НУУЦ АМРАГУУДЫГ ЕР НЬ ЯАЖ ИЛРҮҮЛДЭГ ЮМ БЭ?

Сайн байна уу. Энэ сайтын байнгын уншигч байна. Та бүхнээсээ нэг юм асуух гэсэн юм. Би нь нөхөртэйгөө нэг гэрт ороод 7 жил болж байна. Манай нөхөр нэг банкинд ажилладаг юм бас тэгээд царай зүс бие хаагаараа хаанаас нь ч харсан сайхан залуу. Дутагдаж гачигдахгүй, хоёрыг идэхгүй хоосон хонохгүй, уртаашаа өргөөшөө болгоод хэвийн л амьдарч байна. Миний хувьд бол өөрийн гэсэн ажилтай, царай зүс бие хаа, мэргэжил боловсрол хэнд ч гологдохооргүй уртаашаа өргөөшөө хэвийн хүүхэн гэж боддог.

Одоо гол асуудалдаа оръё. Сүүлийн үед манай нөхрийн зан харилцаа нь эвдрээд манай гэрт хэрүүл салахаа болиод, аж байдал нь ер нь хэвийн биш байгаад байхаар нь зүгээр сонирхоод утсыг нь бариад авлаа. Гэтэл манай нөхөр ажлынхаа хүүхнүүдтэй нийлж намайг их муулж ярьдаг юм байна. Яахав надад уурласан байж болно, гомдсон байж болно. Гэхдээ дотны найз нартаа муулж болно шт, яагаад заавал хаа хамаагүй ажлын газрын хүүхнүүдтэй гэж. Би ерөөсөө ойлгохгүй байна. Эрэгтэй хүмүүс яагаад ийм үйлдэл хийдэг юм болоо. Тэгээд болоогүй фэйсбүүк чинь секрет чаттай юм байна шдээ. Тэрийг нь үзсэн чинь нөгөө нийлж муулдаг хүүхнүүдтэйгээ чатладаг юм байна. Нэгтэй нь бол явалддаг байж болзошгүй юм байна. Бусадтай нь зүгээр ангалздаг юм байна. Явалддаг байж болзошгүй хүүхнийх нь төрсөн өдөр болох гээд манай хүн их сандарч тэвдэж байгаа бололтой.

Бид 2 хүүхэд байхаасаа үерхээд суусан болохоор ер нь бие биенээ нэвт шувт мэднэ гэж бодсон чинь үгүй бололтой. Миний төрсөн өдрөөр нэг торт бариад ирж үзээгүй хүн ажлын газрын хүүхний төрсөн өдрөөр ингэж тэвдэнэ гэж байх уу? Хэдий ангалзсан ч гэсэн хайраа ханиатай байж болох уу? Бичсэн мессэжийг нь уншихнээ миний хөлөө гэмтээгээд гипс тавиулсан өдөр тэр хоёр хайр хийснээ ярилцсан байсан. Хүүхдүүдээ авч амжихгүй, оройтно гэж хэлсэн өдөр нь машинаа нэхээд авч чадаагүй. Гэтэл тэр өдөр нөгөө болзошгүй хүүхэнтэйгээ эрт гараад гэрт нь хүргэж өгсөн бололтой юм бичсэн байхын. Миний бодож байгаа зүйл мөн үү?

Ямар нэг үйлдэл хийе гэхээр нотлох баримт байхгүй болохоор яаж ч чадахгүй байна. Энэ ангалздаг явалддаг байж болзошгүй хүүхнүүдийг нь би ерөнхийд нь мэднэ. Бүгдээрээ нөхөр хүүхэдтэй хүүхнүүд. Ихэнх нь декретнээсээ ирсэн гэж сонсогдож байсан хүүхнүүд. За тэр болзошгүй хүүхэд манай нөхөр 2 ер нь яг ямар учиртайг нь яаж мэдэх үү? НУУЦ АМРАГУУДЫГ ЕР НЬ ЯАЖ ИЛРҮҮЛДЭГ ЮМ БЭ? Би яг одоо ямар алхам хийхээ ерөөсөө мэдэхгүй байна. Та нар надад туслаач.

