Хормойн дон шүглэхийн тухайд

Эмэгтэй хүн нөхөр нь өөр эмэгтэйд хайр сэтгэлтэй болвол, эрэгтэй хүн эхнэрээ өөр эрэгтэйтэй унтсанд хамгийн их эмзэглэдэг гэсэн судалгаа байдаг. Бидний эргэн тойронд гэр бүлийнхээ хүнийг хуурах явдал цөөнгүй. Магадгүй энэ явдал бидний нүдэнд ил байгаа болохоор улам ихсэж байж болох юм.

Эмэгтэйчүүд нөхрөө хуурах

Ихэнх шалтгаан нь хань ижлийн халамж дутах, үүнээс болж сэтгэлээр унах өөр хүн эрэлхийлэх болно.

Эрэгтэйчүүд эхнэрээ хуурах

Биологийн шаардлагаар болон зугаа цэнгэлд хошуурдаг тал байдаг. Нэгэн хэвийн хавьталтаас залхах. Мэдээж хайр халамж дутах, эхнэрийн тэвчишгүй ааш зан нь тэднийг ийм үйлдэл хийхэд хүргэдэг.

Эр, эм хоёуланд нь хормойн дон шүглэх нь байна. Хэдий эхнэр, нөхөр бие биеэсээ таашаал авдаг ч гэсэн илүү ихийг хүссэнээр өөр хүнтэй болдог. Энэ нь өөрийгөө удирдаж, сэтгэл зүйгээ хянаж сураагүйн шинж юм. Хүн сэтгэлийн амьтан гэдэг үгийг сонсож байсан л биздээ. Гэхдээ оюун санаа хэт дорой хүмүүс сэтгэл мэдрэмжиндээ удирдуулдаг. Мэдрэмжиндээ удирдуулдаг хүмүүс ёс зүй, этик нь доголдох магадлал нэлээн их байдаг. Иймээс л хормойн дон шүгэлж, хүсэл тачаалд амархан автдаг. Эргээд гэр бүлдээ муу ёр дууддаг.

Хүүхдүүдэд

Эцэг эх нь салах, араар тавьсан ээж/аавынхаа зовж шаналаж байгаa нь хараад хүүхдүүд нэлээн цочирддог. Тэд хэдий чимээгүй байдаг ч эцэг эхийнхээ үг үйлдэл бүрийг нарийн ажиглаж байдгийг анхаарах хэрэгтэй шүү. Эцэггүй өссөн охид эр хүнд итгэхээ байж нэг бол эр хүнээс зайгаа барьдаг эсвэл хормойгоо сөхсөн хүн болдог. Харин хөвгүүдэд ах захаа мэдэхгүй өсөж буруу замаар оромтгой болдог байна.

Эхгүй өссөн хүүхдүүд хүнийг энэрэн хайрлах сэтгэлгүй, хүчирхийлэгч болж өсдөг. Гэхдээ энэ дээр дурдсан бүхэн эцэг эх нь хаяж явсан болоод дийлэнх тохиолдолд болно.

Эхнэр/нөхөр

Тэдэнд мэдээж сэтгэлийн шархтай хоцроно. Тэвчиж, уучлахыг хичээвч тэр тийм амар биш юм. Хэн л наалдсан болгонтой унтдаг хүнтэй хамт амьдрахыг хүсэх билээ.

Бодит жишээ дурдвал:

  1. Эхнэр нь хүн болгонтой явалддаг байсныг нөхөр нь мэджээ. Удалгүй мань хүн осолд ороод эмнэлэгт хэвтэхэд нь эхнэр нь ерөөсөө эргэж очсонгүй. Эмнэлэгээс гарсны дараа тэр ламд үзүүлэхэд эхнэрийнхэн бузар шингэж осолд орсон гэсэн байна.
  2. Нөхөр нь өөр эмэгтэйтэй явалддагийг эхнэр мэдээд энэ талаар нөхөртэйгөө ярилцаж гэнэ. Гэтэл огт гэмшсэн шинжгүй би үхэн үхтлээ шааж амьдрана гэжээ. Энэ явдлын дараа бага хүүхэд нь хүндээр өвдсөн байна.

