Эв найртай гэр бүлийн үндэс нь секс мөн үү?

Happy family standing on the beach at the sunset time. Parents hold in the hands inscription "Family". Concept of happy family.

Гэр бүлийн харилцаа болон бэлгийн амьдрал хоёр нь салшгүй нэгэн зүйл юм. Бэлгийн харилцаа нь гэр бүлийн амьдралд маш их нөлөөтэй. Гэр бүлийнхээ аз жаргалыг бэхжүүлэхийн тулд бэлгийн амьдралын асуудлыг зөвөөр шийдэх хэрэгтэй.

Харин үүнийг яаж шийдэх вэ?

Хүмүүс гэр бүлийн болон бэлгийн амьдралын тухай олонтаа ярьж, бичдэг болохоор сонирхсон асуултандаа энэ мэдээллийг хангалттай авч чаддаг билээ. Гэхдээ зөвхөн “техник” мэдээлэл авах биш, оюун санааны болон сэтгэл зүйн талаас нь анхаарахыг хичээх хэрэгтэй.

Гэрлэлтээ яаж бэхжүүлэх вэ?

Өөрсдийн мэдрэмж, хүслийнхээ тухай бие биетэйгээ заавал ярилцаж байх ёстой. Бэлгийн амьдралд дохио зангаа болон дуугүй байдлаар, харцаараа илэрхийлдэг учраас бие биенээ харилцан анхаарч, хагас үгээр л ойлголцож сурах хэрэгтэй юм. Хамгийн гол нь юу хүсч байгаагаа эелдэг ялдам илэрхийлж сур.

Хайр энхрийлэлийн ямар үгийг, яаж хэлвэл илүү байх вэ, яавал эвгүй сонсогдох вэ гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Сэтгэлзүйчид болон секс судлаачид: биеийн болон сэтгэл санааны дарамт хохирол үзүүлээгүй тохиолдолд, бие биедээ таалагдаж байгаа бол мэдээж ичих зүйл байхгүй гэж зөвлөдөг. Үүнийг хамтдаа шийдэх нь зөв.

Юу хүсч байгаагаа өөрөө ойлгох хэрэгтэй. Хэрвээ танд эвгүй санагдах буюу ичээд байдаг бол сэтгэлзүйчид хандах хэрэгтэй. Өөрөөр гэр бүлийн амьдрал чинь асуудлаар дүүрэн байх болно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс болж байгаа үйл явдлыг өөр өөрөөр төсөөлдөг. Амьдралынхаа ханийг ойлгож бэлгийн амьдралд нь тусла.

Хэрвээ бэлгийн амьдралд чинь асуудал үүсвэл дуугүй байлгүй илэн далангүй ярилцаж, гарц хайх хэрэгтэй. Мөн гэр бүлийн сэтгэл зүйч болон секс судлаачид хандах нь зүйтэй.

1 Comment

  1. info says:

    секс сэтгэл зүйч байна уу монголд. хүнтэй унтаж үзээгүй, үгүй ядаж нөхрөөсөө өөр хүнтэй байж үзээгүй охин ямар зөвлөгөө өгдөг юм болоо???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.