Дуучин Жастин Бибер жүжигчин Стивен Болдуины охин Хейли Болдуин нар ирэх сарын 28-нд сард хуримлахаар болсон байна. Жастин Биберийн хувийн DJ Тэй Жэймс тэдний хуримын үйл ажиллагааг зохион байгуулахаар сонгогдсон аж.
Жастин Бибер өнгөрсөн оны долдугаар сард загвар өмсөгч Хейли Болдуинтай сүй тавьсан юм. Хейли Болдуин өдгөө 22 настай бөгөөд Жастин Биберээс гурван насаар дүү. Тэд өмнө нь 2015 оны сүүлээс 2016 оны нэгдүгээр сар хүртэл хэсэг хугацаанд болзож байсан байна.