Би энэ талаар бичиж байгаа нь буддын шашинтай байгаадаа ч юм биш. Энэ тал дээр бид харьцангуй хандах хэрэгтэй. Үйлийн үр гэж байдаг юм. Нэг нэгэндээ өвчин авчираахаасаа өмнө хормойн донгоосоо салаарай.

8 Comments

  1. Зочин says:

    Миний нэг сайн таньдаг залуу сая санамсаргүй шинжилгээ өгсөн ДОХтой гарсан. Нэг жилийн хугацаанд эхнэрээсээ гадуур хоерхон хүүхэнтэй унтсан гээд бгаан. Хоерхон бсан ч дохтой учирсан. Альнаас нь авсын бүү мэд. Эхнийхээс нь авсан бол дараа нь унтсан хүүхэний амьдрал бас новш болсон. Одоо яаж эхнэртэй хэлнээ гээд уйлаад суужийна. Шоконд ороод аймаар бгаа. Гол нь нөгөө хоер хүүхэн бас цаашаа яаж тараагаад явж бгаа нь сонин. Ийм л бна.

    • Hohi ni says:

      Odo hohi ni l bolj de hichneen uilaad yahavde. Araar ni tavij bhda bodkui yasiin edgehshgui baliar uvchin avaad hairlana jargaana gej avch suusan ailiin ohinii amidraliig svitgej tam bolgoson novsh. Hvrteh estoigoo hvrtej. 2 hon gechijee tgd 2 bol ih bish 20 boluul DOH avch boloh ih too yu te? Hvchinduuleed uvchin avsan bol hoorhii gehsen. Boovoi udirdaj chadkui baliar novsh

  2. Хүн says:

    Зөндөө олон залуус амь нас эрүүл мэндээрээ хохирсон эхнэр нь өөр хүнтэй сүүлрээд хүмүүс ийм улаан цагаан юмыг хараад мэддэггүй ойлгодоггүй юм байна лээ шүү залуусаа үнэнчээр хайрлаарай нэгнээ үр хүүхдүүдээ элэг бүтэн өсгөх хэрэгтэй хормойн бузар чөтгөр бурхан бүгд бий шүү альч шашин шүтлэг адил үнэн шүү

  3. Боб says:

    би одоо 30тай боломжийн ажил төрөлтэй гэр бүлтэй залуу сүүлийн 2 жил эгч бүсгүйчүүд гоё харагдаад хүсээд эхэлсэн тэр тусмаа 50+ эгч нар энэ одоо арай гаж дон биш биз дээ санаа зовоод байх юмаа. battsengel2018@yahoo.com

  4. 789 says:

    эхлээд самар идэж наад тархиныхаа ажиллагааг сайжруул. дараа нь секс ярь. элий балай, хүн ойлгох аргагүй юм бичээд сууж байхаар гарч ажил олж хийж шинэ оймс авч өмс

    • b says:

      Гэр бүл хань ижилдээ үнэнч байх талаар л бичсэн байна ойлгохгүйгээс чинь харвал чи өөрөө самар байтугай омега 3 авч уухаар болсон нөхөр байна хаха. Аан бас энийг бичсэн хүн ажилгүй, оймсны мөнгөгүй яаж мэдэж байгаа юм. Элдэв мэрэг төлөг ярьсан хачин муу мал вэ

    • Zaluu says:

      Haha, commentiig chin unshaad yostoi savj yntlaa ineelee. Horjoontoi ch unenii ortoi heljee.

  5. Hh says:

    Za magadgui ortoil bh tanidag egchiin nuhur arial zambal baga huuhed ni zurhnii gajigtai aria gj hun bolsondo. Ma aaw ch ylgagui ywdaltai bi law hun gj toodoggui haritsah durgui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.