Хангалуун сайхан амьдралтай байж байгаад хүнтэй суугаад бүр хэдэн шатаар доошилчихлоо

Сайн байна уу? Би 30-тай эмэгтэй нөхөртэйгөө танилцаад 10 амьдраад 2 жил болж байна. Манай нөхөр нээх боловсрол мэдлэггүй гэхдээ архи тамхи шоу цэнгээн гэж ерөөсөө явдаггүй. Бид 2 нэг хөөрхөн охинтой. Гол асуудал нь мөнгө. Би ажил хийдэг байхдаа маш хангалуун амьдардаг байсан юм хүссэн бүхнээ авдаг одоо харин гэртээ хүүхдээ хараад суусан бүр юу ч гүй боллоо бүх ээмэг бөгжөө ломбарданд өгсөн. Нүүрээ будах пудр ч гүй болж байна.

Манай нөхөр ээлжийн ажил хийдэг сард 200 мянга л авчирдаг бусад нь нийгмийн даатгал нтр гээл явчихна. 200 мянга н памперс сүү нтр л явчихдаг хүүхдийн эм тариа гээд. Бусад хоол унд байр гэрэл бүгдийг манай ээж гаргадаг. Манай нөхөр тортой хувцсаа чирээд л манайд ирсэн. Би ч амьдруул мөнгөгүй одоо яанаа л гэж бодож байлаа. Ээж минь л сайн хүн сэтгэл байхад арга нь олдоно гээд тэгээд хүүхэдтэй болсон тэгээд нийлсэн.

Би уг нь амьдраад ирүүл яаж ийж байгаад болно мөнгө чухал биш гэж боддог байсан гэтэл хааяа бүр идэх талх ч гүй болох үед бүр уур хүрээд дотор харлах юм. Амьхандаа талх боовны мөнгө үрэхгүй гэж гэртээ талх торт нтр ч хийж сурлаа. Тэгсэн сүүлийн үед надруу нэг хүүхэн залгаад манай нөхөртэй ярий гэдэг болчих юм асуухаар ажлын газрын хүүхэн нягтлан байгаа юм нтр гээд.

Сүүлийн үед намайг бүдүүн нтр гэж их үгээр хэлэх болсон. Би суухаасаа өмнө кареертай хөөрхөн туранхай ч байсан тэгээд хүүхэд гаргаад нээх таргалаагүй 5, 6 кг л нэмсэн. Бас нүүрээ байнга будаж амьхандаа л арчаатай байхыг боддог. Одоо би ажилд оруул энэ хүн хүүхдээ хараад гэртээ сууна гэсэн. Би арай дээр цалин авах учраас. Би одоо тэгээд насаарааа ингэж хүн тэжээж амьдрах юм байхдаа гээд сэтгээлээр унаж байна. Бусад хүмүсийг харахад бүр хурим нтр хийгээд их л гоё байх юм. Манайх юун хурим бөгж ч байхгүй.
10 жил болоход би байраа тохижиуллаа 2 удаа засвар хийлээ 2 ч их сыргууль төгслөө гадаадад ч сурсан. Манай хүн бахь байдгаараа. Бүр дордож сүрьеэ туссан. Тэр үед нь би хаяагүй хамт л байсан. Хүүхдээ төрөхөөр машин авна гэж байсан худлаа яриад 2 жил болжийно. Би уг нь байраа гаргаж байгаа юм чинь энэ хүнийг машин авах байх гэж бодсон ер нь авах шинж алга хэлээд ч нэмэр байхгүй. Гэрт хийдэг юм нь хоол хийж кино үзэх. За ганц авах юм нь хүүхэддээ бол хайртай.

