Сэтгэл таагүй бүхнийг мартахад цаг хугацаа л хэрэгтэй юм даа…

Cайн байцгаана уу, Уншигч та бүхэндээ сүүлийн дөрвөн сарын хугацаанд тохиолдсон зүйлээсээ хуваалцмаар байна. Хэдий сэтгэл минь гунигтай ч би ирээдүйд итгэлтэй өөдрөг байх болно.

Уулздаг байсан залуу маань намайг жирэмсэн болсныг мэдсэн өдрөөсөө хойш 5 хоног утсаа таслаад сураггүй болсон. Энэ хооронд би их тарчилсан, гутарсандаа, түгшсэндээ эмнэлэгт цаг аваад ЭХО-д харуулаад (бараг л 5-н 7 хоног хүрсэн) эм уух өрөө рүү орохын даваан дээр бодлоо өөрчлөөд буцсан. Түүнд гомдсондоо бас сэтгэл их хоёрдмол байсан.

Маргааш нь түүний гэр лүү нь 20 удаа залгасны эцэст арай гэж утсаар ярьтал тэр үр хөндүүлэхийг л хүссэн. Хэдий бид хоёр 40 хүрч байгаа боловч хэн хэн нь өөрийн гэсэн байр сууриа олоогүй дээр нь тэр хүн маань ээж аав, би бас гэрийнхэнтэйгээ тус тусдаа амьдарцгаадаг. Бид 2-н хувьд мөн тогтвортой ажилгүй байсан тухайн үед. Энд би бас өөрийгөө буруутгаж маш их гутардаг, өдий хүрчихээд ямарч баталгаа байхгүй, хаана юу хийж, ямар бодолтой явсан юм бэ, энэ хүний хэлдэг хатуу боловч үнэн байсан орон байргүй, тогтвортой ажилгүй, хүүхэдтэй болоход бэлэн бус.

Анх эмчид үзүүлээд хариугаа аваад жирэмсэн болсноо мэдээд баярласан бушуухан түүндээ л хэлэхийг хүссэн, жирэмсэн болохоос 4 сарын өмнө бид хоёр ирээдүй, хүүхдийн талаар ярьсан юм байсан. Тэр намайг итгүүлсэн бид 2 сууна гээд бас хүүхэдтэй болно гээд, тиймээс л би их болгоомжгүй хандсан хэрэг. Би бараг л дотроо хүссээр байгаад л хүүхэдтэй болсон хэрэг гэтэл тэр өдөр утсаар мань хүн “Бид 2 ажилгүй дээрээс нь орон байр байхгүй, би чамайг гэртээ ээж аавынхаа дэргэд байлгаж чадахгүй гэсэн. Би чамайг авахуулаасай гэж хүсч байна” гэхэд нь би түүнээс тэгээд хэзээ 2-лаа хүүхэдтэй болох юм бэ гэж асуутал “дараа жил болно” гээд л хамгийн сүүлд утсаар ярьсан даа. Тэр утсаар ярьснаас хойш тэр хүн дахиж юу болсон, яаж байна гээд энэ талаар хэзээ ч асуугаагүй. Огт холбогдоогүй.

Тэгээд би утсаар ярьсны дараа түүнийг надад хайргүй бас надтай суух ямар ч хүсэлгүй, төлөвлөгөөгүй байсан юм байна гэдгийг нь тэгэхэд л ойлгосон. Хэрвээ надтай суух л байсан бол яаж ийж байгаад 2-лаа гаргана, бүтнэ болно гэх байсан биз дээ! Тээ? Гэтэл тэр хүн огт тэгээгүй. Би түүнийг архи уудаг байсан ч бас түүнийг байнга ажил хийдэггүй байсан ч хамаагүй гээд гол нь түүний сэтгэл нь сайн хүн мөн түүнийг их хүн чанартай хүн гэж үнэн голоосоо итгэж байсан юм. Яагаад ч юм бэ архи уудаг хүмүүс ихэнх нь хүн чанартай, цайлган сэтгэлтэй, сайхан хүмүүс гэж боддог байсан юм. Гэтэл мань хүний хүн чанар нь ингэж л надад танигдсан. Бүхэл бүтэн 4-н сар өнгөрсөн ч энэ хүн хэзээ ч надтай холбогдон “Яасан, юу болсон, намайг уучлаарай, сураггүй алга болсонд” гэж ганц ч асуугаагүй.

