Яаж нөхрөө аврах вэ?

Би одоо 30-тай. Нөхөртэйгөө нэг гэрт ороод 3 жил гаруй болж байна. Элдэв оршил бичилгүй нэг зүйлийн талаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцахаар шийдсэн юм. Манай нөхөр айлын ганц хүү, дээрээ ганц эгчтэй. Элдэв ааш аяггүй, сайхан сэтгэлтэй нэгэн. Мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа. Бид хоёр бие биендээ маш их хайртай. Чухамдаа энэ их хайраар л өнөөдрийг хүрсэн гэхэд болно.

Юу гэвэл, нөхөр маань уухаас буцдаггүй. Шоу цэнгээнд дуртай. Анхандаа 7 хоногт 3-4 удаа найз нөхөдтэйгөө гардаг байлаа. Би ч шинэхэн үедээ нэг их юм хэлдэггүй байсан. Гэхдээ шоудаагүй үедээ оройдоо 2-3 лааз пиво гэртээ уудаг. Жил гаруй ийм байсны эцэст би хэлдэг болсон. Гаргахгүй гэж маргалддаг болсон. Миний үгийг ч авсан. Гэхдээ авсан гэхэд хэцүү. 7 хоногт 3-4 удаа гардаг байсан нь цөөрч, 1-2 болсон гэхүү дээ. Тэгсэн харин энийгээ гавъяанд тооцоод байх юм. Хаа нэг эрүүл орж ирэхийгээ бүр баатарлаг явдал гэж үзнэ. Би ч сүүлдээ тэгж боддог болсон байх юм.

Согтохоороо янз бүрийн ааш авиргүй. Гэвч нэг уухаараа тасартлаа уудаг. Тэр хүнийг тасраад унасан байхад нь хэдэн удаа очиж авч, лифт зогссон үед үүрч дүүрч олон давхар руу өгсөж байсан тоогоо алдсан. Бүр өмдөндөө хэд хэдэн удаа шээчихсэн ирсэн. Орондоо ч шээсэн.

Яг л нэг ийм арчаагаа алдсан дүр зургийг 3 жил гаруй харлаа. Согтсоныхоо маргааш хөдөлмөрийн чадвараа бүрэн алдана. Ажилдаа явахгүй. Гэхдээ ажилдаа маш сайн учраас удирдлага нь зүв зүгээр болоод байдаг.
Даанч би одоо залхаж байна. Сүүлийн үед гарна гэхэд нь миний уур маш их хүрдэг болж. Гаргахгүй гэснээс болж бөөн хэрүүл үүснэ. Тэгээд гараад л явдаг. 3 жилийн хугацаанд 7-8 удаа гадуур хоносон байна. Тасарчихжээ л гэдэг. За энэ нь дүүрч гэхэд одоо бүр гэртээ пиво ууж байгааг нь хараад биеэ барьж дийлэхээ больсноо сая л анзаарлаа.

Ер нь ч архи биш пиво л уудаг. Тэрийгээ “Би архи уудаггүй, пиво л уудаг” гэж цайруулна.

Саяхнаас надад энэ хүний ирээдүй маш бүрхэг санагдах боллоо. Би өөрөө сайхан ажилтай, сайн орлоготой хүн. Нөхөр ч цалин сайтай. Гэхдээ дөнгөж 30 хүрч байж гэрт согтолтын хэрүүл тасрахаа байсанд уур минь хүрч байна. Өмнө нь согтоод унахаар нь яаж ийж байгаад оронд нь оруулж, цэвэр хувцас өмсүүлж, өглөө нь бантан хийж, содатай ус уулгаж, толгойг нь барьж, янз бүрээр л арчилдаг байсан. Өмнө нь ч гэж дээ. Сар гаруйн өмнөөс би тэгж халамжлахаа больсон. Одоо миний ой гутаж байна.

