Хүн өвчнөө давуу тал болгож чадсан бүсгүй

Арьсны хаа нэгтээ бусад хэсгээс эрс ялгаатай цагаан толбо үүссэнээр энэ өвчний явц эхэлдэг. Эдгээр цагаан толбо яваандаа овор хэмжээ болон тоо ширхэг, тархах газраа нэмэгдүүлдэг онцлогтой. Өвчний бодит гарал үүсэл, өрнөлийн нарийн механизм зэргийг одоо хүртэл тодорхойлж чадаагүй байгаа ч тэглээ гээд өвдсөн хүмүүсийн амьдрал хялбар болохгүй. Хүмүүс өөрсдөсөө эрс ялгаатай бүхнийг бичин адил чичилж ялган, хэл амны бай болгон дайрч давшилдаг онцлогтой.

Франческа Конти гэгч 20 настай энэ франц бүсгүй 6 жилийн турш витилигогоор өвдөж байгаа ч бууж өгсөнгүй, хүмүүсийн чичлэлт элдэв доромжлолд өвдөг сөгдсөнгүй. Өөрийн зургаа олон нийтийн сүлжээнд чөлөөтэй байршуулах болсноор удалгүй Мауро Саранга гэгч мэргэжлийн зурагчинтай танилцан түүнийн тусламжтайгаар мэргэжлийн фото модель болох гараагаа амжилттай эхэлжээ.

Улмаар түүний зурагнууд мэргэжлийн зурагчид, агентлагуудын дунд багагүй амжилт олж цөөнгүй төсөлд уригдах болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.