Кегелийн дасгал
Бүх насны эмэгтэйчүүдийн хамгийн дотны найз бол яахын аргагүй Кегелийн дасгал билээ. Энэ нь үтрээ чангалах, шээс задгайрах өвчнөөс сэргийлэх зэрэг олон ач тустай байна.
Хийх арга:
- Та тус дасгалыг хаана ч хийж болно. Гэртээ амарч байхдаа, ажил дээрээ сууж байхдаа, тэр бүү хэл гарцан дээр гэрэл хүлээж зогсож байхдаа ч хийх боломжтой.
- Энэ нь кегелийн булчингаа чангалж, суллах дасгал юм. Кегелийн булчин гэдэг нь та шээсээ барих болон суллах үедээ ашигладаг булчин аж.
- Та кегелийн булчингаа чангалж, 5 секунд байлгаад гүнзгий амьсгаа аваарай.
- Дараа нь булчингаа суллаж, 5 секунд амраад, дасгалаа давтаж хийнэ.
- Тус дасгалыг хийх явцад таны гэдэс, нуруу, гуяны булчин давхар чангарах ёстойг анхаараарай.
- Нэг удаа 10-20 удаа давтан хийнэ.
- Өдөрт 3 удаа хийгээрэй.
Хэрэв та боломжтой бол тус дасгалыг гэртээ хийж, илүү их үр дүнг мэдрээрэй. Ингэхдээ дээш харж хэвтээд, кегелийн булчингаа чангалж, биеийн доод хэсгээ дээш өргөж 3-10 секунд байлгаад 1-5 секунд амарна. Энэ маягаар дасгалаа 10-20 удаа давтаж хийхэд хангалттай.
1 Comment
Баян тачаангуй хатагтай нарыг орал сексээр жаргаая. 38-тай гоё биетэй сайхан залуу. baagii9289@ gmail.com