Гэрээс нэг л тийм нэвширсэн үнэр салахгүй…

Хамгийн гол нь, аав минь архи уудаг хүн байсан. Архинаас болоод илүү сайхан амьдрах боломжуудыг үгүй хийж, бидний бага, өсвөр насыг айдас, шаналгаан дунд өнгөрөөсөн. Би ахлах ангид байхдаа аавдаа нэг удаа маш их гомдож, биеэ барьж чадахгүй уурласан. Тэрнээсээ болоод муужирч, таталт өгсөн. Аав ээжид минь хэд хэдэн удаа гар хүрсэн. Гар хүрэхгүй юмаа гэхэд аяга таваг шидэлж, орилж хашхичдаг байсан. Бас миний нагац, авга эгч нарын нөхрүүд ч архинд дуртай байлаа. 1990-ээд оныхон ер нь л ийм дүр зурагтай байсан байж магадгүй.

Гэхдээ архи миний ой тойнд маш муухайгаар хадгалагдсан учраас би одоо ирээдүйдээ санаа минь зовж байна. Манай хадам аавыг бараг архичин гэхэд болно. Одоо ч архийг ус шиг л уудаг. Харин миний нөхөр аавынхаа энэ байдлаас жигшсэнгүй, дуурайчихжээ. Анх үерхэж байхад л найз нар нь ч тэр ялгаагүй байнга л шоуддаг залуус байлаа. Одоо бүгд хүүхэдтэй, гэр бүлтэй. Тэгсэн ч ялгаагүй. Байнга л шоудна.

Ингээд харахад, хүн амьдралаасаа сургамж авдаггүй юм байна. Би ч тэр архийг үзэн яддаг мөртлөө ийм хүнийг сонгосон. Даанч би маш их хайртай. Заримдаа салаад явмаар хатуу сэтгэл төрдөг ч өрөвдөөд үлддэг. Манай үеэл ах надад “Чи нөхрөө хаябал нөхөр чинь архичин болно” гэж хэлсэн.

Өнөөдөр би стрессийн тухай нэг юм олж уншлаа. Гэтэл тэрэн дээр надад илэрсэн бүх шинж тэмдгийг ярайтал биччихэж. Яалтай вэ. Бид хоёр хүүхэдгүй. Хоёул цоо эрүүл мөртлөө л хүүхэдгүй. Тэгсэн чинь эмч надад “Наад сэтгэл санаагаа тайван байлга” гэж хэлсэн. Надад болохоор би өөрөө зүгээр юм шиг л санагддаг ч эргэн тойрныхон минь миний гандаж, гундаж, өөрчлөгдөж байгааг сануулах боллоо.

Би яах ёстой вэ? Яаж нөхрөө аврах вэ? Эсвэл би өөрөө зугтаах ёстой юу. Би яг одоо салаа замын голд зогсож байна.

40 Comments

  1. Зулаа says:

    би ч бас ингээд л өрөвдөөд ч байгаа юм уу , хайрлаад ч байгаа юм уу үлдсээн үлдсэн . Гэвч одоо би маш их харамсдаг . 30 насандаа гаргасан алдаагаа одоо засахаасаа өнгөрсөн . би одоо 50 гарч байна . Улам л энэ хүний хувиа бодсон арчаагүй , зөвхөн өөрийгөө боддог , хүнээр тэжээлгэж амьдрах дуртай зэрэг өөдгүй занг нь харж уурлаж уйлахаас өөрийг хийж чадахаасаа өнгөрсөн . Хүүхэдгүй байна гэдэг чамд боломж байна гэсэн үг . Зүгээр л эртхэн сал .

  2. нас ойролцоо эмэгтэй says:

    хүүхэдгүй байгаа дээрээ салсан нь дээр дээ. чи хангалттай хичээсэн л байна ш дээ. нөхрөө биш өөрийгөө л авар даа. өөрийнхөө л амьдралыг авар. бодвол чи эцэг эхтэй л байлгүй дээ. нэг шоучинг аврах гэж үйлээ үзэж суухаар эжий аавдаа тусалж ачийг нь хариулсан нь дээр байх даа.

