БИТГИЙ ДАВАР МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД ЭЭ!

Монгол эмэгтэйчүүд ер нь сүүлийн үед муу эрчүүдийгээ юм л бол доош нь хийх маягтай болчихсон зүгээр л өөрийнхөө бодож явдаг зүйлээс цухас бичье.

Би ер нь гадаад дотоодоор их ч явлаа их ч юм үзлээ их ч олон хүнтэй танилцлаа их ч олон үндэстэн ястан харлаа. Тэр дундаас миний Монголын залуусыг гүйцэх мундаг эр хүн үнэндээ харсангүй ээ, гүээ нээрээ худлаа шаампардаж байгаам биш шүү!

Шүтээд байдаг европууд чинь эмэгтэй хүнтэй болзохоороо тооцоогоо хүртэл хувааж төлдөг юм байна, нүд хөмсөг болсон хөөрхөн сайхан гээд байдаг энэтхэгүүд чинь болохоор эхнэрээрээ хамаг хүнд юмаа бариулчаад өөрөө ичих ч үгүй хажууд нь тамхиа сороол алхаад байдаг юм байна.

Нөгөө баяныг нь гайхаад байдаг Арабууд чинь болохоор өөдөөс нь жоохон л үг сөрвөл эр нөхрөө доромжиллоо гээд чирч гаргаад нүдээд алчихдаг юм байна. Харин нөгөө сайхан солонгосууд чинь бол хэдэн том биетэй залуу харчихвал найз охиноо хаяад хар эрчээрээ зугтчихдаг юм байна.

Ивий дээ манай Монгол залуус найз охинтойгоо хамт явахдаа хэдэн залуус байсан ч хамаагүй хамгаалж байна гэж баахан нүдүүлсэн ч өвдөхгүй байна өө гээд зогсох байх даа? Ивий дээ манай Монгол залуус хоолонд дааж мөнгөтөй юм шиг жүжиглэж жүжиглэчихээд, гэртээ харихдаа автобусны ч мөнгөгүй 10-аад буудал алхахдаа ч болзсон эмэгтэйгээ бодсоор инээмсэглэн алхалж байна байх даа?

Хөөрхий дөө манай Монгол залуус архичин арчаагүй л гээд доошоо ороод байна, эцсийн эцэст цалин гэж нэг жоохон юм авснаа эхнэртээ загнуулан загнуулан өгөхдөө гомдох нь битгий хэл миний хань хүнээс юугаараа дутахав, нэг булга аваад өмс гэж хэлчихээд өөрөө хэдэн жил нэг муу хужаа куртикээ өмсөөл явж байгаа байх даа?

Монгол бүсгүйчүүд минь сайхаан сайхан, дэлхийн аль ч улсын ямар ч залуу миний монголын хацар гоо охидод унаж тусалгүй л яахав. Тэгэхдээ тэр хар шар нөхдүүд чинь хэзээ ч Монгол эр хүний ноён нурууг нөхөж чадахгүй ээ.

Харь эр ямар ч гоё байгаад Монгол эр нөхрийн хайр халамжийг хэзээ ч гүйцэж дийлэхгүй ээ.

COPY: Facebook: Jonny Markson

11 Comments

  1. Mmm says:

    mongol zaluuchuud tsana l dooguur shde soyol bolovsrol haritsaa emegtei hvniig hvndleh geel ….. tgd uursdiiguu hanhvv gd muruudtsun hahahaha….

  2. Man says:

    Эр хүн эр хүнтэйгээ л явалдаагүй бол араараа тавиулсан гэх хүүхнүүд ингэж сүргээрээ гарч ирэхгүй байх байсан. Нэг хүүхэн заавал байгаа гэдгийг яагаад ойлгохгүй байна аа.
    Эрчүүд явалдсанаараа буруутай, эмс нь явалдвал гэнэ цайлган хуурагдаж мэхлэгдсэн гэдэг. Энэ чинь л эрчүүдийг үзэн ядах армийг бүрдүүлээд байна. Гэтэл жинхэн 2 нүүртнүүд чинь хүүхнүүд юм шүү дээ. Хаягдсан бол өөртөө дүгнэлт хийхгүй, хогийн залуу намайг ашигласан гэх… Хүүхнүүд минь жаахан тоо бодож сураад дараа нь амаа хөдөлгөнө байгаа.

  3. ray says:

    goe helsen shuu mongol huuhenuud denduu dawartsan bga shuu bas yanhanuud ihenh ni

  4. man says:

    Өнөөгийн эрчүүд монгол ээжүүдийн өсгөж хүмүүжүүлсэн бүтээгдэхүүн гэдэг яах аргагүй үнэн. Багаас нь эмэгтэй хүнийг хүндэлдэг, хайрладаг болгож өсгөхөд ээжүүдийн үүрэг маш их. Аавууд бол ерөнхийд нь харахаас биш ээжүүд шиг нарийн ширийн зүйлийг зааж зөвлөөд явна гэж байхгүй.Нэгэнт бий болгосон бүтээгдэхүүдээ муулахын оронд ирээдүйд өөр шиг эмэгтэй хүнийг зовоохгүйн тулд одооноос хөвгүүдээ сайн хүн болгож хүмүүжүүл.

