Бага насны хүүхэд хүчирхийлэхээр завдсан хэрэгт буруутгагдан Амгалангийн 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж буй сэтгүүлч Б.Дашзэвэг “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард Шадивлан дахь зусландаа харих үед нь хөрш айлын н.Батмөнх гэх иргэн хүүхдээр далимдуулан мөнгө нэхэж, цагдаагийн байгууллагад хуурамч гомдол гаргажээ. Тухайн иргэн амиа хорлосон гэх мэдээлэл байна. Энэ талаар Б.Дашзэвэг:
“Хүн чанар минь зулгааж байцаагчийн үгийг толгой дохин зөвшөөрснөөс өөрийгөө хар нүхэнд унагачихлаа. Тухайн үед хөрш айлын Батмөнхийн хөл муутай охин үхэр хариулж явсан юм. Би аавтай нь ярилцаад явж байтал охиных нь өмд норчихсон чичрээд байсан юм. Охин даарчихсан байсан. Би өвдгийг нь барьж дулаацуулах гэтэл аав нь “Та миний охины биед битгий хүр” гээд л аваад явчихсан. Тэгээд Батмөнх намайг мөнгө өг гэсэн. Эхлээд би уурласан. Яагаа ч үгүй байж юун мөнгө өгөх вэ гэж бодсон. Дараа нь нэр хүндэд чинь халдана гэхээр нь айсан.
Би тухайн үед мөнгө бага 300 мянга байна гэж хэлсэн. Би ажилтай тул 1,2 хоногоос авчирч өгье гэж хэлсэн. Тэгсэн Батмөнхийнх “баталгаа бичиж өг” гэв. Тэд бүр яг ийм үг бичиж өг гэсэн. Бичиж өгсөн л дөө. Хэд хоноод очиход цагдаа, шүүхийнхэнд нөгөө бичиж өгсөн баталгааг мань гол материал болгоод өгчихсөн байсан. Үйл явдлыг завдсан болгоод мэдүүлэг өгсөн юм билээ. Тэдний гнэр бүлийнхэн дараа нь уучлаарай гэж хэлсэн.
Монголчууд хүүхдийн хүчирхийлэл гэж шуугиж байсан өдрүүдэд худал мэдүүлэг өгсөн. Энэ хурц үеийг ашиглаж мөнгө олох санаа Батмөнхөд төржээ хөөрхий. Тэгээд буруугаа бодоод амиа хорложээ. Надад есөн жилийн ял оноосны дараа Батмөнх надтай уулзахдаа “Яанаа би таниас мөнгө авах л гэсэн юм. Шоронд суучихна гэж огт санаагүй” гэж хэлсэн…” хэмээжээ. Энэ хэрэг явдалын дараа н.Батмөнх “Би 46 настай, Дашка 70 насыг хол давсан. Дашка есөн жил амьд байх болов уу” гэж байгаад боож, амиа хорлосон байна.
SOURCE: uptown.mn
6 Comments
Ингэж үхэж байхын оронд Дашзэвэгийг буруугүй гэдгийг нотлоод гүтгэснээ илчлээд нүглээ наминчлахгүй яасан юм болдоо.
ene buzar ogor pizda tertei tergui ssetgel sanaany hyamrald ortson hohirogchiig daramtalj tolgoig ni zalgichihaj ovoo nolootoi ogor tolgoi ym daa ene uheh boloogui yu saihan saihan humuus ider nasny zaluus osol avaaraar uregdeed bh ym ene ogor muu mahny heregten yagaad end tend huchin buzar bulai reket daramt hiigeed busdiig hohiroochihood end tend tanilyn nuur medeelliin heregsleer negent uildsen buzar bulaigaa hudal huurmagaar nuuj uran ugsiig uyangaluulj yvna ve ene metiin ogor buzruudiig yaj gazar tsomorchiholgui daaj yvna ve
burhan chamaig urshuug, chi min erchuudees hol yavj uzeerei, gerlej er hun bitgii zovoogooroi.
gerleh gj bgaashd odoo yanaa 40 hurch bgaa neg dajgui business erhelchihdeg gerlej bgaagui dajgui ah erguuleeed suuy geed bna tsaana chin Arvaad nasaar ah bolohoor yadag ym bilee deeree yvj bn
gelej yashiim be, chi er hun buriig zovoono, ert oroi chamaig hen be gedgiig chin medne, oilgono, salj l taarna, chi 30 tai gehed yaag 50 tai hun shig setgedeg yum bnnaa, chi slnaa slna, uuriiguu ch zovoih bh busdiig ch zovooh bh
манай аймагт нэг арга хэмжээний үеэр Дашзэвэг гуай ирж байсан. Аймаар сонин тавьтаргүй залуухан охидруу шүлэнгэтсэн өвгөн байсан. Би бага насны охин оролдсон гэхэд шууд л итгэсэн.