1. Хурц гингивостомаз нь анхдагч шинж тэмдгийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Энэ үед тагнайд цэврүү үүсэх, буйлнаас цус гарах, хүзүүний булчирхай халуурснаас болж томрох, 1-8 мм урттай некротик суурьт цэврүү ам, хэлэн дээр гарах зэргээс гадна хоолой өвдөх, улаан хоолой нарийсах (dysphagia) зэрэг шинж тэмдэг илэрч болно. Энэ хурц хэлбэрийн шинж тэмдэг илрэлт 13 хүртэлх хоногоор үргэлжилдэг.
2. Уруул, хүзүү, нүүр, хамар, чих хавьцаа herpes simplex вирус халдварладаг. Үүнийг хомхой гэж нэрлэдэг. Үүсгэгч агент нь нүүрний нервт үлдэж дахин дахин хомхойг үүсгэдэг. Өвчин намдаах лосьоныг эс тооцвол үүнийг эмчлэх эмчилгээ одоохондоо бий болоогүй байна.
3. Окуляр герпес нь хөнгөнөөс хүнд хэлбэр хүртэл илэрдэг:
Анхдагч HSV кератитис – Энэ тохиолдолд өвчтөний нүдэнд ямар нэг зүйл орсон мэт мэдрэмж байнга төрдөг. Үүнээс гадна өвдөлт, фотофобиа (хурц гэрлээс айх), лакримаци (нулимс гоожих) зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ шинж тэмдгүүд 3 долоо хоног хүртэл үргэлжилж болно.
Давтагдсан HSV кератитис – Энэ бол офтальмиан хүнд хэлбэр юм. Энэ нь дендритлэг болон стромал хэлбэртэйгээр илэрнэ. Дентритлэг хэлбэрийн үед хараа муудах шинж тэмдэг илэрдэг бол стромал хэлбэрийн үед нүдний эвэрлэг бүрхэвчийн опаципикаци, эвэрлэг бүрхэвчийн утаслагуудын некроз явагдаж эвэрлэг бүрхэвч ихээр гэмтэхэд хүргэдэг.
4. Герпетик дерматит нь HSV-ийн халдварлалтын үеийн энгийн шинж тэмдгүүдийн нэг юм. Нүүр, гуяа, салтааны хэсгээр цэврүү үүсэх нь элбэг.
5. Herpes simplex-ийн менингит нь ихэвчлэн хөнгөн хэлбэрийн асептик менингит байдаг ба HSV1 ба HSV2-ийн бэлгийн замаар авсан анхдагч халдварлалтаас үүдэлтэй байдаг (ихэнх тохиолдолд HSV2-оос үүдэлтэй байдаг).
6. Энцефалит (тархины үрэвсэл)
HSV-ээс үүдэлтэй энцефалитын (HSE) хамгийн түгээмэл хэлбэр нь хүнд фокаль сүйтгэх энцефалит юм. Энцефалит нь хурц болон архаг хэлбэрээр илэрдэг. Энэ өвчнөөр өвчлөгсдийн 70% нь нас бардаг бөгөөд амьд үлдэгсдийн хувьд мэдрэлийн архаг үрэвсэлтэй үлддэг байна. Шинж тэмдэг эхлээд толгой өвдөх, халуурах, зан чанар өөрчлөгдөх мэтээр илэрч байсан бол өвчний хүнд үед гар хөл татах, парези (биеийн аль нэг хэсэг мэдээгүй болох), яриа нь ойлгогдохгүй болох мэтийн шинж тэмдэг илэрч эцэст нь комад орох нь бий.