Миний нэг танил бүсгүй ярьж байна

Миний нэг танил бүсгүй ярьж байна. Хоёр хүүхдээ аваад, нөхрийнхөө хамт Германд амьдрахаар арваад жилийн өмнө ирж. Амьдрал бусдын л адил хөвөрч. Хүүхдүүдээ сургах, амьдрахын тулд ажил хийж, олсон багахан мөнгөөрөө зугаалах ч завдалгүй орон сууцны төлбөр сургалтын зардал, хүнс хоол, бусад хэрэглээндээ хоёул уйгагүй өгсөөр, өгсөөр. Бүсгүй ч гэр бүлийнхээ төлөө байгаа бүхнээ зориулсаар нэг л мэдэхэд томхон шар айрагны поошиг шиг хэлбэр галбираа алдаж, хэн ч эргэж харахааргүй жирийн л монгол эмэгтэй болж. (Энд би биш. Тэр бүсгүй өөрийнхөө өнгө үзэмж, хэлбэр галбирын тухай ярьсан юм шүү).

Зүтгэсээр байгаад хоёулаа Монголд байртай болж, тэрнийгээ түрээслүүлж, өөрсдийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй ч болж. Сүүлийн хэдэн жил нөхөр нь Монголд давхар мөнгөний ажил хийж, бага сагахан юм олж амьдралдаа нэмэрлэхээр байн байн явдаг болж. Харин бүсгүй ар амьдралаа зохицуулж, нөхрийнхөө ирэх очих зардлыг цуглуулж, бизнесийг нь дэмжихийн хажуугаар хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийсээр л байв. Нас хэлбийн хэн хэн нь дөч гарцгааж, одоо л нэг амьдрал тогтож, юунд ч гудайхааргүй дориун амьдралтай золголоо доо гэсэн итгэлтэй амар тайван өдрүүд үргэлжилнэ.

Жилдээ хэд хэд ирж очин явдаг байсан нөхөр нь холын хамаатныхаа дүүг Германд сургаж, хэл устай болгомоор байна гээд хөөрхөн зэгзийсэн залуу бүсгүйг аваад ирэхэд нь манай бүсгүй ч татгалзсангүй, гэртээ байлгаж, мэддэг чаддаг бүхнээ зааж зөвлөсөөр бараг хоёр жил амьдарцгааж. Энэ хооронд нөхөр нь ирж очин явсаар л байв. Холын хамаатны дүү ч амралтаараа нутаг буцаж, хичээлээ эхлэхээр эргэж ирэн сургуульдаа явж, амьдрал үргэлжилсээр байлаа. Нэг ирэхдээ жирэмсэн болоод ирснээ хэлэхэд нь бүсгүй баярлан угтаж, тэрүүхэндээ бүсгүйчүүдийн ил, далд зовлон жаргалын тухай харамгүй хэлж ярьж, зааж зөвлөн, асарч тойгложээ.

Нөхөр нь шинэ бизнесийн хөрөнгө оруулалтаа яаралтай өсгөх хэрэгтэй гээд Монголд түрээсэлж байгаа байраа зарахаар болсноо хэлэхэд бүсгүй ч зөвшөөрч хамтран эзэмшигчийн эрхээсээ татгалзан нөхөртөө зарах зөвшөөрөл өгчээ.

Тэр үед бүсгүй нас хэвийсэн ч нөхрөө гэнэтхэн баярлуулъя хэмээн гурав дахь хүүхдээ хэвлийдээ тээж байгаагаа харин хэлээгүй байж. Байр зарах зөвшөөрөлд гарын үсэг зурсан өдрөөс хойш тэдний амьдрал гэнэтхэн л орвонгоороо эргэжээ.

Нэг л өглөө бүсгүй сургуулийн хоёр хүүхэд, хэзээ мөдгүй төрөх нэг шинэ хүнээ хүлээгээд хүний нутагт хэн ч биш болон ганцаар үлдчихсэнээ ойлгосон байна. Нөхрийнх нь холын хамаатны гэх дүү бүсгүй нууц амраг нь байсныг, тэд Монголд байсан байранд нь шинэ хүн өлгийдөн аваад жаргаж байгааг, хүний нутагт хуруу хумсаа хугалах шахам хамтдаа цуглуулсан хэдэн төгрөгөөр нь бизнес хийж байгаа нэрээр нөхөр нь залуу амрагаа хил дамнуулан эрхлүүлснийг, хамтдаа бүтээн босгосон амьдралаа юу ч болоогүй мэт сэгсэрч орхисон нөхөр нь саяхан төрсөн бяцхан үрээ харахыг ч хүсэхгүй байгаад тэрээр итгэж ядан, уйлан шаналан сууна.

