Би эргэлзээд байгаа зүйлдээ хариу олохыг хүсэж, та бүхний санаа бодлыг сонсох гэсэн юм. Би одоо 30 настай. Нөхөр маань нас чацуу, хоёул боломжийн ажил хийдэг, дунджаас арай дөнгүүр орлоготой, ер нь амьдралд дутагдал зүйл алга. Гэхдээ бид хүүхэдгүй. Эмчид үзүүлэхэд надад ямар ч асуудал байхгүй гэсэн. Харин намайг стрессээ даван туул гэдэг зөвлөгөө өглөө.
Гэтэл би стресст автсан гэдгээ ч мэдээгүй явсан байна. Өнгөрсөн хугацааг нэгд нэгэнгүй бодож үзлээ. Тэгээд бодох нь би яах аргагүй бухимдалд нэвчүүлжээ. Юу гэхээр, манай нөхөр уух дуртай. Бүр болж өгвөл өдөр бүр уухыг хүсдэг. Гэхдээ архи уудаггүй, пиво л ууна. Гол нь архи ч бай, пиво ч бай маш хурдан согтдог. Гурван лааз пиво уугаад л ер нь тасрахын наагуур болно. Ажлынхан нь гарах бүрт л цуг явна. Найзуудтай бас их уулзана. Тэгээд тэр бүх гаралтынхаа бараг 95 хувьд нь тасарч согтсон байх. Би очиж авдаг ажилтай. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэ хүний тасарсан байхыг ямар ч олон харсан юм бүү мэд.
Хэрвээ гадуур уух шалтаггүй бол гэрийнхээ гадаа ууна. Би анхандаа хориглож, уурлаж, хэрүүл уруул хийдэг байсан. Бүр хаяж явж ч үзсэн. Эцэст нь би үүнтэй нь эвлэрсэн байна. Бүр анхаарахаа ч больж. Нөхөр чинь тасраал уначихлаа гээд хэн нэгэн нь ярихаар очоод л авдаг. Үүрч дүүрээд гэрт оруулж, оронд нь оруулна. Өглөө толгой нь өвдсөн, дотор нь муухайрсан, өчигдөр маш чухал шалтгааны уусан гэх мэт үгсийг нь үг дуугүй л сонсоно. Нөхөр маань ерөөсөө пиво уухыг согтуурал гэж тооцдоггүй, пивонд хүн хэзээ ч автаж, амьдралаа алдахгүй гэж ярьдаг хүн.
Гэтэл харин миний санаа бодол энэ сонин согтуурсан амьдралд нь дассан болохоос тархи мэдрэл минь маш муухайгаар бохирдсон байжээ. 7 хоногийн 5-д нь зоолттой уудаг, тэр биеэс нь ханхлах үнэр танар, хэл зажилж, гуйвласан тэр төрх, хурдан согтдогоо элэг ходоодныхоо буруу болгож, ажил бүтээх гэж дарга нартай уусан гэх үнэхээр тэвчихийн эцэсгүй, өөрөө ямар ч асуудалгүй мэт яриаг нь сонссоор залхжээ.
Тасартлаа согтоод орондоо шээсэн тохиолдол маш олон бий. Тэр бүхнээс болоод миний ой гутчихаж. Хадам аав маань бас сүрхий уудаг хүн бий. За даа, бараг л эхнэрээрээ тэжээлгэсээр өнөөг хүрсэн гэхэд буруудахгүй. 7 хоногийн 7-д нь л согтуу байдаг. Согтохоороо агсам тавихгүй. Гэвч эмчийн хэлсэн үгнээс хойш би хадам ээжийгээ анзаарч харлаа. Залуу халуун нас, идэр золбоотой үеэ согтуу хүний хажууд өнгөрөөсөн тэр хүн аргагүй цовоо цойлгон, эрч хүчтэй тулдаа тэсэж байдаг бололтой. Харин нүүр дүүрэн үрчлээс, ядаргаанд орж цэлхэрсэн зовхи, нойргүй хоносон шөнүүдийн ул мөр хангалттай их юм билээ.
Одоо би яах вэ? Би нөхөртөө маш их хайртай. Гэхдээ зүрх сэтгэлийн хажуугаар нэг насаа ингэж битгий бараачээ гэж ухамсар минь хэлдэг болчихлоо. Би нөхрийгөө байхгүйгээр амьдралаа төсөөлж ч чаддаггүй. Гэтэл энэ хүн маань пиво гэдэг үг сонсвол нүд нь сэргэж, нэг лаазийг бол минут хүрэхгүй хугацаанд хоосолж, уугаагүй 3 хонох л юм бол бүр цангасан мал шиг дайрдаг.
