Энэ зун ирэхэд нь уулзмааргүй байна…

Би нөхрөөсөө салаад нэг жил болж байна. Хүүхэдгүй. Саяхнаас миний өмнө нь үхэн хатан дурлаж байсан залуу маань холбоо бариад би ч нүдэндээ итгэхгүй маш их баяртай байлаа. Тэр маань одоо гадаадад сурж ажиллаад амьдардаг гэнэ. Намайг хүнтэй суусан уу гэхээр нь суугаагүй гэсэн. Өдөр болгон харьцсаар байгаад одоо бүр ирээд сууна ухааны юм ярьж байна. Хоёулаа хамт байхаараа тэгнэ ингэнэ гээд ирвэл чамтай тийм тоглолт үзнэ, тэр газраар явна гээд бараг бүгдийг нь төлөвлөчихсөн байна.

Гол асуудал тэр надаас хэдээр дүү тэрийгээ мэдэхгүй. Бас намайг алсуураа юу хийж байгаан, байртай юу, машинтай юу гээд асуугаад байхын. Би санаа зовоод байгаа гээд хэлчихсэн. Нөхөртэй байсан гэж мэдэхгүй юм чинь намайг өдий олон жил ганцаараа явсан юм чинь юм хум хурааж хуримтлуулсан л гэж бодоод байх шиг байна.

Гэтэл нөхрөөсөө салахдаа хэдэн тавилгаа чирээд гарсан одоо байр хөлсөлдөг. Машин байснаа зараад одоо амьдралын шаардлагаар тал мөнгө нь үрэгдээд дууссан. Эрэгтэй ч гэсэн жоохон өнгө мөнгө хардаг юм шиг санагдаад гоё дурсамж хэвээр нь үлдээдэг байж дээ гээд харамсаад байхын. Бас намайг байнга л хөөрхөн, эгдүүтэй, эрх гээд байдаг. Би хүнтэй сууснаас хойш тэр зангууд минь байхгүй их намбатай болсон гэж төсөөлөхгүй л байна.

Уул нь дахиад холбоо барихад нь ийм зүйл болно гэж төсөөлөөчгүй зүгээр ажил амьдралаа ярилцаад л урьдны сайхан дурсамжаа яриад өнгөрөх байх гэж бодсон. Удах тусам байдал хүндрэх бололтой. 7 жил уулзаагүй болохоор бүх зүйлээс би санаа зовж байна. Хичнээн бие биендээ сайн боловч би түүнийг сэтгэлээр унагаамааргүй байна. Энэ зун ирэхэд нь уулзмааргүй байна. Гарах гарц санаа оноо байвал хэлж туслаач.

15 Comments

  1. busgui says:

    manai huuhnuud aimaar genen oilgomjtoi l bn shu de todrhoi sanhuugiin bolomjiig chini harj bgaa ni tegeed udahgui oor bolomjtoi hun dagaad yavh magdlal ch ondor yer ni ooriin bga baidlaasa dorduulj heleed uzhed ogt gemgui bdg ym shde hudl helj olj avsn zuil hezee ch jargl bolhgui bas muu huntei l uchruulna da ooriigoo unelj hairlj bailda neg nusan ymnuudad bitgii amrhn setglesee aldaj bai nadad bol hudla hun shg sangdla

  2. Unen says:

    Hairtai ged neeh shan haragdah ged hudlaa hleed hereguiee nuuren der n heleed tavichih unen yum unenere shan bair holsoldog mashin bhgui ntr ged helehgui yu tged tsadah chin uneher ed horongo harsan bol bair baidal n medegdene do nemj helehd ooroo hairtai bish oortoo hairtai huntei suu gj unen ug shu

  3. Дарваан хар says:

    Эр хүн дурласан хүүхнээсээ хэзээ ч бүүр хэзээ ч шүү байр машин эд матёриал асуугаад сууж байхгүй шүү. Муу ац бэлэн зэлэн уиман дээр ирэх нь л дээ. Эгчийн нусан чавх мөрөө хөөгөөд зайлаа л гэж хэл. Гадаадад жорлон угаагаад гавайгүй байна л даа. Наад амьсгаа чинь худлаа шүү. Одооны залуучууд шуу уимнууд тэр биё ээ үнлээд явдаг хүүхнүүдээс бүр дор болсон. Эгч хүүхэн сэксийн дуршил ихтэй гэдгийг аалзнууд муухан гадарлаад байнаа даа. Дээр нь гарч жаахан оцогнсон болоод хариуд нь тэжээлгэхнээ дээ. Өөрөө л мэдэхгүй уи доо. Алиа гарууд цаагуур чинь даанч их дээ. Бас энэ тэрүүгээр зугаална гэчжээ чиний машинаар бинзэнээ хийлгүүлээд хоолоо авахуулаад шөнө нь эдлээд буцаж ирээд байранд нь шүдээ чигчлээд хэвтэж байх нь л дээ нохойн гөлөг чинь.