Энэ түүхээ надад ярихдаа тэр бүсгүй өөрийн хэлбэр галбиргүй, гоо сайхангүй болсныг дахин дахин тоочиж байсан юм.

Нууц амрагаа гэртээ хүүхдүүд, эхнэрийнхээ хажууд хоёр жил амьдруулчихсан тэр эрд ханиа хайрлах, хамтдаа туулж бүтээсэн бүхнээ нандигнах, сэтгэлийн гоо сайхныг олж харах, итгэлийн гэгээнийг мэдрэн хүндэтгэх өчүүхэн ч гал байгаагүй биз гэж би дотроо бодож суулаа. Энэ бүхнийг нурааж чадсан түүнд хэдхэн жилийн дараа хаягдсан хөөрхий эхнэр шиг нь болчих бас нэгэн залуу галбирын төлөө байгаа бүхнээ ажиггүй сольж чадах мунхаг эр зориг байсан л байна.

Хүн хүнийг таних амаргүй. Хажуудаа ханилснаа ч бүрэн таниж амжилгүй ийнхүү нэг л өдөр ниргүүлэх мэт хэн ч биш болон хоцордог олон бүсгүйчүүд бий.

Биднийг хожим юу хүлээж байгааг хэн ч таамаглах аргагүй. Энэ нь хувь заяаны доог тохуу, сорилго сорилт аль нь ч байж болно. Аль нь ч байлаа гэсэн мах мариа, хэлбэр галбир лав гол буруутан биш гэж би бодож байна. Мэдээж энд нөхрийг шүүж, нууц амрагийг нь хараан зүхвэл дуусахгүй. Бидний монголчууд яагаад ингэтэл хэлбэрийг хэт шүтэх хэрнээ агуулгыг юу ч болоогүй мэт өшиглөж хаяж чаддаг сэтгэхүйд хавтгайгаараа итгэнэ вэ?

Бидний амьдрал өчүүхэн өөхнөөс, өтөл наснаас хямдхан үрэгддэг хэрэг үү? Тэр их цаг хугацаа, тэр их дурсамжууд, тэр их итгэл найдвар, хайр халамж тийм амархан арчигдчихдаг юм уу?

“Одоо надад ямар ирээдүй байх юм. Тэгтлээ их зүтгэсээр, итгэсээр, санаж сарвайсаар ирсэн ирээдүй минь ийм л байна шүү дээ. Одоо надад аз жаргал, хайр халамж, элэг бүтэн амьдрах нас ч, боломж ч үлдсэнгүй. Энэ хэдэн хүүхэд том болоод тус тусын амьдралаа хөөгөөд явцгаана. Нөхөр тэнд үр хүүхэд нь өсч үржээд, намайг золиосолж хүрсэн амьдралаа тордох гээд завгүй байх биз. Харин надад одоо юу үлдсэн юм бэ? Тэр намайг талын хус шиг гоолиг сайхан байхад тасдаж авчраад энд хүний нутагт тариад үлдээчихсэн. Би буцъя гэвч Монголд тэврээд авах ойр дотно хүн байхгүй. Садан төрөл, ах дүүс байгаа ч гэсэн дор дорын амьдралтай тэд надаар яах юм? Би зөвхөн нөхрөө дагаад, түүнд л итгээд нэг насаа зориулсан. Харин одоо намайг хэн ч эмэгтэй хүн гэж харахгүй. Гурван хүүхэдтэй дөч гарсан, хэн ч анзаарч харахааргүй надад одоо ямар ирээдүй байна гэж? Хайрлаж нандигнах ямар ч дурсамж алга. Хайрлаж дурсдаг байсан бүхэн минь хумхийн тоос болчихлоо. Одоо би дурсамжуудаа эргэж сөхөхийг ч хүсэхгүй насыг барна. Дурсах ёстой бүхэн минь миний гашуудал, миний халаглал болж хувирлаа. Дурсах юмгүй надад одоо хэдэн хүүхдийнхээ төлөө, эднийг амьдралд хүргэхийн төлөө хэн ч биш болон боол мэт зүтгэх өчүүхэн хугацаа л үлдэж. Би одоо бусдаас хайр горьдох ч эрхгүй, дурсах ч эрхгүй, ирээдүйн гоё сайхны төлөө инээмсэглэх ч эрхгүй, зүгээр л амьд явах, ажиллаж мөнгө олох ёстой нэг хоосон амь боллоо”.

