Туранхай ч биш, булчинлаг ч биш, таарсан пивоны гүзээтэй эрчүүдийг бүсгүйчүүд илүү сонирхдогийг саяхны судалгаагаар баталжээ. Инээдтэй сонсогдож байгаа ч Британийн Йелийн их сургуулийн судлаачид энэхүү баримтыг гаргаж тавьсан байна.
Түүнчлэн эрчүүд бага зэрэг нас ахисан, ядаж нэг хүүхэдтэй байвал бас бүсгүйчүүдийн анхаарлыг татах нь нэмэгддэг гэнэ.
Судалгаанаас харахад хүүхэдтэй эрчүүд эмэгтэйчүүдэд сексийн хувьд илүү идэвхтэй, үр удмаа үлдээх чадвартай харагддаг тул дурыг нь илүүтэй булаадаг аж.
Үүнээс гадна өөр нэгэн судалгаагаар өөх нь нэмэгдсэн буюу тестостероны түвшин нь буурсан эрчүүд зүрхний шигдээс, түрүү булчирхайн хорт хавдарт өртөх нь арай бага байдаг байна.
Биед илүү өөх хуримтлагдсан нь тухайн эр өөрийнхөө дуртай зүйлд биш, гэр бүлдээ илүү анхаарал хандуулж байгааг илэрхийлдэг аж. Тийм болохоор араар тавих магадлал илүү бага байдаг.
Тэгэхээр пивоны гүзээтэй эрчүүдэд баяр хүргэх нь зүйтэй бололтой. Тэд үнэхээр бүсгүйчүүдийн хүсэн хүлээдэг эрчүүд байдаг аж.
SOURCE: uptown.mn
7 Comments
Шүритэй санал нэг байна. Илүүдэл жин нэмэгдэх тусам боов жижгэрдэг. Тэгээд бас манай залуусын гүзээ хөдөлгөөний хомсдолоос үүсэлтэй болхоор биеийн чадвах ямар байх нь ойлгомжтой.
гүзээ юу гэж бүсгүйчүүдэд таалагдаж байхавдээ.адаглаад л махлаг гүзээтэй эрчүүдийн боов нь гүзээнийхээ цаана нуугдчихана. олигтой хөдөлгөөн ч хийхэд хэцүү. амьсгаадна. гэх мэт дуьагдалтай ьалууд их шдээ. өндөр таарсан мах булчинтай шөрмөслөг эрчүүд л гоё
Ugui ee, ter gedes guzeegui, bulchin shurmustei zaluus ni udriin od shig l bhgui yu daa. Gedes guzeegui neg ni yamaanii 3 shig turaaltai, mah shultei ni bol gedes ni unjchihna. Bulchin shurmustei, gedes guzeegui hun hovor l doo.
судалгааг баталдаг болчихсон уу??? батлах юм биш л дээ, тааралдаад асуусан хэдэн цуг сууж байсан согтуу хүүхнүүд нь гүзээтэй эрд дуртай гэж хариулсан. Энэнд батлах юм байхгүй. Нийгэм чинь газар бүр ондоо. Англид болж байгаа бодол монголд яг адил биш. Энэ бол шинжлэх ухаан биш шүү дээ. 1+1=2 гэдгийг дэлхий нийтээр дагж мөрдөнө. харин нэг тосгоны гүзээтэй эрчүүдэд дуртай хүүхнүүдийн судалгааг тийм байдаг шүү гэж шаах нь эрүүл хүн мөн үү?
Haha britanii Yale gj shaaajin. Neg tom gvzeetei sda zohioj bichsen l bn
Yum l bol erdemted bataljee geed l hudlaa baahan medeelel yavdag boljdee. Tiim hereggui yumnuud sudlaad suuj baidag zavtai erdemted ch gej haa baidgii
за хэзээ Yale University нь Британых болчихвоо