Надаас хэзээ ч урвахгүй эр хүн бол миний хүү

Нөхөр маань хөдөө ажилладаг гэртээ байхаасаа байхгүй нь их. Том хүү минь 2-р анги бага маань төрөөд удаагүй сар л хүрч байлаа. Дүүтэй болсноосоо хойш хүү минь хичээлдээ ганцаараа явдаг боллоо. Тэр өдөр хүүгээ хичээлд нь явуулчаад очсонг нь мэдэх санаатай утас руу нь залгах гэтэл нэгж дуусчиж яах билээ гэж бодож байгаад ээжүүдийн груп руу хүү рүү минь залгаад хичээлдээ очсон эсэхийг асуугаад өгөөч гэд дугаарыг нь бичээд пост орулчихлаа.

Удалгүй хүүгээ хичээл дээрээ байгааг мэдээд санаа минь амраад постоо устгачаад жаахныхаа хажуугаар хэвтэж байтал дуг хийчиж нэг мэдсэн хаалга тогшиж байна тэрүүхэндээ нойроо харамлаад боссонгүй. Гэтэл хэсэг байснаа дахиад тогшив. Жижүүр байх гэж бодоод хаалга нээтэл хүү минь нэлээн уйлсан янзтай зогсож байна. Хүү минь юу болов яагаад уйлав гэж асуухад:

-Ээжээ дүү та хоёр зүгээр үү намайг хичээл дээрээ очоод байж байсан чинь зөндөө танихгүй дугаараас ээж нь асуулгасын гээд хүмүүс залгаад байхаар нь та хоёрыг яасын бол гэж айгаад завсарлангуут наашаа гүйгээд ирлээ ээжээ гээд нулимсаа гараараа арчаад зогсож байгаа хүүгээ хараад өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд хоолой зангираад ирлээ.

Ээж дүү хоёр нь зүгээрээ одоо миний хүү хичээлдээ яв ингэж явж болдоггүй юм гэж хэлээд хүүгээ явууллаа. Заа ээжээ гээд доголон нулимстай шатаар гүйх хүүгээ хараад хаалгаа хаагаад л асгаруулсан даа. Энэ хорвоо дээр намайг чин сэтгэлээсээ хайрлаж, надаас хэзээ ч урвахгүй эр хүн бол миний хүү гэдгийг тэр үед ойлгож авсан юм…

copy FB

1 Comment

  1. neo says:

    бас тэр залгаж асуусан хүмүүст баярлалаа гээч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.