  3. info says:

    Чиний аврал гэж бодсон зүйл чинь нөгөө хүнд амиа хорлосноос ялгаагүй байгаа бол яах юм вэ? хүн гэдэг бол бодгаль гэдгийг сайн ойлго. Гэр бүл боллоо гээд чиний үгээр байна гэсэн үг биш. Өөрийгөө л бод өөр арга байхгүй. Өөрт чинь юу таалагдаж байна тэрийгээ л хий. Хүнийг өөрчлөнө чам шиг сэтгэдэг болгоно гэж байхгүй. Архи уугаад амьдралаа дуусгана гэж бодсон хүнийг чи аврана энэ хүн буруу бодож байна гээд яах юм вэ??????

  4. Hhhhjjj says:

    Mi ooriin hun bas l arhichin burhan min bi hezeech arhi uudag sagsuu hunees hair nehsen awahaa meddeg hunteil hamt bdaggui ym shubgj oilgoson hair hordog shu ooriigoo yun turuun bod. 40 50t muu hani ijiltei emegteichuudiin nudend tsaanaal gunig hursan bdg.

  5. Hhhhjjj says:

    Oooro med yuch bolson biyeer tuulahaas hoish ghdr mi bodol arhiig mash ih uzen yddag tmerhu huniig zondool medne urgelj dooshool ywdag ma nuhur ogt amsdaggui tuund mash ih bayarladag yron bi arhi uudag huntei hamt bj uzsen dahij tm bdald setgel sanaagaa unagamaargui bn. Hair gj yron yu yumbee? Bodood uzerei

  6. Heregguide says:

    Aidaa amidral boginohon Huvi hunii ogogdliig zasah gj nasiig barah hereggui, baingin stress uur buhimdal bayr baysgalangui bdl n biyiin bolood setgeliin gutral gundaliig deed tsegt n hurgej chaddag arhichini ergen toirnihon boon uur utsaar stress bdg , bas ene hun zasrahgui bhd chin 10 jilin daraa ooriigoo ergen harahad tanigdahaargui bolsn bh bh shuu uuchlaarai arhichin hunii ymariig biy mahbodioroo medersen hun bn tedni toloo uglej duulsaar ooroo gazluu soliotoi boloh magadlal ondor bn hetsuu bn shuu ene baidlaas garahiig hichej bui negnees…

  7. Hereggui says:

    Hereggui dee huuhedgui bol urdah zamruuga bushuu yv orhi tsaashaa uudag hun zasrana gdg chin onoo zuunii uzuurt gants budaa tigtohtoi ijil gdg n shuude, bi olon arhichdiin dund ossn azgui hun bn zasardaggui gen bga bol bur ch demii 30 nas yg l shiideg nas tuunees hoish bol songolt bagasna oroitno chi bas ooriigoo unelheech bn dasan zohitsoj ehlene, temts ugui bol sal yavch evlerch bolohgui gants l amidarna gedge bainga sanaj yvarai

  8. Bold 35 says:

    30taidaa iim archaagui bgaa yum chin 35 40 hureed ulam l dordoh baihdaa.

  9. Залуу says:

    Сайн уу? Би 31-тэй залуу байна. 3 сарын өмнө үүнийг уншссан бол миний эхнэр бичсэн юм болов уу гэж бодохоор байлаа. Би дээрээ 2 эгчтэй айлын ганц хүү, эрхэлж дураараа өссөн нэгэн. Аав ээжийн мөн эгч нарын халамжаас залгуулаад сайн эхнэрийн хайр халамжинд орсон чиний нөхөр шиг азтай залуу. Оюутан наснаасаа үргэлжлүүлээд олон жил шоудалт, архидалтан дунд зүгээрээ гэж явсаар эхнэр хүүхдүүдээ залхалтын эцэс дээр ирээд би нэг өдөр болье гээд больсон. Чи нөхөртөө эцсийн үгээ хэл, сайн ярилц, архинаас болоод амьдрал үгүй болох гээд байгаагаа ойлгуул, сүүлийн удаа нэг тэмцээд үз! Чи нөхөрөө хайрладаг шиг нөхөр чинь чамд тийм хайртай л бол өөрчлөгдөнө. Хэрэв өөрчлөгдөхгүй бол өөрийгөө бодоод яв!

