Мээмний сэрэл эргэж сэргэх үү? /2/

Сайн байцгаана уу? Мээмний сэрэл эргэж сэргэх үү? гээд бичиж байсан залуу байна. Эхнэртээ жаахан анхаарал хандуулах гээд үзлээ. Ярьж байсан чинь эхнэр нөхөрүүд өөр хүнтэй уулздаг байх зүгээр маягийн юм ярьж байна. Жаахан шоконд ороод хар төрөөд тагнуулдлаа. Тэгсэн яалт ч үгүй уулздаг хүнтэй болсын байна. Баталгаатай юм харлаа. Тэгээд хэд хоног бодлоо. Миний ч бас буруу байх шиг байна. Бага хүүхэд маань 6 хүрч байгаа гэхээр арай олон жил анхаарал тавьж чадаагүй бололтой.

Миний хувьд эхнэрийг буруутгаад хэрүүл хийгээд явж чадахгүй. Чи тэгдэгийн байна би мэдлээ гэж ч хэлэхгүй. Бас харилцаагаа сайжруулж байгаа нь энэ гээд хойгуур урдуур нь гүйж чадахгүй. Ер нь намайг хүн тэгтлээ хүсэхгүй байгаа мэдрэгдвэл секс хийх сонирхол ч төрдөггүй. Эдгээр миний төрөлхийн зан. Өөрийнх нь хүссэнээр эхнэр нь өөр хүнтэй нөхөр нь өөр хүнтэй гэр бүл байхад чадахгүй гэх юм ч алга л даа.

Гэхдээ дахиад та нараас зөвлөгөө авах юм байна. Урт хугацаандаа арай дотно харилцаатай гэр бүл баймаар байна. Тэгэхийн тулд эхнэр надад хайртай эмэгтэй хүний нүдээр хардаг байх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол нь эмэгтэй хүний сэтгэл хэсэг хугацааны дараа эргэх үү. Үгүй гэвэл яаж ийгээд сална даа. Туршлагаасаа хуваалцаач.

20 Comments

  1. Amka says:

    Halamj2 ehneree halamjil bolku bga hariltsaaga yaj saijruulah uu yrilts. hawitah shine arga sur ehneree jargaa lda tgwel butsad ger bulee gne shd e emegtei hun

  2. ххэ says:

