Эхнэрүүд юуны талаар нөхөртөө хэзээ ч ярьдаггүй вэ?

Эрчүүдтэй харьцуулахад ихэнх эмэгтэйчүүд илүү нээлттэй, үнэнч бөгөөд яриасаг хүмүүс билээ. Гэвч эдгээр хөнгөн зөөлөн бүсгүйчүүдэд маань өөрийн гэсэн нууц байдгийг сонсоод та лав гайхахгүй биз. Эмэгтэй хүн бүрт таашгүй нууц гэж байдаг бөгөөд эрчүүд таахыг оролддог ч тэр бүр амжилттай болох нь үгүй. Эмэгтэй хүнийг ойлгоход хялбар хэдий ч эрчүүдийн хувьд хамгийн хүнд даалгавар болох нь бий. Тийм учраас эрчүүдэд багахан ч атугай тус дэм болох зорилгоор эмэгтэй хүний нууцын талаар энэхүү нийтлэлээ бичихээр шийдлээ.

1. Эрчүүд хариуцлага хүлээж байхад дуртай

Энэ бол хамгийн чухал нууц юм. Эмэгтэйчүүд бид хүртэл ямар нэгэн зүйлийг эхнээс нь төгсгөл хүртэл бодож, бүхнийг төлөвлөж басхүү амьдралд хэрэгжүүлж чадах хэдий ч бид үүнд дургүй. Тийм болохоор эрчүүд өөртөө хариуцлага хүлээж байхад бид дуртай. Бид энэ талаар огт ам нээдэггүй ч гэсэн эрчүүд та нар бид нарыг гайхшруулахын тулд ямар нэгэн хэцүүг бие даан даван туулах нь бидэнд таалагддагийг мэдэх ёстой. Эрэгтэй хүн санаачлагыг болон хариуцлагыг өөртөө хүлээж байгаа нь бид, бидний хамтын амьдрал түүнд ямар үнэ цэнэтэй болох нь мэдэгддэг. Тийм болохоор бие даан дэлгүүр явах, оройн хоол хийх эсвэл дараагийн амралтаа хамт өнгөрүүлэх гээд юу ч байсан гэсэн аль болох ойр ойрхон хийж байгаарай.

2. Биднийг гайхшруулж байхад дуртай

Бүх эмэгтэйчүүд гэнэтийн бэлэгт ухаанаа алддаг бөгөөд хамтрагч маань боломжийн хэрээр биднийг “шоконд” оруулахуйц шинийг сэдэгч байх болов уу хэмээн битүүхэндээ найддаг. Ямар ч бэлэг байсан гэсэн, тэр ч бүү хэл бяцхан шоколад байсан ч энэ биднийг онцгой бөгөөд хүслэнт байгааг минь мэдрүүлдэг. Түүнийг бодож, хайрлаж, гайхшруулж байгаа нь үнэлээд баршгүй зүйл билээ. Гэхдээ энэ маш хялбар гэдэгт итгэж болно. Гагцхүү өөрийн хатандаа, тийм ээ гагцхүү өөрийн хатандаа чөлөөтэй бөгөөд анхааралтай хандах хэрэгтэй. Мэдээж эмэгтэй хүн бүр хатан байх эрхтэй шүү дээ. Таныг эхнэрээ аз жаргалтай байлгахын төлөө хичээж, мэрийж байгааг ойлгосон бол та тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг.

3. Өөр эмэгтэй хүн таалагдах вий гэх айдас

Ихэнх эмэгтэйчүүд нөхрийг нь, найз залууг нь хэн нэгэн өөр эмэгтэй, ажлын газрын бүсгүй, сайн найз нь гээд хэн ч байж болох тэр л бүсгүй толгойг нь эргүүлчих вий гэж үхтлээ айдаг. Энэхүү айдсын шалтгаан маш энгийн – бид өөрсдөө хүрэшгүй юмыг өөрийн болгох дуртай байдаг учраас хэн нэгэн өөр эмэгтэй чадах вий, өөрийн тань сонгосон залууг уургалчих вий гэхээс айж байдаг. Эмэгтэй хүнд үүнээс илүү аймшигтай зүйл гэж үгүй.

