Одоо би айлын гэргий болчихоод аз жаргалтай өдөр бүр түүндээ дурлаж байна даа.

Би шинэхэн гэргий болоод удаагүй байгаа нэгэн бүсгүй байнаа. Одоогоос 6 жилийн өмнө 20 настай байхдаа ганц биe ээжийн эгнээнд эргэлт буцалтгүй элссэн юм. Биe давхар болсноо мэдээд хайртай хүндээ сэтгэл догдлон хэлсэн тэр өдөр ганц биe ээж болох эргэлт буцалтгүй сонголт надад ирсэн юм . Үхэн хатан хайртай гэж гарнаас минь хэзээч тавихгүй ээ үүрд хамтдаа гэж байсан тэр залуу эцэг болох шалгалтанл унасан. Тэр хүн тэгээл яваад өгсөн. Ингээд би гэдэг хүн найз нөхөд ээж аавынхаа дэргэд юуч болоогүй аз жаргалтай ээж мэт царайлж харин шөнө бүр хэнд ч мэдэгдэлгүй уйлсаар үрээ төрүүлсэн. Тэр цагаас хойш өдийг хүртэл эрэгтэй хүнд итгэх итгэлгүй бүх л зүйлд болгоомжтой ханддаг болсон. Олон залуус эргүүлэх гэж оролдно, танилцах гэж санал тавьна. Харин тэд бүгд хүүхэдтэй ганц биe ээж гэж мэдсэн цагаасаа урьдын адил танихгүй хүн мэт алга болдог байлаа. Сайхан элэг бүтэн гэр бүл надад лав заяахгүй юм байна.

Өдий болтол ганцаараа хань ижилгүй болсон олон эмэгтэйн адил би тийм л эмэгтэй болох байх гэсэн бодолтой эвлэрээд удаагүй байхдаа нэг залуутай санамсаргүй танилцсан. Тэр маш олон гоё хөөрхөн эмэгтэй хүмүүстэй ажилдаг ажил хийдэг залуу байсан. Үнэхээр их татагдмаар тийм халуун энeргитэй залуу байсан болохоор суухгүй байсан ч хамаагүй зүгээр л түр зуур ч гэсэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж хайр халамж мэдрэe гэж бодоод би хүүхэдтэй гэдгээ таг нуусан. Түүний эргэн тойронд дандаа боломжийн амьдралтай мундаг хүмүүс хүрээлдэг юм шиг байхаар нь бас л амьдрарлынхаа талаар нууцалсан. Аавыгаа одоо болтол архи уудаг , ээжийгээ намайг ажилтай үeд хүүг минь харангаа гэртээ монгол дээл оёж амьдардаг гэр хорооллын эгэл жирийн охин гэдгээ хэлээгүй. Тэр залуу намайг өдөр ирэх бүр гайхшруулж , баярлуулж хайрлаж халамжилж эхэлсэн. Энэ мэдрэмж үнэхээр сайхан байсан ч өдөр бүр айдас томорсоор байсан. Охинтой гэдгээ хэлээд бүх үнэнээ яриад сайхан сэтгэлээ онгойлгоод намайг хаяад одох үeд нь сэтгэл зүрх өвдөхгүй байх даа гэж боддог байлаа. Энэ бүх айдсууд нэг үдэш улам их нэмэгдсэн. Тэр миний зургийг өөрийн гараар зурсан байсан. Яг л би… Үнэхээр адилхан.

Тэр зурж байхдаа энэ зурагны эзэн миний ирээдүйн гэргий болно гэж найздаа хэлсэн байсан. Би улам л гүн дурласаар, хайртай болж эхэлж байлаа. Тэр хүнийг намайг хайрлах нь нэмэгдэх тусам би удахгүй төгсөх харилцаандаа бэлтгэлтэй болж байлаа. Өнгөрсөн зун тэр намайг 2уулхнаа зугаалгаар явъя гээд дагуулаад нэг сайхан нутагт аваачсан. Хайраа хос дээл өмсөөд зугаалъя гээд яг л эхнэр нөхөр шиг харагдхаар хос дан дээл гаргаад ирсэн. Үнэхээр сэтгэл булаамаар тйим гоё дээл. Хамтдаа яг л ижилссэн мэт дээлээрээ гангараад байж байтал тэр нэг айлаар ороод гаръя гээд очсон нь түүний аав ээжийх болж таарсан.