Би сүүлийн үед маш их ууртай болж байна. Нөхөр бид 2 ойртоогүй бараг сар болж байна. Намайг нэг өдөхөө байсан би л өдөж хоргоон. Тэгээд бүр халамж нтр байхгүй би их ганцаардаж гутарч байна. Бүх юман дээр ээжийгээ зовоож байгаадаа уур хүрч байна. Одоо би яахуу нэгэнт л ийм хүн гэдийг нь мэдсээр байж нийлсэн юм чинь яаж энэ хүнийг арай амьдралын төлөө гэсэн болгох уу? Эрэгтэй хүн юу ч гүй байлаа ч амьдралаа босгож чадах уу? Хүүхдийнхээ л ирээдүйд маш их санаа зовжийно. Нээрээ ганц бие байхдаа хангалуун сайхан амьдралтай байж байгаад хүнтэй суугаад бүр хэдэн шатаар доошилчихлоо. Нүд минь нэг л гунигтай болчихлоо…

42 Comments

  1. Гэр бүлийн зөвлөх says:

    Чи нөхрөө ажилгүй бага орлоготойгоор нь хэлдэг үү? Аав ээж эгч дүүсийг нь холбож шүүмжилдэг үү? Тэгж шүүмжилдэг бол та хоёрын харилцаанд энэ хэвээрээ Тамын амьдрал үргэлжлэнэ дээ. Нөхөр чинь хүүхдээ бодож л чиний дэргэд байгаагаас биш, чиний Шүүмжлэл, өөнтөгч байдалд сэтгэл нь Гутчихаж. Чамтай унтах хүсэлгүй болсон нь Сэтгэл нь гутаж хөрснийх байх. Чи буруутгаж загнахаа ор тас мартаад нөхрөө хүндэлж харьцаад хэсэг хугацааны дараа хоёулаа амьдралаа яаж Сайхан болгох уу? Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? гэдгээ хамтдаа ярилц, Ажлаа соль. Архи ууж, мөрийтэй тоглож, пс тоглоом тоглож алга болдоггүй л бол нөхөр чинь чиний төлөө биш гэхэд Хүүхдийнхээ төлөө өөрчлөгдөнө. Өөрийгөө өөрчлөх хүртэл нь Сэтгэлийн дэм өг. Сард 200к төгрөгний цалин авчирдаг нь Чамд сэтгэл нь хөрсөн болохоор чамд тааруулж өгч байна. Эрэгтэй хүн гутарч уруудаж эвдрэхдээ амархан, бас өөдөлж дэвшихдээ ч амархан. Гагцхүү эхнэр нь болсон хүний хэрхэн хандахаас л шалтгаална. Эрэгтэй хүнийг Хүүхэд л гэж бод. Урмаар тэжээ.

    • Гэр бүлийн зөвлөх says:

      Чи нөхрөө ажилгүй арчаагүй орлого багатайгаар нь загнасаар байгаад сэтгэл нь гутаж, одоо нэгэнт өөр хүнтэй болсон бол, та хоёрыг зөвхөн хүүхэд чинь л холбож байна. Нөхөр чинь бэлэн байранд амьдарч байгаадаа биш хүүхдээ бодсондоо л чиний дэргэд байгаа. Эрэгтэй хүн байранд хоргодох нь юу л бол. Сэтгэл нь нэгэнт хөрж хамт амьдрах итгэл нь үгүй болсоноос л та хоёр ийм байдалтай байгаа. Тэр алга болсон итгэлийг нь сэргээ, сэргээх боломжгүй болсон бол, нөхөр чинь харилцаагаа сайжруулах тухай бодолгүй байгаа бол Салах л үлдэж дээ.

  2. Kkk says:

    Хажуу хунээсээ хэтэрхий их зуйл буу хулээ. Би нехрее 5 жил тэжээж бна. Манай найз ч ижил. Ханьдаа халамжтай, гэр булийн уур амьсгалаа эерэг дулаан хэруулгуй байлгахад анхаардаг. Чиний л амьдрал чи ч бас зутгэж болно, хун тэжээхэд юун муу гэж. Аажимдаа нехер зутгэдэг болдог.

    • goy huuhen says:

      5 jil tejeelgesen nohor aajimdaa zutgedeg boloh uu ? kk paah mangar har ymnuudiig tegeed tejeene genee hmm balarsiin ternii orond nohorgui yvsan ni hamaagui deer boon achaa

  3. xxxxx says:

    albatai yumshig hadmiindaa ircheed,hadmaaraa tetguulne,ehneriihee hamag yim lombardand bhad ichdegguin bhdaa. udahgui ehneriihee tsaling huleedeg boloh ni bolio boli.oligtoihon shig shiidwer gargah tsag boljeeeee