Тэгээд утсаар ярьж дууссаны дараа би хоёр дахь удаагаа эмнэлэгт цаг аваад гурав хоногийн дараа очих байв. Хоёр дахь хоног дээрээ би зулбасан, эмчид үзүүлэн ЭХО-д харуулахад зулбасан байна гэсэн. Хэдий би өөр сонголт хийх гэж байсан ч зулбасны дараа сэтгэлээр их унасан, (гэрээс огт гараагүй) итгэж явсан, намайг өөртөө итгүүлж сууна, хүүхэдтэй болно, чамайг л ганцхан хайрлах болго гэж явсан хүн маань ор сураггүй алга болж өдийг хүртэл тэр талаар ганц ч дурсахгүй холбогдохгүй байгаад нь голдоо ортлоо гомдсон.

Хэдий гомдсон ч сэтгэл дотроо түүнийг санах хүсэх өдрүүд байсан. Гэхдээ одоо ч цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар санагалзахаа больж байна даа. Утасныхаа дугаарыг өөрчлөн мөн түүний согтуудаа болтой хэд хэдэн удаа бичсэн нүүр хуудасны мэссэжүүд (мэссэжүүд нь юу ч болоогүй юм шиг) рүү нь хэзээ ч хариулаагүй (блоклсон). Үнэхээр хулчгар, өөдгүй, хэлсэн амандаа хүрдэггүй хийсэн хэрэгтэй гэмшдэггүй гөлгөр нэгэн байсан юм байна даа л гэж бодож сууна. Би ч гэж би өдий болчихоод хүн таньж чадахгүй залуухан охин шиг л түүнд анх 2015 оны 12 сард 2 дахь удаагаа санамсаргүй уулзсан өдрөөсөө эхлэн ухаангүй дурлаж, гэгэлзэж бас хэлсэн үг бүрт нь итгээд л (араас нь би өөрөө ч их гүйсэндээ анх бас үнэндээ ) ТЭНЭГ байж.

Охидууд хүүхнүүд минь гэрлэлтээс нааш битгий жирэмсэн болоорой миний алдааг хэзээ ч битгий давтаасай гэж хүсч байна. Сэтгэл таагүй бүхнийг мартахад цаг хугацаа л хэрэгтэй юм даа…

36 Comments

  1. Цой says:

    Тогтсон амьдралгүй, архичинд итгэж дурласан гэсэн өгүүлбэрүүд бол өөрөө өөрийгөө хангалттай тодорхойлчихсон байна. Өөрийгөө өөрчилөх ажил үйлсэд нь амжилт хүсье.

    Мөн ахин жирэмслэхдээ эцгийг нь сайн анхаараарай. Ген удмын сан гэдэг тоглоом биш шүү.

    • Иглүү says:

      Сайн байна уу Цой, та миний бичсэн захиаг олж уншиж чин сэтгэлээсээ хариулсанд маш их баярлалаа. Харин сүүлийн өгүүлбэр дээр танитай санал нийлмээргүй байна. Учир нь хүүхэд гэдэг цагаан цаас!
      http://time.mn/n/kQI

    • zochin says:

      Hun uurchlugduj chaddag bolov uu yalanguya 35 nasnaas hoish?

      • zz says:

        Hun hezee ch uurchlugdduggui gej neg uhaantai hun helj baisan, yamar l baisan ter chigeeree duussag gej

  2. Zochin says:

    Uuchlaarai, gehdee tsag hugatsaa setgeliin sharhiig anagaah bolomjgui gej setgel sudlaachid heldsen baina, Ta uuruu l udirdah, hichneen tsag hugastaa ungursun ch muuhai humuusiig sanaj bodsoor l baidag!

    • Иглүү says:

      dear Zochin: Та яг үнэн хэлжээ, үнэхээр цаг хугацаа бол тийм ч тус болдоггүй юм байна. Үнэхээр би өөрөө л шийдвэр гаргахгүй бол! Баярлалаа!