Би гэрт нь ороод ээж нь ирж хүүгээ үнсээд сайн явж ирсэн үү миний хүү гэхэд л түүний гэрт ирсэн гэдгээ мэдсэн. Тэр аав ээж 2-тоо бэрийг чинь дагуулаад ирлээ гэж хэлэхэд би цаашдаа болох тэр аймшигтай зүйлсийг дотроо төсөөлөн худлаа хэлж эхлүүлсэн энэ харилцаанаасаа маш их айсан. Аав ээж нь намайг охин шигээ угтан авж үнэхээр сайхан үгсээр хүлээж авсан. Буцахдаа би түүнийг алдахвий гэж маш их айсан. Яаж хаанаас нь эхэлж энэ бүхнээ хэлэх вэ гэж шаналж эхэлсэн. Хотод ирээд түүний ажил дээр хамтдаа ирсэн.Тэр орой харихаасаа өмнө санамсаргүй түүний ажлын шургуулганаас бөгжтэй хайрцаг олоод харчихсан. Дотор нь миний нэртэй бас түүний нэртэй хос бөгж байсан . Миний баярлах догдлох мэдрэмж нэмэгдэх тусам л түүнийгээ алдаж магадгүй энэ айдас улам их өсөн нэмэгдсээр байв. Түүнийгээ ажил дээр нь үлдээгээд гэрлүүгээ харьсан. Замдаа зөндөө уйлсан. Тэр худал хуурмаг зүйлд дургүй гэж байнга ярьдаг байсан болохоор түүний бүх үнэнг мндсэний дараа яах бол гэсэн мэдрэмээс хурдан салахын тулд үнэнээ хэлэхээр шийдсэн.

Маргааш нь хамтдаа цайны цагаараа хоол идчээд салахдаа хэльe гэж бодсон ч хэлээ хазаад чадалгүй явуулчихаад араас нь бүх үнэнээ бичээд явуулсан. Явуулчихаад ирэх хариунаас нь айсандаа утсаа шууд л унтраасан. Нэлээн удаж байгаад утсаа нээтэл ямар ч хариу ирээгүй байсан. Тэр өдөр тэгээд түүнээс ямар ч дуудлага ирсэнгүй. Би мэдэж байжээ. Ийм л юм болох байсан байж. Маш их шаналж цаашдаа яаж тэр хүнийг бодолгүй амьдрах вэ гэж зөндөө уйлсан. Ажлынхаа бүсгүйг хань татан хэдэн лааз пиво хамт уугаад баахан уйлж унжиж байгаад гэрлүүгээ харьсан . Хашаандаа нулимсаа арччихаад байшингийхаа хаалгийг татан ортол, тэр минь том өрөөнд аавын маань хажууд аавын үздэг олон ангит киноог үзчихсэн сууж байсан. Нүдэндээ ч итгээгүй. Айл андуураад ороод ирсэн юм шиг аймар мэдрэмж. Гэрийг маань яаж олоод ирвээ гэж айх шиг болсон.

Миний 2 жилийн турш айж түгшиж байсан тэр үнэнг бүгдийн тэр минь анхнаасаа мэддэг байж. Тэр байтугай түүний аав ээжрүү очихдоо өмссөн хос дээлийг ээж маань түүнд оёж өгсөн байлаа. Надад мэдэгдэлгүй тэр миний аав ээж хөөрхөн охин 3тай минь аль хэдийн танилцчихсан байсаныг би тэгэхэд л мэдсэн юм. Тэр орой миний бүх айдас ул мөргүй арилж би нуух худалгүй сэтгэл тайван чөлөөлөгдсөн юм. Харин одоо би айлын гэргий болчихоод аз жаргалтай өдөр бүр түүндээ дурлаж байна даа.

13 Comments

  1. Hhbc says:

    So kino baga uz. Medrel chini zugeer uu. Unen bol shan l bn

  2. Enhriimaa says:

    Ingehed shanalj bgaag mini medehguil bhdaa. Sanaj bgaag mini oilgohgui l bhdaa. Bi chmgaa sanaad uhehnee.

  3. 11 says:

    Ymar goe yum be nadtai iim zaluu suuhguin bhdaa. Bi ni gatsaardaad yg uhlee. Ulger bsan ch gsen ih goe sanagdlaa. Nmg hezee ch ingej hairlahgui bhoodoo.

  4. zohiol says:

    zohiol yum bishu, aaw eej ni ch ohindoo helehgui bn gj yu bdiin, solongos kino shig l sanagdlaa

  5. lol says:

    хүүхэдтэй байж байгаа л хүнтэй суусан юм байна шдээ товчхондоо тийм үү?
    юун их бичдэг юм бэ товчхон бичээч кк

  6. Zochin says:

    Zaluu.com deer yavj baisan zohiol baina

  7. sss says:

    Ene zvgr l zohiol bh yu gj uurt n medegdelgvi aaw eejtei n taniltsaad l yawj bh we dee iim yumgj bhgvie ene zvgr hen negnii muruudul bh

  8. PARTIZAN says:

    Unshxad sxan bailaa. Zaxidliin ezend az jargal xvsie

  9. zaluu says:

    Ёстой кино зохиол шиг юм байнадаа.Ийм уужуу сэтгэлтэй көв бодолтой хүмүүс монголд байгаа шүү дээ.Манай дүү 2 өөр эцгийн 2 хүүхэдтэй хүүхэнтэй суух гэж байгаа

  10. Иргэн says:

    Пөөх энэ чинь кино юу? Ийм сайхан хайрын түүх одоогийн нийгэмд байгаа бол үнэхээр шагширмаар байна.

  11. Kkkk says:

    Солонгосын савангийн дуурийн монгол хувилбар шааж явнашдээ

    • Зочин says:

      ха ха шааж явна байхдаа яахавдээ гэхдээ л жинхэн хайр бол нүд сохор чи дүлий болгочихдог юм байна лээ

  12. шүри says:

    kino shig l yum bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.