    Сэтгэл нь эргэх үү үгүй юу гэдэг гол ач холбогдол яваад бгамуу. Өөрийнхөө жишээн дээр яръя л даа. Би нөхөртэй бас нууц амрагтай яадын. Яагаад нууцтай болсон гэхээр мэдээж л нөхрийн анхаарал халамж суларсан, хэнд ч хэрэггүй гэрийн авгай болсон юм шиг санагдаад их гутарсан, муухай ааштай болж, өө хайж хардаж сэрдэж эхэлсэн. Хааяа гэртээ уугаад нөхөртөө агсам тавьдаг манайх гэдэг айл хэрүүл зодоон тасрахаа байсан. Эмэгтэй хүн чинь нөхөр нь анхаарахгүй болоод ирэхээр л жинхэнэ мангас болдог юм блээ. Бүр нэг цаанаасаа л өширхөөд албаар хэрүүл хийгээд ч болов өөр шигээ зовоомоор санагдана. Харин араар нь тавих бодол огт орж ирж бгаагүйэ. Энэ мэт хэдэн жил амьдарсан хааяа гайгүй хааяадаа гайтай. Тэгж явтал нөхрөөсөө өмнө нь дурлаж явсан гэхдээ унтаж хэвтэж байгаагүй нээх сэтгэл татам залуутайгаа тааралдаад бүх зүйл эхэлсэн. Эзэнгүй болсон сэтгэл чинь яахав дээ шууд жолоогоо алдана шд. Тэгээд л танай эхнэр шиг нөхрөө хүсэхээ байсан. Гэхдээ л нөхөртөө хайртай хэвээрээ бсн. Нөхөр бол нөхөр л бхгүй юу. Нууцдаа бол зүгээр л дурласан хэзээ ч сэтгэлээ татаж авахад бэлэн байдалтай. Тэгэхээр танай эхнэр надтай төстэй юм. Чи наанаас нь сэтгэлийг нь чангаагаад байвал дороо эргэнэ. Үгүй тэр чигт нь зөнд нь хаявал ёстой жинхэнээсээ дурлал нь гүнзгийрээд хайр болоод явж өгнө дөө. Чамд хайртай байхад нь, чамаас өөр эр хүн бодох нь бүү хэл харахыг ч хүсдэггүй нисч явсан үе тэр хүүхэнд байсан л байх. Тэр үед чи өөрөө бас ямаршуу ханддаг байсан тэндээс л эхлэ. Их олон зүйл өөрчлөгдсөн байхыг анзаарна шүү. Ялангуяа чи өөрийгөө. Эрэгтэй хүмүүсийн нийтлэг алдаа бх юмаа. Эмэгтэй хүн чинь яг муур шиг хэн өөрийг нь гээд зөөлөн нялуун бна тэрлүү л явна. Удаад ирэхээрээ энэ одоо хаачив л гэж гээд эхнэрээ анхаарахаа больчих юм. Тэрийг чинь андахгүй шд. Хамгийн үзэн ядмаар зэвүүн зүйл чинь ернь энэ шдээ. Эхэндээ гомдоно тунина сүүлдээ өширхөнө тэгээд өшөөгөө авахын тулд юу ч хийж хэн ч болоход бэлэн болно доо. Тэрийг нь ойлгохгүй даварлаа энэ тэр гээд дарах гэж үзэх юмуу эсвэл бүр анхаарахаа байгаад өөр хүнтэй орооцолдоод эхэлвэл тэгээд за зүгээр дуусаа амьдрал чинь там болж эхэлж бгаа чинь тэр дээ. Яаж дуусахыг таашгүй. Ер нь тэгээд эхнэрээ тултал нь гомдоогоод байвал цаадуул чинь нэг шийдвэл та нараас илүү зоригтой эргэж буцахгүй шийднэ шдээ. Чамтай чамгүй шийднэ ххэ.

    • Hh says:

      Harin tme adilhan ym shn setgelee sergeechih nu atai bolmoor ym shg

      • иргэн says:

        Эмэгтэй хүний үсэн урт ухаан богино гэж энэ. Эрчүүд хүүхэдтэй болхоор хүүхдүүдээ бага байхдан анхаарал хандуулаад эхнэртэй анхаарал хандуулхан багасдаг юмаа тэрнээс биш та нарт хайргүй болж байгаа биш. Урьд нь та нарт 100% анхаарал хандуулж байсан бол хүүхдүүдийнхээ тоогоор анхаарал сулардаг. Тэгээд хүүхдүүд 6,7 нас хүрхийн үед эрчүүд хүүхдээ анхаарал хандуулхан гайгүй болоод эхнэрлүүгээ хандах үед тэд гомдолдог. Намайг хайралсангүй анхаарсангүй гээд. Хэрвээ танай аав чамайг багад ээжий чинь эрхлүүлээд чамайг огт тоохгүй бол чи яах байсан бэ. Аав нь хүүхдүүдээ огт тоохгүй бол яах вэ. Энэ л үеийг ойлгохгүй энэ л үеийг тэвчиж чадахгүй заваарчихаад дараан эрчүүдийн буруу гэдэг чи та нар бол амиа хичээсэн хүмүүс. Танай нөхөр чамайг хуураад өөр хараал идсэн янхан хүүхэн лүү гүйгээд гэр орон үр хүүхэддээ анхаарал хандуулахгүй байвал чамд ямар хэцүү вэ. Гэтэл чи өнөөдөр явалдаж байгаа залуугийнхаа сэтгэл санааг өөрлүүгээ хандуулаад эхнэр үр хүүхдийн зовоож байгаа хараал идсэн янхан болоод байгаагаа мэдэж байна уу.