  4. xxxxx says:

    paah araichdee. nuguu ailiin ezen,er hun,er nuhur,etseg hun galzuuh,zuragt hawiar ergelden gedeg gutamshig bizde.huuhnuudee anhnaasaa archaaguig ni medsen bol bolison ni ulziitui shu.yamar amidralaaraa togloh gej tursun bishdee.denduu archaagui yumnuudaar dutwal l gejdee. yamar ch bdan naad nuhruu ajiltai zawgui blga.amidraliihaa tuluu zutegemeer yum.yah gej huntei suuj,huuhedtei bolsnoo oilgooguin bishu.ehner huuhdiihuu tuluu uhtler zutgedeg bgaadaa

  5. Зочин says:

    Манай нохор яг адилхан. Ямар ч нэмэргуйе. Угаасаа бэлэн юман др биеэ зовоолгуй амьдрах сонирхолтой. Салаад явна, буцаад ирнэ. Хогширсонч засрахгуйн билээ. Торолхийн паразит хун бгимаа.

  6. hi says:

    mongold barag l ihenh ailuud sanhuugiin asuudaltai bgaa. eruul enh bval odoo boloh bailgui dee. Mongoliin ediin zasag saijrah bhaa

  7. Эр хүн says:

    Алдааг бусдаас биш өөрөөсөө хай дүү минь. Олон жил хамт амьдарчаад арчаагүйг н мэдсээр байж суудаг чиний буруу. Зэрлэг амьдтадыг битий хоолол асьдрах чадвараа алдаад хүний гараас хоол идэх гэд бдгын гэдэг. Хүний өмнөөс хамаг юмыг бэлдсэр бгад давраачиж. Би нэг айлын нохой хооллодог бсын тэр нохой надад аягүй сайн гэж. Танай нөхөр чамд хайртай дуртайдаа биш бүх юм үнэгүй болхоор л чамтай удаж дэ.

    • Hogiin says:

      Ingeed neeh aimar chinii buruu hohi chini geed l tgeh yumaa. Mongold hen hohirono ter hun buruutai bh yum daa. Ene hun amidraldaa aldsan ni unench chinii l buruu shdee gej heleh arai l hugiin zan shuu.

  8. The says:

    Oligtoihn oilgoj unshaach malnuudaa. Daatgal maatgal enee tereegee tulj suutguulaad 200 g l avchirdag gj bn shude. 200 gin tsalin gj yu bdi geed erguutetsgeegeed bhii

  9. ах хүү says:

    нөхөрт чинь тэгээд ямар нэгэн план алга уу? өөрөө юу гэж байх юм бэ? тэр л сонин байна асуудал бол үргэлж байдаг туулах үзэх юмаа л үзэж байна даа

  10. Lily says:

    Нөхрөөрөө хүүхдээ харуулж өөрөө ажил хийнэ гэдэг бол хамгийн тэнэг шийдэл. Эр хүн 200 ч бай хэд ч хэдэн төгрөг өөрийнхөө хүчээр олоод гэр бүлдээ зориулж байгаагаа мэдрэх нь чухал. Гэрийн санхүү хөтөлдөг бол тэр олж ирсэн хэдийг нь юунд зарж яаж хэрэглэж байгаагаа хэлээд ажиллавал 2-лаа ажиллах хэрэгтэй. Эрэгтэй хүн зүгээр сууж, хариуцлага бага үүрэх тусмаа л илүү асуудал үүснэ дээ.

  11. zaluu says:

    Saihan bolowsroltoi bailaa geed arhichin archaagui ymtai suuchixsan gariin shvvs n bolj bwal bas hetsuu l bh bolwu. Bolowsrolooroo darlaad bailgui gergii gedeg utgaaraa nuhruu uud n tat. Hedii orlogo baga bolowch hvntei adil gar hultei uur ajil hiij huchtei zorigtoi bai. hvvheddee hairtai baina gedeg hichneen aguu. Bat buh saihan ervvl enh az jargaliig l hvsie daa. Hedii mungutei bhda bvhniig awch chaddg bsn geed eliirch balairaad bhin orond saihan vr zayasand mun saihan vrde hairtai er hvn zayasand bayarlaj yuwah hergtei.