Танил бүсгүйн энэ гунигт зурвас гол зурж, сэтгэл цөмлөх нь. Цааш нь юу ч ярьмааргүй байна.

Эх сурвалж: Bolor-Erdene KhCh

15 Comments

  1. chimeg says:

    minii l bodol harin ch nasnii ert medej ter muuhai yumiig yvuulsandaa bayaralamaar yum bishuu ur huuhed gedeg yugaarch solishgui UMCH HURUNGU shuudee uuriiguu bitgii hugshin gej bod 50tai turdug bolson tsag shuudee odoonoos udurt 100gr aar jin hay uurtuu itgeltei uudrug l bai ter 2iig bitgii bod erthen salgasan ter huuhend talarh

  2. bla bla bla says:

    Saihan amidralaa urgeljluuleed avaad yavchih uhamsar baihgui ih l hungun bodoltoi zaluu baina daa

  3. kkk says:

    yooy unshsan chin uur hurhlee ter huuhen duu ni geed 2 jil hoolig horooj bhdaa setgel ni emzegleegui yum bh daa ter bol hun bish bn doo. yamar aimar yum be shuuheer gerleltei salgaagui naadhiigaa alaad og daanch muu nivsh huvaay geed horongogui novsh bga daa. zugeer banzah morooroo banzaldahgui bas gertei avchraad hoyulang ni jiremsen bolgono ene unen tuuh bol ter novshin er emig tenger nergeesei

  4. A says:

    Er ch bai em ch bai ehner nuhriin tuluu uuriiguu zoliosloh hereggui
    Ehleed uuriiguu l bod, medeej busdad gai bolohgui hunii achiig martahgui tuvshind

  5. Hulangoo says:

    Nuhuruu bainga daramtand bailgadag urgelj yanshij,haa neg haniad tomuu tusaad hevtehed ni uvduj hevtlee gej haraana olood irsen mungiig baga gej bainga goloostoi soliod umsuh huvtsasgui aav,eejiig ni hun gej uzehgui yadaj uuduus ni haraad mendelchij chadahgui muu helne.Aav eej ah duu naraasaa tiim iim yum av gej shordono.Nuguu muu nuhur ni hun harhad huvtsas hunar taaruu havarin sarlagiin booltrogo shig saglaisan amitan amidrah geed uzeed baidag neg targan tsatgalan avgai taashaagaa tulaad tuilaad baidag.Muu ah min huuhdee tsetserlegt ni zuunu avna tulburiig ni tulnu,oyutan huugiinhee tulburiig ni tulnu udriinh ni hoolni mungiig ugnu oroi ajlaasaa taraad delguur orj hunsniihee yumig tsugluulna irj hooloo hiine.Arhi uudaggui tamhiig harin ch mash ih tatna.Muu ahin min nudend neg l gunig huraastai haa neghen setgeliinhee ugaasaa gunzgii sanaa aldana.Ee chaavaas gej er huniig ingej tamlah gej ahigaa uruvduud semhen uilna.Ahin min gar mooniij,usend ni buural sanchig nemegdeed tamhiar l setgelee ongoilgoj tesver aldahaaraa neg muuhai oriloh yum ter hunii gargaj baigaa tuilin tom avir ni l ter huurhiiduu muu ah min zaluu l hun shuu dee uul ni, idej baina daa idej baina minii ahig hezee l bur musun ideh bol doo ter muuhai avgai.Er huniig hairla l daa.Bulh tsulh bolhooroo gomdol nehgui dotroo uilaal amidralin huruund iduulj yavna shuu dee er hun bi nuhurtei bolbol tuuniigee hairlaj muu avirig ni zasaad zalaad yavna.Tuundee bi amttaihan hoolig ni hiij uguud,usiig ni elbeed hanagar tseejind tolgoigoo naagaad chi min uhaantai uujuu er hun shuu dee gej baigaad heleh zuilee uudlaad l helne.Aavdaa erhelj baigaa ohin shig tuundee bi tunin erhelne er hun oilgonoo er hun chin engui ih uhaantai minii ah ch gesen talin nar shig erchtei uujuu uhaantai hurgesen tusaa nehdeggui hunees tus avahdaa durgui uujuu saihan mongol er hun bi aav shigee,ah shigee tiim l saihan talin huleg baatar shig huh mongolin er huntei uchiraasai gej zalbirdag.

