Эхнэртэйгээ хүндлэлгүй харьцаснаар аз хийморь нь нүүр буруулдаг гэж ярьцгаадаг нь үнэний хувьтай гэж үздэг аж. Учир нь эмэгтэй хүний бодол эрэгтэй хүнийхээс хэд дахин илүү хүчтэй байдаг бөгөөд өөрийнхөө болоод эр нөхрийнхөө хувь заяанд нөлөөлөх чадвартай байдаг. Эмэгтэй хүн жаргалтай сэтгэл хангалуун байх үед эр нөхрийнх нь ажил үйлс бүтэлтэй, түүний өмнө бүхий л үүд хаалга нээлттэй аз завшаан үргэлж дагаж байдаг бөгөөд эмэгтэй хүний сэтгэл ханамжтай амьдралд нь амжилт таатай зүйлс татагдан ирдэг байна.
Эмэгтэй хүний хүчээр дамжин эр хүнд амжилт таатай зүйлс татагдан ирдэг байна. Эмэгтэй хүний хүчээр дамжин эр хүнд амжилт цэцэглэлт эсвэл уруудалт доройтлын аль аль нь ирэх боломжтой гэж үздэг. Эмэгтэй хүн ертөнцийн нарийн дээд зүйлс, энергитэй холбоотой байдаг учраас, бодож төлөвлөсөн зүйлс нь илүү түргэн бүтэж байдаг.
Хэрэв эхнэр хүн гэр бүлийн амьдрал эр нөхөртөө сэтгэл хангалуун бус байвал эр нөхөр нь бодсоноо биелүүлэх амжилтанд хүрэх асуудал бэрхшээлтэй байдаг бөгөөд тиймээс ухаалаг эрчүүүд эхнэртэй хүндэтгэлтэй хандаж өөрийн замыг чөлөөлж байдаг. Тэд сэтгэн хангалуун жаргалтай эхнэр, өөрийнх нь амжилт, сайн сайхны эх булаг гэдгийг мэддэг байна. Мөн үүнтэй уялдаатай ухаалаг эхнэр эр нөхрөө амжилттай явуулахын тулд хэрэглээ хэрэгцээний хязгаараа мэддэг мөн ханашгүй сэтгэлийн бирд зангаасаа болгоомжилдог эгэл даруу зантай байдаг.