22 Comments

  1. Uhaantai hodl says:

    Tsaad huuhnuud n bas unen durtai garuud yumaa bainga doodh n zagatnaj ooriinh n hangaltgui sanagdad hunii yum ru shunadag bololtoi ther bn shu de 1 arga bn. 1t utsand n record hiideg app suulga esul 70 mynga ged jijighen avsaargan 24 tsag duu huraadag yum bgaa terig mashinii suudlin door n medegdelgui hiicheh heseg ajiglalt yvuul bas ter huuhente n bicheltssen msjig utsan dere zurgii n daraad av dara n mash ih hereg bolno shu inged nohortoo medegdelguu tsaad yvalddag huuhnii nohorte holbogd barimt notolgootoi zuilsee uzuul ynhan zanta huuhnuud yrn ehnerte bnu huuhedte bnuu ogt orovdohgui nohor lu chin hand ogch hool barij guisen bga chi ch gsen orovdoh hereggui ajil der n ochij olon niitiin omno uzuulj shivseg bolog negente chi biy daasan emegtei bolhoor amidralaa avaad yvj chadah bh nasaaraa araar taviulj orovdoltei amitan bolj huuhdee bodood l salsangui ged suuhig gusehgui bga bol odoonos hodolj ehelj ter nohor aldaagaa oilgod erged irvel ter l biz chadahgui bol zail ged hoogod yvuul bair mashin ul hodloh horongo chinii ner der bdag bol tged asuudalguu herve tiim bish bol gyls buh yuma oorin ner der bolgo daraa n hoogood yvuulahad ymar ch asudal bhgui ok

    • Sn bod says:

      Chamg ter hden haltar ynhanuuddaa tgj muulsan bhig bodohod naad nohor chin negnte setgel n ergej hogiin gar bn tiimes n oort bolon ter zambal huuhnuuded n tohirson hariug bariarai hezee ch buu orovd chi ingsen bn tgsen bn ged oorin olson barimt notolgotoi zuile uzuuled ogt nemergui shu der helsenchlen uhaantai hodloorei herhevch yarch buruu alham hj bolohgui shu

    • Busgui says:

      Uuchlaarai 70 myangiinh hi duu xuraaguur xaana zardag yom bol

    • т says:

      sn bnuu duu hugaaruud haana zardag yum boloo. medeelel ogooch please

  2. Гэрэл says:

    Чадалтай эмэгтэй бол сал ,арчаагүй нь завхай нөхрийнхөө олж ирдэг хэдэн төгрөгөнд хорогдоод, хүүхдүүдээ бодож байна гэдэг үгээр халхавч хийгээд байж бай

  3. ray says:

    bichij bga humuus bugd bi hend gologdohgui sxn l gj hutshiimaa ooroo oortoo l muuhai haragdahgui shde oor hun harwal hachin l yumnuud bga

  4. WAVY says:

    Нэгэнт гэрлэлтээ бүртгүүлээд суучихсан хүмүүст нууц амраг гэдэг зүйл байх ёсгүй гэж би хатуу үздэг. Зүгээр л зарчим гэж ойлгох хэрэгтэй. Ийм өнцгөөс харахад зарим хүмүүсийн бичээд байгаа адилхан явалд, тэс, тэвч, буулт хий гэсэн зөвлөгөөг нь ойлгохгүй байна, яагаад өөр хүнтэй явалдаж эхнэрийгээ эсвэл нөхрийгөө хуурсан нь, өөрийнхөө гэр бүлийн харилцааг бузарласан нь давуутай байгаад нөгөө үнэнчээр үлдсэн нь хохирч, тэсч тэвчих хэрэгтэй гэж? Би лав үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр та эхлээд өөртөө нотлох баримттай болчих, тэрний дараа түүнтэй шуудхан нээлттэй ярилц, нөхөр чинь хэрвээ хөгийн новш бол тэр үед ямар реакц гаргахыг нь төсөөлж байна л даа, хэрэв тэр эцэст нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байвал, өөрөөс тань чин сэтгэлээсээ уучлал эрч байвал та ёстой хатан ухаан гаргаж нэг уучлах хэрэгтэй гэж бодож байна.

