Хардах дэмийрэлтэй тийм л хүнтэй учирсан байна лээ би

Сайн байцгаана уу? Би 2 настай 2 ихэр хүүтэй. 27 настай. Одоогоос 3 жилийн өмнө хүүхдүүдийнхээ аавтай танилцаж яагаад ч юм их л хурдан дасаж дотноссон.

Уг нь би хүнтэй тийм амархан дотносож нүүр өгдөггүй хүн л дээ.. өмнө нь ч нээх хүнтэй үерхэж байгаагүй. Тэгэхдээ xайртай хүн байсан ч бүтээгүй.. Нөхөр маань эхэндээ их л эелдэг сайн залуу байлаа. Өглөө өдөр шөнөгүй надтай уулзахаар ирдэг. Архи тамхи хэрэглэдэггүй, Яг л бүр намайг гээд л зүтгэдэг тийм нүдэнд дулаахан даруухан залуу байсан.

Гэвч удалгүй хамт амьдраад янз бүрийн зан нь илэрч эхэлсэн. Тэгэхэд би 2 хүүгээ тээж байсан болохоор за гайгүй болох байлгүй дээ гээд тэсээд л байлаа. Xардалт гэдэг бол бүр тэр хүнд өвчний шинжтэй болчихсон. Жирэмсэн байхаас эхлээд л одоог хүртэл хардана. Заримдаа бүр тэсэж тэвчихийн аргагүй ажил хийхийн аргагүй харддаг. Тэгээд сүүлдээ мэр сэр гар хүрдэг болов.. Гар хүрэхээр нь бүр уур хүрээд мөчөөгөө өгөхгүй чаддагаараа хэрэлдэнэ, өөдөөс нь бас сарвайна, мэдээж эмэгтэй хүн яаж дийлхэв дээ тэгээд зодуулна.

Эхэндээ ээж аавдаа хэлдэггүй хэнд ч хэлдэггүй байлаа. Яагаад гэвэл ээж аав 2 маань надад л бүхнээ зориулдаг хүмүүс намайг их л сайн хүнтэй учраад сайхан амьдарч байгаа гэж боддог. Тийм болхоор нь би хэлж зүрхэлдэггүй байсан. 2 сарын өмнө яг ээжийг минь хөдөөнөөс ирэх үеэр намайг хардаж аймшигтай зодож нүдэж хөөж гаргав . Тэр үед нь би ээждээ хэлээд анх удаа сална гээд 2 хүүхдээ аваад гарсан. Төд удалгүй уйлж дуулаад гуйгаад дахиж тэгэхгүй, сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авна гээд ам өчиг бичиж өгөөд эвлэрлээ.. Тэгээд уржигдархан ялихгүй ам мурийж хэрэлдээд намайг бүр үнэхээр аймаар бараг хэвтэрт ортол зодсоон.

Одоо хөхрөөгүй газар байхгүй хөндүүргүй газар байхгүй.. Тэгээд би одоо бүр бат шийдсээн энэ хүний гарт үхсэнээс салая гээд. 2 хүүгээ хөдөө эмээ өвөө рүү нь явуулсан. Ээж аавдаа ч хэлсэн… Ер нь хүн архи тамхи хэрэглэдэггүй хүүхэн шуухан гэдэггүй гээд сайн хүн байдаггүй юм байна…

Зүгээр л сэтгэцийн өвчтэй хардах дэмийрэлтэй тийм л хүнтэй учирсан байна лээ би.. хүүхүүддээ тэтгэмж тогтоолгох, байр савны асуудал гээд хаана яаж ханддаг вэ. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй…

9 Comments

  1. Нхртрхоал says:

    Наадах чинь сэтгэцийн өөрчлөлттэй юм байна. Би наад нөхөр шиг чинь тамхи хэрэглэдэггүй ганц бие жирийн л даруухан залуу гэхдээ ингэж зодож нүдээд байхаар хүн биш нэг хүнээр битгий олныг хамруулж дүгнэ

  2. zochin says:

    ta 2 salakhad ger buliin batalgaagui yum chini salna ene ter geed neg ikh sur bolokhgui 2 tiishee bolokhod l boloo kharin umchiin margaan khuukhddee tetgemj togtolgokh bol shuukhed khand

  3. munkhjargal says:

    орон сууцаа яаж авсан юм бэ суусны дараа хоёулаа мөнгөө нийлүүлж авсан уу эсвэл хэн нэг талын эцэг эх чинь өгсөн үү? өмчлөгчийн гэрчилгээ чинь хэний нэр дээр байдаг юм бэ? гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн 2 хүүхдийн тэтгэвэр авч болно. шүүх эмнэлэгт яаралтай түргэн хандаж гэмтлийн зэргээ тогтоолго салахад чинь хэрэг болно. зоддог талаар сайн нотлох баримт гаргаж өгөөрэй тэгэхгүй бол шүүх эвлэрүүлэх гээд байх талтай шүү.

  4. Зөвлөгч says:

    Өөртөө итгэл муутай эрэгтэйчүүдээс ихэвчлэн гардаг зан. Аюултай. Хүн хардах үе дээ, дайснаа үзэн ядаж, хорсох үед гаргадаг төлөв байдалд ордог тул зодох багадана, хорсолтойгоор алах ч явдал гардаг. Ихэвчлэн маш хэрцгийгээр нэгнийгээ /ялангуяа эмэгтэйчүүдийг/ хороосон хэрэг нь хардалттай холбоотой гардаг. Хязгаарлах хэрэгтэй. Гэр бүл, иргэний хэрэгээр мэргэшсэн өмгөөлөгчид хандах. Түүчлэн харьяа дүүргийнхээ шүүхэд өргөдөл бичихээс гадна Шүүх эмнэлэгт очиж, гэмтэл бэртлийнхээ хэлбэр, хэмжээг тогтоолгодог. Шүүх эмнэлэг 1-р эмнэлэгийн хажууд байдаг.

  5. er says:

    arhi amsdaggui ,duu duuldaggui ertei bitgii suuj bai. gaj hun baih ni ih shuu.

  6. Mmm says:

    hvchirhiilegch nar ehendee mash eyldeg halamjtai hen ch harsan sain zaluu bdg udalgui jinhene nvvr tsarai ni garch irdeg gej setgelzuich helj bsiin uchir ni ted uursdiinhuu hvchirhiilegch jinhene nvvr tsaraig mash sain nuuj chddag enend ni hunuus huurtdag. salsan deer bhda gj zuwlii

  7. pray for buddha says:

    Үйлийн үр гэдэг нь энэ болмой урд насанд хураасан
    нүгэл чинь ирж
    бга
    юм үйлийн үрээ
    барж
    дуусах хүртлээ
    зодуулна тиймээс
    үр хүүхдээ
    маш сайн хүмүүжүүл чинй
    дуусгаж бараагүй
    нүглийг үүрдэг юм шүү окей

  8. Зочин says:

    Одоо шууд цагдаад өг. Тэгээд ачуул зөрчлийн хууль чангарсан. Шүүх шинжилгээнд үзүүлж дүгнэлт гаргуул. Эр нөхөр арга яадаад эхнэрээ алгадах юм байдаг. Гэхдээ тэгж аймаар зодож байгаа бол арга хэмжээ аваа. Тэгээд шүүхэд харъяа дүүргийн шүүхэд өргөдөл өг. тийм хүн засардгийн гэсэн шүү. Хүчтэй байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.