Даанч насны зөрөө их юмаа…

Сайн байна уу. Өдрийн мэнд. Миний бичсэнийг уншаад намайг битгий муу муухайгаар дуудаарай. Би 40 хүрч байгаа жирийн нэг амьдралтай эмэгтэй.

Би 5 жилийн өмнө өөрөөсөө нэлээд ах үе мултарсан хүнтэй ажил хэргийн шугамаар танилцсан юмаа. Гэр бүлийхэн хүн нь нас бараад удаагүй байсан юм билээ. Тэгээд хааяа ажилын шугамаар уулздаг байгаад сүүлийн 3жил байнга утасаар ярьж хоолонд орж ганц нэг кино хамт үздэг болсон. Их зарчимч олны танил нэлээд чинээлэг, их буурь суурьтай байнга зааж зөвлөнө ер нь их сүрхий хүн л дээ. Тэгсэн ойрноос би чамтай ярихгүй бол санаа зовоод юу хийж яаж яваа бол гээд боддог болж бас их дасаж гэж хэлэх боллоо надад. Саяхан надад анх удаа маш том бэлэг өгсөн л дөө.

Надад ч бас хааяа санагдаад бодогдоод байдаг болж. Даанч насны зөрөө их юмаа. Би хүүхдээс нь 3 насаар л эгч. Тэр хүн маань би чамайг хэзээ ч гомдоохгүй ямар ч үед надад битгий гомдоорой өдий насалчихаад хүнд ингэж дасна гэж бодож байсангүй гээл ярих боллоо. Саяхан намайг дагуулж олны танил хүмүүстэй танилцуулж арга хэмжээнд цуг очсон. Тэгэхэд тэнд байсан эмэгтэйчүүд намайг аймаар хараад л инээгээд л хоорондоо яриад л доог тохуу хийж байгаа юм шиг санагдсаан.

Тэгээд гарч ирээд би ахиж уулзахаа больё битгий залгаарай гээд хэлчихсэн. Залгаад л байна над руу. Би утасыг нь аваагүй. Би яах вэ надад зөвлөөч? Энэ чигээрээ холбоо таслачих уу? Бас би тэгж хэлсэндээ санаа зовоод байна. Яах вэ?

15 Comments

  1. ganbaa says:

    Найз нь бас дөч гарсан эр хүн. Хайр гэж байдаг юмаа. Учирвал алдаж болдоггүй юм. Залуу биш идэр нас болохоор секс гэхээсээ хүнийг нь л хүсдэг юм шиг.

  2. oogii says:

    40 hurcheed uuruu l shiideech archaaguiteed bgaarai

  3. Зочин says:

    Охиноос нь хэдхэн эгч гэдэгийг мглчууд ойлгохгүй ээ ккккк. За тэр ч яахав. Гол нь чамд одоохондоо тэр хүнд дассан татагдсан мэдрэмж төрөөд эргэлзээд бгаа бх. Гэхдээ энэ бол түр зуурын л явдал. Хэсэг хугацааны дараа л тэр хүнээс уйдаж залхана. Тэр үедээ харамсах болно шүү. 40 гэдэг чинь залуу нас шүү дээ. Хөгшин сэтгэлгээтэй, яагаа ч гүй овор суудаг мглчууд л чамайг хөгшин авгай гээд бгаа болохоос энэ насандаа эмэгтэй хүн хүссэнээрээ сайхан харагдаж болдог юм. Бас үе тэнгийн хүнтэйгээ суусан ч болох нас. Өөрийгөө бусдын үгээр бүү дүгнэ. АМЖИЛТ

    • zochin1 says:

      @zoch8nd. yag unen, manai mongolchuud 40 nasiig yaagaad hugshin gedeg yum bol uursdiiguu denduj ert hugshruuleh yumaa.kkk

  4. Mogi says:

    Oor suuh hun bgaaguim bol suu. Yamarch bsan halamjtai hani boloh ni bolno.

  5. gold digger uu ugui yu says:

    yu unshchwaa. olnii tanil,80 hurch bgaa hun geheer hen bj bolh we…humuus gaihaj shooloh ni argagui yumu ,yamar nuureeree uuriihuu aaw shig huntei gaduur yawj chadaj bnaa. humuus bol shuud l shunaltai abgai,zawkai gugshin dugtsug 2 bn l gej harna. yamar saihan hosuud we,jinken hair setgeleeree niilsen saihan gosuud bna gej arai bodoogui bizde.

  6. Uba says:

    Ene avgai uuriiguu odoo 20toi ohin gej bodsiim bhdaa wahahaha. Erchuud ugaasaa uuruusuu zaluu ohin hardiin. Chamd iim uvgun oldson ni ih yum.

  7. Zulaaaaashka says:

    Хаха. 40 тэй хүүхэн онгон царайлаад яахав ээ. Харин ч боломжийн амьдралтай хүн бараадвал насны эцэст хэрэгтэй. Одоо өөрийн чинь үеийн ганц бие залуус байх нь ховор байсан ч гологдолууд. Бас өөрөөс чинь дүү залуус гэвэл чамайг тоохгүй.

  8. Jhh says:

    Mdkude ogoo awaatai horwoo hamag zaluu nasnii erch huch shuusiig chn soroh bh. Zgr tmerhu hogshirch bga erchuuded durgui. Medremj chn unen helnedee. Mgl erchuud urt naslah ym bish urduur chn orood ongorood ogno

  9. Батбаяр says:

    Шаал дэмий дээ хэт их насны зөрүү хэдхээн жилийн дараа бүх амьдрал чинь утгагүй болно чи өөрөө мэдэрч байгаа учраас дургүй л байгаа байхгүй юу тэгээд эндээс асуухаар зүгээр гээд хэлчих болов уу гэж горьдоод ҮНЭН БИЗДЭЭ САЙН БОДДОО ХЭРЭГГҮЙ ЗҮГЭЭР Л ХАЯЧИХ

  10. Бурхан says:

    Мөнгөнд дуртай бол наалдаад л байж бай наадах чинь тун удахгүй чад хийнэ

  11. zzz says:

    70 garch yvaa ovgn gsen uguu aimshigtai yum be haha

  12. Наска says:

    Чи өөрөө бас амьдралаа бодох цаг юм биш үү, эсвэл нөхөр хүүхэдтэйм үү? Одоо бусдын юу хэлэх хамаагүй шүү дээ, хүүхэдгүй бол хүүхэдтэй бол. Тэгээд чамд өөрт чинь тэр хүнийг гэсэн хүндлэл төрж бгаа бол өөр юу хэрэгтэй.

  13. Po says:

    ? садар өвгөний арганд орж бага боов хөхөхгүй яасийн үеийн өвөө эмээ нь цаадах чинь залуухан явдаг хүүхэнтэй болчиж л гэж харна. Чи ч бас тэгж харах байсан . 60тай байж 35тай эхнэртэй өвгөн таньдаг байсан сүүлдээ утгагүй салсан байлээ. Мань өвгөн нөгөө ажилаа хииж чадкүй гар хуруугаараа баахан ухаж төнхдөг байсан гэжуугаа

  14. ййй says:

    Хусуулсан юм уу тэгээд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.