  5. baldan says:

    fbigeer n davhar orood l boloshd hezee uulzah talaar yriltssan odor n unshij bgal dagaal boloo

  6. зочин says:

    ер нь мэдээд дэмий юм байна лээ. эхнэрийгээ хүнтэй болсныг мэдээд болих байх гэж 1 жил гаран харсан амьдралаа, үр хүүхдээ бодоод шүү дээ гэхдээ нэгэнт эргэсэн сэтгэл эргэж ирдэггүй юм ба лээ цаадах нь ядаж байхад эхнэр хүүхэдтэй тэдний хүүхэд бас өөрийнхөө 2 хүүхдийн амьдралыг бодож тэвчиж явахад тэнэг үг ярьж өөрийгөө зөвтгөж явах хүмүүс бас байдаг л юм байна лээ. ер нь 2уулаа сууж бгаад ярилцаад салах эсэхээ шийдэхгүй бол дунд нь хүүхдүүд л хэцүүддэг юм шүү амьдрал гэдэг чинь зөвхөн та 2ынх биш бас тэр жаахан амьтадынх ш дээ ухаантай шийдвэр гаргаарай барих гэхээсээ илүү дараагийнхаа зүйлийн талаар сайн бодсон нь дээр байхаа хэрэв нэг олоод мэдчихвэл санаанаас чинь огт гарахгүй жаахан ам зөрөх болгонд гарч ирэх нь дамжиггүй тэгэхээр амьдрал чинь хэрүүлтэй ч гэсэн бүтэн байгаа дээр нь хамгаалж үлдэхийг хичээ гэж л хэлмээр ба энэ зөвхөн миний бодол шүү

  7. сэтгэгдэл13 says:

    Адилхан араар нь тавихгүй юу. Тэгэхгүй бол сэтгэл санаа чинь нэг л онцгүй үлдэцтэй, дараа нь араар тавимаар санагдаад байна шд. Ялангуяа та 2 багаасаа үерхсэн гэхээр юу ч үзээгүй л гэрлэсэн байна. Тэгэхээр нөхөр чинь элдэв хүүхэнтэй юм бичиж, уулзах нь ойлгомжтой. Чи ч бас дажгүй залуу олж аваад уулз. Нөхрөө тоох хэрэггүй. Аяндаа ирвэл ирнэ биз ирэхгүй бол тэр л биз. Угаасаа нөхөр чинь эхлээд араар тавьж гэр бүлээ хүндлээгүй.

    • Wow says:

      Санал нэг бна. Би бас ийм л зөвөлгөө өгөх бсан.

  8. Эмч says:

    35 насны синдрос гэж байдаг юм. Еер хуухэн сонирхож эхлэнэ. Унтаж хэвтэнэ еер амьдрал зохоино гэж бодно тэгж байгаад яг салах дээрээ тулхаар хуучин амьдрал нь арай дээр санагдана. Энэ уеийг эмэгтэй нь буулт хийж жинхэнэ хатан ухаан гаргаж шийднэ. Одоо зугээр орхи еертее анхаар. Чи барилаа гээд яах юм салахдаа тулна. салахаар буур шийдсэн бол шууд одоо сал

  9. нөхөр says:

