Та мессеж бичихдээ эдгээр зүйлийг санаж яваарай. Орчин үеийн харилцаанд харилцан мессеж бичих нь тухайн харилцаа бүтэлтэй болох эсэхэд чухал нөлөөтэй болжээ. Дэлгэц дээр гарах хэдхэн энгийн үг (эсвэл маш их үг) нь хүнийг уйтгарлах, залхахаас эхлүүлээд уур уцаартай, бүр үзэн ядахад хүргэх зэрэг сэтгэл хөдлөлийн нөхцөл болдог нь гайхалтай.
Таныг биеэ барьж, юм бичихгүй байх тухай хэлж байгаа биш ердөө л анхааралтай байж таны царай, нүүрний хувирлыг харалгүй зөвхөн бичсэнийг чинь уншиж байгаа хүнд мессежээр өөрийн тухай ямар ойлголт өгч болох тухай бодоорой гэж хэлж байгаа юм.
Тэгээд ч чухал асуудлыг мессеж бичих зэргээр шийдэж болохгүй бөгөөд зарим хүн нүүр нүүрээ харж ийм зүйлээ ярьж чадахгүй учир бичих гэж оролддог тал бий. Урьд өмнө хүмүүс зөвхөн нэг нэг рүүгээ залгаж ярьдаг байсан, бүр өмнө нь зөвхөн уулзалдаж байж харилцдаг байсан гэдгийг санаж байх хэрэгтэй. Тэд нар тэгж болоод байсан хойно танд ч гэсэн болох л ёстой. Ингээд эрчүүдэд явуулж болохгүй топ-9 мессеж
1. Намайг зугаацуулаач гэсэн утгатай мессеж
Та гэртээ сууж байхдаа уйдаж ямар нэг уйтгараа сэргээх зүйл хиймээр бол найз залуудаа зүгээр л “Сайн уу, юу хийж байна” гэсэн мессеж бичихийн өмнө бодох хэрэгтэй. Хэрвээ та иймэрхүү утга агуулга үгүй, хоосон мессеж “зүгээр л” бичих бол удалгүй найз залууд тань ийм зүйл унших нь уйтгартай болж танд хариу бичихээ улам бүр багасах биз ээ.
2. Дараалсан хэд хэдэн мессеж Нэг. Үгтэй. Мессеж. Битгий. Бичээрэй.
Иймэрхүү мессеж нь зориулагдсан хүндээ яаж очих бол? Нэг хүний бичсэн 20-30 мессеж утсыг нь байнга дуугаргаж, чичрүүлж байх, түүнийг нь уншиж байх нь ямар санагдахыг бодоод үзээрэй. Бодож төлөвлөөд нэг л мессеж бич. Ингэснээр таны найз залуу уурандаа утсаа хана руу чулуудах магадлал төдий хэмжээгээр буурах билээ.
3. Эцэс төгсгөлгүй урт мессеж
Хэрвээ танд дуулгах ёстой олон мэдээлэл хуримтлагдсан бол утсаар ярих эсвэл дараа нь уулзах хүртлээ хүлээ. Тэр тусмаа янз бүрийн сэдэв, утга бүхий олон зүйлтэй мессеж бичих хэрэггүй юм. Хэрвээ найз залуу тань зав багатай байвал мессежийг тань унших нь юу л бол.
4. Идэвхгүй-түрэмгий мессеж
Хэрвээ хүн тантай ийм байдлаар харьцдаг бол уулзаж ярилцах нь ямар хэцүү байдаг, тэр тусмаа харилцан бичилцэх тухай дурдаад ч хэрэггүй биз. Жишээ нь та тэр залууд нилээд ууртай байгаа, харин тэр залуу таныг уулзах юм уу ямар нэг зүйлд урих үед “Ок” юм уу “чадахгүй” гэж бичиж болохгүй. Таны уур хүрч байгааг тэр залуу ойлгох боловч яагаад гэдгийг нь мэдэхгүй учир эвгүй байдалд орох болно. Хэрвээ яасан бэ? юу болсон бэ? гэсэн асуулт бүхий хариу бичвэл уулзаж ярилцах хэрэгтэй гэдгээ шууд хэлсэн нь дээр.