4. Өөрийн эрийг нээлттэй байгаасай гэж хүсдэг

Хүн бүр л өөрийн бүсгүй эсвэл залууг нээлттэй бөгөөд илэн далангүй байгаасай гэж хүсдэг. Түүнийг тэнэгтэж байхад хэн ч дуртай байхгүй нь тодорхой. Хэдийгээр эмэгтэйчүүд бид төгс биш, бүхнийг уучилж чадах хэдий ч гагцхүү хууран мэхлэлтийг уучилж чаддаггүй. Таны асуудал ямар ч ээдрээтэй, хэцүү байсан гэсэн эмэгтэй хүн таныг үргэлжид сонсоно, тэр бүү хэл асуудлаа шийдэхэд тань ч туслах болно.

5. Бид биеийн хэлийг анзаарч ойлгодог

Эрчүүд эмэгтэйчүүд биднийг хувийн харилцаатай холбоотой зүйл дээр зургаа дахь мэдрэхүйтэй гэж боддог нь оргүй зүйл биш. Бид нөгөө хүнтэй холбоотой бүхнийг, үл анзаарагдам үйл хөдлөл бүү хэл хамтрагчийн маань биеийн хэлийг анзаарч дүн шинжилгээ хийж байдаг. Тийм болохоор эмэгтэйчүүд бид огт хараагүй хэрнээ ямар бүсгүйд тал засаад байгааг нь тэр даруй л анзаардаг. Нүдний үзүүрт хальт харагдсан энгийн бус зүйлийг юу гэдгийг мэдсээр байж бид санаа зовж эхэлдэг. Харин эмэгтэй хүн ямар нэгэн зүйлийг сэжиглэж эхэлсэн л бол таныг огт байхгүй “хурал цуглаанд” явсныг мэдээд тун их уурлах болой.

6. Эрчүүдэд өөртөө зориулах цаг хэрэгтэйг ойлгодог

Цөөнгүй эрчүүдийн мэддэг бас нэгэн нууц. Эмэгтэйчүүд бид эрчүүдийг өөрсдөөсөө амраах ёстойг хүлээн зөвшөөрдөг. Бид эр нөхөр, найз залууд маань өөрийн гэсэн орон зай хэрэгтэйг маш сайн ойлгодог учраас найзуудтайгаа уулзах, хөл бөмбөг үзэх, шар айраг уух эсвэл ямар нэгэн юм тоглох хэрэгтэйг мэддэг. Үүнийг бид асуудал болгодоггүй. Гагцхүү эр хүн найз нөхдүүдтэй хамаг цагаа нөхцөөж, биднийг мартаж эхлэх тэр үед л асуудал болж хувирдаг.

7. Бид түүний найзуудад таалагдахыг хичээдэг

Энийг бол харин танд нэг ч эмэгтэй хэлэхгүй. Гэвч энэ бодит үнэн. Эр нөхөрт маань найзууд нь чухал байдгийн адил надад ч бас найзууд нь чухал болдог учраас бид найзуудад нь таалагдахыг хичээдэг. Энэ нь юуны өмнө бид эр нөхрөө, найз залуугаа хайрладаг, тэд маань ямар гайхалтай хүмүүс болохыг харуулж байгаагаар илэрхийлэгддэг. Энэ нь бидэнд таалагдаагүй найз нөхдөөс нь үүдэлтэй хэрүүл маргаанаас зайлсхийх бас нэгэн арга юм. Түүний найзуудад таалагдах гэж хичээдэг бас нэг шалтгаан бол нөхрийн маань найзууд бидэнд таатай хандсанаар бидний хайр улам л бэхжих бөгөөд энэ нь бидэнд л хэрэгтэй шүү дээ.