    Асуудлын гол буруутан нь уртаашаа өргөөшөө чи өөрөө юм байна. Ажлынхандаа эхнэрээ муулна гэдэг бол нөхөр чин аргаа баржээ гэсэн үг.
    Чамаас салахад тун ойрхон байна. Нөхрийнхөө юу гэснийг нь сайн бод. Ажилгүй, залхуу, хувиа хичээсэн, барьцамтгай, хэрүүлч, зөрүүд, утас мааждаг, үглээ, шуналтай, өмсөж зүүхийн донтой, ааш муутай, нөхрөө үл хүндэтгэдэг зан авир гаргадаг бол уртаашаа өргөөшөө чи өөрийгөө засахгүй бол хаягдана л гэсэн үгдээ.

  10. Zaluu 31 says:

    сайн уу бүсгүй.Чи элдэв хэрүүл энэ тэр хийж байхаар өөрөө адилхан нууц амрагтай болоод үзээ.Хэрвээ ярилцахыг хүсвэл холбогдоорой.n.ganhuyag@yahoo shuu.

  11. Жамсран says:

    За би чамд өөрийн аргаас зааж өгье. Би эхнэрийгээ сэжиглээд энэ аргаар барьсан юм. Чи угаас утсыг нь нээж чаддаг юм чинь ямарч асуудалгүй. Call record хийдэг төрөл бүрийн апп бгаа. Тэдний 1-г утсан дээр нь суулгаад апп-аа дэлгэцэн дээр нь харагдахгүй байдлаар icon-г нь устга. Тэгээд үе үе утсыг нь авч бгаад утасны яриаг нь сонсоод бай. Яг нөгөө хүүхэнтэй ярьсан яриаг нь өөрийн утасруугаа илгээгээд хадгалаад авчих.

  12. hariulj tuslaarai says:

    snu, ene sedviin daguu yum asuuy. nuhruud n ugluu usand orood oroi irehed n beleg erhten n uner tanargui tseverhen bdg u? manai huniih ug n baga zereg shees ntr unertsen bdg yum, sheej l bgam chn argagui biz. getel say sanaandgui oroldood uztel bur huv huurai, yamar ch unergui tsev tseverhen bh yum.. sayhan ugaagad tseverleed tavisan met.. manai hun halamjt shn l bdg, suuliin uyed harin hair hiihgui l bga blhos.. barag sarda 1-2 l hiih blsn.. bi hetruulj uneleed bnu? hariulj tuslaarai

    • Mogi says:

      Chi hileegeed hevtelgui ooroo daraad avhaar bolohgui bn uu te icheed bn uu te mgl humuujil uu te tiim bh yosgui yu te kk ehleed iim oilgoltoosoo salaad av daa tegvel end iim yum bichij suuhgui.

    • N says:

      Янз бүр бололгүй.чимээгүй анзаарч л бай. Манай хүн намайг оролдмоор санагдхаараа урьдаас угаагаад бэлдчихсэн байдаг юм. Гэхдээ жоохон ажиглалт.хий. udaan ajiglahad andashgu bn

  13. Mogi says:

    Bariad hereggui bdiim barival ta 2 salah l bolno heruul daamjirsaar. Minii bodloor nohoroo demii yum hiivel amidraliig chin tam bolgood ajil deer chin asuudal uusgej buh bulaig chin delgene shuu uhaantai bgaarai gej.. daramtalj bh heregtei oilguulj bh heregtei. Tevcheertei bsan ni amidralaa avj ulddeg yum ene horvood. Hezee neg odor terenteigee muudaltsah ued chamaig jinhene hani yum bn gedgiig oilgodog er hund iim l oilgolt heregtei bdgiim daa. Uuniig oilgoson er nohor chamaig huursan ch ehneree deediin deed gedgiig medej yavdag yum. Yahav oor emsiig huslaa ch zugeer er adguusan zangaaraa l anguuchilj bgaa ni ter. Ternees chamaas hezee ch nuur buruulj urvaj yavj odohgui.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.