Сайн байцгаана уу та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би саяхан бассейнд явах гээд шинжилгээ өгсөн чинь тэмбүү өвчинтэй гэж гарлаа. Урьд нь тусч байсан байна цусанд илэрдэг гэхээр нь би бүр гайхаад нөгөө хариу өгсөн хүнд нь би ямарч өвчин тусч байгаагүй хариу нь буруу гарсан юм бишүү андуурсан байна гэсэн чинь шалгаж байгаад яах аргагүй л чиний хариу байна гэсэн. Би бүр шоконд ороод ёстой толгой дундуураа цохиулах шиг л боллоо. Өмнө нь ийм өвчинтэй гэж бодох битгий хэл нэрийг нь сонсоод цэрвэдэг байсан өвчин.
Янз янзын эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээд өмнө нь БЗХӨ тусч байсан уу гэхээр нь үгүй ээ гээл туугаад яваад байдаг байсан. Өнөөдөр нет ухаж мэдээлэл хайж байгаад шинж тэмдгээр нь нээрээ тусч байсан байж магадгүй гэж бодсон. Яагаад гэвэл бараг 5 жилийн өмнө найз залуутайгаа үерхэж байхад миний эрхтэн дээр 2, 3 юм гараад найз залуудаа хэлсэн чинь маргааш нь нэг тариа авч ирээд надад бүр өөрөө хийж өгсөн. Хэд хоноод зүгээр болчихоор нь би тэр үедээ юу ч бодоогүй өвчин байна ч гэж төсөөлөө ч гүй найз залуудаа итгэдэг гэнэн охин байжээ.
Хамгийн гол нь би одоо энэ зун гадагшаа сургуульд явах гэж байгаа. Шинжилгээ өгөөд ийм хариу гарвал би явж чадахгүй юу? Манай бэр эгч бичиг баримт хамт бүрдүүлж хөөцөлдөж өгнө гэсэн. Тэгээд ийм өвчтэй гээд гарвал би яанаа ичмээр юмаа. Хэдэн жил мөрөөдсөн мөрөөдөл минь нэг хүний алдаанаас болоод бүтэхгүй байх вий гэхээс айж байна. Одоо тэр өвчин нь халдваргүй бол гадагшаа гарах боломжгүй юу? Ядаж аялалаар гадагшаа гарах боломж ч байхгүй юу?
5 Comments
Юун хуурамч бичиг эмчээс авах. 1-р т бүрэн эмчлүүлэх хэрэгтэй. 2-т Бэр эгч тэй гэхээр одоогынхоо нөхөрт буюу дүүд нь халдаасан гэсэн үг биздээ
SAin baitsgaana uu jiliin umnu ersdeltei uy hiisen. Suuliin 2 sar daraallaad dox tembuugiin shinjilgee 3 udaa ugluu bugd sorog garsan itgej boloh uu
эрүүл гэдэгтээ 100% итгэлтэй байж болно. Цонх үе буюу халдвар авсанаас хойш хэсэг хугацаанд өвчин авсан байсан ч илэрдэггүй үе нь аль хэдийн өнгөрсөн байнаа. Тэмбүү дээд тал нь 6 сар, ДОХ бол дээд тал нь 3 сар шд.
Zugere tanidag emchere todorhoilolt bichuled avchih eruul gd. Sain emchlulerei. Adgiin novsh ve ter zaluu chin.
Tanidag hun maan tembuu awchaad ehnertee nuutsaar hiisen gj bgan shal mangar yum shijigledegguui yumuu