  3. Zochin says:

    Сэтгэлийн шархыг хэрхэн анагаах вэ?

    Хэрвээ таны сэтгэл санаа өмнөх болсон таагүй үйл явдлыг бодоод шаналах юм уу сэтгэлээр унах, уурлаж бухимдах, юм уу айдастай байгаа бол тухайн асуудал шийдэгдээгүй байна гэсэн үг юм.

    Мэдээж хэрэг хүнд үргэлж баяртай аз жаргалтай мэдрэмж төрөхгүй л лавтай. Гэвч сөрөг мэдрэмж төрөх үед үүнийг эрүүл замаар гадагшлуулаагүй, үүнийг үгүйсгэж дарах нь сөрөг нөлөөтэй.

    Таны сэтгэлийг зовоож буй асуудлыг:

    өөрийн итгэл хүлээсэн хүндээ хуваалцах,
    цаасан дээр байгаагаар нь бичиж урах,
    ганцаараа байхдаа мэдрэмжээ байгаагаар нь гаргах зэрэг нь тустай.
    Болсон таагүй явдал, хэн нэгэн хүнд гомдсон гомдлоо тайлах үед танд хэдийгээр тухайн шарх сорвитой харагдаж байгаа ч дарах үед өвдөлт өгөхгүй болно гэсэн үг.

    Хэн нэгэнд төрсөн сэтгэгдлээ зөв аргаар хуваалцаж асуудлыг аль болох хурдан шийдэх нь танд эрүүл бас аз жаргалыг авчрах болно!

    • Иглүү says:

      Үнэхээр их сайхан зөвөлгөө өгсөнд баялалаа, удаж хариу бичиж байгаад уучлаарай! Гэхдээ өөрийн тань бичсэн зүйлсийг өдөр бүр жаахнаар ч хамаагүй биелүүлэхийг хичээнээ. Үнэхээр их баярлалаа!

  4. teanna says:

    Таныг хүндэлмээр санагдлаа. Ийм асуудал байх ш дээ. Битгий сэтгэлээр унаарай л гэж хэлъе. Цаг цагаараа байдаггүй гэж нэг үг бий дээ.

    • Bichegch says:

      @teanna-d
      Bayarlalaa, tsag zav gargan unshij bas setgeliig mini zassan saikhan ug helsend bayarlaj baina.

  5. Зулаа says:

    Ээж болж байгаад нь баяр хүргэе. Амьдрал сайхан шүү. Хүүхэд чинь, хүнсээ, бас чиний жаргалыг аваад ирнээ. Эцэг эргээд ирэх байлгүй дээ, жаахан хугацаа өгөөд, орхичих. Хүмүүсийн муухай үгийг битгий тоо. Тайван байж бгаад, хүүхдээ төрүүлээд яаж амьдрахаа одооноос тооцоолоод, төлөвлөөрэй, хугацаа бна ш дээ.

  6. Zochin says:

    40 хүрч байгаа юун анхны хүүхдээ авахуулна гээд явж байдаг вэ. Баярлаад л гаргах байтал, орчин үед хүүхнүүд эрчүүдгүйгээр ч амьдарч чаддаг болсон, харин хүүхэд бол заавал хэрэгтэй. Гэхдээ цаад хүн чинь архи уудаг бол суугаагүй нь болж дээ. Архичин нөхөрөө яаж маллахуу гэдэг амьдралын там болсон ачаа нэмэгдэнэ. Ажил, байр орон бол яаахвээ хүн хүсвэл бүтдэг болдог л зүйл. Тэгж их гутрах асуудал биш. Чи өөрөө сайн хичээж зүтгэ. Манай найз залуу 40 хүрч байгаа, санхүү мөнгөний хувьд эрх чөлөөнд хүрсэн боловч өдрийн бодол шөнийн зүүд нь хүүхэд нэхсэн л хүн. Чамд ч гэсэн удахгүй заяаны сайн ханьтайгаа учраад олон хөөрхөн маамуутай болохыг ерөөе.

    • Bichegch says:

      @Zochind. Bayarlalaa, saikhan ug bolon bodolt tani. Tsaashid uuriiguu saijruulj, togtvortoi ajiltai, amijirgaagaa deeshluulen saikhniig bodon hicheej zutgenee.Uurt tani ch gesen bas ger buld ni unur utgun boltugai hemeen yuruue!