    • өнөөдрөөрөө л амьдарч байна says:

      яаг л миний одоогын байдал байна даа.
      нөхөртөө хайрлагдаж гайгү ганц ч үг сонсож үзээгүй. хайртай гэж жилдээ 1 л хэлдэг. эхнрийлэх тэврэх зугаалах алхах. сайаан зүйлс ярилцах. нялуурах халамжлуулах. магтуулах энэ бүгд нөхрөөс надд огт ирдэггү мэдрэмжүүд . хичээсээн 2. шантарсан гутарсан ганцаардсан. гунигласан хэн нэгнээр хайрлуулмаар энхрийлүүлмээр магтуулмаар. таалуулмаар . сайхан зүйлс ярилцмаар догдолмоор байсан. энэ бүгдийг бүгдийг надад мэдрүүлдэг тултал хайрладаг хүнтэй учирсан . эмэгтжй хүн чин хаана энхрилэл хайр халамж байна. хэн түүнийг ойлгож сонсож байна тэнд л байхыг хүсдэг юм байна. маш их хайрлуулаад ирхээрэж өөрөө хүртэл хайрлаж эхлэж байна.
      харин нөхөр өнөөх л хөлдүү. хэнэггү хүйтэн хөндий хэнхэг мэдрэмжгүй хэвээрээ байсаар л ыайна. би нөхөртэй хайртай даанч түүнээс ямар ч хайр мэдрэхгүй болхоор хайр мэдрүүлдэг хүнрүүгээ л буцаад очих юм байна шүү дээ. нөхрөөсөө салах бодол огт байхгүээ. бидний дунд биднээс аувь заяа нь хамаарах бяцхан зүрхнүүд байна. тэдний төлөө юу ч болсон тэвчсээр л байх бно. даанч эмэгтэй хүний залуу нас дэндүү богинохон. нуруугаа харуулаад хэвтэх хүнээс хайр горьдон царайчлахад даанч хайран гоо үзэсгэлэн шүү дээ. монгол эрчүүд нөхрүүд дэндүү хөлдүү хүйтэн . мөнгө олж ирдэг агсан согтуу тавихгү л байвал сайн нөхөр гэж бодно. эмэгтэй хүнийг яаж хайрлахаа ч мэдэхгүй байж өлөн нүдлэнэ .

      • Erka says:

        hi dugaaraa ogooch ulzaj baigaad naad bvh ymiig chine martuulaad ohyoldoo

      • yg unen says:

        yr ni unen shde hun hairlahgui urgelj goochilj muulaaad hogiin zan gargaad bhaar oor yahiim tiim bizde. Huuhed gargaad gerees garahaa boliod nz nohod ch ugui bolood setgeleer unaad suuj bhad drees ni ulam daapaalj bgam shig oor goy huuhnuudtei haritsuulj yrina yg unendee mongo tsag hugatsaa huuhdee gants odor haraad ogdog bsan bol busad shig us gezgee ynzlulaad ergeed emegtei hun gedgee medermeer l bn daanch tiim yum bhgui barag usee ynzluulaagui jil boljin nohroos yu ch avdaggui bi ooroo l bolgodog ymar ch hair halamj bhguin der chi iim bn tiim bn gj urgelj oo sev harj heldeg huuhed gargaad targan bhad targan bn gher n tursan tgsen chi ymar urlaggui turdiin ys chini nuhaad bn ghiin ene hunii toloo bi ooriigoo yaj oorchloh ystoig medehgui ystoi l ngoo togs togoldoriig l haigaad ngam shig bgn ooroo togs bjiij l togs huntei uchri shde buur zalhmaar suuldee bur dugarhaas uur hurdeg bolson amnaas n neg ch oligtoi ug garahgui novshiiin

  3. man123 says:

