Түрүү булчирхайн томролыг эмчилсэн хүмүүс зөвлөөч

Сайн байцгаана уу? Түрүү булчирхайн томрол өвчнийг эмчилж байсан хүмүүс зөвлөгөө өгөөч. Яаж эмчилсэн мөн ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн талаар. Бас аль эмнэлэг, эмч сайн бэ? Тэр unicity-н түрүү булчирхайн бэлдмэлийг уусан хүмүүс үр дүн хэр байсан талаар бичээч…

5 Comments

  1. ganbaa says:

    Зүгээр л өдөртөө 2 литр кус уу. Япон эмчийн зөвлөлгөө шүү

  2. зочин says:

    Түрүү булчирхайн үрэвсэл бэлгийн замын өвчин авч байсан эсвэл амьдралын буруу дадал зуршилаас болдог юм байна лээ. Миний хувьд буруу дадал зуршилаасаа /доороосоо даарах, хүйтэн машинд суух / болоод 2 жил өвдсөн, Дээр нь буруу эмчилгээ их хийлгэж цаг алдсан ЦэПү гээд эмнэлэг сайн гэхээр нь очоод хэдэн төгрөгөө шал дэмий үрсэн дээ. Тэр эмнэлэг бэлгийн замын өвчинөөс үүдсэн түрүү булчирхайн үрэвсэлийг сайн эмчилдэг байж магадгүй л юм.
    Эхний үр дүнтэй эмчилгээ бол өөрөөсөө эхлэх доороосоо дарахгүй байх, өвөл хүйтэн машин унахгүй байх ялангуяа өвөл гадаа тавьдаг машин унадаг бол шууд болих, кегелийн дасгал тогтмол хийх, секс тогтмол давтамжтай хийх /их ч биш, бага ч биш яг өөртөө тааруул/. Эмийн эмчилгээ хийлгэж байхдаа cпиртийн төрлийн зүйл огт хэрэглэж болохгүй.
    Эмчид заавал очиж үзүүл 1-р эмнэлэг дээр Урологийн тасаг гээд газар байгаа тэнд үзүүлэж болно. ЭМД-аараа үнэгүй үзүүлэж үнэгүй шинжилгээ өгдөг. Миний хувьд улсын болон хувийн эмнэлэгт 2 хоёуланд зэрэг үзүүлэж явсан юмыг яаж мэдэхэв гээд. Эмчид очиж үзүүлээд эмчийнхээ зааврыг сайн дагаарай. Дур мэдэн үнэтэй сүлжээний эм авч уухын оронд ижил төрлийн хөнгөлөлтэй эмнээс сонгоорой. Жишээ нь Простамед гээд эм чиний асуугаад байгаа сүлжээний эмнээс хэд дахин хямд дээр нь хөнгөлөлтэй эмийн жагсаалтанд байдаг юм шүү.
    Эцэст нь эдгэсэн ч сэтрэх гээд байдаг тул гам сайн бариарай:

  3. Baba says:

    Шээс бэлгийн замын өвчиныг гайгүйхэн 2 газар зэрэг шинжлүүлэрэй эмийн дасал болчуул тэгээл хэрэггүй би одоо эмийн дасал болчоод үнэхээр хэцүү бна

  4. Bataa says:

    Facebook-r Dugarkhuu emchiin postiig uz dee

  5. Jack says:

    Ochir anagaagchid uzuuled uz. Tolbor n ondor bh bolovu, gehde l oortoo gargaj bga mongo ged yaj iij bgd emchluulsen n dr. Za ter tse pu bol demii bha, eldvin em shahaad demii gazar yum bnle. Tohooromjuud n bur deer ue-n. Bas unicity ntr gsn suljeeni emuud buur hereggui. Yanz buriin em ooriin duraar uugad bval boovond chin muu. Tomroliig emchilsen ged hunhelj bsnig sonsson.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.