  5. Зочин says:

    1.Гадаад дотоодоор явлаа гээд чи ухаантай болж, ухамсар суучихгүй. Манай Монголын нийтлэг эрчүүд ухамсаргүй, бүдүүлэг, соёлгүй байгаа гэдэг нь яг үнэндээ үнэн.
    2. Гадны эрчүүд эмэгтэйчүүдээ дарамталдаг гэж хэдэн жишээ дурдаж л дээ. Тэгвэл Монголд мөн ийм жишээ бий шүү дээ. Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл. Архидалд…
    Нэг нийтлэл бичих гэж байгаа бол тал талаас нь бод.
    3.Болж бүтэхгүй байгаа болохоор л эмэгтэйчүүд бухимдаж муулж байна. Энд хүмүүжлийн доголдол яригдана л даа. Эрчүүд нь гудамжинд шүлсээ нулимаж, эмэгтэй хүнийг хүндэлдэггүй, пээдийсэн хэдэн юмнууд мөрлөөд гарахдаа уучлаарай ч байхгүй … гэх мэт наад захын соёлт нийгмийн зан байхгүй шүү дээ.
    4. Эрэгтэй хүүхдийн хүмүүжилд их анхаарч, багаас нь соёлч зан суулгах хэрэгтэй байна.
    5. Ер нь гэхдээ тогтолцоонд буруу өгөх хэрэггүй юм. Хувь хүний ухамсар л даа.
    6. Эр ба эм аль ч хүйсэнд болохгүй бүтэхгүй зан байж л байна. Гэхдээ эр хүйстэй хэсэг муу зангаараа тэргүүлж байгаа болохоор хэлэлцэгдээд байгааг ухаж ойлго.
    За өөр юмгүй. Дээрх нийтлэл их л ядуу ядмаг нийтлэл байна. Судалгаа маш муу. Харах өнцөг маш явцуу.

  6. . says:

    Гадаад дотоодоор олон явж, олон үндэстэн, ястантай уулзаж их юм үзсэн ухаантай юм бол ямар ядуухан юм бичдэг юм бэ!

  7. Huiseeree turii barigchdad says:

    erchuudiig buh muu muuhaigiin shaltgaan gej boddog ni bol unen. em suvtenguuted buruu bhgui gej dongoddog ni ch une. Er ni buruutai bh ni ch bii, em ni buruutai bh ni ch bii. 2tl buruutai gej bodoj, uzej, yarij chadahgui bol yu ch uurchlugduhgui.

    odoo erchuudiig buruutgahaasaa buur dawraad EREGTEI HUUHDUUD ruu hurtel dairch ehellee, ter l zewuun bna, er suvtei l bol huuhed ch bsan buruu. Tegvel ta nar shulam shig ohidoo hun shig setgeltei bolgoj usgu, heruul zaaj ugch buu usgu, chi bol gunj bish, chi bol hun gej zaaj ug za. hariu iim l bna

  8. Mongol er says:

    Minii bodloor bol manai Mongol erchuud chini jinhene erchuud shuudee. End bichseniig buren huleen zevsheerch baina. Medeej dutagdal bailgui l yahav. Ali ch uls orniihond iluu, dutuu tal bailgui yahav. Er ni erchuud, hania saihan hairlaj, hundleh heregtei. Manai Mongol busguichuuded hatan uhaan jaahan dutagdah tal baidag. Dutuudsan ter erhed az jargal bas l dutagdana. Tiim bolohoor erhiin ezenee hundelj, ergee geree eed tatah ni busguichuud bidnees shaltgaalnaa

  9. Zulaak says:

    Za ene bichtsen n neg huduunii l bulhi buduuleg umhii sanaaatai umiig erunhiid n hardag hun l bn shde. Mongol zaluus archaaguu shdee. Uuriiguu ikerhiileh ch chadvargui neg l muuhai umhii sanaalsan umhii hanhaluulsan. Tegd huuhnuud n baahan urduur n orj yumiig n hiiseer bgd suuldee neeh bugd tiim bh estoum shjg bodtson bi lav tiim bish yugiin xh hiidegui. Oron bur saintai muutai gehdee mongol zaluus diilenh n archaa muutai umhii sanaatai yu ch chadku bol bi chadku bn geed heldgui chimeegui l hunees iluu garkaad suugaad bdii

  10. Zaluu says:

    Mongol erchuud geel muulaad baidag. Ted nar ni yag unendee mongol eejuudiin osgoj humuujuulsen hovguud baidag. Minii l medehiin buruu erhelsen hovguud dandaa eejuudees boldog shuu. Aav ni yum heleheer omoorno erhluulne busdad dandaa buruug ogno huudee hezee ch buruu ogohgui!! ergen toirnoo sain anzaar tegvel minii yu yariad baigaag oilgono.

  11. .......... says:

    Нэг их сайн муудаа биш л дээ хаана өсөж төрсөн орчин ёс заншилын л тухай шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.