    • Romance says:

      Ёстой гоё хэллээ. энийг уншсан эмэгтэй хүн нэгийг ухаарч нэгийг бодох биз. Бүүр бодохгүй өөрийнхөөрөө зүтгэж байвал дүүрсэн дотортой урт үстэй ухаан богинотой юм байна гэж дүгнэхээр байна. Архичин, боловсролгүй байнга хэрүүл уруул гаргаад араар тавьдаг гэр бүл зөндөө байгаа ш дээ. Тэрний оронд нөхөр чинь ёстой сайн аав байна. Ажлыг солих арга хэмжээ авах нь зүйтэй байх

  12. nara says:

    Minii amidraliig barag bichihvu yav bi bas hangaluun saihan amidraltaii bsn nuhurteigee suugaad 8 jil bolj bn bairiig ni geriinhen maani avch ugsun 1 udaa super zasvar hiisen manai hunii 1ch orolrsoo baihgui bas mashin avna geed olon jil namaig huurch bn ajil hiideg murtuu baingal mungu bhgui gene bil bugdiig bolgono muugaa medehgui bas uv durtai salii gej bodsonch ohinoo yaj aavgui bolgoh bile gej boddog bla harin mash udaan bodsonii esest iim archaagui huvia hicheesen uudgui novshtoi hamt amidarna gesen chin hairan shn zaluu nas tsag hugatsaag demii ursen hereg bolno gej bodood 7 honogiin umnu salchlaa nuhur bi uurchlugdnuu odoonoos uuruur amidarna geed guigaad bsn ene ugiig hamt amidarsan udruusuu hoishl helj bn bahi baidgaaraal ene olon jiliig naidaj unguruuluu odoo ohintoigoo setgel amar husseneeree amidarch bn ohinoosoo hurtel mungu haramladag uudgui hun bsn da

  13. Төрөө says:

    Ямар ажил хийдэг гэхээр ээ 200,000 төгрөг авдаг юм бэ? Одоо цагт цэвэрлэгч ч тийм цалин авахгүй шүү. Битгий худлаа үлээ. Ер нь танилцсан 10н жилдээ наад ажилгүй сдагаа сайн таньж мэдэх чинь яасын. Эмэгтэй хүмүүс гэж өөрсдөө нэг юм хийчихээд л дараа нь тэрэндээ харамсаад байх юм. Эрэгтэй хүмүүс шаал өөр айвал бүү хий, хийвэл бүү ай гээд л чигээрээ шд.

  14. fggdcbb says:

    Suriye tusdag ni ch yuv dee yadaj baihad…solongos esvel amerik yavj ajil hii gej yatga, har ajil nertei l bolohoos mungu sain oldog ajluud bas bdag l yum shig bna lee…amerikt achaanii mashinii jolooch ni lav l olon jil ajillasan nisehiin salbariin mergejiltnees ch iluu orlogotoi bdag gesen, ger buleesee hol olon honogoor yavdag gesen shaltgaanaar ch yumuu, chuhal achaa baraa teeverledeg bolohoor ch teruu…Neg nisehed ajilladag bsan tanil ah tiim jolooch hiideg, yagaad nisehiin salbartaa ajillaagui ve gesen chini ter jolooch ni hamaagui ih orlogotoi bdag yum bna lee. Biye emchluuleed gadaad yavj ajilla gej yatga. Esvel tur zuur tusdaa amidar. Yamar 1 baidlaar naad hundee uhaaruul, tevcheed bval naad hun chini davrah shinjtei gar bna.

  15. Bas 1 hun says:

    Hamt amidarsan 6 gaahan saraar hun Taniad dugnelt hiih hetsuu. Tanidag 10 jildee nohroo baragtsaalj bsan blgui. Medeej 1 ni suraad tarhi ni hogjood bgaan. Surahdaa 2 uulaa surwal zugeer bsan bh. Odoogiin bdald gologdoh shaltgaan ni bolowsrol bolon daichin chanar bh. Gehdee ihenh humuus 30 taidaa ooriinhoo huchin chadliig Buren shalgaagui neeh mundag bolj amjaagui l bdiishdee. 40ruugee changardag bh. Buh yumaa Sain tolowlood Medeej gertee 2 Jil suuj huuhdee harah hugatsaandaa ureh mongoo saveleh yostoi bsan bh. Tim lag bsan bol eejeesee ch tuslamj awhaargui bh yostoi bsan bh. Sanhuu. Hair. Amidral 3. Gurwuulaa goy Jin tan bdg bsan bol Amidral denduu amarhan biz. Ali 1 ni neeh Sain bhad. 1 ni muudaad bdiishuu. Buh hund Ali 1 ni asuudaltai bdiishuu ho. Teriig l Amidral genedee