    • Mn says:

      Buduuleg ilerhiilel um shg mortloo ene zaluud yag tohirohoor helsen bnaa. Mgl emegteichuud mn bitgii iim oortoo itgelgui sul dorio bai l daa. Ogt hair shg snagdahgui bn. Nogoo hundee taaruulj helberdehiig heldeggui l um daa.

    • булган says:

      Ер нь бол тиймэрхүү тал байгаа.

  4. Odko says:

    Сайн байна уу, Өөртэй чинь нас чацуу залуу байна. Энэ комментийг утсаар бичих гээд гацаад2 бөөн юм болжийж сэтгэлээ бичиж байгаа болхоор уншаарай. Үнэнээ хэлсэн нь дээрээ өмнөх амьдрал, одоо байгаа байдал болон анх зүгээр найзын хувиар харьцсан гээд бүгдийг үнэнээр нь хэл чамд худлаа хэлж чадахгүй гэж байгаад. Үнэхээр чамд хайртай бол чам дээр хүрээд л ирнэ. Хайгүй бол орхиод л явна тиймээс чамд алдах юм байхгүй харин хүн таних боломж гэх юм уу даа. Мөн байр машин асууж байгаа нь зүгээр яаж амьдарч байгааг чинь барагцаалдах гэж л тэгсэн байх. Тэгснээс нээх эдийн сонирхол нтр тэий биш байхаа. Машингүй гэвэл битгии даараарай л гэх гэж байсан байх. Юмийг хэт битгии хараар хараарай. Амьдрал хар бараан ээлжилдэг ч юмыг хараар харах албагүй шүүдээ.

    • bulgan says:

      Сэтгэл гарган зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа.

  5. Эмч says:

    Байгаа байдлаа байгаагаар нь ярих хэрэгтэй. Нехертей гэхгуй нэг залуутай бсан больсон гэж ярьж болношд. Байр машин байхгуй гээд хэл. Худлаа томрох гээд байх шаардлага байхгуй. Нээх олон залуу солиод байх боломжгуй болсон шуу одоо. Цаашид ганцаараа байх уу гэдгээ шийдэх болсон бна

  6. Wavy says:

    Урмыг тань хугалсан нь харамсалтай. Тийм зүйл асуусныг бодоход та хоёр чатаар харилцаж буй бололтой, энэ тохиолдолд харилцан яриа талуудад өөр өөрөөр хүрч, мэдрэгдэж болно, магад тэр залуу таны бодож бгаа шиг сөрөг бус эерэг зорилгоор асуусан юм болов уу мэдэхгүй, хэхэ гэхдээ л шулуун нөхөр байна, одоо нэгэнд уулзаад бүр суух дээрээ тулчихсан гэж бодож байвал нэг уулзаад л үз гэж зөвлөмөөр бна, та бас өөрөөрөө, тэгээд үнэнээрээ байх хэрэгтэй, өөрийн хүсэлдээ дийлдээд нэг шөнийг хамт өнгөрөөвөл ёстой суух хэцүү байх хэцүү болох байх даа, удирдлагаа алдаж болохгүй шүү, сайн ажигла, анзаар, яарах хэрэггүй.

  7. Эр хүн says:

    Муу нуухаар сайн илчил гэж.

  8. Jhh says:

    Unen torhopr chn oilgohgui bol tsaashid yaj amidrah weede

  9. uran says:

    mongo zeelii gehgui yu

  10. Augrii says:

    Энэ дээр бичсэн зөвлөгөөг заавал дагаарай. Үнэнээ л хэл угаасаа тэгээд яахнуу шууд л тодорхой болоод ирнэ

  11. gaixal says:

    unenee helchihee. teel boloo shd. hissen buh zuil chin bielelee olood chi taivshirah bolno. muu nuuhaar sain ilchil gej

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.