Сексээс өөр юу ч бодож чадахгүй зомби болчихсон юм шиг л…

Би Европт суралцаж ажилладаг жирийн л нэг эмэгтэй байна. Насны хувьд гэвэл аль хэдийн 25 хүрсэн, одоог хүртэл хүнтэй үерхэж үзээгүй. Ер нь эрэгтэй хүнтэй ерөөсөө найзлаж нөхөрлөж ч үзээгүй. Надад яг ямар асуудал байгааг би өөрөө ч ойлгодоггүй, заримдаа зүгээр л ингээд ганцаараа байгаад байвал амар юм шиг…

Миний хувьд гэвэл бүүр багаасаа порно үзээд, гар хангалга хийгээд тэгээд түүнээсээ таашаал аваад сурчихсан, ойрд өөрийгөө анзаараад байхад нэг л хэвийн биш, хэтэрхий зожиг, огцом ууртай, анхаарал төвлөрөл муутай сонин болчихож. Дотно харилцаанд орохгүй бхаар иймэрхүү болчихдог юм болов уу?

Тэгээд угийн л өөртөө итгэл муутай байсан дээр нь нэмээд аав ээж маань миний амьдралд хэтэрхий их оролцдог, ээж маань бараг л миний дотуур хувцсыг хүртэл ямар дотуур хувцас өмсөж байна, энгийн загвартайг өмсөөрэй энэ тэр гээд хянаж цагдах гээд байдаг. Намайг их л сайхан ёс зүйтэй даруухан эмэгтэй өсгөчихлөө гээд бахархаад байх шиг, үнэндээ бол би ямар ч өөртөө итгэлгүй хүн болсон.

Уг нь хэн нэгэнтэй уулзмаар байвч заза би ийм уйтгартай юм чинь намайг сонирхохгүй байх дөө гэж бодоод л больчихдог. Ядаж манай монголчууд бие биедээ тийм дургүй юмуу, одоогийн залуус хүмүүжлийн доголдолтой ч юм уу, зүгээр буу халаж юм ярьж сууя гээд уулзангуут монгол охид ийм тийм муухай, ийм ч хавтгай бөгстэй царай муутай гээд л хажууд чанга чанга яриад инээлдээд, эд нарыг ямар эмэгтэй хүн гэхийн эднүүстэй яаж харьцаж бсан яадаг юм гээд ярьцгаагаад миний ч дургүй хүрээд уулзах гээд байхаа больсон.

Тэдний хэлдэг үгийг би байнга бодоод байдаггүй л дээ, гэхдээ л ингээд голоод бхаар чинь би яаж тэдэнтэй үерхэж нөхөрлөх талаар бодох юм бэ? Угийн өөртөө итгэл муу дээр нь нэрмээс болох юм даа. Сүүлийн үед нэг гадаад залуу надтай байнга яриа өдөх болсон, гэхдээ тэр надаар зүгээр тоглож байж ч магадгүй, ядаж байхад сүүлийн хэдэн сарын турш сав л хийвэл порно үзмээр санагдаад бүүр нэг л бишээ, хэнтэй ч хамаагүй унтаж хэвтээд бүх юмаа хаяад явмаар санагдаад байдаг болчихлоо.

Хүмүүст их тэнэг сонсогдож байгаагаа мэднээ, гэхдээ угаасаа л хүн төгс биш юм чинь яалтай билээ. Яаж өөртөө итгэлтэй болох вэ? Ер нь хүн өөртөө итгэх итгэлийг яаж олж авдаг юм бол. Ганц өөртөө итгэлтэй болгож байдаг зүйл маань хичээл сургууль бсан юм, одоо бол ажил хийгээд хажуугаар нь сурдаг, дээр нь нэмээд хүний нутагт байгааг хэлэхүү их ядардаг, эхлээд баахан гүрийдэг л байлаа одоо бол юунд ч сонирхолгүй юу ч миний сэтгэлийг хөдөлгөхгүй сексээс өөр юу ч бодож чадахгүй зомби болчихсон юм шиг л…

Ийм байдлаасаа гараад амьдралын идэвхтэй болмоор байна.