  7. Bichegch says:

    Ta buhend uuriin unet tsag zavaa gargan unshij mun hariu bichen urmiin ug, bas hatuu bolovch unen ugnuudiig uldeesen buh unshigch nartaa bayarlalaa.

  8. шүри says:

    hmmm. 40 hurcheed er hund mad tawiulaal 18tai ohin ch ooroos chin aimar sanaatai bgaashdee

  9. Anu says:

    Uur sain huuhded hairtai zaluutai uchraad saihan amidraarai
    Ul suurigui yum yaridag aimhai garuudaas hol yvtsgaay

  10. 1 says:

    40 настайдаа хорин настын амьдралаар амьдарч чадаж байгаад чинь атаархаж байна. Эрүүл энх зуу наслах болтугай.

  11. .......... says:

    Яг таарсан 2 40 хүрч яваа гэчихээд 2 уулаа тогтсон ажил амьдрал орон байргүй хэндээ гомдох вэ дээ өөрөө ийм арчаагүй дээр нь бас 1 өөртэйгээ адилхан арчаагүй дээр нь бас празиттай амьдрах хэрэг байна уу

    • Bichegch says:

      Tiimee, yag unen. Bayarlalaa, uneng mini helsend.

    • ширүүн хүүхэн says:

      юун.балиар хэлдийн хүний амьдралд юу ч тохиолдож болно шдээ амьдрал ам гарах аргагүй шүү эрт мандаад сүйрсэн нэг нь байхад хожуу амьдралаа эхлээд урсгалаараа сайхан амьдарч бгаа нь ч бна эцсийн дүндээ насны эцэст яаж амьдарснаар л хүний амьдралын чанар хэмжигддэг юм шдээ

      • Bichegch says:

        @shiruunhuuhen, bayarlalaa, setgel sanaag mini oilgoj saikhan ugee haramgui helj setgeliig mini sergeej uram ugch baigaad.

  12. shagdar says:

    чи элдэв юм гоншигноод байлгүй хүүхэд гарга эмээ минь. нөхөр энээ тэрээ хэрэггүй зүгээр л төрж эмэгтэй хүн бол.

    • Bichigch says:

      Taarsan humuus l etstsiin etsest bie bie ruugee tatagddag yum baina daa. Huvi tavilan ch geh yumuu.

  13. бат says:

    Юм уншиж байгаа бол дуустал уншаач юу ч ойлгоогүй байж олон долоон хэрэггүй юм бичих юм

  14. Anna says:

    Huuhed uuruu hooloo bariad irdeg yumshtee. Husel baisan bol ta 2 bair tureesleed ch amidarch boloh baisan. Harin ch huuhedtei bolbol hun iluu hicheene. Ur huuhdee hen ch ulsguud suuhiig harj zugeer suuhgui.

    • Bichegch says:

      Tiimee, bi ter zorigtoi eejuudiig unengeesee bishirdeg bolson.Ehendee nadad tiim er zorig baigaagui ch yag tsagaa tulaad emnelegt em uuhiin davaan deer bodloo uurchilsun, gevch 2 dahi udaagaa tsag avch aminchhan zan gargasan.

  15. Mogi says:

    chi 40 hurj bgaam bol naiz zaluu bsan bgaagui mon ter chamd hairtai hairgui ogt padguigeer huuhdee gargasan ni deer. amidraliin utga uchir etssiin etsest ur udam l bdag yum. odoo chamd dahin dahin toroh nas bie bhgui zugeer l jiremsen bolson deeree tor.

    • Ккк says:

      Зулбасан гээд байгаан бишуу

      • Bichegch says:

        @kkk-d tiimee zulbasan, eej aav 2 ni itgeltei bus baisan tul.

    • Bichegch says:

      Uuriin tani heldegtei unheer sanal niilj baina odoo.Unheer unen.Bayarlalaa.

    • Bichegch says:

      @Mugid, bayarlalaa. tiimee
      bi ih hojuu oilgoj baindaa. Gehdee bi dahin jiremsen bolno gej husej bas naidaj baina.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.