Сайн байна уу, Бүр бухимдаад болохгүй үүнийг бичиж сууна. Би ерөөсөө ээжтэйгээ нэг л сайн харилцаатай байж чадахгүй юмаа. Яалт ч үгүй миний төрсөн ээж. Тэгсэн хэрнээ мэдээ орсон цагтаа л зундаа би эмээ, өвөө дээрээ байдаг хүүхэд байсан. Сургуульд ороод хар нялхаараа гэрийн ажил хийгээд л хийсэн болгон гологдоод л ээждээ хөх няц болтлоо зодуулаад л гэрийн ажилд зарагддаг байлаа. Үүний ачаар ямар ч ажлыг огт шантрахгүй хийдэг болсоон. Би зав л гарвал эмээгийндээ очих дуртай байсан. Намайг энэрч хайрладаг ганц хүн нь байсан юм.
Намайг их сургууль төгсдөг жил эмээ минь нас барлаа. Дөнгөж сургууль төгссөн надад ээж 2 дүүгээ унааны мөнгө төгрөгийг нь өгч хоол ундаар хангаж авч явах үүргийг өглөө. Тэгээд боломж л олдвол нас барсан эмээг минь муу хадам ээж байсан талаар муулж, тэр тоолонд нь миний дургүй маш их хүрдэг ч дуугай тэвчээд л байдаг байсан. Хэдэн жилийн дараа аав минь дараалан харвалт өглөө. Аавыг би эмнэлэг рүү авч явах бүрт ээж хажууд байсангүй. Та ирээч ээжээ гэсэн чинь завгүй дэлгүүрт явж байна гээд ирээгүй юмдаг.
Дараалан өвдөж байгаа аавыгаа сүүлийн жилүүдэд асарч эмнэлэгээр дагуулж явах ажил миний толгой дээр үлдсэн. Ээжийгээ ч бас орхигдуулаагүй. Сувилал эмнэлэгт хэвтүүлж, хувцаслаж гангалж, мөнгө төгрөг илүүчилж, гадаад дотоодоор явуулж боломжоороо л сайхан байлгах гэж хичээдэг юм аав, ээж 2-ыгоо. Өнгөрсөн 7 хоногоос эхлэн эмнэлэгүүдээр дагуулж гүйж эмчид үзүүлж, шинжилгээнүүд өгүүлээд өнөөдөр эмчид нь хариуг нь авч очиж харуулах өдөр байсан юм.
Би 3 давхар ажил хийдэг болохоор ажил нэг л амждаггүй. Ээж рүүгээ залгаад та аавыг авч яваад эмчид нь үзүүлчих гээд гуйсан чинь миний үс гэзэг арзайгаад муухай байна гээд явсангүй. Уг нь эмнэлэгээс нэг л буудлын зайтай газар. Би очихоор бол аавынх руугаа машинаар 30 минут явна. Аав нь яагаад ганцаараа явдаггүй юм бэ гэж үү? Өвчнөөсөө болоод хүний хэлснийг тааруухан ойлгодог юм. Очиж амжихгүйг сонссон аав надад уурлаад утсаар над руу хашгичаад хэцүү л юм боллоо. Ээждээ бүр гомдоод байна. Ийм ээж байдаг юм уу?
13 Comments
Miniiheer bol Eej chin aawd chin gomdson bhaa. Zaluu daa eejiig chin gomdooj yawsan bh. Odoo dotroo hohi chin geed bodoj bga bh
Ар гэрээ авч явж чадаж байгаа чи үнэхээр мундаг бүсгүй байна. Гэрийнхэнтэйгээ ярьж аав ээжийнхээ хажууд нүүр нүүрээ харалцаад ярьж ойлгуул. Аав ээж гэдэг чамд бүхнээ зориулсан. Гол нь аав чинь өвчтэй байхад энэ асуудал юу юм бэ. Битгий ээжтэйгээ барьцалд. Аавдаа хамаг цагаа гарга. Чи чадна за юу. Аавыгаа тэнхрүүлж ав. Ажил төрөл юу юм бэ. Зүгээр л аавыгаа л харж асар. Гэхдээ чи ажиллахгүй бол мөнгөгүй л болох байх. Ээж чинь чиний төрсөн ээж биз дээ. Ээждээ бас анхаарал хандуулж нүүр нүүрээ харалцаад ярилц даа л гэж зөвлөе дөө. Аав ээжтэйгээ байх эрхэм баян шүү дээ
Ээжийг өчигдөр залгахаар нь та одоо нэг удаа аавыг авч яваад үзүүлчихэд яадаг байнаа. Ажил төрөл амжихгүй хэцүү байхад. Би хүний ганц хүүхэд байгаа биш гээд уурлаад утсаа салгасан чинь аавд худлаа үнэн юм хэлээд аав одоо гомдоод надтай дуугарахаа байлаа. Маргааш хагалгаанд аав орно. Тэрэн дээрээ намайг очуулахгүй санаатай юм байна. Үр хүүхдүүдийхээ хооронд хов зөөж хэрэлдүүлнэ, эцэг үрийн хооронд яс хаяна. Би бүр ээжтэйгээ утсаар ч ярих хүсэл алга. Цаашдаа яахаа ч мэдэхгүй байна.