    Эрчүүдийг завхай завхай л гэнэ. Нэг завхай эрийн цаана дор хаяж нэг хамт завхайрсан хүүхэн байгаа. Заримд нь бүр цаана нь хамт завхайрдаг 2-3 ч хүүхэн байгаа. Ингээд бодохоор завхайгаар бол хүүхнүүдийн тоо давамгайлах байх шүү. Зарим нэг гомо нар байдаг л байх. Ихэнх эрчүүдэд ну-а-тай болсон ч ар гэр эхнэр хүүхдээ гаргуунд нь хаяна гэсэн бодол байдаггүй гэдэг ч үнэн шүү. Харин хүүхнүүд нэг толгой нь эргэхээрээ хамаг юмаа хаяад өөрөөс нь олон дүү залуу байсан ч сексийн жаргалыг бодоод нөхрөөсөө салаад амьдарна гэж үзнэ шүү. Одооны ганц бие хүүхэдтэй ээжүүдийг ажиглахад нөхөр нь араар тавиад шууд салсан л гэдэг.Нөхөр нь гэмээ хүлээгээд уучлалт гуйгаад хичнээн араас нь гүйсэн ч хүлээж аваагүй гэдэг юм байна лээ. Эм хүн л болсон хойно эр хүн хүсэлгүй яахав. Тэр болгон ну-а болчихоор ганц бие эрчүүд тааралдаад байна ч гэж юу байхав. Ихэнхдээ эхнэр хүүхэдтэй эрчүүдтэй учирна. Эхнэр нь нь мэднэ, хэрүүл тэмцэл тэгээд салалт. Салсан эхнэр нь дахиад цаашаа эхнэртэй эрийн ну-а болно. имйэрхүй замаар бас л цаашаа гинжин урвал гээч тасралтгүй явагдана даа.

  4. захидлын эзэн says:

    Хүүхэд өсгөх тал дээр бол ямар ч асуудалгүй би ганцаараа ч чадна, гэхдээ эхнэр өгөхгүй л дээ. Шүүхдлээ гэхэд ялах магадлал маш бага юм байна. Мөн эхнэр аль болох салахгүй гэх байх. Миний хувьд нууц амрагтай болох нтр хэцүү биш ээ чадах байх. Гэхдээ эхнэр нөхөр 2уулаа гадуур явдалтай тийм завхарсан гэр бүл ерөөсөө таалагдахгүйн. Тэвчээд хүлээлээ гэхэд эхнэрийн сэтгэл эргэж ирэх магадлал бн уу үгүй юу гэдэг л байна. Хүүхдүүдээ бодвол салахгүй өнгөн дээрээ боломжийн гэр бүл байх нь дээр баих л даа.

    • Даваасүрэн даажаа says:

      Шүүхэд өгөхөд эцэг тогтоолгох шинжилгээ давхар өгүүл. Нэхэмжлэлийн тайлбараа сайн гарга. Яагаад ингэж зөвлөж байна вэ гэхээр нэг эмэгтэй ажилд орохдоо цэвэрлэгчээр оржээ. Дарга нь гэж лойсон эр өөд нь татаад, 2 хүүхдийн аав ээж болжээ. Бага хүүгээ 1р ангид ордог жил том хүүхэд нь ээжийгээ өөр хүнтэй явдагийг мэджээ. Том нь аавдаа хэлээгүй ээжджэ сануулаад өнгөрч. Гэтэл ээж нь гадагшаа явахдаа ну а гаа даагаад авч явдаг, хэлний курсэд явлаа гэж нөхөртөө хэлээд УБд байр түрээслээд нуа тайгаа хамт бдаг байж. яваандаа хүмүүс болон нөхөр.ньмэдээд асуудал үүсчээ. Авгай нь салъя гэж. Доожоогүй нөхөр ахин эхлүүлэхийг хүсч авгайгаа баахан бөөцийлж арчаагүй эр. Эхнэр нь зуслан байр орлого сайтай ресторанаа амьдрах явцдаа нэрлүүгээ шилжүүлсэн байж. Хүүхэд болон эд хөрөнгийн маргаан гарч яалтчгүй шүүхэд ханджээ. Шүүхээс насанд хүрээгүй хүүхдүүдэд ( том нь 9 бага нь 1р анги) эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхийг даалгаж. Эх нь 2 хүүхдээ өөр дээрээ авбал бүххөрөнгийн 75%эмэгтэйд үлдэх учир хүүхдүүдээ аавд нь өгөхгүй тиймээс шинжилгээ хийлгэхийг зөьшөөрөхгүй бсаар шүүх хуралууд хойшилсоор 2жил тойрчээ. Шүүхийн заалт.хэрэгжиж шинжилгээ хийлгэтэл бага хүүхэднь эрэгтэйн хүүхэд биш байсан нь илэрч харин эмэгтэй хүүхдийнхээ яг генийн эцгийг мэддэггүй болтлоо олон эртэй явалддаг бсан нь ил болжээ. За энэ ийм аюултай бодит явдал яг хажууд танил дээр минь болсымаа. Эмэгтэй ньнүүрээ татуулж хөх хийлгээд л гоо сайхан гоё хувцасны бөөн хобби болсон бсан даа.