  10. xxxxxxxxxxx says:

    Өрөвдөх хайрлах 2ын хооронд өртөө илүү зай байдаг юмаа. Өөрөө л мэд. Ганц юм хэлэхэд ямар ч шийдвэр гаргасан бай тууштай л байгаарай…

  11. Naraa says:

    Uu yag minii amidral bn bi uuriiguu bichchihvuu l gej anduurhaar bn manai gertee pivo uudaggui bsn odoo bol bainga udur bur shahuu bi arhichin bish pivog arhi gej tootsdoggui yum gej uurlana nasl arhi uuhgui pivol uuna bi 7 jil amidarsan uneher zalhdagiin bnle bi iim huntei nasiig yaj barhu odoo bolii do gej bsn chin jiremsen bolchihson turuud 2 sar boljiin odoo 1 bolih baih da gej bodson chin yagl bahi baidgaaraa haa ochij yamarch muhai eldev yanziin aash avir baihgui odoo bi nuhurtuu hairgui ohintoigool hamt baimaar bn salmaar bn namaig zugerl taivan orhichih gej guihaar bi ta 2gui yaj amidarhiin be bitii namaig orhil do bi baga bagaar uuriiguu zasna gedgee amlii geedl bdiin getel zasrah ni buu hel odoo huuhedtei bolson geed bur aimar uudag bolson ugluu bosoodl sharaa tailah gej delguurlu guine ingej btal ajilaasaa halagdana biz

  12. Зочин says:

    Одоо л шийдвэр гаргадаг цаг. Оройтоогүй дээрээ хурдан САЛ. Хүүхдийн тухай бодохын ч хэрэггүй. Ийм хүнээс хүүхэд олвол өвчтэй зовлонтой хэцүү л хүүхэд гарна. Нэгэнт хүүхэдтэй болвол чиний амьдрал одоо байгаагаасаа улам л хэцүү болно. Чамаас салаад энэ хүн архиндаа живнэ. Гэхдээ энэ чиний буруу биш. Тэр хүн уудаг бсан нь, одоо ууж бгаа нь, ирээдүйд уух нь аль нь ч чиний буруу бишээ. Тиймээс надаас хойш балрах вий гэж бүү өрөвд. Амьдрал их богино, цаг хугацаа хурдан. Нэг л мэдэхэд чи 40, 50 хүрнэ. Салахад ч оройтно. Харин 30 бол бүгдийг шинээр эхлэхэд хангалттай сайхан нас. Хамгийн гол нь яг салах дээрээ тулахаар наад хүн чинь чамд түмэн амлалт өгч гуйж гувшиж нэлээн л юм болох бх. Тэр үед л шийдвэртээ үнэнч байгаарай. АМЖИЛТ

    • пизда вэ says:

      хаа сайгүй л хүний амьдралыг юу ч бодохгүй сал гэдэг орк писда нар байх юмаа хаа сайгүй нөхрөө голсон салж сарнисан нөхөргүй гичийнүүд нөхрөөсөө салчихаад өөр нэгний нөхрөөр секс хэрэгцээгээ хангаад боовыг нь долоогоод эхнэрээс нь салгаад явж байдаг үмхий алнууд монголоор дүүрч дээ ийм тэвчээргүй гичийнүүд салчихаад бас гэр бүлтэй бүтэн яваа нэгэндээ атаархана гэж юм л бол сал гэнэ өөр шигээ бэлэвсэн пизда болгох гэээд чичрээд шаачихнаа

      • hot says:

        чи бас архинд живээд хаягдаа юу, ямар их бухимдал вэ. хамт зүтгээд амьдрана гэж авч суучаад архидаад байгаа хүнийг хэр удаан тэвчих вэ, тэвчээрийн хязгаар тулаад л салж байгаа, хэн ч амьдралаа бүрэн бүтэн байлгахыг л хүснэ. эхнэрээс нь салгаад гэж эхнэрээсээ салж байгаа хүн нь л буруутай биз дээ, эхнэрээсээ салтлаа боовондоо захирагдаж байгаа бол одоо яаая гэхэв дээ. хүүхнүүд ёстой зөндөө тэвчдэг шүү харин ч.

