Би үхмээр байна

Би 28-тай амьдрал гэдэг заримдаа үнэхээр санаснаар болохгүй юм, бүүр заримдаа ямар утгагүй юм бэ гэж бодогдох боллоо. Амьдрах тусам нэг зүйлийг ойлгож байгаа нь амьдрана гэдэг тэр чигээрээ ичгүүр юм байна. Хэзээ ч гуйхгүй гэсэн хүний өмнө толгой гудайлгаж, хэзээ ч хийхгүй гэсэн үйлдлээ хийж, ялагдал хүлээсэн газартаа дахин эргэлдэж, гарцаагүй байдалд орж дургүй хүнтэйгээ инээж бөхөлзөх гээд, бардам зангаа уландаа гишгэх үйлдэл…

Хэзээ ч гэсэн зүйл магадгүй амьдралд байдаггүй юм болвуу. Эсвэл миний амьдрал ийм юм болвуу? Гэхдээ ингэж бичлээ гээд намайг соёлт хүний нийгмийн ёсноос гадуур зүйл хийж байгаа гэж хэт битгий таамаглаарай. Би хамгийн мөрөөрөө замаар амьдарч байгаа нэгэн. Яагаад хэн нэгэнд хэн нэгнийг буланд шахаж ажлаас гаргах шаардлага гардаг юм болоо?

Яагаад залуу хүний тухайн замаар дахин алхах ирээдүйн гарцыг таг хаах хүсэл төрдөг юм бол гэж би өнөөдөр болож сууна. Эцсийн эцэст хүнд өөрийн амьдралаас бусад хүний амьдрал яг л тайзны ард жүжиг ший үзэх адил хамаагүй, зугаатай, доогтой, тохуутай байдаг бололтой. Заримдаа үхчихмээр санагдах юм, гэсэн ч хулчгар зандаа дийлдэн амьдарсаар байх юм. Заримдаа үнэхээр үхчихмээр санагдах юм…

16 Comments

  1. Сараа says:

    Хүслээр болдоггүй хорвоо шүү дээ. Хэн нэгний өмнө нь гудайх нь, гуйх хэрэг гарах нь өөрийгөө дорд үзсэн хэрэг гэж бодох хэрэггүй ээ. Өөр аргагүй байсан л гэж бод. Эвлэрвэл хэцүү санагдахгүй. Бүх зүйл чиний яаж хандахаас л хамаарч муу эсвэл сайн зүйл байдаг. Ямар нэг хэцүү зүйлээс салж шинэчлэл хийж болно шүү дээ. Бүх л хүнд ямар нэг байдлаар дутагдах зүйл гарч, гутарч, хаа нэг үхмээр ч санагдах үе байдаг. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг. Яг одоо чамд идэх хоол, өмсөх хувцас, унтах газар байвал байхгүй байсан ч өвчин зовлонгүй байвал чи ямар ч ажил хийж чадах байхад саад болж буй бүх зүйл юу юм бэ? Бусадтай өөрийгөө бүү харьцуул. Амьдрал үнэхээр сайхан шүү

  2. Zochin says:

    Heden jiliin daraa chi yaj 2018 ond amia horolchoogui yum tegsen hairan saihan iim zuilsiig uzej chadahgui baih baij geed suuj baina daa. Horolson horloogui neg l udur duusah n todorhoi amidraliig zaaval hucheer taslah hereggui tsagaa hulee

  3. бб says:

    Чи ухаантай бол наанаасаа гарч ирэхдээ илүү хүчирхэг болж гарч ирнэ. Тэнэг бол тэгээд л үхэх үү яах уу гэжийтэл чинь хэн ч биш юу ч биш амьдарсаар жинхэнэ үхэх нас чинь ирнэ дээ. Амьдрал бол тэмцэл алаан шүү дээ.

