Үргэлж л Мандарваа минь гэж хэлдэг чинь зүрхэнд сонсогдож байна

Өчигдөрхөн 10 жилийнхээ ангийн хоёр найзтай уулзсан юм. Нэг нь миний хамгийн сайн найз охин минь харин нөгөөх нь миний араас 10 гаруй жил гүйсэн хөвгүүн минь байлаа. Би 10 жилээ төгсөөд 4 жил болж байгаа юм л даа энэ жил төгссөн. Харин манай хоёр найзын эмэгтэй нь анагаахад 6 жил сурна одоо 4-р курс, эрэгтэй нь энэ жилийн 6 сард төгсөх юм байна лээ. Энэ хоёртойгоо уулзалгүй 2 жил гаруй болж байгаад уулзсан минь энэ.

Гэтэл би үнэхээр гайхширмаар хачирхалтай мэдээг сонсоод тэр өдөржингөө хажууд нь хамт явж байсан ч огтхон ч итгэж өгөхгүй бодсоор л явсан юм. Тэр гайхширмаар мэдээ нь энэ хоёр маань үерхээд 2 жил гаруй болж байна гэдэг байгаа. Болохгүй биш болно л доо би бүр баярласан ч бас тэр өдөржин ганцаардсан. Хэдхэн цаг л тэр хөвгүүн миний дэргэд миний найзад халамж тавьж хэзээ ч тэр хөвгүүнийг тоохооргүй миний найз байнга хайраа гэж дуудахад ямар эвгүй санагдсан гэж бодноо.

10 жил зөвхөн намайг гэдэг байсан гэнэт л нэг өдөр өөр нэгнийг тэр бүр 10 жил дэргэд минь байсан найзыг минь гэх ёстой хачин. Үнэхээр гайхалтай санаанд багтамгүй хувь тавилан л энэ байхдаа гэж бодсон доо. Гэхдээ би тэр хөвгүүнд хэзээ ч сайн байгаагүй ч чимээгүй болсон сүүлийн 2 жил гаруй миний төлөө сэтгэлээ зориулсан 10 гаруй жилийг нь бодоход энэ хүнээс өөр хэн ч намайг ингэж хайрлахгүй л байхдаа гэж үе үе харамсдаг байсан л юм.

Гэхдээ миний найз надаас хөөрхөн надаас ухаантай тийм болохоороо ч амьдралынхаа бүх сонголтыг бас ханиа ч зөв сонгосон байна даа гэж бодогдсон шүү. Над шиг муу охиноос болж хичнээн жил шаналж хичнээн ч жил би чамайг зовоолоо доо. Үргэлж л Мандарваа минь гэж хэлдэг чинь зүрхэнд сонсогдож байна. Та хоёртоо аз жаргал хүсье…

3 Comments

  1. Даваасүрэн даажаа says:

    Бүтэн10жил араас чинь гүйж байхад өөрийн болгоогүй байж хүнийх болчихоорнь харамлаж энэтэр.
    Балай хүүхэн минь бусдын жаргалд гайбитгий болчоорой. Чинийхээр бол чинийараас насаараа гүйх байсануу. Хүн тоохгүй ганцаардаад ирэхээрээ ухаан сууж гэнэ балай.чинь

  2. sds says:

    neeh haramsaad bh ym bishee odoo ch zaluuhnaaraa bna amidral tseliitel omno chin bna.

  3. Kkkk says:

    RHatamsaad baij dee, gadaad ungu turh harj songolt hiideg chinii turliin huuhnuud dandaa daraa ni huniih bolson hoino ni haramsah yum daa, horvoo gej Mandarvas gej.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.