Сайн байна уу? Би энэ сайтыг эртнээс уншиж, хүмүүсийн жаргал зовлон, бас сэтгэгдэлүүдийг уншиж ирсэн. Харин одоо өөрийнхөө амьдралын талаар та бүхэнтэй хуваалцаж, үнэ цэнэтэй зөвлөгөөг тань авахыг хүслээ. Би 25 настай царайлаг. Гадаад дүр төрх минь бас сэтгэл зүрх минь дулаахан нэгэн. Миний эргэн тойронд байдаг хүмүүс намайг ингэж үнэлдэг л дээ. Гэрлэж байгаагүй. Хүссэн мэргэжлээ эзэмшиж, амжилттай ажиллаж байгаа хэдий ч сэтгэл минь нэг л хоосон.
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал надад маш их үгүйлэгддэг. Сайхан хань, хөөрхөн хүүхдүүдтэй болох л миний хамгийн том мөрөөдөл болсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл намайг ойлгож, хамт байх нэгэнтэй учраагүй л явна. Хамт ажилладаг хүмүүс маань бүгд гэр бүлтэй бас надаас хамаагүй дүү хүмүүс байдаг. Гэр ажил хоёрын хооронд явдаг маршрутаа өөрчилье гэхээр яахаа мэдэхгүй юм.
Би хэтэрхий болгоомжлоод байж магадгүй. Энэнд бас багаас суусан ёс суртахуун маань их нөлөөлдөг л дөө. Хэзээ ч эрчүүдийн араас гүйх ёсгүй. Тэд л миний хойноос явах ёстой гэсэн. Гэхдээ өөрийгөө чөлөөлөөд хүнтэй танилцъя гэхээр нэг л болж өгөхгүй юм. Танилцах зар бол миний сонголт биш. Миний хэмжүүр өнөөдрийн нийгэмд өндөр байж магадгүй л юм. Гэр бүлээ хэзээ ч хуурахгүй намайг болон хүүхдүүдээ хамгаалж хайрлаж чадах тийм л эр хүн байгаасай гэж хүсдэг. Амьдралын туршлагатай та бүхэн надад зөвлөж туслаач.
7 Comments
зассс битий онгонт
Chi bid 2 uchrah bho ??
sain baina uu zahidalin ezen tanid ene odriin mend hurgey . uurtuu chine taniltsaj yriltsaj bolohu . chat tani songolt bish gesen bsan. ta gehde yriltsaad uzehed tiim buruu zuil bish shvvde. altangerel.de@gmail.com hayg ruu sms ywuulaarai. uurtuu chine chin setgelese yriltsaj taniltsahig hvsej bna. hariu irehiig hvleej suuydaa
Сонирхолтой бие даасан эмэгтэй юм аа. Би ганц бие залуу байна. санал нийлэх зүйлс байх шиг санагдлаа. Чамтай холбогдох гэсэн юм надруу мэйл бичээрэй. hangalenkhee@yahoo.com
баярлалаа
Odoo l uchrahgvi bol neg medhed 30 35 40 your gonna be single for a while
zolig gj nuruu xet undur yum bx l gj bodloo. zaluu bsan bl erguulchmer l xuuxen bn.
Uchrah yostoi humuus uchirdag 35 tai bga bish yamar