Хэрхэн яаж уйтгар гунигтайгаа тэмцэх тухай ярьцгаая. Живж байгаа хүн сүрэлнээс ч бол барьж авах гэдэг гэсэн Английн зүйр цэцэн үг байдаг. Удаашруулж болохгүй зүйл гэж байдаг гэсэн Орос ардын зүйр цэцэн үг байдаг нь үхлийг хэлсэн ч байлтай. Хэрвээ чамд яаралтай гарцаагүй тусламж хэрэгтэй болсон бол… Бие тань таагүй байвал…, Эмчид яаралтай хандах шаардлагатай бие махбодын өвчлөлийн тухай яриагүй байна. Харин сэтгэл санаа тавгүй, хамаг бүхнийг чинь хамаад аваагүй дээр нь тэр чигээрээ удаан хадгалагдаж үлдээхгүйн тулд уйтгар гунигтайгаа тэмцэхэд тань шидэт саваа хэрэгтэй болно. Ийм тохиолдолд хаана байгаа, хэдий цаг хугацааг өнгөрүүлэхээс үл шалтгаалан өөртөө туслаж уйтгар гунигтайгаа тэмцэх хэрэгтэй.
• Хэрвээ сэтгэлд тань ямар нэг торж хургах зүйл байгаад амьдралын баяр баясгаланд тань саад болоод байвал хэсэгхэн зуур түр зогсоод өөртөө дараах асуултыг тавиарай: Миний энэ асуудал мөнх бус болохтой харьцуулахад юу ч биш. Хязгааргүй орон зай, цаг хугацаанд өөрийнхөө асуудлыг тавиад үзээрэй. Эхлээд шувуу болон нисэх, дараа нь 10 000 метрийн өндрөөс хараарай. Дараа нь магадгүй сансарын өндөрлөгөөс газар дэлхийгээс улам алслан холдож улам холдон харахыг хичээгээрэй. Энэ бүгдийн эцэст чиний асуудал тун өчүүхэн бага мэт санагдах нь лавтай. Анхаарлаа хандуулах ч шаардлагагүй өчүүхэн, ач холбогдол багатай асуудлыг толгойноосоо аваад хаях хэрэгтэй. Хөгжилтэй, аз жаргалтайгаар цааш нь амьдралаа үргэлжлүүл. Нүднээс далд, сэтгэлээс хол хаясан тохиолдолд, сэтгэл амарч нэг сайхан амьсгал аваад тэр таагүй асуудалдаа: Үүрд хагацья гэж хэлээрэй. Уильям Джеймс: Бурхан бидний хийсэн нүглийг өршөөдөг бол, мэдрэлийн систем бол хэзээ ч үгүй. Одоо цагт мэдрэлийн эд эсүүд шинээр сэргэдэг ч дэмий хоосон зүйлд үрж үгүй хийх нь туйлын харамсалтай. Та надтай санал нийлж байна уу?
• Хэрвээ чамд байдаг бол сэтгэл судлаач, эсвэл итгэж найддаг ойр дотны хүмүүс үрүүгээ утсаар яриарай. Заримдаа хэн нэгэнтэй утсаар ярих ч бас таатай. Сэтгэл доторхоо уудлан ярь, сэтгэцийн эрүүл мэндийнхээ төлөө айдас түгшүүр, асуудлаа өөртөө хадгалсаар байх нь хортой. Энэ бүгдээс зайлсхийх, чөлөөлөгдөх нь харьцангуй амар хялбар байлгахыг хичээгээрэй. Заримдаа хамгийн чухал нууцаа ойр дотны хэн нэгэнтэй биш, харин огт таниж мэдэхгүй хүнтэй хуваалцах нь харьцангуй амар байдаг. Жишээ нь: Онгоц, галт тэргээр хамт зорчиж байгаа хэн нэгнийг сонгож жаргал зовлонгоо хуваалцах нь хэн хэнд тань ямар нэг үүрэг хариуцлага ноогдуулахгүйгээр: ярьлаа, саллаа, өөр өөрийнхөө зүг үрүү явлаа гэдэг л болно. Зүрх сэтгэлдээ хурсан хүнд чулуугаа авч хаяхад энэ их тууштай сайн арга.
• Сүм хийдэд оч. Эсвэл зүгээр хэн нэгэн лам санваартантай ярилцаад үз.