8. Бид өөрсдийгөө бодох хэрэгтэй

Хэрэв эмэгтэй хүн танд ганцаараа баймаар байна, бодол санаагаа цэгцэлмээр гэж байгаа бол энэ нь таныг хармааргүй байна гэсэн үг биш учраас та нэн даруй машиндаа суун хаа нэгтээ цаг магадгүй хэдэн цагаар яваад ирж болно. Энэ нь эмэгтэй хүн сэтгэл санаагаа цэгцлэхийг хүссэн хүсэл юм. Хэрэв эхнэр эсвэл найз бүсгүй тань өөрсдөд нь бас чухал ажил байдгийг ойлгохыг хүсэж байгаа бол энэ нь яг үүнийг л илэрхийлж байгаа.

9. Бидэнтэй үнэнч байхыг хүсдэг

Эмэгтэй хүн бүр эр нөхрөө өөртэй нь үнэнч байхыг хүсдэг. Тийм учраас таны найз бүсгүй шинэ даашинзиндаа багтахгүй байвал: “Чи наадахтайгаа гайхалтай харагдаж байна” гэж хэлэх хэрэггүй. Учир нь энэ тийм биш гэдгийг мэддэг. Харин ч бага зэрэг илүүдэл жин нэмсэн ч гайхалтай харагдаж байгааг нь хэлэхээс бүү ай. Эхнэр, найз бүсгүй тань ямар ч байсан түүгээр нь хайрлана гэдгийг харуул. Түүнд спорт зааланд хичээллэх курст бүртгүүлж өгсөн ч болно шүү дээ. Тийм болохоор худал үг хичнээн сайхан сонсогдож байсан ч үнэн үгнээс илүү таалагдахгүй.

Ингээд та эмэгтэйчүүдийн эр нөхөртөө хэзээ ч хэлдэггүй ч эрчүүдийн мэдэх шаардлагатай 9 нууцын талаар мэдэж авлаа. Энэ бол зөвхөн жишээ, жагсаалтыг нь бүрэн гаргая гэвэл цаас хүрэхгүй юм болно. Ингээд миний нийтлэлийг уншиж буй бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд “Та эр нөхөр, найз залуугаасаа юуг нууж байна вэ?” гэж асуумаар байна. Ганц надад ч биш олон хүн үүнийг мэдэхийг хүсэж байгаа нь лавтай.

2 Comments

  1. Зочин says:

    Анударь гээд нэг бузар этгээд байдаг юм л даа. Найзуудаасаа урваж, хөрөнгө харж шарваж, хүн болгоныг муулсан ёрын хүүхэн. Найз залуу нь гэж нэг тэнэг нөхөр өөрийг хуураад л яваад байна, Тэнэг хүүхэн.

  2. Lol says:

    1. Shimegchleh, uuruu zugeer suugaad nuhruu arslan met aahiluulah durtai etgeediin bodol.
    2. Avah avah bas dahin avah. Hatan bolmoor bgaa bolovch haantai baihiig ul husegch
    3. Uurtuu ul irgegch, terneesee bolood ersiig zovoogch
    4. Uuriin sanaag nuuj er hunii bodliig medej baih durtai, ugch ul medegch avagch etgeed
    5. Neg zuil zohioj bodood terendee itgegch, uuriiguu Vangaa gej bodogsd
    6. Jinhene emegtei hun tegj chaddag, orchin tsagiin ohid huuhnuudiin 99,% ni ingej bodoj chadah eseh ni ergelzeetei.
    7. Hundlungiin asuudliig ger buldee hucheer naagch, uneheer tegj bodoj chaddag bol ter emegtei nuhriin jinhene itgelt hun bolmoi.
    8. Hezee ch zail gej helj chadah, ug helee, horon bodloo ul zahiravh chadagch
    9. Ted hezee ch uneniig sonsoj ul chadagsad, tedend zusar ug l heregtei.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.