      • Ax says:

        yaj nasaaraa tiim huntei amidrah ve dee, er hun ch gesen adair aashtai, shunaltai, ulsuj bna, zovj bna, yadarch bna, unaa tereg alga, bair jijig bna esvel bairgui geh yum uu aav eejiig ni doromjlood bgaa, gaduur dotuur honood uur ertei banzaldaad bgaa emegteig tevchihiig husehgui bizdee.

        ene emegtei huuhedgui bgaa deeree zamaa bodoh ni deeree. Ene hun chinii egch/ duu bsan bol chi yu geh bol?

  13. hot says:

    манай хүн анхнаасаа л архичин байсан, би нэх юманд боддоггүй дагаад л хамт ууж иддэг байлаа. одоо би 30 гарчихсан өөрийгөө амьдралаа гээд шал өөр болчихсон байхад нөхөр яг хэвээрээ улам л их уудаг болсон байх. 10 жил бараг өдөр бүр уудаг, гарахгүй үедээ гэртээ уудаг, танай нөхөр шиг ядаж пиво ч биш бүр архи гэртээ уудаг. одоо бол би шал тоохоо больсон, өөртөө анхаарч өөрийгөө л боддог болсон, саяхан сална гэдгээ хэлсэн. чи над шиг хэдэн жил эргэлзэж хүн чанартаа баригдаж цаг хугацаа алдах хэрэггүй шүү, дараа нь харамсана

  14. Чамд гэхэд says:

    Хамгийн том юм бол архичин гэдгээ хүлээн зөвшөөрөх. Хэрвээ эрүүл байгаагаа баатарлаг үйлс гэж үзэж байгаа бол хонгилийн үзүүрт гэрэл байна гэсэн үг. Хэрвээ би уудаггүй пиво л уудаг гэвэл буруугаа мэдэхгүй байгаа гэсэн үг. Одоо л татаж авахгүй бол Монголд нэг траншааны хүн нэмэгдэнэ. Траншааны хүмүүс дээр дагуулж очиж үзүүл. Архинаас өөр сонирхол татах зүйл хийлгэ. Гэрийн ажилдаа хаяа туслуул. Хүн ухаарвал гайхамшигтай .
    Чи хуучин ямар хүнд дурласнаа хэл итгэл найдвар тасартлаа үз. Бүү бууж өг. Наад хүн чинь ухаарвал л чи ялна

  15. Tulgaa says:

    Санхүү авахгүй өгөхгүй уулзий bat hat gesen fbgeer bicheerei

  16. 132 says:

    Ирээдүйн нөхөр чинь хадам шиг чинь л байна даа. Сонголт чиний гарт. Юу сайхан дур сайхан гэдэгсэн

  17. Эгч says:

    Архи их уудаг хүн мулгуу, тэнэг болчихдог юм байна лээ. Өмдөндөө шээтлээ уучихаад тэрнээсээ ичихгүй, жигшихгүй байгаа бол асуудалтай. Засрахгүй байх даа. Миний таньдаг нэг хүн олон жил архи ууж байгаад больсон. Одоо огт уудаггүй. Бас гайгүй хурган дарга хийдэг. Гэхдээ асуудалд хандаж байгаа, авгай хүүхэдтэйгээ харьцаж байгааг нь харахаар ой гутаад байдаг юм. Манай нөхөр болохоор наадах чинь архи уусаар байгаад мэдрэл нь муудсан хүн гээд л байдаг юм. Тэр хүн зөвхөн өөрийгөө л, хар амиа хойхоолдог. Бусдад, ах дүү, хамаатан садандаа санаа тавьна гэж байхгүй. Харин авахыг бол чадна. Албатай юм шиг л авна. Чи 20 жилийн дараа хадам аав шигээ архичинтай амьдарч байна гээд боддоо. Гоё байна уу?

