Одоо бүүр үзэн ядаад хармааргүй санагдаад байдаг боллоо…

Би одоо 43 настай. Гэхдээ хүмүүс намайг наснаасаа хамаагүй залуу харагддаг бас хөөрхөн л гэдгийн!!! Анх 20-той байхдаа л нөхөртэйгөө танилцаад 21-тэй ээж болсон. Одоо хүү, охин хоёртой. Манай нөхөр надаас 1 ах, жаахан охин хүү 2 л учирч байсан. Гэтэл намайгаа хар залуугаас минь л хуурч араар тавьж ирсэн гэдгийг саяхан мэдлээ! Бас би өөрөө ч их итгэмтгий гэнэн хүн юм байна.

Одоогоос яг 10 жилийн өмнө нөхрөөсөө өвчин авч салах дээрээ тулаад уучлал гуйгаад гэмшээд бөөн юм болсон. Би ч 2 хүүхдээ бодоод уучлаад л өнгөрөөлөө. Түүнээс хойш би нөхөртөө итгээд намайг хуурч яваа гэж боддог ч үгүй сайдаж муудаад заримдаа архи уугаад гадуур хоноод, загсанд найзуудтайгаа яваад л ирдэг байлаа! Тэгсэн 2 жилийн өмнө дахиад л өвчин авчихдаг юм байна!!! Бүүр хачин болоод гомдоод!!!

Тэгээд л Өмнөговийн шивээ хүрэнд нүүрс зөөгөөд явж байгаа нөхөрлүүгээ ярьсан чинь мэдэхгүй чи өөрөө өвчтэй болсон гэдэг байгаа! Миний хувьд энэ чинь их нандин юм! Би ганцхан чамд л итгэж найдаж явсан гээд л ярьсан чинь чиний нарийн нандин юм чинь чиний наад өвчин чинь гэсэн! Би салахаар шийдээд Америк явъя гэж бодоод виз хөөцөлдөж байгаагаа хэлсэн чинь дорхноо л хүрээд ирсэн! Тэгсэн тэнд байхдаа хотоос тариа захиулж аваад хийлгэсэн байгаа юм даа! Дахиад л үнэнээ хэлээд уучлалт гуйгаад бас яриад байсан чинь надаас гадна 10-д хүүхэнтэй явалдсан байгаа юм даа! Бүр гомдоод!!!

Би зөвхөн амьдралын төлөө л зүтгэж олсон мөнгө төгрөгөө гэр бүлдээ л зориулж байсан. Бүр халтуур хийгээд таксийнд явдаг байхад нь хэдэн төгрөг олог дээ гээд дандаа автобусаар явдаг байлаа. Би англи хэлний багш болохоор мөнгө муугүй олдог. Тэрийгээ амьдралдаа гэр бүлдээ л зарцуулдаг байлаа! Манай нөхөр надад хувцас хунар гоё ганган юм авч өгч үзээгүй ээ! Би өөрөө л өөрийгөө болгоод хүүхдүүдээ ч болгоод өөрт нь ч хувцас хунар авч өгөөд болоод л байсан.

Бас намайг нэг биш удаа зодож байсан ч би 2 хүүхдээ бодоод уучлаад тэвчээд л яваад байсан. Тэгсэн сая 20-иод хоногийн өмнө мөнгөнөөс болж муудалцаад одоо болтол надтай дуугарах ч үгүй би ч дуугарахгүй бүр харахаар л дургүй хүрээд байх боллоо! Салчихдаг ч юмуу гэж бодоод бүр яахаа ч мэдэхгүй хэцүү юмоо. Одоо манай нөхөр нэг ажилд орсон. Цалингаа аваад хоол унд гэр бүлдээ л зарцуулж байна гээд надад авчирч өгдөггүй. Би ч авъя гэдэггүй.

Саяхан нэг орой ханиа чамд 10000 төг байна уу? Би мобайлтай болсон. Шалгаад үзэх гэсийн. Надад дансанд ердөө 10000 л байгаа чамруу явуулчихъя. Чи надад 10000 одоо бэлэн байвал өгчих гэхээр нь би итгээд 10000 өгчихсөн. Маргааш нь гай болж би дансанд нь сая төг 2 хоногийн өмнө орж ирснийг нь мэдээд хэлсэн чинь би чиний юмыг ухаж төнхөөд байдаггүй гээд уурладаг байгаа. Иймхэн юм нууж байгаа юм чинь надаас өөр юу ч нууж байгаа юм билээ гэж бодоод итгэж чадахгүй байгаа. Салчихвал 2 хүүхэд маань яах бол? Тэгээд хаашаа ч явахын билээ гэж бодогдоод байх юмаа. Ер нь яасан нь дээр юм бол доо.

