрчүүдийн санал бодол чухал байнаа.хүүхнүүд яахав дээ нөхрөө оронд нь тавьж бодоод л шуугилдацгааж байгаа биз хэхэ

    • Er hun says:

      Zerleg awgai bn daa. Iim tuuh bichcheed yag yamar sanal sonsoh gd bgaan? Ooriihoo amidralaa oligtoi buteej chadaagui hewtej Hunii amidrald bitgii gai bol gej helye daa.

  21. kk says:

    Tudii nasni er hun medelgui yahav dee buhniig mederch l baigaa gesen ug.Ehnereesee salsan,uur huuhentei amidarch baigaad dahin bolison hul duluu olj chadaagui munginaj l yavaa yum baina daa huurhii.Gadna turhuuruu noomoi tomootoi,erdem medlegtei tsarailsan garuud dotroo jinhene novshnuud baidag ni baigaliin huuli.Nudnii shil,shilepen malgai tavisan goonj hussan harhad delhiid hovorhon erdemtnii durhtei neg gartai muudaltssan ehleed namaig balmad buduuleg,bolovsrolgui ene teruugeer baih ni duudav nuhriig neleen uurluulaad maltaad baisan chin genet ogtsom uurlaj maniasaa harin evgui evgui urid ni sonsoj baigaagui haraal ursgaj am angaital doromjildog baigaa evgui evgui garuud bainaa baina.

  22. Шшшш says:

    Пээ би браг таньчихлаа мөн дөө яг

  23. Hhhhjjj says:

    Bi lw aih ym bn. Bi emegteilde ghde erchuud sanaachlagiig awbal oorsdod ni baharhaltai bdg. Hmmm medehguie tsaad eregtein setgel tatagdaaguil bh esul huuhnuud iim aihtar arga zalitai bdg yumuu medehgui ym bn

  24. Lol says:

    Ayaya iim muuhai ashig sonjoo harsan bj bolohgui ee ichihgui hoyr ch udaa mungu zeeleed duugee ajild oruulaad… Iim baidlaar iim muuhai shunahain sedleer er erguuldguinma egch mine joohon emegteileg baij chadahguinma gehed umand setegleesee hand!!!!

  25. Hehe says:

    Odoo eniig chin unshaad chamaig medchih bizee

  26. 36т says:

    OMG, тэр муу аххүүд үнэнээ хэлээрэй. Өдий насны эр хүн энэ сайхан гар худлаа бурж байгаа гэж мэдэж л байгаа даа. Та бас арай л ичмээр байна шүү, дажгүй хүн ыайхаөр нь өөрийн болгоё гэж бодоод л, арай яаарсан байна. Ер нь тэгээд санаа сайхантай байж л хүний зорилго бүтнэ дээ

  27. Nomiko says:

    Paah 50hvrch bga hvniig jiremselsen geheer hen itgehiin soliotoi ym be. Tsevershilt chine ali hediin ywagdaad duuschaagui ymu. Yaaj ch bodson naad hvn chin uuruus chin aij zaigaa barih n zuv shde . hugshin baba yaga shig yagitai uchirchlaa geed vhtlee aij bgaa biz

  28. Bolor says:

    Araich dee.50 hursen hun gehed yamar yadmag bodoltoi hun be,iim hun yamand ajildag gehed arai bishee.yamar ochuuhen bodoltoi hun be,deeriin helsen busgvin adilaar 30 garchaad namba suuj,neeree l er hun ooroo l odoj horgoogoogvi bol erguulehgvi bol toohgvi nuur ch ogohgvi yabj bhad,yamar joohon ohin bga bishdee.heleh ch ug alga da.mani met ni daruu tolob,dajgvi,tatlaa tulheegvi mortloo odoo hurtel yamar ch er hungvi bhad,gaigvi surguuli togsood ch yamand baitugai toriin alband ajillaj chadahgvi ajil hetsuu bhad, shudarga bus bh yumda.

  29. шүри says:

    нэг л тим балиар санагдчлаа. гүээ тэгээд ер нь ямар л эрэгтэй хүн ийм хүнтэй дотносох вээ дээ

  30. балдан says:

    Төрийн мөнгөөр гадагшаа томилолтоор явахдаа архи ууж ,эр эргүүлж явдаг лаларууд

  31. Ashigch+maa guaid says:

    odoogiin emegteichuudiin niitleg turh. chamtai untsan esehee erh bish medej bgaa shde aw+gai minee, uur shigee teneg gej boddiim bhdaa. ashig honjoonii nudeer haraad bgaag chin medcheed zai barij bhgui yu.

  32. зочин эмэгтэй says:

    Согтуу хүнийг далимдуулж оролдоод, жирэмсэн гэж худлаа хэлээд, мөнгө зээлээд, дүүгээ ажилд оруулая гэж гуйгаад… тэрийгээ энд бичээд… маш ес зүйгүй, бүдүүлэг, ашигч, ичгүүргүй… хүчээр хайртай гэж хэлүүлэх гээд бгаамуу? хэлүүлчээд байгаамуу? Яг юу хүсээд энэ заваан юмаа энд бичээд бгаан? уншаад ой гутлаа.

  33. aimar yum be says:

    ээ бурхан минь юу уншчихваа ямар аймар авгай вэ та чинь зүгээр наад хүнээ хүчиндцийн бишүү дээ. шууд хүчиндээд л эрхэндээ оруулаад л 😕 настай цэвэршсэн авгай жирэмслээд л тэрүүгээрээ шантаачилж мөнгө салгаад л аймшиг юм бэ наад хүн чинь амиа хорлочих вий дээ хөөрхий минь. мөрөөрөө яваа хүнийг мөрөөр нь л явуул л даа сүүлд нь гай болох вий дээ өөртөө ч хүнд ч. мань зань 30 хүрчихээд намба суугаад эр хүн өөрөө өдөөгүй л бол тоохгүй царай гаргаад явж байхад та чинь харин цайцан авгай байна уу гүй юу. тэгээд ч ер нь өөрт чинь дургүй байхад өөрийнх чинь болно гэж юу байсын бэ? галзуу юмуу хаашаа юм наад хүнээ зүгээр тайван орхиж үз нээрээ яаманд ийм балай авгай ажиллаж байхад мань мэт нь ажилгүй байж байх гэж амьдрал нээрээ тэнэгүүд азтай гэж үнэн шүү

  34. unen says:

    Mongoliin turiin albaniikhnii unen dur turkh ulsiin munguur baakhan zugaalna baakhan shoudaj banzaldana
    Khiisen buteesen yumgui
    Mongol uls khugjikhgui baigaa shaltgaan erduu l turiin alba iim dampuursan baigaatai shuud kholbootoi

  35. ichmeer says:

    ooroo ovchtei um bishuu.morooroo yavj bga hunii amidral suitgehne.yasan muuhai ashigch sanaatai avgai ve.odii nasalchihaad nugel uildej bgaagaa medehgui bga umuu.iimerhuu uhamsargui munhag humuus tori in yamand ajilladag gehe’d hetsuu bn shu.

    • ажил мажил юу яриад байнаа дүү? ажил хийхэд ар гэрийн ийм байдал чамд ямар хамаатай юм

      • Данхар says:

        Аниадаа зөвлөхөд ажлынхаа хажуугаар биеэ үнэл мөнгө ч олно дур хүслээ ч хангана амжилт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.