    • Эгч says:

      Бас эрхтэн систем эсвэл оюун ухааны хувьд бүрэн биш хүүхэдтэй болох магадлал их юм биш үү? Танай нөхөр 2 дахь үеийн архичин юм байна. Хүүхэдтэй болох гэж тэмүүлэх хэрэггүй л юм байна даа. Магадгүй Бурхан чамайг хайрлаад хүүхэдтэй болгохгүй байгаа ч юм билүү?

  18. ЗААВАЛ УНШААРАЙ says:

    САЛСАН НЬ ДЭЭРЭЭЭ НЭЭРЭЭ ШҮҮ. ЗАСРАНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ НЭГЭНТ ӨНГӨРСӨН ХОЙНО ХОЖИМ ХАРАМСАХГҮЙН ТУЛД ОДОО Л САЛ , ЖООХОН ЗОРИГ ДУТСАНААС БОЛЖ ХАЙР ГЭЖ ИТГЭЭД ТАМАА ЦАЙЖ ЯВАА ХҮМҮҮС ӨЧНӨӨН Л БАЙНА, ГЭХДЭЭ ЧИ 3Н ЖИЛ ТЭВЧСЭН ГЭХЭЭР САЛЖ ЧАДАХГҮЙН БАЙНА Л ДОО САЛСАН Ч ЧАМАЙГ ГУЙГААД ОЧИХООР ТЭНЭГ ЮМ ШИГ ИТГЭЭД БУЦААД УУЛЗАХ ЮМ БАЙНА,
    ГЯЛС САЛААД ӨӨР ХҮНТЭЙ УУЛЗ ТЭГВЭЛ ХУРДАН МАРТАНА БАС ЭРГЭЖ БУЦАХГҮЙ,

  19. заавал унш says:

    Яг л миний амьдрал шиг. Яг л 30-тайдаа чам шиг шийдэж ядаж байж, хайртай ч байж. Би хаяад явахын оронд аврахаар үлдсэн, хүүхэдтэй ч болсон. Одоо би 50-тай. Засрахаа өнгөрсөн, хувиа хичээгч, амьдралаа нураагч, арчаагүй, ач мэдэхгүй, бүдүүлэг заваан, яншаа, дээр нь архинаас болж тахир дутуу болсон, өнөөх нь босохоо ч байсан энэ хүнийг хаях нь нэгэнт оройтсон. Архичин хүн эцэстээн тэнэгэрдэг, хүн чанараа гээдэг. Түүнд хараалгаж зүхүүлж байвч тэжээж халамжлахаас өөр сонголт байхгүй болсон. Хүүхдүүдээ бодоод үйлийн үрээ нимгэлж сууна.
    Халуун сэтгэл минь олон жил хүйтэн ус цацуулсаар бүр царцсан. Секс бол бүр 10 жилийн өмнө алга болсон. Хэрүүл дунд хүүхдүүд минь өсч байна. Хаяад явах минь яалаа даа, яах гэж хүн чанараа дагав даа гэж маш их харамсдаг. Нэг л олдох амьдралаа ингээд барж дуусах нь гэхээс уйлж суудаг. Би өөрөө танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Зан авир эвдэрч, өөрийгөө ч тоохоо байсан. Түүнийг үзэн яддаг болсон. Харин одоо амьдралын минь ганц утга учир, хүүхдүүдээ л тайван байлгах нь чухал болоод байна.
    Миний дүү эртхэн аятай амьдарлаа сонго, үр хүүхэд гарга аа. Балгах дуртай л бол гарцаагүй архичны тавилангаар л явна. Хаяад яв, зоригтойхон. Чиний хайрын хариуд чулуу шиднэ. Чи хайрлуулах хувьтай, түүнийгээ ол.

