Ичих хэрэггүй ээ. Ихэнх бүсгүйчүүлд танихгүй эртэй хийсэн сексийн түүх байдаг. Гэхдээ “One Night Stand”-д ч бас мөрдөх ёстой дүрэм, хил хязгаар гэж бий.
Найз залуугаа бүү хуур
Номер нэг дүрэм бол зөвхөн ганц бие байгаа тохиолдолд л нэг шөнийн явдлыг туршиж үзээрэй. Найз залуу, нөхрөө хуурахыг бид хэзээ ч зөвлөхгүй. Дараа нь харамсаж ч магадгүй зүйлийг бүү хийгээрэй.
Гарахаасаа өмнө юу хүсч байгаагаа тодорхойл
Заримдаа бидэнд ямар нэг тогтвортой чухал харилцаа биш, зөвхөн нэгхэн шөнийн жаргал, өөр мэдрэмж хэрэгтэй байдаг. Хэрэв жинхэнэ хайраа олох гэж байгаа бол энэ танд тохирохгүй л болов уу. Гэрээсээ гарахаасаа өмнө таныг сексд уриалан дуудсан танихгүй залууд нээлттэй хандах эсэхээ тогтоо. Тэгвэл танд дараа нь өөрийгөө буруутгах хэрэг гарахгүй.
Бэлгэвч хэрэглэ
Үүнийг манай бүсгүйчүүд хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ бол ганц шөнийн явдалд хэрэгтэй хамгийн чухал зөвлөгөө. Хэрэв танд өнөө шөнө “халуухан учрал” тохиож магадгүй мэт мэдрэмж төрөөд байвал, өөрөө эрэгтэй бэлгэвч худалдаж аваарай. Эмэгтэй бэлгэвч илүү цаг хугацаа шаарддаг учраас тохиромжгүй. Таны уургалсан эрд эцсийн мөчид хамгаалалт олдохгүй ч байж мэднэ. Жирэмснээс хамгаалах эм уудаг, эсвэл спираль тавиулсан байсан ч заавал бэлгэвчтэй хавьталд орогтун. Зөвхөн хүсээгүй хүүхэд биш, БЗХӨ-ний эрсдэл ч адил өндөр юм. Эрэгтэй хүн энэ тал дээр тийм ч их санаа зовдоггүй учраас, бэлтгэх үүрэг бүсгүйчүүдэд ноогддог.
Хэн нэгэнд хэл дуулга
Гайхалтай тачаангуй эр байсан ч, танихгүй хүн танихгүй чигээрээ л дуусна. Тиймээс энэ явдлыг тань “түмний хүртээл” болгож тараахгүй, хамгийн итгэлтэй сайн найздаа хонох газраа орохоосоо өмнө хэл дуулга. Үшсч болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд, цаг, хонох байрлал, өнөөх залуугийн нэрийг ч дурдсан болно.
Хүсэхгүй байвал…
Хэрэв нэг шөнийн явдлаас зайлсхийхийг хүсч байвал хэд хэдэн аргаар өөрийгөө хамгаалж болно. Хамгийн гол нь уух текилла, дарсныхаа хэмжээг тогтоо. “Хангалттай” гэж бодогдсон цагт уухаа зогсоо. Аль болох согтууруулах ундаа бага хэрэглэхийг хичээгээрэй.
Өөрийгөө бүү буруутга
Нэг шөнийн явдалд орооцолдлоо гээд, та өөрийгөө хялбар эмэгтэй, эсвэл биеэ үнэлэгч мэтээр бодох хэрэггүй. Байнга ийм явдалтай тулгардаг байлаа ч, хэрэв та түүнээсээ таашаалыг мэдэрч, үргэлж аюулгүй байдлыг ханган, хамтрагчаа ухаалгаар сонгож чаддаг бол энэ нь тийм ч муу зүйл биш юм.
Өөрийгөө буруутгах мэдрэмж төрөөд байвал энэ талаар хэн нэгэнтэй ярилц
Нэгэнт болоод өнгөрсөн явдлын хойноос харамсах нь таныг ядаргаа, бухимдал, бүр цаашлаад өөртөө итгэлгүй, сул дорой байдалд хүргэж болох юм. Маш олон бүсгүйчүүдэд тань шиг түүх бий. Эрчүүдийн тухайд дурдах нь ч илүүц биз. Хэрэв найзуудаасаа ичээд байвал мэргэжлийн сэтгэлзүйч дээр очиж зөвлөгөө ав. Өөрийнхөө талаар сайнаар бод. Бүх зүйлийг эгэл жирийн зүйл гэдгийг ойлгох нь таны оюун санааг тайвшруулна.
Түүнээс тогтвортой харилцааг хүсэх хэрэггүй
Санамсаргүй сексийнхээ ачаар харин ч улам дотно болж, гэрлэсэн хосын түүх байдаг ч энэ бол онцгой тохиолдлууд юм. Секс гэдэг бол томчуудын амьдралын хэмнэлийг бүрдүүлэгч нэг хэсэг болохоос хайр сэтгэлийн илэрхийлэл биш. Тиймээс та ганцхан өглөө хамт сэрсэн эрд насан туршийн үүрэг хариуцлага ноогдуулаад хэрэггүй. Та юу ч хожихгүй.
Хөгжилтэй бай
Амьдралд юу эс тохиох вэ, тийм ээ? Ёс журмыг ягштал дагадаг бүсгүй танд зөвлөхөд энэ боломжийг ашиглаад авахад гэмгүй. Өсвөр наснаасаа хойш үзсэн бүх насанд хүрэгчдийн кинон дээрх байрлалуудыг түүнтэй хийж үз. Та хоёроос өөр хэн ч үүнийг мэдэхгүй учир, чөлөөтэй байж болно. Мэдээж долоо хоног бүр шинэ залуу “туршина” гэдэг зүгээр л утгагүй хэрэг. Харин “бут авсан” үдэшлэгийн дараах ер бусын ганцхан учрал магадгүй таны амьдралын хамгийн галзуу секс ч болж болох юм. Нууж идсэн чихэр амттай гэдэг дээ!