    • zzz says:

      buh er hun tiim bishee yrn haraad bhad sain ehnert n muu nohor , muu ehnert ni sain nohor taaraad bdag ih l sonin zohildlogoo bnaa.

      • Hulangoo says:

        Tiim l baih daa.Bi ailin gants ohin aav min namaig algan deeree bumburuulj usugsun aav min ah min ih ur zuulun humuus aav min burhani orond odood olon jiliig uzej baina.Muu ah min aavtai min adilhan bolj baigaa gej yuhev.Aav min hajuud baigaagaar tusuuldug ah min naddaa aavin hairig buten nuhuj yavdag bainga l zuvlunu bainga tuslana ahdaa bi ih urtei.Burhan hervee baidag bol ahig min shagnaasai gej bi guidag ah min jargal gedgiig buten amschaasai gej suseglen zalbirdag.Minii muu ah hovor hun bi nuhur boloh hunee ahinhaa dotood mun chanar zan haraktertai ijil huniig l songono.Harin bi hairaa haramgui ugnu,hair gej yu ve gedgiig bi sain medne.Burhan urshuug

  6. бат says:

    Намайг олон жилийн өмнө солонгост байхад төстэй гэмээр юм болсон 2 40 орчим насны хос 6-7 жил нэг үйлдвэрт ажилладаг байж гэтэл 25 настай залуу үйлдвэрт ирж хамт 2 жил амьдарч байгаад монгол буцсан гэтэл авгай нь цуглуулсан мөнгөө хулгайлаад залуугийн араас нөхрөө хаяаад зугтсан нөхөр нь солонгост архичин болсон тэгээд цаашаа юу болсоныг бүү мэд

  7. Man says:

    yzawaan eregchin be, zohiol gej naidahaas

  8. Mogi says:

    чөтгөр ч тэсэхийн аргагүй ааштай хүүхэн гэсээн тэгээд нөхөр нь салсан гэсэн байнга нөхөрөө зүхэж буруутгаж явдын байнлээ. энэ 2 ыг зүс мэднээ. өөрөө ёстой бүтэхгүй авгай.

    • hhh says:

      tged chotgor ch tesehiin argagui hun yum bl ter ohiniig yaj 2 jil gertee tejeesen bhuu? Bichsen zuiliign unshashad bolovsroltoi soyoltoi emegte bh shig bn

  9. zzz says:

    yr ni unen shuu etssiin etsest emegtei hun l zowhiim daa zailuul. Yr n joohn sanaatai mongo togrogoo tsaash tusdaa dansand dald hiiged ireeduid garch boloh ersdelees sergiileed amidrahad gemgui shuu

  10. A says:

    Amidraltai l tuuh bn. Jishee ni mongoliin baychuud nasaaraa hamt zutgesen ehneree hayaad zaluuhan huuhente suuh ni elbeg baidag. Manai erunhiilugch guai ch gsn tiim shdee.
    Tghleer minii eejiigee haraad udur bolgon uurtuu sanuuldag neg durem bn-“Yu ch bolj baisan ehleed uuriiguu bod, hunii tuluu uuriiguu zoliosloh yamar ch ashiggui”
    Bi huntei suusan ch munguu tusdaa hadgalj, yu ch bolj bsn hamgiin turuund uurtuu bied sain em tan vitamin hereglej yvna gj boddog. Etseg eh ur huuhdiig ehleed uuruu eruul saruul bjiij l avch yvna shd. Daraa ni uvduj bariad huraasan yumgui uuriiguu zuheed suuj bsnaas.
    Nuhriin tuluu bol yostoi lai l bn, huuhed eej aav bol yu iin ghees.
    Er ni nuhurtei bolj nuhriin bool bolj bsnaas gen saitai zaluugaas huuhedtei bolood eldrv stressgui amidarsan ni deer.

  11. po says:

    woaw jinhen super korea drama bnda MBC KBS.r manai hvn iim l serial uzeel bdiin shd

    • goy huuhen says:

      bitgii shaa amidral medehgui chatsga min. Amidral iim l bdag ym erge toirnoo ajaad har

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.