Троллиудыг эсэргүүцэгч

Интернэт бий болж хүмүүс жинхэнэ нэр, хаяг энэ тэрээ далдлан чөлөөтэй сэтгэгдэл бичих боломжтой болсон цагаас тролль гэсэн нэр авсан хэсэг бүлэг хүмүүс үүссэн. Тэд сайн сайхан бүхнийг муулж, доромжилж, нийтлэлийн эзэн хүнийг амиа хорлох хүртэл байдалд оруулах нь бараг л хэвийн зүйл болсон. Гэвч энэ бүсгүй эдгээр троллиудын сэтгэгдлийг тууштай эсэргүүцэн даван гарч чадсан байна.

Ингэж давж гарахад нь хайртай залуу нь мэдээж хамгийн их тусалсан байна. Түүнийг хайртай залуугийн хамт зургаа нийтэлсэн даруйд олон зуун троллиуд дайрч “ийм бүдүүн, хөгшин тэнэг авгай, ийм гоё залууг панаалдана гэж байхгүй. худлаа ярихаа боль” гэсэн утгатай сэтгэгдэл хэдэн зуугаар бичиж дайралт хийж болжээ.

Гэвч эцсийн дүнд Женна Качер гэгч энэ бүсгүй фитнесийн дасгалжуулагч нөхрийн хамтаар атаархуу үзэн ядагчдын дайралтыг тэсэн гарч гэр бүлээ бүрэн бүтнээ үлдээж чадсан төдийгүй тус бүр өөрийн бие, сэтгэл санаандаа бүрэн итгэлтэй болжээ.

2 Comments

  1. Hehe says:

    Zagaschinii mori usgui gegcheer

  2. шүри says:

    гоё юмаа. схан л хүүхэн байна шүү дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.