12 Comments

  1. ganaz ganza says:

    ganaz ganza facebook hayg ruu holbogdooroi, tsarailag dajgvi eldew uvchingvi zaluu bn, eldew zuil nehehgvi xvslee hangay, $ ch bolno

  2. Anita madera says:

    Anita Madera гээд фэйс хаяг руу холбогдоорой. Залуусыг танилцуулдаг тохирох хүнтэй нь учруулдаг тухайн хүний мэдээллийг нууцалдаг зөвхөн зөвшөөрсөн үед танилцах хүнтэй нь холбож өгдөг танилцах клуб байдаг юм. Чамд амжилт хүсье.

  3. PARTIZAN says:

    Hi Partizan Zego gd faceer orood ir Tom Hardy profiletai. Bi bs europt bdag

  4. Bilguun says:

    Oroin mend, yariltsaj boloh bolov uu? yariltsmaar baival batbilguun772@yahoo.com ruu email bichh yumuu esvel bilguun bat gesen nogoon uvs modnii tengeriin zuragtai fb hayagruu msg bicheerei! huleejiy!
    Enjoy

  5. man says:

    hi yariltsaj bolohu 28 tai zaluu bn ochirbat.uuganbaatar my skype bgama huswel orood irere

  6. Hi says:

    Haanch amdarsan goe ch dee, husel sonirholoo dagaa. Urgelj zavgui hiij butee bas biendee ih anhaarch huurhun Bai. Goe huvtsas oms. Tuunees mongold bnuu gadaadad bnuu chinii itgeh itgeld nolooloh yuun bilee. Mash ih zohitsiulalt hiij, tolovlo, oortoo itgeltei bas degjin dandaa fitnessdee yv. Tegj btal zaluuchuuddaa ochnoon bnoo. Amjilt.

    • Hhuggyyf says:

      End mongol gadaadad amidrah yamar ch hamaagui, gol ni naad hund oort ni setgel zuin asuudal bna.

  7. Zochin says:

    Altan torond bga shuvuuhai miny naad hogjil devshlerei gaihuuldad gadaadasa ireed mgl doo taivan amydraa. Yadaj l naad etseg eheese hol baigad uz. Boduul hel ustai mergejiltei blguide. UB utaatai ch gesen shan shude. Hun amytantai tanilts ajil hii amydral uz. Bi ch gesen 17 osoo garaad 30da irsen. Gadaad ungruulsen tsag hugatsaa hairan sanagddag um. Zaza tegeed amjilt!

    • Hmm says:

      Tiim shu bi ch bas 16 tai yvaad 30 tai irlee. Yvah hereggui baijee gej boddog. Harin end bgaa humuus yah gej irsiin bid nar yvmaar bna l geh ym daa

      • Soniuch says:

        Яагаад та 2 гадаадаас эх оронруугаа явахын түүс болов? Монголд байгаа гадаадруу тэмүүлээд байгаа хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгнө үү. Яг юу нь хэцүү байв гадаадад?

      • ger bul says:

        Zugeeree, gadaad garah huseltei ni gar. Aaviin biid gazar uz gej ug baidag. Turshlaga hurimtluul. Eh oron bol hezeed l huleej baina. Zahidliin ezend helehed alivaa zuiliig bolj l egvel positive talaas ni harj sur. Bodood hereggui, hussen zuilee heregjuul, hen negentei gehdee chamd ayul avchrahgui gej itgesen hen negentee uerhe. Bolohgui bol hurdan boli. Eeriigee cekciin huvid bolgodog ni sain. Gexdee toog ni ali boloh hyazgaarlaj bai. Xegchireed 50 garaad ireheer durshil buuruulchihdag yum emegtei hund, er hund bol bosoh ni ilt buurdag. Xuseed ih hezuu, gehdee l yaj iij baigaad toog ni zeeleerei.

  8. Zochin says:

    Chi boluul gadaaduudtai yawaad hereggui dee shaal demii tgj bhar shan mongol zaluustai l holbogdooroi mongol hun chin chamd hani bolno shv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.