Хэрвээ та өөрийн гэсэн лам багштай бол энэ хамгийн сайн арга. Урьд нь өөрийн гэсэн лам багштай байх нь түгээмэл зүйл байлаа. Гэтэл одоо цагт энэ нь тун ч ховор болжээ. Харамсалтай л юм! Өөрийн гэсэн санаа бодолтой, биеэ даасан хэнд ч бол ухаан мэргэн хэн нэгний дэмжлэг, зөвлөгөө хэрэгтэй болдог. Хэрвээ биеэ барьж чадахгүй хэн нэгэн үрүү хашхирч орилж, муу муухай үг хэлвэл дараа нь та харамсаад ч барахгүй болно… Яг ийм байдалд орох үедээ урт амьсгал авч хэсэг зуур түгжээд арав хүртэл тоол. Дараа нь их аажуухан амьсгалаа гаргаарай. Тун бага гэхэд гурван удаа давтаж хийгээрэй. Хэрвээ та ингэж хийж амжсан бол уур бухимдал тань гадагшилж, аливаа хурц таагүй үе өнгөрч холдоно.
Магадгүй таны уур бухимдлын цохилт хэн нэгний, бүр буруугүй нэгний толгой дээр буухаас сэрэмжилж болох юм. Хамгийн гол нь уур бухимдлаа эхэн үед нь дарж зогсоох хэрэгтэй. Бүр үүсэж гарч буй эхний агшинд нь цааш өсөхөөс нь сэрэмжилж уулнаас доош буух цасан бөмбөлөгийн нэг адил замдаа таарах бүхнийг нь хамахаас нь өмнө дарж авах хэрэгтэй. Үгийг үгээр. Буруутгахыг буруутгалаар. Улам цааш, улам их болгодог аюултай. Уурлах нь ямар ч сэтгэл хөдлөлөөс илүүтэйгээр бидний ухааныг мунхаг болгодог. Өөрийгөө болон сэтгэл хөдлөлөө хянадаг байх хэрэгтэй. Гэсэн хэдий ч сэтгэл хөдлөлөө барьж хадгалах нь эрүүл мэндэд туйлын аюултай. Цаг цагийн эрхээр гадагшлуулж, хуримтлагдсан сөрөг сэтгэл хөдлөлөөс өөрийгөө чөлөөлөх шаардлагатай хэдий ч өөртөө болоод эргэн тойрны хүмүүсдээ ямар нэг хор хохиролгүй хийх хэрэгтэй. Уур омгоо дарах олон арга байдаг. Үүнд:
• Ус уруу хараад хашхирч орилж болно. Усныхаа гоожуурыг нээгээд хамаг уур уцаараа гарга. Усны урсгал хамаг хэлсэн үг, уур уцаарыг тань авч одно. Харин та усанд угаагдан асар их сэтгэлийн тайвшрал авах болно.
• Эргэн тойрныхондоо нөлөөлөхгүйгээр сэтгэлийн бухимдлаа дарах өөр нэг арга бол өдөн дэр, эсвэл боксын “груш” цохих явдал. Өөрийнхөө өмнө таныг ийм байдалд хүргэсэн хүнээ төсөөлөөрэй. Хамаг чадлаараа сэтгэлээ онгойтол сайн цохиорой. Энэ нь уур уцаараасаа салж, амар тайван амьдрах боломж олгоно.
• Их идэвхтэй дасгал хөдөлгөөн болгон хурдан алхаагаар, эсвэл хэдэн км гүйх, усанд сэлэх, теннис тоглох, йогоор хичээллэх зэрэг ашигтай. Аливаа биеийн хүчний ачаалал стрессээ тайлахад тустай.
• Стрессээ тайлахад ядаж хагас цагийн хугацаа олдохоор бол бүлээн усанд, эсвэл шүршүүрт ор. Уур уцаараасаа салахын тулд амарч алжаалаа тайлах хэрэгтэй. Толгойгоо угаахад ус хамаг муу муухайг урсган авч оддог. Сэтгэлийн гүн хямралаас гарахын тулд халуун хүйтэн усанд ээлжлэн эсвэл хүйтэвтэр усанд орох зохимжтой. Толгойн оройноос эхлэн хүйтэн усаар цацаж шүрших их үр дүнтэй бөгөөд нойрмог байдлаас салгадаг. Хэрвээ таны өмнө “энергийн вампир” гэж нэрлэдэг сэтгэлд таагүй хүн байвал нөлөөнд нь орохгүйн тулд Усан хүрхрээ гэдэг арга хэрэглэх шаардлагатай. Таныг тэр хүнээс ус урссан хана зааглан, эргэн тойронд тань асар хүчтэй усан хүрхрээ байна гээд төсөөлөөрэй. Та тэр хүн үрүү зузаан усан хананы цаанаас харж байгаа болохоор тэрээр чамд муугаар нөлөөлж чадахгүй. Тэр хүн юу ч хэлж, хийж байсан та найдвартай хамгаалагдсан байгаа.