Одоо би яаж энэ хүнийг засаж авах вэ? Амттай хоол хийж, хиргүй хувцас өмсүүлж, халамжлахын дээдээр халамжилдаг байсан минь үгүй болоод байна. Сексийн амьдрал маань ч хэвийн. Бүр хэт идэвхтэй ч гэж болно. Ер нь нөхөр маань надад сэтгэл хангалуун, хайртай гэдгээ цаг ямарт илэрхийлдэг. Би ч үүнд нь итгэдэг.
Гэхдээ би архичны амьдралыг мэднэ ээ. Аав маань ч нэг хэсэг хар усанд тархиа мэдүүлж, амьдрал маань уруудаж, ээж минь зовж байсан цаг бий. Өсөх насанд минь энэ үе таарсан учраас санаанаас гардаггүй. Миний үеийнхэн дунд архичин аавгүй хүн цөөхөн байх. Гэвч тэглээ гээд би яагаад ээжийнхээ амьдралыг давтах ёстой юм бол. Үнэндээ яахаа мэдэхээ больчихлоо. Бүр ацан шалааны дунд таг гацчихсан гэхэд болно. Энэ хүн засрах уу, эсвэл бүр дордох уу?
24 Comments
Яг одоо нөхөртэй суугаад ярилц үр хүүхэдтэй болмоор байна гэвэл үргүйдлийн мэргэжлийн эмчид хан даад үзүүлж шинжилгээ өгөөд үз, харвээ нөхрийн чинь эр эс муу бол ямар дэглэм барьж юу идэж ууж яах ёстойг эмч нь сайхан тайлбарлаад өгнө. Үргүйдлийн эмчилгээнд явахаар угаасаа архи тамхи хэрэглэж болохгүй гэдэг. Гэгээнтэн хотхон fides tower 3 davhart neg solongos emneleg bgaa, 19 ikn hyuandaigiin ard oojin med geed emneleg bgaa
ЭНД нэг үнэн болоод судалгаагаар нотлогдсон зүйл хэлий.
архи пивонд орсон Эрэгтэй хүнд ухамсар болон шашин ном зан үйл талаас нь нөлөөлж чадвал архинаас салгаж болно.
харин архи пивонд орсон Эмэгтэй хүн дуусаа.
Тасарсан хойно нь гомонуудад хаяж өг. дараа дахиж уухаа болино.
wow
naa balaigaa hayad tumsug ni heviin ajillagaatai , uriin shingendee urtei ym olj suuhgui yu doo bas ajiltai orlogotoi. Ymar ch bsan arhichin l bol archichin . Manai eej aimar ovortoi ueiinhneesee tasarhai hogshin haragddag. Odor bolgon arhichin balai etsgees bolj hereldej nervtseer baigaad. Nasnaasaa lav 10 nasaar hogshin haragddag. Avtobusand mongo avdaggui geed bod l doo 50 ch hureegui baij. Arhichin humuus nas ahih tusmaa hogin boldog. Eej yg aaviig gaigui tsalin mugutei ym daa huuhduudee osoj tom bolohoor salna gedeg bsan. Yvaandaa arhinaas garah bh gj yridag bsan. Odoo tegeed yasan,nogo arhichnaasaa dutahgui uurtai heruulch uglee aimaar ovortoi emee shahuu bolson bnashd . Hogin arhichin tegsen hev heveeree barag egch duus shig haragddag bh. Bi boddog ymm aav hunii energi sordog baih gej.bidniig baga baihad sogtu ireed morooroo tasarch unaad haaya orondoo sheedeg bsan . Harin hogshirson hoinoo ulam zevuun bolson . Urgelj heruul odoj eej bidniig tamaldag baisan. Bid tusdaa garsan bolohoor odoo eejiig hemledeg bolson.. Zaaval uurlulj uilulj bj sanaa ni amraad untdag. End tend banzaldaj oyutan ohid tetgedeg suragtai. Hoorhii doo muu eej min . Sal geheer odoo negent ene hurchiheed yaltai ch bilee
Яагаад архи уух дуртай байдаг вэ гэвэл архичин бсан хумуусийн сунснууд наалдсан байдаг. Тийм болохоор хэрэв улдэхээр шийдсэн бол уунийг сайн бодолцож, нарийн ухаанаар харьц. Ханийхаа сайн талыг нь унэлж амьдарнаа гэсэн уг. Яахав уух дуртай л байгаа биз, тэр дуртай зуйлд нь буу хориг тавь, гэхдээ сул иавихгуй. Уяаг нь тааруулдаг байх хэрэгтэй. Ухаалгаар хандахгуй нэрвтээд байвал чи еерийгее сенеене.