  16. 4445 says:

    200 myanga arai shuu tiim tsalin avna gj yu bsiin

  17. zochin says:

    nohor yu hiideg hun be odoo ued hamgiin dood taliin tsalin gehed 600000 bolson ued 200000 arai ugui bh esbel nohor chini oor huntei bolchood ter hundee mongo tsartsuulaad bn uu

  18. b says:

    nuhriihuu hudulmuriig uneleh gazar ochij amidar. Austarlia yumuu Solongos ntr luu. buu yum ni tolgoi deer ni buuna. mungu ch sain olno

  19. ray says:

    нөхрөөсөө юм найдаж хүлээхээ болиод өөрөө сайн бод. урвайж унжийгаад нэмэргүй, тэгж их гадаад дотоодод сурсан юм бол ухаантай байх ёстой, сайн бод, одоо чамд өөрт чинь л бүх найдвар байна. нөхрөө хүүхэд хараад гэртээ сууна гэдгийг нь зөвшөөрч болохгүй яадаг ч байсан ажил хийдэг мөнгө авчирдаг байх хэрэгтэй. нэгэнтээ л ухаан муутай алсын хараагүй арчаагүй нөхөртэй, тэгээд салахгүй гэж байгаа бол чи өөрөө л сайн бодож байгаад юмнуудаа өөрөө зохицуул, хэдэн сар тэсч байгаад хүүхдээ арай томроод харахад амар болохоор нь ээждээ харуулаад ажилд ор. бас нөхрөө зүгээр суулгаж огт болохгүй

  20. Tamjid emee says:

    Er hunii eviig oloh mash amarhan chamaas baghan buguud onovchtoi uhaan hereg bolno.Muu muuhaigiig bainga duudaad aav,eej ah duuseer ni oroldood buur hereggui.Arhi uudaggui,huuhen shuuhan erguuldeggui bol naadah chin zasal avna evdereegui gesen ug manai huuhnuud nuhuruu evdeed haychdag tegej l bolohgui shuu salhad amarhan uuniig hamgiin suuld l hiih arga hemjee chi bol er hun minii bolon ur huuhddee yamar ih chuhal hun gedgiig ni medruul hamt tsalin tsavaa undurtei ajil hai bainga hoorondoo zuvluld uurlaj agdaj bolohgui huleectei bai.Geree saihan tseverleed,us gezegee yanzlaad ajilaas ni irhed saihan aashtai ugtaj baigaad heseg hugatsaani daraa sain yarilts bas uurtei gutaad uchiraa olohgui baij bolno nuhur chin, yaj iigeed setgeliig ni uuruur ni uudluul er hun emegteichuudiig bodvol setgelee neg neevel buhnee neej chaddag tuuniig sons demj setgeleer uramig sergee jaahan ongiroo er hun uuriig ni ongiroohod ih durtai baidag.Gutaagaad baihaar zugtaad baidag yum shuu.

  21. Hhmm says:

    Ghdee l nuhur chn muu tsalintai yum yu hiiheere gar dr 200mynga awdag bna. Yund ch hurehgui mongo shudee

  22. Hhmm says:

    2ula tustei yum ghde chamd dawuu tal ih bn. Bi bas bachuuraal bga ghde taiwan bj araa ih boddog bolson ireeduige bodood jhn ch gsn mongo tsaash hiigd bwal setgel shn bolchdog. Nuhur chn uhaan muutai bj blno ghde arga zaliara udirdaad sanaa bodliin deesh tataad bhad ahih bh teneg l bish bol tgd bitgii goochlood bgarai.

