Төрснийхөө дараа ч хүүхдээ олохоос өмнө ямар байсан яг л тэр хэвээрээ, ширхэг язралт, өөхлөлтгүй үлдэх нь эмэгтэйчүүд бидний бас нэгэн хүсэл тийм үү, хөөрхөн ээжүүд ээ. Жишээ нь арьсаа гоё хэвээр нь авч үлдэхийн тулд та нар яг одооноос л арьс арчилгааны дүрмүүдийг өөртөө хэвшүүлээд аваарай. Ингээд баярт мэдээгээ сонсоод удаагүй байгаа бүх ирээдүйн ээжүүдэд хөөрхөн биеэ сайхан хэвээр нь авч үлдэхэд дараах зөвлөгөөнүүд тус нэмэр болно шүү.
Хөхөө хөөрхөн хэвээр нь авч үлдэхийн тулд баримтлах дүрэм
Жирэмсний гурван сартайгаас эхлэн хөхөө савандаж угаахгүй байвал хөхний толгой хөрсжиж хагарахгүй болдог. Харин жирэмсний хоёр дахь хагас эхлэнгүүт өдөрт нэг удаа хөхнийхөө толгойг алчуураар арчаарай. Усанд орох бүртээ л алчуураар хөхнөөс хөхний толгой руу гадагшаа чиглэлээр эргэлдүүлэх массаж хийгээд байхад болно гэсэн үг. Энэ нь арьсны холбох эдийг бэхжүүлж хөхний арьсыг язрахгүй барьдаг байна. Мөн үүнээс гадна Е витамины найрлагатай язралтын эсрэг тос түрхэж зөөлөн иллэг хийж байх хэрэгтэй. Хөхний жин мэдэгдэхүйц нэмэгдэх үеэс дараах хоёр дасгалыг давтаж эхлээрэй.
Гэдсээ гоёхон хэвээр нь хадгалахын тулд баримтлах дүрэм
Өдөр бүр гэдсээ усаар шүршиж байвал сунах чадвар нь ихэсдэг байна. Хэрвээ эмч чамд ваннанд усанд орохыг хориглоогүй бол усандаа 5-10 стакан сүү, гурван цайны халбага миндалийн тос нэмж хутгаарай. Ингэвэл гэдэсний арьсны уян хатан чанар мөн л сайжрана. Харин уснаас гарсныхаа дараа язралтын эсрэг тос түрхэж сайтар шингээснийхээ дараа эрхий хуруугаараа бага зэрэг улайтал нь хөнгөхөн хөнгөхөн дарах хэрэгтэй. Энэ нь улам бүр томорч байгаа хүүхдийн “ачаалал”-ыг даахад туслах юм. Үүнээс гадна жирэмсний үеийн хоолны этгээд хүслээ зөв тийш нь чиглүүлж эрүүл хооллолтын дүрмийг баримталж чадвал гэдэс чинь тийм ч их язрахгүй. Жимс, хүнсний ногоо гэх мэт шингэц сайтай хүнс байнга хэрэглээд тосоо сайн түрхээд явахад л болно гэсэн үг. ·
Хөлөө “хөгжилтэй” чигээр нь авч үлдэхийн тулд баримтлах дүрмүүд
Судас нь бүдүүрсэн хөл ямар “уйтгартай” харагддаг гэж санана? Ямартай ч түүн рүү удаан хараад баймааргүй уйтгартай байдаг аа. Жирэмсний үед хөлөнд ирэх ачаалал ердийнхөөс 10-15 кг-аар нэмэгддэг. Ийм үед хэвийн хэмжээнээсээ 1.5 литр илүү цус хөлийн судсуудаар “гүйх” шаардлагатай болдог байна. Тиймээс хөлөө “хөгжилтэй” хэвээр нь авч үлдэхийн тулд бүгдээрээ дараах дүрмүүдийг хэрэгжүүлж эхэлцгээе!