Цой хэлдэг үнэн шүү өөрт н архинаас гарий гсэн жаахан ухамсар бхад л болно до. Ах н уунаа гэхдээ хэзээ ч ажил, амьдралаа алдтал, Эхнэрээ хайр халамжаар дутааж, үзэн ядтал ууж үзсэнгүй. Амралтын өдрөөрөө дандаа нар салхинд гарна, эхнэр хүүхдээ зугаацуулна. Хүүхдүүдээ сурггууль цэцэрлэг, дугуйланд зөөнө. Долоо хоногт дор хаяж 2-3 удаа хоолоо хийнэ. Тийм болхоор эхнэр маань намайг уулаа гж уурлад, хэрүүл уруул хийгэд бдгүй бх. Тгээл дайснаа дараад дархан цолоо мандуулчаад бж бтал оройхон тийшээ дотроос юм хатгаал эхлэнэ дээ. Миний хувьд бараг пиав болгон сүүлчийнх бсан. Сүүлчийн ганц ахиад уухгүй гэж. Тгээл хэсэг уухгүй бж бтал эхнэр ажлаа тарад ирэх замара гагц аятайхан вино. Эхнэрт нэг вино заа ганц пийв гэл тэр н хэд хоног болчино. Уухаа болий гэж бодох тусам уух элдэв янз шалтгаан бүүр их гарж ирнэ. Шуурган дундах бамбар шиг тэмцэлмаа цариалаал тэмцийшд. Одоо бол яахав гарах шатруугаа нилээн амжилттай явна. Ажиглаад бхад эрт ууж идэж бсан хүмүүс эрт гарж чаддаг, орой ууж эхэлсэн хүмүүс чаддаггүй юм шиг бгаан. Баахан далий юм бичлээ. Ойлгоно биз
Амжилт хүсье. Цэвэр хайр сэтгэлээр учирсан хүмүүст тансаг баян амьдрал биш халуун дулаан, аз жаргалтай, эрүүл саруул харилцаа л чухал байдаг юм. Бид хоёр ч анх халаасны өрөөнөөс амьдралаа эхлүүлж, хоолны мөнгөгүй хоосон хонох үетэй тулгарч байсан. Гэхдээ бие биедээ хайртай байхад тэр бүхэн ерөөсөө зовлон шиг санагддаггүй юм билээ. Харин ч одоо нөхрийгөө эрүүл үед ярилцахдаа энэ бүхнээ дурсах сайхан байдаг. Би эхэндээ нөхөртөө эрүүний шөл амсуулдаг л байсан. Харин одоо эрүүл байх мөч бүрт нь ярилцахыг хичээдэг. Аялал, амралт, өөр бусад хамтын төлөвлөгөө гаргахдаа нөхөр маань их дуртай. Бас ресторанд биш гэртээ, миний хийсэн хоолыг идэх дуртай учраас би сайн эзэгтэй байхыг хичээдэг. Даанч сүүлийн үед би гэртээ хоол хийхээ ч больсон. Нэг л мэдэхэд ийм болчихож. Нэг өмссөн цамцыг нь угааж байж л дахиж өмсгөдөг байсан бол одоо “Наадхаа цэвэрхэн өмсөөрэй. Ядаж хоёр удаа өмсөхөө бод” гэдэг болсон байна. Орой ажил тараад би шууд л харьдаг. Ийш тийш явж, найз нөхөдтэйгөө уулзахгүй, фитнесс, йогаг бол бүр мартсан. Зүгээр хариад л бушуухан орондоо ороод, нам унтмаар санагддаг. Харин эмчид үзүүлснээсээ хойш өөрчлөгдсөнөө анзаарлаа. Тэгээд гарц бодох гэсэн чинь бодол санаа цэгцрэхгүй, баахан л уншиж судалсан ч тархи ерөөсөө сэтгэхгүй болохоор нь энд бичсэн юм аа. Тэрнээс биш би өнөр өтгөн гэр бүлд өссөн. Аав маань сүүлийн 20 орчим жил архи уугаагүй учраас төрсөн гэр минь одоо ч аз жаргалтай, инээд хөөр, идээ ундаа бялхсан хэвээр байгаа. Харин би гэр бүл, найз нөхөддөө нөхрийнхөө энэ байдлыг ярихыг хүсдэггүй. Учир нь би нөхрийгөө бусдад муу муухай харагдуулах дургүй. Тийм учраас та бүхэн чин сэтгэлээсээ зөвлөж байгаад талархаж байна аа.