  5. ? says:

    Авгайгаа өөр хүнд эдлүүлээд л явж байдаг гаруудыг бодохоос өрөвдмөөр. Тийм тэнэг юм уу эсвэл чадваргүй гарууд байдаг юм уу?!

    • man says:

      Эхнэртэйгээ шууд тулаад ярихгүй юу. Тэгээд ойлголцохгүй, эхнэр чинь араар тавихаа болих бодолгүй салах дээрээ тулах юм бол нас залуу цус шингэн дээрээ ну-а биш өөр таарч тохирох эхнэрийн эрэлд гарч дахин хүүхэдтэй бол. Нэг асуудал нь хүүхдийн тэтгэмж төлөх байх. Өөрөө салах бодолгүй байгаа ч эхнэртээ шууд эрс шийдсэн мэт тулгаж хэл. Тэр үед ямар реакц үзүүлэх нь чамд сонин байх болно. үнэхээр цайчихсан хүүхэн бол ойлгомжтой

  6. Ooo says:

    Azgui tahia gedeg yum chamaig.

  7. ASD says:

    Chi huuhduude gantsara usguh chadaltai bl zugeer l taivan yvuulchihgui yu. Hze neg udr ger bul gedeg zuil erhem, nandin, hir haldaah yosgui gedgig oilghoro ireh l blgui. Chmg geh setgelgui huniig hajuudaa buu uya.

  8. ok says:

    eregtei hunii setgel hedii nuutsta bolson ch ger bulee ehneree l gdeg esregeeree emegtei hun nuuts amragtai bolson bol buur l tsaashaa yvna tgeed suulde ngoo zaluudaa setgeltei bolchino suuna barina geed salna ystoi nohor huuhdiig bol garguud ni hayal l salna. Odoo yum l boluul shaltg gargaj heruul hiij hurdan chamaas l holdohiig husej bgaa bhdaa

  9. man says:

    Сэрэлгүй болчихсон мээмтэй ноцолдоод байтал сэтгэл нь өөр хүнийг багтаадаг болчих гэж. Одоо сэтгэлтэй нь сайн ноцолд. олон хүүхэдтэй бол сална ч гэж юу байхав

  10. Залуу says:

    Сайн байга уу. Бид суухаасаа омно олон сэдвээр ярьдаг. Дараа нь холл хувцас хуухдуудийн талаар л ам нээнэ. Тэгтэл хуний юм унэгуй юманд дуртай гарууд гарч ирээд эхнэрийг олон сэдвээр панаалдана шуу дэ. Эхнэртээ сайхан уг харамлахгуй хэлж бай монго толох биш дээ. Тэгээд чи оор эмэгтэй хун эргуулж байга гээд хэмэг бодоод хийгээд уздээ.

    • захидлын эзэн says:

      Чадах бол уу, ажил амьдрал дээр бол санаснаа хэлж хэрэлдэж загнаж явдаг балай шудрагадуу хүн шүү дээ. Эхнэрийг ойлголцож байгаа гэж бодоод панаалдалгүй удсан бн аа.

  11. Зочин says:

    Ер нь бол Яаж ч байсан салдаггүй л юм даа!
    Тэвчээртэй хүлээцтэй байсан дээр

  12. эээ says:

    эээ юун салах вээ. олон хүүхэдтэй вм бишшү. чи сайн байвал эхнэр эргэнэшдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.