  23. зочин says:

    амьдрал нэрээ шудрага бус юм аа . Үнэхээр өөрийн чинь хэлдэг үнэн бол миний болон манай ээж,аавын мань хэлдэг мөрөөдлийн эмэгтэй байна үнэхээр боловсролтой мэдлэгтэй. Тэвчээртэй хүлээцтэй нөхөр болох хүнээ лав хуурдаггүй бололтой 1 ч тусалж дэмждэг хүн гэж дурьдаагүй байна Нөхрөөс гадна дурьдсан хүн алга . Би 2 тай одоо магистраар сурах гэж байна ажлынхаа хажуугаар даанч намайг тойрсон хүрээлсэн эмэгтэй лав алга олдсон дандаа 1 явдалтай хачин хачин юмнууд мөнгө харсан эд хөрөнгө харсан тийм өчүүхэн сэтгэлгээтэй олигтой боловсрол мэдлэг түй ч алга тэд нарт в Сайн хүнд муу хүн заяадаг хорвоо юм . Эцэст нь хэлхэд нөхөртэйгээ сайн ярилцаад нөхрөөрөө хүүхдээ харуул өөрөө ажил олж хий харин ажил дээр чинь нөххөөс чинь илүү залуус олдоно гэхдээ битгий хуураарай битгий урваж шарваарай .

  24. Zahidliin ezen says:

    Zuvluguu ugsun buh humuust bayarlalaa.. bi turuud 6 sar l bolj bgamaa.. hundreltei tursun bolhoor ug n ydj neg jil bolod ajild orno gj bodoj bsan yum.. nuruu ue much mash ih yanginaj uvddug bolson… gehdee odoo ajil haij baina.. umnuh ajlig man achalal ihtei gar gar huuhdee allaa ged gargatsan yum… bi buur tiim bayan tansag erh hun bishee urd n ymr ch gesen hool und, huvtsas hunar engiin heregleendee neeh sanaa zovku pod geel bolchdog baisan… odoo tegeed hedhen sar tag ajilgui suusan bur manai hun humuusees bahan mungu tugrug zeeleed buun ur … odoo negent l ene huntei niileed huhedtei boltson yum chin zutgehees uur arga zam nadaa alga… yg amidraad huhed shuuhad mungu tugrug geed irheer hair setgel bhgui boldin bna.. haluun dulaan uur amisgal yu ch bhgu… tursun tsagasaa hoish l ger bulinhee edin zasagt sanaa taviad minii bie haa ch muudlaa… suu ch tatarsan… odoo boli hurdan ajil hiij geree avch yavhaas… ymr ch emegtei hun huhed turuuled edin zasgin huvid haraat l boldin bna za bur bayan ailiin huhed bish l bol…

  25. Нэг залуу says:

    Хүнд шууд салж сарни гэж зөвлөх нь утгагүй юм. Нэгэнт шийдвэр гаргаад суусан бол чамд тэр хүнд татагдсан зүйл байж л байгаа. Тэр сайхан цагаа дурсаж сана, амьдралынхаа төлөө тэмц. Би эрэгтэй хүн болохоор чамд ямар мэдрэмж төрж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ амьдралд зөндөө олон арга байдаг.
    – Миний нэг танил гэр бүл 3 хүүхдээ 24 цагийн цэцэрлэгээр өсгөсөн байдаг. Тэгээд хоёулаа ажиллаж амьдраад одоо сайхан 3н өрөө байртай, унах унаатай боломжын амьдарч байна.
    – Өшөө нэг танилын гэр бүл Дарханд очиж амьдарч байгаа. Тэндээ ямар ч байсан өртөг зардал хамаагүй хямд, хүүхдүүдээ зохицуулахад хялбар болсон талаар дурсаж байсан.
    – Дахиад жишээ харах юм бол нөхрөө гадагшаа Солонгосруу явуулаад өөрөө араас нь сурахаар явсан байдаг тэр хооронд ээждээ хүүхдээ харуулсан байгаа.
    – Австралируу гарахын тулд хамаг машин тэргээ зараад ганцаараа тэндээ очоод 3н жил морь нохой мэт зүтгээд амьдралаа татсан, яахав энэ хооронд гэр бүлийн амьдрал нь жаахан эзгэгтэй болсон үе байна.

