Би 24 настай нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү 3 настай, бага охин 4 сар хүрэх гэж байгаа. Нөхөр МУИС-д оюутан, 2 дахиа сурч байгаа. Би ч МУИС-г өнгөрсөн жил арай ядан л төгссөн. Хүүхэд оюутан байхад гарсан болохоор нөхөр болж л өгвөл орой болгон пиво уудаг. Би хэрэггүй болохгүй яах юм гэж хэлээд байхад л дэлгүүр гараад ирье гээл авахгүй өөр юм авах гэж байна гээд гардаг авчихсан л байх юм. Үнэхээр надад энэ бүхэн хэцүү байна. Бүх зүйлээс зугтмаар, хаана хэний ч мэдэхгүй газар амьдармаар санагдах үе зөндөө байх юм.
Би нөхөртөө хэлдэг, чи ингэж байгаад архичин болно, би тэр үед чинь 2 хүүхдээ аав ээждээ өгчихөөд гадаад дотоод яваад ажил хийгээд 2 хүүхдээ хангалттай тэжээж чадна, би чиний юунд хорогдож байх вэ дээ, архичин хүнтэй насыг барахгүй шүү гэж зөндөө анхаарулсан, би архичин болохгүй мэдэж байгаа л гэдэг. Уухгүй болохоороо хэдэн сар ч уудаггүй харин намайг дуугүй байх л юм бол сараар ч хамаагүй хичээлдээ явж ирчээд л орой бүр аваад уугаад л унтаад өгнө.
Уг нь надад халамжтай хүүхдүүддээ халамжтай. Жаахан түргэн ааштай, хүний үг сонсоно гэж байдаггүй, намайг үргэлж дийлэх гээд л байдаг. Нөхөр 10 жилдээ 4-р ангидаа нэг охинд сайн болоод 1-р курс хүртлээ сайн байсан гэж найз нь надад хэлсэн. 1-р курсдээ 3 сар үерхээд тэр охин нь салчихсан гэсэн. Бид 2 болохоор 11-р ангид байхдаа танилцаад 1-р курсын зунаас үерхсэн, тэгээд 3-р курсдээ жирэмсэн болоод 4-р курсдээ ордог жилээсээ цуг байж эхэлсэн. Хамт байж эхэлсэн цагаас л ийм байна.
Уг нь их мундаг онц сурдаг, мундаг аав ээжийн хүүхэд. Тэр сайн байсан охиноосоо болоод анх уудаг болж эхэлсэн юм байна лээ. Эсвэл тэр охиндоо одоо болтол сайн юм болов уу? Би яг яах ёстой вэ? Надад туслаач зөвөлгө өгөөч, гуйж байна ах эгч нар аа. Би цаашид яах ёстой юм болоо?
10 Comments
Gaduur uuj yavaagui l bol zuger shde tasartlaa uuj bga bish , hunii erh chuluund arai l ih haldaad bgn bishu hedii neg ger bulch gesen. Stresstei bga bolood l uuj bga bhda
hun odort 2-s 3 pivo untahn omno uuh heviin uzegdel tged ch eruul mended sain hamgiin gol ni tohiruulah l heregtei manaihn yum uzeegui yum shig uuchaad hor bolchood bdag bolhoos gadniihan odor bur hoolnii daraa untahin omno wine wisky shar airag baga hemjeeger heregledeg. Naad hodoo setgelgeegeese salj uzej busgui min hunii hereglej bga yumig horih tusam ulam ih heregledeg bolno shu zuger l taivan orhi
чи өөрөө архи пиво уумааргүй, чамтай л гоё баймаар санагдтал нь хайр татам байгаач
yapond bol udur bur pivo uudag. baasan garag bur gaduur uudag. gehdee margaash n ajil deeree. hezee ch ajlaa aldahku. hezee ch hen negentei zodoon hiihku.
pivo 1.2 udurt uuh chin sain shdee! europod barag hun bolgon udurt 1s 3iig uudag. ted arhichin boloogui harin ch hugjij b.a. gertee uuj b.aa gedeg chin sain zuil. tegj bgaad gadyyr yydag bolchihwol chi diilehee bolino,
SUISd uhsen atsaa surdag bna?! oilgohgui um. 2in 2 huuhedtei baij ajil hodolmor hiidegumu? togloigoo umhi ald meduulsen tarhia pyavaar shingruulj bga mal bnda. ene derh GEN geh ch nohor 9 ueree “gemgui” arhi uudag hulgaichuudin neg bh shig bna. butehgue ene uls
суис биш муис гэж байгаа биз дээ, уурандаа болоод гүйлгээд уншчих юм аа чи. мунхаг хүмүүс уур ихтэй. зохистой ууж болно шдээ
Yag l baidag mongol zaluchudin buh ymiig busad humuus ru buruug tohson zaluu bnda. Aaaaali hden jilin umnu bsn hair mair ergu ym yrihin. Ooroo uuh durta bolool uuj bga shd. Pivo uusar bgad udahgu togoo shg guzeete boloh zalu bnda
Яахав хөөрхий стрессээ тайлахдаа гэртээ ганц хоёр пиво л уудаг бол болж байна шдээ.
гэмгүй уудаг юм бол ууж л байг. чи ямар ядаргаатай хүүхэн бэ, хүн тайван байлгахгүй