• Хэрвээ та гэртээ байгаад яг галзуурах нь холгүй хэцүү байдалд орсон бол хийж байгаагаа орхиод өрөөндөө ор. Гэр орныхноо надад бүү саад болоорой гэж хүсээд хорин минут ч бол ганцаараа байж, хэвтээд биеэ амарч суллахыг хичээгээрэй. Та өөрөө хаалгаа нээгээд гарч иртэл хэн ч танд саад болохгүй байх хэрэгтэй. Хаалган дээрээ бичиг өлгөж ч болно. Өдөр бүр хорин минут бясалгал хийх нь гэр бүлийн амар тайван уур амьсгалд сайн нөлөөтэй. Таны сэтгэл санааны амар тайван байдал, эрүүл мэнд, гэр бүлийн тань уур амьсгалд хорин минут гэдэг тийм ч их үнээр олдох таатай зүйл биш гэж үү? Та юу гэж бодож байна вэ? Хамгийн их цохилт гэр бүлийнхэнд тань ноогддог. Учир нь хэн ч таниж мэдэхгүй хүмүүс, хамт ажиллагсад, дарга удирдлагадаа уур уцаараа гаргахгүй. Иймд хамгийн сүүлчийн тэсэх агшингаа хүртэл биеэ барихыг хичээгээрэй. Хамгийн хайртай ойр дотны хүмүүс маань хэн хүнээс илүүтэй бидний золиос болдог. Гэтэл энэ нь ийм байх ёсгүй, хамгийн буруу зүйл.
• Хэрвээ сэтгэл санаа тань тавгүй байвал сайхан ном уншиж яагаад болохгүй гэж? Гайхалтай сайхан зурагтай Бредли Тревора Гривийн номнууд маш их үр дүнтэйд тооцогддог. Өхөөрдөм амьтдын зурагтай номнуудыг хараад инээхгүй байхын аргагүй. Хэрвээ та сүсэг бишрэлтэй нэгэн бол өөрийнхөө сонгосон ном судар унших хэрэгтэй.
• Өөрийнхөө дуртай хөгжмөө сонс. Ихэнх эмэгтэйчүүдэд борооны чимээ, далайн давалгааны дуу, шувуудын жиргээ таалагддаг. Сонгодог хөгжим бол харьцуулшгүй сайхан арга засал. Хөгжим хүний сэтгэл санаанд нөлөөлөх асар их хүчтэй. Сэтгэл санааны амар амгаланг олох, тэнцвэртэй байдлыг тогтоох хамгийн сайн арга бол хөгжим сонсох.
Бид ч сонгодог хөгжмийн гайхалтай үр нөлөөг нэг бус удаа туршилтандаа ашиглаж байсан. Бидэнтэй хамт ажилладаг нэгэн огт учир холбогдолгүй зүйлээс бүхэл бүтэн жүжиг тавьдаг байсан болохоор бид удтал хэвийн байдалдаа орж чаддаггүй байлаа. Нэг сайхан өглөө бид ажлын өрөөндөө сонгодог хөгжим тавиад зөөлөн эгшгийг нь өдөржин амар амгалан таашаан сонссон юм. Гэтэл тэр өдөр нөгөө хамтрагч маань ч ер бусын ялдам байж, хэн үрүү ч дуугаа чангалаагүй, хаалга ганц ч удаа савчиж гараагүй. Түүнийг танихын аргагүй байсан болохоор нүд, чихэндээ итгэхэд ч амаргүй байлаа. Энэ бол хүний сэтгэл зүйд сонгодог хөгжим хэрхэн яаж нөлөөлдөгийн сайхан жишээ болсон. Анагаах ухааны эмчилгээний арга барилд сэтгэл засал эмчилгээнд ч сонгодог хөгжим сонсгодог. Өөр дээрээ ч нэг бус удаа энэ аргыг хэрэглэж байлаа. Үр дүн нь үнэхээр гайхалтай байсан!
• Кинотеатруудад шинэ сайхан кино үзэх, хошин шогийн тоглолт үзэх, концерт сонсох зэрэг бол бүгд л сэтгэл санааг гайхалтай сайн өргөж өгдөг.