Би урьд нь 2, 3 ч удаа яваад байж чадахгүй нь миний буруу гээд л хүрээд ирдэг байсан. Би өөрөө нөхрөөсөө өөр хүнтэй наана цаана болж байгаагүй болохоор бүхнийг л өөр шигээ бодоод л итгэчих юм. Тэгээд итгэл алдаад хачин ааш гаргаад байхаар одоо бүүр үзэн ядаад хармааргүй санагдаад байдаг боллоо!!! Над шиг ийм байдалд орж байсан хүн байна уу? Туршлагаасаа хуваалцаарай!!!

34 Comments

  1. Hi says:

    Busguichuud ee , yaah gej ymnii urduur guideg ym be, gants oldoh amdralaa jargaj ongoroogool Doo. Zugeerel hay, gantsaaraa tur taivan amdraad uz, zaluu Nas. Iim saihan nasandaa hen negentei uchirnach Dee, goln zovohgui, jargaltai bh heregtei.

  2. Red says:

    Огт явдаггүй эр гэж нээрээ байхгүй дээ. Эвлэрсэн. Тгд нөхрөөсөө хариугаа авсан. Утгаггүй юм билээ. Гэхдээ өөр эр хүнээс нөхрөөсөө авдаггүй халамж анхаарал сайхн үгс сонсоод сайхан таашаал авах бас өөр юм байна лээ……
    Мэдэгдэхгүй бол араар тавилтад тооцохгүй гол нь маш цэвэрхэн өвчингүй зүрх сэтгэлээ алдахгүй зөв хүнтэй уулзах нь чухал гэж нэг хүнээс сонсоод өөрийгөө тайвшруулж сууна…

  3. Хангай says:

    Нүүрсний тээвэрт явж байгаа жолооч нар ихэнх нь 2 амьдралтай байдаг юм билээ. Зөвөлгөө авахыг хүсвэл 88121238 холбогдоорой.

  4. Boogii says:

    Дажгүй өөртөө итгэлтэй бүсгүй байвал ороод ирээрэй

  5. muugii says:

    МАНАЙ НӨХӨР ГЭЖ ДҮҮРСЭН ХҮН БАЙНА, НАДААС ӨӨР ХҮҮХЭН ЭРГҮҮЛЭХГҮЙ АЖИЛ ГЭР2-Н ДУНД Л ЯВАХ ЮМ, БИ БҮР 1ЯВДАЛТАЙ ХҮҮХЭН ОЛООД ЭРГҮҮЛҮҮЛСЭЭД ХАМТ БУУДАЛД ОРУУЛСАН ЧИНЬ ХАЯЧИХААД ГАРААД ИРСЭН БАЙНА ТЭГЭЭД ЧАМД ТЭР ИХ ГОМДОЖ ЧИ ЯАЖ БАЙГААЮМ ГЭСЭН ЧИНЬ БҮХ ХҮҮХЭН 2МӨӨМ 1ЭРХТЭНТЭЙ БЗ ДЭЭ ӨӨР ЮМ ЮУ БАЙДГИЙН ГЭЖ АВСАН БИ ӨӨРӨӨ ХААЯА ХУУЧИН НАЙЗ ЭНЭ ТЭРТЭЙ СЭМ ЯВЧИХДАГ БАС ХЭРҮҮЛ ХИМЙЭР БАЙДАГ МАНАЙ ЭНЭ1ЮМТАЙ ЯВААД НАМАЙГ ХАРДАЖ ХЭРҮҮЛ ХИЙХ ЮМ ГАРГАЖ ӨГӨХ ХҮҮХЭН АЛГА УУ АЖИЛДАА САЙН ХҮССЭНЭР Л ХИЙДЭГ БОЛОМЖИЙН ХЭЖЭЭТЭЙ ЦАРАЙДАЖГҮЙ ЦАЙВАР ЦАРАЙТАЙ ЖААХАН НАМХАВТАР165СМР БОЛОХООС САЙХАН ЗАЛУУ

    • Hehe says:

      Зовлонгоо өөрөө дуудаж байгаа хүүхэн юмуу. Сайн нөхөрөөрөө гайхуулаад байна уу

    • TEMP. BUSINESS PLEASURE VISITOR (B) says:

      надаа нөхрөө өгчих тэнэг ээ

  6. мж says:

    Миний таньдаг Швед эмээ өвөө бдаг юм 85 одоо 3 жилийн өмнө салсан. Та 2 яагаад салж байгаан та 2 ын нас юу билээ дээ гэсэн чинь. Таарж тохирохгүй хамт байхдаа аз жаргалгүй байгаа юм чинь салсан дээр шд нас энд огтхон ч хамаагүй гэжийлээ шүү. Одоо 2 уулаа нэг найз өвөө , эмээтэй. Хүмүүс чинь өөрийгөө л бодож амьдардаг юм бна. Бодоод байх хэрэг огт байхгүй сал. Гол нь тэтгэлэг нтрээ сайн тогтоолгох хэрэгтэй шүү. Монгол эрчүүдэд хариуцлага хүлээлгэж сургах хэрэгтэй. Би өөрөө эрэгтэй хүн л дээ гэхдээ Монгол ээжүүд хүүхдээ авж салаад Ааваас нь юу ч авдаггүй .Нөгөө аавууд ганцаараа хүүхэн эргүүлсэн шиг жаргаастай.

  7. иргэн says:

    Зоддог гэдэг асуудал байна. Тэрнээс нөхөр чинь хөдөө ажилдаг бол тийм асуудал байнаа байна. Секс бол тийм хүн ад үзхээр муухай зүйл биш шүүдээ. Чи өөрөө бас секс хийгээч сайхан шүүдээ. Нөхрөө хуурмааргүй бол түр холдож байгаад үзэх хэрэгтээ.

  8. Jesica says:

    Та нарын сэтгэгдлийг уншсан чинь бас л сэтгэл онгойгоод сайхан болж бн шүү!! Баярлалаа монгол ахан дүүс минь!!! Цаг заваа гаргаж бичсэн бүх хүнд баярлалаа!! Амжилт! Би сайн бодож байж шийдвэр гарганаа!!!

  9. Yumii says:

    Hunii setgeliig bodoj bi ch l dee naana chin 3 hunii amidral yrigdaj bn

  10. Nomin says:

    Миний бодлоор та хэсэг хугацаанд ч юмуу нөхрөөсөө тусдаа амьдарсан нь дээр байх.Боломжтой бол гадаад руу гараад амьдраад үзээч.Монголчуудад л 40 насыг хөгшин гэдэг байх.Гэтэл энэ чинь залуу нас штээ.20 н хэдтэй намайг л чухам хөгширчийн гээд байдаг хүмүүс штээ. Салах бол заримдаа хамгийн зөв сонголт ч болох нь бий.Хүүхдээ боджын гэж явах тусмаа улам ч хүүхэддээ гай болоод болох болохгүй зүйл их сонсгож итгэл муутай болж өсдөг ч юм шиг.Одоо өөрийгөө жаргааж амьдараа

  11. Зочин says:

    Чиний нандин юм наад өвчин чинь гэж хэлж бгаа хүнтэй үлдсэн амьдралаа өнгөрүүлэх гэжүү. Чи залуу бн шүү дээ. Овор ихтэй амархан хөгширдөг мглчууд л дөч гарсан хүнийг хөгшин гэдэг. Амьдралаа шинээр эхлэхэд одоо чамд юу саад болоод бгаан бэ? юунд хоргодоод бгаан бэ? өвчний үүр болсон наад нөхөртэй хоргодоод бгаанмуу насанд хүрсэн хүүхдүүддээ хоргодоод бгаамуу?Наад хүн чинь засрахгүй. Дараагийн удаа чамд ДОХ халдаана. 10 жилийн дараа харамсч суухгүйн тулд одоо америк явж амьдралаа шинээр эхэл.

  12. Sony says:

    Ene sal geed bgaa sda nuud oorsdoo buren dampuursan ireeduigui bolson guilgachinguud shuu. Sal gedeg bol zovlogoo bish. Salsan hoino chin chamd mng ohgui hogiin lalaruudiin ugend bitii or.

    • sfdsf says:

      Hutsaach pizdaa lalaraa chi. Ehner/nuhruusuu 3 udaa Tembuu tusmar chin. 4 udaa zg huiten tusmar ve.

  13. БАТ says:

    Хэзээ засрах вэ гэвэл хэзээ ч засрахгүй салж байж л тайван амьдрана даа

  14. Hdjdjs says:

    Arai l lalriiiin zantai nuhur bainadaaa!!! Ehner huuhdeeseee munguuuu nuugaad baihdaaa yahavdee!!! Heleh ug alga!