    Нөгөөтэйгүүр эхнэр нь ажиллаад гэр бүлээ тэжээдэг хэд хэдэн гэр бүлийг мэднэ. Бүүр харьцангуй тогтвор суурьшилтай яваад л байна. Учир нь эхнэр нь банкинд ажилладаг. Тэгээд гайгүй бага хүүтэй зээл авчихсан. Нөхөр нь хүүхдүүдээ хараад, мануустай хаяа гарч пиво уугаад л байж л байна. За тэгээд чиний амьдралыг чи өөрөө л шийднэ. Гаргасан шийдвэрийн чинь үр дүнг охин чинь хүртэнэ.

    Би ч гэсэн 30-тай ийм санхүүгийн асуудлыг биеэрээ мэдрээд туулаад өнгөрч байна. Одоо дахиад байр машинаа томруулах гээд төлөвлөгөө гаргачихсан. Тэрнийхээ төлөө махраад яваад л байна. Харин чи намайг бодуул байрны зээлгүй сайхан л байгаан байна. Үхсэн зээлгүй байхад бусад нь дарамт юм уу? Нөхрийхөө хамгийн сайн чаддаг зүйлийг олоод тэрнийг нь хийлгэ. Хүүхдээ 24-н цэцэрлэгт өг, өөрөө ажилла гэж зөвлөе дөө.

  26. Жеси says:

    Эрэгтэй хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй эртхэн сал. Өөрчлөгдлөө ч хамаг залуу нас ид сайхан амьдралын идэвхтэй үе дууссан үед л өөрчлөгдөж магадгүй. Амьдралынхаа туршлага дээрээсээ үндэслэн хэлж анхааруулж бна шүү

  27. Handaa says:

    ene ohinii tuhaid minii bodol ;
    Salj sarniad hereggui dee, sain, zuulun hun odoo zagt dahij olohod hezuu dee.
    Mungu oldog murtluu huuramch , muu zantai humuus olon bn schuu, tegeed ch ohinii chin aav schuu dee.
    Ta 2 saihan yarilzaad hoyulaa neg yum hiij ehleech dee ,

    mongold niigem niiteeree l hezuu bgaa sch dee
    yaj mungu oloh yum be naadah chin, gehdee er hun bn bodood l schanalaad l bgaa daa, er hun geheer l mungu oldood bdag gej bodood bn uu er emgui mungu olohod hezuu sch dee.
    chi bas uram ugch heden saihan ug helj baih heregtei dee,

    harin ter huuhnii tuhaid bol hatuu bair suuritai bh heregtei! Amidral iim baihad uur huuhentei arzganaj baival schuud salna gej hel!

    huuhed chin hedtei yum be? 2 nas hursen bol chi ajillaad l ehleh heregtei bolj dee
    Amidral uruudaj ugsuj baidag yum schuu.ter bolgond buuj ugch salj sarnij bolohgui hamtdaa suruuch dee, saihan yarilzaad ohinoo eejdee haruulaad zug zutgel dee!

    Egch ni zaluu baihdaa huurhii muu nuhruu mungu olj irsengui gej urgelj zagnaj zorigiig ni mohoodog bsan ,tegeed suuld salj sarniad huseed baisan mungutei ch bolson ,getel ohinii chin ezeg, zuulun taivan, anhnii chin hani schig hajuud chin urgrlj bai, bolson boloogui ued hamt baih hun baidaggui yum bn lee schuu

    deer bichsen hangagch er genuu
    yamar teneg schaar ve chi, hun amidralaa unen setgeleesee bicheed zuvluguu avahiig hussen bn .
    oilgohgui bgaa bol end soliorch bhaar zailaach ! iim munhag humuusiig odoo yanaa.

  28. сэтгэгдэл13 says:

    Америкт байдаг гэр бүлийг сард 100 доллар хүрэхгүй цалин авч ирдэг нөхөртэй харьцуулаад байх юм. Захидлын эзээн, наад хүнээсээ хурдан салаач. Хүүхдэдээ хайртай бол илүү их зүтгэнэ гэдгээ ухамсарлаж хичээх ёстой. Тэгэхээр наад хүн чинь өөрөө хүүхэд болохоор хүүхдэд хайртай байлгүй яах вэ. Монголын нийгэмд эхнэр нөхөр хамт л зүтгэхгүй бол, эртхэн зүтгэх гэдгээ ойлгохгүй бол 30 гараад амьдрал угаасаа сүйрнэ… 1-5 настай хүүхдийн цэцэрлэг 220 мянгаас эхэлж байгаа…