  20. handaa says:

    Naad zaluu chin butehgui.30 nastai murtluu uuriiguu tataj avah setgeliin tenhelgui hun tegeed zaasch yah bolj bn. End humuus zaaj chigluul gesen bn. Hun er ni uuruu l uhamsarlaj bolidog yum schuu dee .uuruu tegehgui hicheehgui huniig schuud haya. Ganz oldoh amidral , zag hugazaa , zaluu nasaa urne schuu . Teneg hunii tuluu ingej amidrach ni zuv uu geed uuruusuu asuugaad uz,!

  21. сэтгэгдэл13 says:

    Сонин юм, хүн хүнээ өөрчилдөг биз дээ. Та 2н амьдарсан хугацаанд нэгэндээ уусаад анхандаа хэн нь хэн байснаа мартаад, бие биенийгээ юу хийхийг нь ойлгоод өмнөөс нь хийдэг болчихсон баймаар юм. Гэтэл чи тэрэнд уусаад, харин тэр чамд уусаагүй юм биш үү? Хэтэрхий өөрийгөө их юманд бодчихсон хүн байна. Эсвэл чи давраасан. Өдий 30 хүрчээд хэрхэн яаж уухаа хүртэл ойлгоогүй хүн цаашид яах вэ? Улам л дордоно. Эртхэн салсан дээр дээ. Нөгөө талаас ажилладаг газрынхаа итгэлийг олж чадсан чадварлаг хүнтэй сууж чадахгүй бол одоо байгаагаа бодоод шаналах магадлалтай. Тэгэхээр салаад хэрхэх талаараа сайн бодох хэрэгтэй. Засч авах бол эрүүл дээр нь энд бичснээ яриад үз дээ.

  22. E says:

    Eruul huuhed turuhgui shuu. Sal

  23. гэрлээ says:

    тэнэг хүүхэн шүү чи, өөрийгөө авар за юу, хайр сэтгэл хэдэн жилийн дараа үгүй болно оо чи аяндаа хайр чухал биш гэдгийг ойлгоно. хүүхэдгүй байгаа дээрээ салж үзээ за юу. хөөрхөн дүү минь үнэхээр сайн нөхөр олдоно. амьдралаа аймшиг болгох гээд байхын. ийм хогийн юмыг хаядаг байхгүй юу. удахгүй чи цагаан үстэй болоод, зан чанар чинь өөрчлөгдөөд өөрийгөө танихаас байна шүү. чамд огт тохирохгүй хүнтэй зууралдаад байхын. гэхдээ чамд нэг цаанаасаа архичин улмаар амьдрах гээд байгаа ген байгаад байна. анхнаасаа уудаг байсныг нь чи мэдэж мэдэрч байж эртхэн хэлээд болохгүй тийм зан байна. тийм учир салаад өөр хүнтэй суухдаа уудаг эсэхий нь сайн судлаад. уудаггүй хүн сонгож суу за юу. за амжилт аз жаргал хүсье. чи чаднаа.

  24. sanal heley says:

    bi odoo 30tai. Arhi tamhinaas hol baihiig hicheedeg. Tamhinaas ch hol bgaad bgaam, piwo arhinaas hol baiy geheer naiz nuhudgvi bolchood baih yum? Yaah yostoin bol???

    • zaluu says:

      ter hudlaa shuu. chi und heregtei bol chamaig haana ch bsan olood hureelne. hereggui bol uudag uudaggui ylgaa baigui dee.