Тэр хүн чинь өөрчлөгдөхгүй харин чи л их өөрчлөгдөнө, харамсалтай нь сайнаар биш муугаар өөрчлөгдөнө.Хүнийг өрөвдөөд өөрийгөө тоохгүй явсаар нэг л өдөр өөрийгөө бүр их өрөвдөнө. Бүх буруугаа чамаас хайгаад гэмшсэн сэтгэлгүй байвал тэр хүн бүр найдлагагүй гарах болих ухамсаргүй гэсэн үг. Тэгээд бас бүх буруутан нь чи өөрөө л болно. Архичид тийм л байдаг. Хүүхэдгүй юм чинь салахад яахав дээ.
Би ч бас танай нөхөр шиг байсан. Шүлэнгэтчихсэн, хаана хэн уулзаж наргиж байна, олж сонсоод очоостой. Одоо бодоод байхад хэн байх нь хамаагүй, ярьж хөөрөлдөөд УУЖ суух нь л сайхан санагддаг байждээ. Гэхдээ миний хувьд үргэлж цаг нь болохоор чи болих ёстой шүү гэсэн бодол ухамсарт байсан болохоор, эхнэр жирэмсэлсэнээс хойш амсахаа байсан. Өөрийгөө яаж ийм амархан ялан дийлсэнээ ч гайхаад байдаг юм. Юу гэх гээд байна гэхээр хүн өөрөө л бодож ухамсарлаж шийдэхгүй бол, хүнд хичнээн ч амлалт өгж чадна, юу гэж ч худлаа хэлнэ, ахиад зөндөө ч шалтаг хэлж чадна. Энэ ухамсар сэдлийг нь сайн өдөөж сануулаад өгчих. Амьдралын зорилго мөрөөдлүүдээ ярилц, юу хийхийг хүсдэг. Залуу байхдаа, хөгширөхөөрөө юу хийцгээх юм. Энэ бүгдээ сайн ярилцаж сануул. Амьдрал ямар богинохон болох тэгээд тэр богинохон хугацаагаа ямар ямар зүйлд хэрэггүй зарцуулж байгаагаа тооцоолцгоочих. Өдрийн 24 цагын 8 цаг ажилд 8 цаг унтахад, 2 цаг замын түгжрэл тээвэрт гэхэд үлдэгдэл 6 цаг. Үүний хэд нь хоол унд идэж, ариун цэврээ сахихад зарцуулагдаж байгаа, тэр үлдсэн хугацааны хэдэд нь бие биендээ болон өөрсдөдөө зарцуулж байгаа? Насаараа нэг газраа тулга тойроод амьдрах бодолтой хүн энэ хорвоо дээр байхгүй л байлгүй дээ. Тийм болохоор одоо энэ дэмий мөнгө цаг үрж байгаа зүйлсээ зөв зүйлд, ирээдүйдээ хөрөнгө оруулцгаая гэж уриалж, уурлаж үзвэл яасын.
Миний хувьд олон орноор аялж, экстрем зүйлс хийх нь миний төлөвлгөөнд байсан учир эрүүл мэнд маш чухал байсан. Манай эхнэр ч гэсэн надтай адилхан зүйл хүсч мөрөөддөг болохоор бид 2 эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн. Мөрөөдлийн хуримтлал гээд данс үүсгээд түүнийгээ аялал зугаалгандаа зарцуулдаг. Амьдралынхаа төлөө өөрийгөө 180 өөрчилсөн. Хуучны танилууд маань ч намайг танихаа байсан. Хүн болгонд өөрчлөгдөх хүч бий. Харин түүнийг нь зөв олж эвтэйхнээр хөндөөд өгөх хэрэгтэй. Тэгээд та 2т амжилт, аз жаргал хүсье
Яг үнэн, их сайхан туршлагаасаа хуваалцсан байна. Хүн өөрөө л ухамсраараа хүсэж шийдвэр гаргахгүй бол мянга амлалт өгөөд бас айлгаж сүрдүүлээд ч нэмэргүй!
Сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа. Бүр дотор онгойтол бичсэнд талархаж байна. Яг үнэндээ би нөхөртөө хайртай. Хаяад явах юм бол бүр дордохыг нь мэддэг. Гэхдээ би гарцаа олж чадахгүй байсан учраас бүр гацчихсан юм байна гэдгээ мэдэж авлаа. Уг нь миний нөхөр ажилдаа маш сайн, бүр чадварлаг хүн. Уух дуртайгаас бусдаар дандаа сайн талтай хүн. Даанч миний нагац, авга эгч нар, хамаатан садныхан дунд архинд дуртай нөхрөө чирч яваа эмэгтэйчүүд олон, тэр нь яагаад ч юм сэтгэлд хар тушаа болчихсон учраас л ирээдүйгээсээ айгаад байгаа юм. Харин одоо арай өөрөөр үзнэ ээ. Угаасаа би өөр эр хүний тухай бодохоос ч айдаг. Нэг удаа энэ янзаараа удвал бид хоёр сална, тэгээд би цагийн эрхэнд өөр хүнтэй учирна гэж бодсон чинь үнэхээр хөгийн санагдсан. Аягүй бол би нөхрийгөө хуурлаа ч энэ гутамшгийг дотроо нууж чадахгүй өөрөө хэлэх байх. Нэг ийм цагийн эргүүлгэнд л орчихож дээ, одоо бодоход. Нөхрийгөө өөрчилж, авгай нь биш гэргий нь болно оо.
тэс тэвч гэнэ үү гай байгаа даа, гэхдээ бас шууд салчих харамсалтай. ингээд байвал чамайг бүрмөсөн алдаж магадгүй гэсэн айдас төрүүлэх хэрэгтэй байх аа
Ямар нэг шалтаг шалтгаан байгаа тэрийг нь сайн ярилцах хэрэгтэй л дээ. Заавал сална энэ тэр гэж байснаас хэрвээ бас өөр чинь хайргүй болсон бол бас уух шалтгааны нэг нь ч байж болно. Ганцхан тэр хүний буруу гэж байхгүй байхаа!
Миний дүү үнэхээр хайртай бол битгий сал, зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг үг байдаг. Тиймээ үнэхээр л хайртай бол чи тэсэч тэвч, хүний амьдралд үр хүүхдээс илүү хүний хань ижил ба хамрагч нар хамгийн их аз жаргал сэтгэл хангалуун байдлыг өгдөг. Өөр хэн ч биш, тиймээс энэ хүндээ хайртай бол тэс, тэвч, хүлээ бас уучил.
zoolon ni hatuugaa iddeg gej eejiin heldeg ug. Ene ugee 30 jil helle ooroo harin meruulj iduulj bna daa . Nogoo arhichin ni ono orood , Argagui shd , ur huuhduud bidniig odii zeregt hurgeed ogchihson, mongiig ni zohitsuulaad amidraliig ni bolomjiin avch yvna, halamj , hool und buh ym belen. Hoorhii muu eej min getel elegdej huuchraad tsarai zus otolj irehiin tsagt end tendehiin huuhnuudtei nargisan shig , zambaldaj yvna. Tanai aav chin tend end ter ene huuhentei yvj bsan gej l bidend duuldah ym pizda bid nar l ajil amidral geseer gants pubd suuj chadahgui bhad zambal pizda aav end tend showdaj tasarch huuhen shuuhnaar hurguulj yvaa duuldaj chih haluutsuulah ym bna sh dee yooy iim bhad bi yaj huntei suuhav dee
Chinii buruu bish shv. Why ch yum ingej helmeer sanagdachlaa. Amidral baylag alag ereen shv dee. Aaw eej iim bsan gj ooriigoo bitii haagaarai. Saihan hani sain zuil bjil bgaa. Aaw eejiin aldaag dawtahgui l bhad bolno bizd
bnga hereglen gj yu bhu de ha neg yun gehes tgd ch sogtlo uuh yu bn hetsuu l ym ajiliin 5 odor uuna gdg sarda 2 pivonos heterdegui bol yun gehes
erthen boli!!!! ergelt butsaltgui uuriiguu bod
Hair uu dassan setgel uu
ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ЭЭ АРХИЧИД ХАЙРАН ЗАЛУУ НАС ҮТЭР ТҮРГЭН САЛЖ ХОЙШДЫН АМЬДРАЛАА БОДОО ЯМАРЧ ИРЭЭДҮЙ АЛГА
Chi Zaya mun uu. Yag l tuunii amidral baina.
Ямар Заяа? Өөрөөсөө хөгшин нөхөртэй_ нөхөр нь өмнө нь авгай хүүхэдтэй байсан уу?
Наад дибилээ хаяоо. Хүүхэдтэй болбол өөрчлөгдөх юм боловуу.
Наадах чинь үргүй юм бол өөр аятайхан удамтай хүнээс хүүхэд олчих. Тийм амьдрал зөндөө л байна