  15. Dennys says:

    Сайн бна уу мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдоорой
    amjilt_husie2012@yahoo.com

  16. балай says:

    юун элий балай юм уншчихваа. хайран 3 минут

  17. sdsf says:

    yu yriad bgaa sdaak ve ene Mogi gej uher odoo. 2 ch udaa uvchin haldaah, teevert yavah nereer sadarlah, olson munguu ch uguhgui nuuh, deerees ni ehnereesee nemj avah.,, Yasan uchuuhen bodol setgel ve. Iim sugtei yaaj ene nasiig barah yum be? Odoo naad sugdee yum bitgii yri. sem beldej bgaad l ter yavay gesen gazar ruugaa yav. Nas basch taliichaagui bna. Hir taarsan yum oldoj l taaraa…

  18. dfsfsd says:

    Salach sdaagaas. Amidral ur huuhdee boddoggui. sadar pisdaaagaaasaa salaaa. Archaagui eriin sug l bna shs dee. EneMogi geed bicheed baigaa sdaad hani ni 2 udaa tembuu haldaagaarai l gej yruuy dee…

  19. Mogi says:

    Олон жил сайхан ханилчихаад саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй цаашид ч мөн туулах л болно. Харин асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг л чиний ухаанаас хамаарна. Асуудал гаргахгүй эр хүн байхгүй, тэр болгон салах талаар бодвол хэн ч чаддаг тэгээд ч салдаг. Харин чи л хохирно. Харин өөрөөр сэтгэж зарим зүйлд ухаантай хүлээцтэй хандсан бүсгүй эр нөхөртэйгөө үлдэж хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэр бүлээ бүтэн авч үлддэг юм даа. Үүнийг үзсэн эр хүн гэмээ мэдэж эхнэрээ улам хайрладаг гэж байгаам. Ингэж л эр хүнийг залдаг юм.

    Аа харин салах аваас нөхөр чинь залуу эхнэр аваал улам гялалзаал явчихна. Чи харин яах вэ хөгширсөн тул хүний 2 дах 3 дах эхнэр болж чадах ч үгүй. Тиймээс олон эр дамжаал гудас л болно. Эсвэл ганцаараа хат. Эр хүнийг үзэн ядсан шулмас эмээ болдог. Энэнээс өөдтэй зам харагдах ч үгүй.
    Тиймээс аливаа амьдрал шийдэгдэх асуудлыг гуниг гутрал сэтгэлийн хөөрлийг даран байж шийднэ үү бүсгүй.

  20. Mary says:

    Amerik hvred iree , Saihan hashiraa muu zoligiig

    • Mogi says:

      Эр хүн хаширна гэж хэзээ ч байдаггүй юм шүү Мару. Андуурал шүү. Улам сайжруулаад л явчихдаг юм.

    • Ramelo says:

      Mary chi amerikin ali hotod bdin uulzah uu

  21. A says:

    Uuuu ingeed buh yumiig ni beldej uguud bhaar iim boldiishd. Odoo zasrahaas ungursuun. Doh avahaasaa umnu sal2. Iim aavtai bsnaas baigaagui ni deer. Setgel sanaanii nuhun tulbur av naadahaasaa.

  22. Kukmin says:

    mungunii asuudlaas bolood, 1saya tugrugtei gedgee nuugaad heleeguigees bolood salah gej baigaa bol. Dahin bodoj uzeh ni deer bh. harin hardalt, uur huntei yavaldsan gedgees bolood salah gej baigaa bol ter chinii shiideh asuudal bh.

    gantsaaraa horvoog tuulah geegui bol uur utsaar, adair aash, gomorhol zergee hoish tavih heregtei.

  23. Оогий says:

    Чи өөрөө мөнгө олж 2хүүхдээ тэжээгээд амьдардаг бол нууцаар хөөцөлдөж байгаад америк явсан нь дээр шүү. Ийм хүн хэзээ ч хань болохгүй. Би наад амьдралыг чинь туулаад явж бгаа хүн бна. 3хүүхэдтэй болохоор салж болохгүй маш их ганцаардаж амьдарч бна. Нөхөртөө маш их гомдсон, хайр маань бүүр хөрсөн. Нөхрөө хараад сэтгэл хөдлөхөө больсон. 3хүүхдээ гээд явж бхад айлын авгай халамжлаад унаж тусаад хүүхэдтэй болцгоогоод явж бсын бна лээ.

  24. хх says:

    сонин юмаа
    зүгээр хамтран амьдагчид шиг уншигдаж байна

  25. сэтгэгдэл13 says:

    Пөөх, ямар гоё бичдэг юм бэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.