    • Hhhhjjj says:

      Hahaha harin arhi uuhgui bolchihoor nzgui bolchdog gsn unen orowdmoor. Arhinda jiwehed chn nz gd humuus chn hayaal ywna. Oor oorsdiinhoo chuhal gsen ym hiigeel ur huuhedee nen turuund boddoh bhgui yu

    • asdada says:

      30 nasand eregtei ch bai emegtei ch bai naiz gej oilgolt ogt bdaggui yum. Naad neg 10 jiliin batsaanii setgehuigeesee salj uz. Ylanguya mongolchuud ih zevuun dotuur tamirtai humuus. Chamaig gaigui bolomjtoi ued chin chuham hezee ch hagatsahgui naizuud, jaahan doroitood irheer nuguu mundag naizuud bugd alga boldog yum. Ali boloh naiz nuhud gej huurugdsun humuusees chi uuruu hol bai.

  25. ah says:

    Doloo honogiin 1-2 udur uuna geheer jiliin 50-100 udurt n sogtuu. 10 jil amidarahad 500-1000 udur sogtuu bh n bn shd. Ooroor helbel 10 jiliin hugatsaand buten 3 jil n chi ene hunii sogtuug tesne gesen ug. Engiin matematik. Ooroo shiiddee. Tsaash urgeljluulber 30 jil amidrahad buhel buten 9 jil n sogtuu ooroor helbel amidralaasn archigdsan deer n margaashiin buteemjgui 9 jiliig nemeed niit 30 jiliin 18 jil n zugeer l tam. Tsaash n yarih uu yaahuu

  26. Зочин says:

    Оюутан байхдаа шоучин байсан залуучууд эхнэр хүүхэдтэй болоод ч шоучин хэвээрээ л байдаг. Бөөнөөрөө фракцлаад д ууж иднэ, халти хултихан хурган дарга болсон нэгнийгээ тойрч дагаж гүйлдээд л ууж идэцгээсэн хүмүүс болдог. Архины тухайд удамших хандлагатай гэдгийг эмч нар хэлдэг юм билээ цусанд нь байдаг бодисонд өөрчлөлт орсон байдаг гэсэн. Их л ухаантай тэвчээртэй хүн л архийг ялж чадахаас ихэнх нь дийлддэг дээ.

  27. хэн ч байсан яадын says:

    айраг авч өгөөд үз. Тэгээд аажим аажмаар сонирхолыг нь өөр зүгт чиглүүл, шинэ хобби ч юмуу , спорт ч юмуу юманд хамтдаа явах гээд үз. Хэрэв хүүхэдтэй тийм боломжгүй байдаг бол эртхэн ямар нэгэн эмийн заслын арга хэмжээ ав, элгийг чинь бодоод л гэж хэлээд архинаас гаргах эм тан олж уулга! ямааны мах халуун дээрээ гэж үг байдын асуудлыг бага дээр нь зас гэж л зөвлөе дөө.

  28. Nyamka says:

    Muu umhii arhichid zasrana gej baihgui ee. Shuud salaad zugataad yav nas zaluu bgaa deeree. Hvvhedgui bol harin ch ergelzeh ymgui salsan n deer gej bodoj bn. Nargian tsengeend durtai tenvvchilj yavdag arhichin novshoos bolj hichneen shunu hvleej shanalj zovoh gee we?!

  29. Zz says:

    odii 30 hurched hezee uhaarah hun be biy n obdood irhiin tsgt l uhaarah bhda bitgi sanaa tavi zond n orhi ooroo ayndaa bolii ged guiged ireh bailgui

  30. Seeegiiii says:

    Arhi uudag zurshaliin , oor zurshilaar soli. Zurshaliig ustgahad hetsuu , harin oor zurshilaar solij bolno

  31. архичин says:

    Би яг одоо наад асуудлаас чинь болж авгай хүүхэд амьдарлаа алдах дээрээ тулаад байж байна. Гэхдээ одоо ерөөсөө болий гэж шийдсээн. Эмнэлэгт хэвтээд тэндээс бичиж сууна даа.

  32. Ах says:

    Ёстой хэцүү байнаа сал эсвэл боль гэх чи сэтгэл зүрхээрээ өөрөө л шийдсэн дээр байх шоудаж ууж идэхээ болихгүй л бол наад амьдрал чинь сөнөж байгаа нь тэр дээ ямар ч ирээдүй алга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.