  4. nuku says:

    dawaad l garah tsag hugatsaand bitgii shantar. ter haalga haagdaad dahiad oor neg haalga neegdene. haramsah zuilguigeer itge easy amidarstgaay amjilt

  5. Wow says:

    Тэр олон сая эсээс хурд хүч авхаалж самбаагаараа илүүрхэн бж өндгөн эстэй нийлж хүн болж төрчөөд одоо шантраад иймхэн юмнаас болж үхмээр санагдаж бга бол сул дорой л бнадаа

  6. A says:

    Er ni hund 100% itgej sain sanaj yvah hereggui. Bi ch ter busad humuus ch ter hamgiin turuund uuriinhuu uuriinhuu ger buliin erh ashgiig tavidag. Hun huvia hicheej busdiig ashiglah ni baidag l zuil gd bodchih. Gants uurt chin iim yum tohioldoogui.
    Odoonoos ehleed uuriiguu bodood l yvj bai. Ghdee hund gai bolohgui hemjeend. Amid baihad ayndaa saihan bolomj garna. Iim zaluugaaraa uhchuul haramsaltai shd. Chamaig hohirooson humuus tgel saihan amidraal yvna. Zevuu hurmer bga biz de.Hariugaa iluu saihan amidarch avah heregtei.
    Amidral dr goy yum zunduu bn. Sain humuus ch gsn olon. Odoo hetsuu l bgaa bh ghdee ireeduid davaad garchihsoon suuj l bh bolno.
    Chi hort havdar tusaagui eej aav chin eruul saruul l bol uuriiguu tiim aimr zovlontoi gj bodoh hereggui.

  7. Mogi says:

    er ni bol hunii amidral temtsel shuu dee uhen uhtel temts oor zamgui shuu andaa. chadahgui bol oor hen chadah tul ter ni chi bh heregtei gejaagaam. zalhuurval uurd hunii bool bolj amidarna. uhaan zarj hodlovoos amidraliig atgana daa. zorigtoi bai andaa, er zorigtnuud l delhii ertontsiig oorchilj bdag yum shuu dee.

  8. WTF says:

    Salj unatlaa sexdcheed uheerei

  9. Hhhhjjj says:

    Horlomoor uy bdg shuu ghde uhehed arial haramsaltai sanagdaad bdg daa

  10. xbnxnxn says:

    zaluu mini uudrug bai!

  11. эмэгтэй says:

    Хэн нэгэнд таалагдах гэж амьдрах хэрэггүйээ, өөрийнхөөрөө л амьдар залуу минь. амьдрах сайхан. хийж байгаа ажил, хамт ажиллаж байгаа хүмүүс таалагдахгүй байгаа бол ажлаасаа гарч өөр ажилд ор.

  12. erka erguu says:

    erka gulguu, uuniig sain umsh, bas dahin umsh

  13. zochin says:

    barag tsalingui yuchgui bsan huniig ajild avaad, sn tsalin uguuleed, uud ni tataad avah geheer ajil taslaad, bainga hudlaa yarij chuluu avaad bhaar ni halmaar sanagdaj bainashd. tiim shaltgaanaar zaluu huniig ajilgui bolgomoor l baina. zarim asuudal bas uun shig uurt chini baigaa biz

  14. Ахаас чинь says:

    Надад найз чех хүний амьдралд бурханаас авирах олон олс өгдөг нэгнээсээ нь барьж байгаад дараагийн боломжтой руу нь авирч бай гэж хэlж байж билээ. Саяхан зурагтаар гарч байсан. Нэг Америк хүн амиа хорлохоор ойд очоод өглөө босоод харсан чинь үхмээргүй болсон гээд л. хэнд ч гэсэн хэцүү санагдах зүйл байнаа. Би архи уухыг хүсдээгүй учир нь надад зохьдоггүй хоёрдугаарт аав ээж маань харж байгаа гэж үргэлж боддогдог шүү
    Ажлаасаа орон тоогоор халагдаж л байлаа. Халагдсан болохоос алагдсан биш гэж бодсон Хүн архи уухгүй усанд орчиохоод үсээ самначихсан байхад хорвоо уужим шүү Амьдрал бол алацах дайснаас долоон дор гэж нэгэн сургасан байдаг. Зоригтой бай ямар ч хамгаагүй ажлыг сэтгэлээсээ хий. Амьдар сайхан шүү

  15. Ганбаа says:

    Амьдрал маш баян шүү. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Энэ сайхан орчлонд хүн болж төрчхөөд ийм зүйл бодож болохгүй.

  16. Oyu says:

    Oroh haalga bhad garah haalga zaawal bdag yum!!! Itgelteerei!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.