Манай эхнэр бид хоёр хүүхэд олохгүй нэлээд хэдэн жил болсон их л олон хувийн эмнэлэгээр явж 3 ба 4 D эхонуудаар зөндөө харуулж байсан. Нэмэр болоогүй. Маш их мөнгө орсон шүү. Харин ЭХЭМҮТ-д үргүйдэл нөхөн үржихүйн төв гэж байдаг. Тэр бол эрүүл мэндийн даатгалаар үзэх буюу үнэгүй эмчилгээ хийдэг. Энэ хамгийн хямд атлаа сайн газар байсаан. Энхмаа болон Болормаа гээд их сайн эмч нараар эмчлүүлээд үртэй болоод хөөрхөн үр минь эсэн мэнд бойжиж байна. Хувийн эмнэлэгүүд шал дэмий юм билээ.