  29. O says:

    Ugui ee ene niigemd zaaval nuhur ni mungu olj ehner huuhdee tejeene gesen oilgolt bhgui. Bi americt bdag, minii meddeg ger bul sayahan 2 dahi huuhdee turuulsen yum. Tegeed nuhur ni gertee uldej huuhdee hardag bolson, uul ni dajgui ajil turultei zaluu sh dee, ehner ni nuhruusuu iluu orlogo oldog, tegeed 2 huuhdiig babysittereer haruulsnaas uursduu usgusun ni deer gej uzeed nuhur ni gertee uldeh shiidver gargasan, gehdee gertee zugeer suuhgui omlineaar yum hiigeed bh shig bgaa yum.

  30. d says:

    Хаашаа юм юу ч ойлгосонгүй. Дикретээ аваад ажилдаа буцаж ордоггүй юм уу. Нөхөр чинь боловсрол мэдлэггүй бол угаасаа ямар юмаараа гайгүй мөнгө олдог юм. Үнэхээр таалагдахгүй байгаа бол дэмий юманд стресстэж байхаар нөхрөөсөө салаад ажилд ороо.

  31. Даваасүрэн даажаа says:

    Аа тийм нэмж хэлэхэд нүүрээ будлаа гээд арчаатай болохгүй ээ.
    Мөн чи сүрьеэгийн шинэилгээ сайн өгөөрэй. Үнсэлцэхэд шүлсээр ххлдсан байгаа. Амьсгалын агаараар халддаг аймаар өвчин шүү.

  32. Даваасүрэн даажаа says:

    Чи өөрөө нэг их сүрхий боловсролтой хүн мөнүү??? бичсэн найруулга, дүрмийн алдаа гэж аймшиг. Хангалуун амьдрал 2хон жилийн дотор орвонгоороо эргэх юу л бол. Худлаа өөрийгөө дөвийлгөж байхаар зохицоод амьдраач. Чадалтай чадвартай эмэгтэй хүн хүүхэд төрүүлэнгүүтээ арчаагаа алдаж идэх талх ч үгүй болдгүйл юмдаа

    • H says:

      Заа Даажаа минь. Чи үнэндээ ямаршуухан хөөрхийлэлтэй амьтан билээ дээ. Сая өнгөрдөг УИХ-ын сонгуулиар түмний дэвсгэр болж явсаныг чинь түмэх олон мэднэ шүү. Тэмбүү билүү юу ч билээ, нэг айхтар өвчин тусчихаад явж л шалны алчир хийж явлаа даа чи. Одоо нээрээ эдгэсэн үү? Чи хүнийг муу хэлэх эрх байхгүй шиг санагдах юм. Яаж ингэж хэлж чаддаг байна аа.

      • Даваасүрэн даажаа says:

        Болор хүн доромжлохоо больчих!!!
        Атаач хөөрхийлөлтэй хүмүүс л ингэж бичиж стрессээ тайлдаг боловуу. Тэмбүү туссан гэнэ үү. Хаа очиж тэр зүйл надад тохиолдоогүй ээ. Мөн би шалны алчуур ч биш бгаач үгүй бх ч үгүй.
        Хөөрхий чи л бөгсний алчуур болтой.

  33. эсвэл надтай шаалцах юм уу? би цэцгийг чинь өдөр болгон услаж өгье

    • Joni says:

      Бүдүүлэг амьтан. Хэзээ нэгэн цагт чамд ч гэсэн аргаа барах өдөр ирэх л бхдаа.

  34. Khowlten says:

    Minii l bodol shu: er nuhuruu songohdoo ali boloh handlaga ninjin zuulun baidal uruvch tal geed bvgdiig sain harj baij suuh heregtei shu. Bas etseg ni ymar hvn baisan be gedeg mash chuhal ym bn lee. Gehdee uurt chin gej helhed hol baigaad vzeh heregtei bi chamtai chamgyi saihan amidral bosgoj chadnaa gedegee haruulj medruuleh heregtei gej bodoj bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.