Ээжийг өчигдөр залгахаар нь та одоо нэг удаа аавыг авч яваад үзүүлчихэд яадаг байнаа. Ажил төрөл амжихгүй хэцүү байхад. Би хүний ганц хүүхэд байгаа биш гээд уурлаад утсаа салгасан чинь аавд худлаа үнэн юм хэлээд аав одоо гомдоод надтай дуугарахаа байлаа. Үр хүүхдүүдийхээ хооронд хов зөөж хэрэлдүүлнэ, эцэг үрийн хооронд яс хаяна. Манай ээж бүтэхгүй ээ нээрээ. Би бүр ээжтэйгээ утсаар ч ярих хүсэл алга
er ni bol huuhdee emee uvuu deer ni usgusun ailiin tom huuhduud eejdee gaduurhagddag yum aa, het zaluu baihdaa turuulsun uchir amidraliin hoinoos yvsaar baigaad huuhdee uhuurduj harj baigaagui, er bol hetsuu amidraltai uchir chamaig aild orhison gesen ug, chi odoo yaj ch hicheeegeed busad eej nar shig bolgoh bolomjgui, het ih naidah hereggui, baigaagaar ni huleej avbal chamd amar, naidaad baihad uurchlugduhgui bol chi l dotroo gomdood uuriiguu l hetsuu baidald oruulna
Eej chn aawd chn hairtai bish bjde zgr hamt amidraad aysaara l bj. Gants eejiin chn buruu bish
Mongol huuhnuud yer ni iimerhuu l bolson shuu dee. Ih mongotei hun baisan bol derged ni sahiad suuj baigaa. Yer ni zalhuu, mongonii shunaltai ni dendsen. Odoo oorsdiigoo omgoolood shaagildaad oriloldood ehelne dee.
Manai eej bol bur tsaisan arhichin bsan. Ur huuhdee husur hayasan. Bid nar yamar uruvdmuur yaduu, ideh hool, umsuh huvtsasgui, hajuu ail, hamaatan sadandaa ad uzegdsen huuhduud bsan yum be dee. Az bolj hicheel nomoo hayalgui, turiin zeel, tetgelge ene tereer bugd deed surguuli tugssun. Oyutan bhdaa avtobusand suuj uzeegui, yamar muu huvtsastai yavdag bsan geech. Odoo bidnii amidral esregeree, bugdiin amidral saijirsan, bi americt huvidaa businesstei, tatvaraa tuluud 100k hiideg, duu nar maani nadaas ch mundag yavaa. Gehdee l ter uyeiin hetsuu amidral setgeld mini mash tom sharh bolj uldsen. Hedii mash sain nuudag ch setgel uvtgusun muuhai dursamjuud hezeech arildaggui yum bna.
За тэгээд манай ээж бол наанаас чинь ч долоон дор тэглээ гээд хэрүүл хийгээд муудалцвал ажил үйлс бүтдэггүй муу талтай шүү. Яг яагаад тийм муухай зан гаргаад байгаа талыг нь судлаад үзсэн багадаа хайр халамж бага үзсэн гэр бүлийн асар том хэрүүл дунд өссөн болоод бусдад итгэх итгэлгүй сэтгэлгүй болгоцон байдаг. Хэрвээ ээж чинь сайхан орчинд хайр энэрэл дунд өссөн бол шал өөр байх байсан байх
Хар хувиа хичээсэн зантай хүүхнүүд яг ийм ээжүүд болдог. Тэгээд нөхөртөө хайргүй байж байгаад хүүхэдтэй болохоороо ад үзнэ. Ер нь хүсээгүй хүүхдүүд эцэг эхгүй хүүхдүүдээс ялгаагүй их зовлон амсдаг. Эвийдээ тэр хүүхдүүдийн буруу гэж юу байхав.
Ер нь ээж аав 2ын чинь харьцаа анхнаасаа хөндий байсан болохоор одоо ээж чинь хөдлөхгүй байгаа юм. Ганц өгч чадах зөвлөгөө бол ахиж ээждээ битгий найдаж юм захь. Угаасаа хариулт нь тодорхой зүйлд чиний урам л нэмж хугарна. Эрх биш чамайг болон дүүг чинь хоолтой ундтай орох оронтой өсгөсөнд нь баярлаад хариу тус хүргэж амьдар.
negt eej chin bish 2t shulam bn shashin sudlaad amidraliin uhagdahuin suuhiin bol oilgoh bh daanch tarhi chin hurehgui bh
negt eej chin bish 2t shulam bn shashin sudlaad amidraliin uhagdahuin suuhiin bol oilgoh bh daanch tarhi chin hurehgui bh
End bish, facebook iin busguichuuded hamaatai ch yum yy neg tiim uur gazar tavigdah asyydal shig baih yum.