• Цэвэр агаарт зугаалах, байгальдаа ойр байх нь ихэнх хүмүүсд таатай нөлөө үзүүлдэг. Энэ бүхэн сэтгэл санааны ачааллыг дарж, амгалан тайван байх боломж өгнө. Хэрвээ байгальдаа ойр байж, өглөөдөө шүүдрийн уснаар, өвс ногоон дээгүүр хөл нүцгэн явж, хүний сөрөг энергийг шингээж, эерэг энергээр цэнэглэдэг хус мод тэврэх зэрэг нь хүнд таатай нөлөө үзүүлдэг. Модны тухайд тэр бүр модыг биш зөвхөн хус модыг л ээлтэй гэж үзэх хэрэгтэй. Жишээ нь: улиас мод хүний энерги сорогч вампир тул бие тавүйтүүлэн толгой эргэх зэргээр шууд нөлөөлдөг.
• Бие тавгүйтэх, уур уцаартай болох, ядарч сульдах, өвдөлт зэрэгт гэрийн тань эмч найз муур, нохой стресс тайлахаас гадна таныг сөрөг энергээс чөлөөлнө. Сэтгэл санааг тань өргөж, толгойд саруул ухаан, зүрхэнд баяр хайрладаг гайхалтай шидтэн болох муур, нохойг тэжээх ашигтай гэлцдэг юм.
• Өөрийн дуртай зүйлээ хийж оролдон хоббитой болох. Таны анхаарлыг хэрэгтэй зүйлд хандуулж, ачаалал стресс тайлдаг. Толгойгоороо эс бол гараараа ямар нэг зүйл хийж оролдоод үз. Магадгүй ямар их ур ухаантай болохоо та анзаарч мэдээгүй ч байж болох юм. Хийсвэрлэн бодох, дүрслэл чухал гэхээсээ илүү таны өөрийн нь чин сэтгэлийн дур хүсэл, бүтээлч хандлага шаардлагатай.
Жишээ нь: Миний хувьд стресс тайлах гайхалтай арга бол хайртай цэцэгнүүдээ арчилж ургуулах. Зуслан дээрээ газар шорооны ажил хийж, тасалгааны ургамал тарьж ургуулах бол миний хобби.
Хамаг сөрөг энергээ газарт шингээхийн тулд ингэтлээ хичээдэг ч байж болох юм. Хөдөө тосгонд ирэнгүүтээ л намайг хаашаа алга болдогийг манай гэрийнхэн мэддэг юм. Сарнайн болон өөр бусад элдэв цэцэг мод бутдын дунд л байгаа.Хэрвээ ямар нэг зүйл хийгээгүй бол дэмий л уйтгарт автан суухын оронд ажил хийх хэрэгтэй. Эртний Грекийн эмч нар мэдрэлийн элдэв өвчнийг биеийн хүчний хөдөлмөрөөр эмчилж болно гэж үздэг байсан. Бернард Шоу: хүмүүсийн азгүйтлийн гол шалтгаан нь азтай байгаа эсэхийгээ бодсоор эргэцүүлсээр л байдаг хэтэрхий их зав чөлөөтэй байдал гэж хэлсэн байдаг. Хэрвээ хүн ямар нэг ажил хийгээд тун завгүй байвал, сэтгэл санаагаа тавгүйтүүлэх, айж түгших, элдэв сөрөг энергид автах зав зайгүй байна. Нөгөө талаас байгаль хоосон байдлыг тэвчдэггүй. Мөн хүмүүс хоёр зүйлийн тухай нэгэн зэрэг бодож чаддаггүй нь хүний өөрийнх нь онцлог мөн чанар, бөгөөд сэтгэл судлалын хууль юм.
Өөрийнхөө ухаан бодлын эзэн нь байхын тулд санаа бодлоо эзэмдэх өөрийн гэсэн хийдэг ажил, хоббитой байх хэрэгтэй. Бидний санаа бодлын чанараас бидний амьдралын чанар шалтгаалдаг. Олон зууны тэртээ Римийн эзэн хаан, гүн ухаанч Марк Аврелий: өөрийнхөө тухай боддог нэгэн хүн биш, харин тэр хүн юуны тухай бодож байгаа нь л гол гэж хэлсэн байдаг. 19 дэх мэргэн үгийн сургааль номд: Сэтгэл санаагаа эцсийн цэгт хүргэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрвээ тэр цэгт аль эрт хүрч амжсан бол яаралтай ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай. Ямар арга хэмжээний тухай ярьж байгааг чи өөрөө мэднэ. Гаднаас дэм тус бүү хүлээ. Бүх зүйл өөрийн тань гарт байгааг санаарай. Живж буй хүнийг аврах нь тэр хүний өөрийнх нь хийх ажил. Иймд шидэт саваагаа хэрэглэн өөрийгөө айдас түгшүүр, стрессийн намагт бүү живүүлээрэй!