Архинд живсэн 10 улс

Глобал таймс сонин архинаас болж мөхөж буй улс, орнуудын жагсаалтыг нийтэлжээ.

1. БНХАУ
Архины улмаас тус улсад жилд 700 мянга орчим хүн нас бардаг байна.

2. Энэтхэг Улс
Жилд 300 мянган хүн амь насаа алддаг. Зарим нэг мужууд архи худалдаалахыг хориглож, өндөр татвар ногдуулдаг хэдий ч хэрэглээ өндөр байна.

3. ОХУ
Архины улмаас жил бүр 200 мянга орчим хүн нас бардаг.

4. Бразил
Жилд 80 мянган хүн архинаас болж өөд болдог.

5. АНУ
Согтууруулах ундаанаас болж 72 мянган хүн хорвоог орхидог.

6. Вьетнам
Жилд 60 мянган хүн архинаас болж амиа алддаг.

7. Украин
Архины хэрэглээ өндөр бөгөөд жилд 55 мянган хүн архинаас амиа өгдөг.

8. ХБНГУ
Тус улсад таван эрэгтэйн нэг нь, арван эмэгтэйн нэг нь архиар сэтгэлээ засдаг. Жилд 45 мянган хүн согтууруулах ундаанаас болж өөд болдог. 1,5 сая иргэн нь архинд нэвчжээ.

9. Мексик
Мексикчүүд архинд дуртай бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэдэг согтууруулах ундаа нь текила юм. Үүнээс бож жилд 45 мянган хүн хорвоог орхидог.

10. Франц
Өдөр, шөнөгүй дарс хүртдэг францчууд жилдээ 40 мянган иргэнээ архинаас болж алддаг.

Эх сурвалж www.wikimon.mn

2 Comments

  1. 123 says:

    манайх хүн ам цөөтэй болхоор орсонгүйлдээ. Тэрнээс биш духахгүй ууж байгөө байхөө

  2. sdsd says:

    manaih baih yostoi do?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.