5. “Надад өөрийн амьдрал гэж үгүй” гэсэн утгатай мессеж
Баасан гаригт та найз залуугаа амралтын өдрөөр юу хийх гэж байгааг нь асуусан мессеж явуулж. Бараг орой болж байгаа бөгөөд та найз охидтойгоо гадуур зугаалахын оронд хариу мессеж хүлээсээр сууна. Эцэст нь та залхах ба “надад хариу хэлэх хүн үү?” гэж бичиж таарна. Салахгүй, яншсан шинж чанар энэ мессежид байна уу үгүй юу? Харин тэр залууд яг л ингэж мэдрэгдэх болно. Ингээд танд түүнээс өөр амьдрал үгүй юм байна гэж залууд ойлгогдох биз ээ. Өөрийгөө хүндэлдэг эмэгтэйчүүд түүнийг мессежийн хариу бичихийг хүлээхгүй, бүр тэр тухай ч бодохгүй бөгөөд учир нь тэр найз нартайгаа цагийг сайхан өнгөрөөж байгаа эсвэл өөрийнхөө ажлыг хийж байгаа билээ.
6. “Намайг үнэл” гэсэн утгатай мессеж
Хэрвээ залуу эр тантай уулзаж учирдаг бол та түүнд таалагдаж байна гэсэн үг. Тэгэхээр өөртөө итгэлгүй байх хэрэггүй. “Маргааш уулзаж болох уу?” юм уу эсвэл бүр ч дэмий зүйл болох “яагаад би чамд таалагддаг юм бэ?” гэх мэтийн юм огт байж болохгүй. Түүний үзэл бодлын тухай асуусан ямар ч мессеж нь буруу зүйл юм. Нэгдүгээрт энэ нь таны өөртөө итгэлгүйг харуулж байгаа хэрэг бөгөөд эрчүүдэд ийм байдал таалагддаггүй юм. Хоёрдугаарт та өөрийгөө үнэлэх үнэлгээг өөр газраас хайж байгаа хэрэг бөгөөд таныг үнэлэх газар бол та өөрөө, таны дотоод итгэл юм. Өөртөө итгэлтэй байхад тэр залуугийн хэлэх үг болох “чи сайхан, сайн хүн” гэх мэтийн үг биш харин таны өөрийгөө хайрлах хайр чухал билээ.
7. Харилцааны статусын тухай мессеж
Та тэр залуутай чухам ямар харилцаатай байгаагаа мэдэх гэдэг нь байх ёстой зүйл. Гэхдээ үүнийг мессеж бичиж тодруулах гэх нь буруу зүйл юм. Ийм байдлаар цаад залуу тань таны асуултаас зугтах илүү сайхан боломжтой болох бөгөөд сэдэв өөрчлөх, асуултыг тань хариултгүй орхигдуулах зэргээр зайлсхийж болно. Харин нүүр тулан уулзсан үед энэ нь хэцүү байх билээ.
8. Хайр дурлалаа анх удаагаа илэрхийлэх
Хэрвээ та тэр залууд алдарт гурван үгийг хэлэхэд бэлэн болсон бол уулзах хүртлээ тэсэх хэрэгтэй. Харилцан бичилцэх үед таны үгэнд хариу хэлэхгүй байх эсвэл таны эдгээр үг зохих нөлөө үзүүлэхгүй байж болох юм. 9. Салах Хэн ч өөрийг нь мессежээр хаяснаа мэдүүлэхэд дуртай байхгүй нь ойлгомжтой. Харахад амархан, “бид хоёр тохирохгүй нь” гээд л болох мэт. Гэхдээ энэ нь буруу юм. Тантай хүн ингэж харьцвал ямар байх бол гэж бодоод үзээрэй.