Гадны цахим сайтаар ДОХ-ын вирүс бананаар дамжин халдварласан гэх хуурамч мэдээлэл цацагдаж, тус мэдээллийг Монголын зарим сайт шууд орчуулан тавьсан. Уг мэдээллийн гадаад эх сурвалжаар нь хөөн тодруулга хийхэд энэ нь CNN-ий албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш. Төстэй домайн хаяг бүхий сайтаар хуурамч мэдээлэл тарсан байна.
АНУ-ын CDC /Өвчний хяналт сэргийлэлтийн төв/-ийн мэдээллээр ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй ба уг мэдээлэл нь ор үндэсгүй гэсэн залруулга хийжээ.
CDC-гийн сурвалжаар:
Жимсэнд шахсан байж болзошгүй ДОХ-ын вирүсийн талаарх шуугиант, сенсаац уг мэдээ нь анхны тохиолдол биш бөгөөд олон жилийн өмнөөс АНУ-ын хэвлэл мэдээллээр уг сенсаац үе, үе тархдаг байна. Тухай бүрт нь холбогдох албаны хүмүүс мэдээллийг няцаадаг аж.
Эх сурвалж: НЭМҮТ
1 Comment
bolomjgui gej yaridag ch tuuniig hen ch batlaagui shd