Ижил хүйстэн тэр дундаа гей гэхээр…

Гей гэхээр монголчууд гаж донтон, буруу зуршил тогтсон, нийгмийн хог шаарнууд хэмээн шууд боддог. Яахав хүмүүс дотор сайтай муутай байдагтай адил ийм хүмүүс дотор мөн л байдаг. Энэ хүмүүсийн зарим нэг үйлдлээр нь энгийн хүмүүс буруу ойлголттой яваад байгаа нь анзаарагддаг.

Гэвч үнэндээ энгийн хүмүүс яаж хайрлаж дурладаг, яаж шохоорхож эхэлдэг нь яг тэдний хувьд ижил гэдгийг даанч ойлгохгүй юм. Тэднийг заавал ойлго гэсэн үг биш ч гутаан доромжилж, нийгмээс шахаж гадуурхах нь маш их сэтгэлийн дарамттай байдаг. Тиймдээ ч ихэнх гей залуучууд нуугдмал, өөрийгөө ХЯЗГААРЛАЖ, өөртэйгөө ижилхэн хүнийг олоод эрх чөлөөтэй сайхан амьдрах ч эрх байхгүй амьдарч байна.

Ингээд та бүхэндээ өөрийхөө тухай жоохон бичье гэж бодлоо. Би 21 настай. Бусдын л адил залуу. Би багадаа жоохон эмэгтэйлэг байсан /төрөлхийн л цаанаасаа жоохон эмэгтэй талдаа/. Гэхдээ эмэгтэй хүний хувцас өмсөх дургүй зүгээр эрэгтэй хүнд татагддаг хүүхэд байлаа. Энэ байдлаасаа болж бусад хүмүүс эмэгтэй хүн шиг юм аа нтр гэж нилээдгүй гадуурхагдаж, тэр дундаа аавдаа ч загнуулж байсан удаа зөндөө бий. Жоохон байсан болоод ч тэр үү өөрийгөө гажигтай байх гээд үхэх гэж хэд хэдэн удаа оролдож байлаа.

Дунд ангид ороод өөрийгөө бага багаар өөрчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл жүжиглэж, хязгаарлаж эхэлсэн. Энэ үед ч хоолой бүдүүрээд суурь өгөгдөл авсан байдгийн. Таеквондогоор хичээллэж, зун нь хөдөө явж адуу малтай ноцолдож биеэ чангалж, сургуулиа сольсон. Гэхдээ хүн өөрийгөө бол бүрэн өөрчилж чаддаггүй юм байна лээ, цаанаа нөгөө нэг мэдрэмж байсаар л. Өсвөр насандаа ангийн банди нар охидуудад дурлаад, захиа, мсж бичиж байхад би яг түүнийг хиймээр байсан ч би нөгөө ангиасаа, сургуулиасаа банди нар л хардаг болохоор үерхэж, нөхөрлөх зүйл огт байхгүй байсан. Найзуудынхаа хажууд зүгээр сайхан инээгээ л, андад нь таарах охин байхгүй байна аа гээл өнгөрөөдөг байлаа. Энэ үед маш хэцүү байсан. Хайртай хүндээ хайртай гэж хэлж чадахгүй, өөрийнхөө сэтгэлийг барьж дийлэхэд хэцүү, хорвоод ганцаараа ийм төрсөн юм шиг л байлаа.

Ингээд би зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулж, олон олимпиадад дандаа түрүүлж үедээ маш нэр хүндтэй болсон, найзууд ч маш их нэмэгдсэн. Би бүр нээлттэй болж эхэлсэн. Өөртөө ч итгэх итгэл нэмэгдсэн ч нөгөө зүйл байсаар л. Хичээснийхээ үр дүнд улсдаа нэр хзндтэй томоохон сургуульд орсон бол одоо төгсөх курсын оюутан болжээ. Цаашид яаж амьдрах арга аа олохгүй л байна даа. Сэтгэл зүрх гэдэг хамгийн чухал нь юм байна. Өөртөө таалагдсан залуу ч олоогүй л байна.

Сонирхуулахад,

  1. Хуурамч FACEBOOK нээдэг л дээ Монгол гей-ууд. Зөвхөн өөр дээрээ жишээ авахад 3262 найзтай байна. Энэний цаана хэд байгааг ёстой мэдкү. Ер бол маш их байгаа байх гэж боддог.
  2. Маш өндөр кареертай авч яваа миний мэдэх 20-оод залуучууд байдаг.
  3. Хүүхэдтэйгээ өсвөр насанд сайн ярилцаж байгаарай эцэг эхчүүдээ. Өөрийг нь сайн ойлго. ФБ-р буруу талруугаа яваад байгаа 15-19 насны маш олон хүүхдүүд байдаг. Тэд нар яагаад буруу яваад байна вэ, гэвэл ярилцах хүн байхгүй, буруу үлгэр дуурайлал үзүүлсэн хүмүүсийн нөлөөнд автаж байна.

Гей гэхээр заавал эмэгтэйлэг, гаж донтой, сэтгэхүйн доройтолтой хүмүүс байдаггүй гэдгийг хэн хэн нь ухаараасай даа.

21 Comments

  1. Артур says:

    Танилцаж болох ах бну харилцаатай байдаг холбоотой байж болох….

  2. Khzii says:

    Буруутгах эсвэл зөвтгөх зүйл биш. Хувь хүнд төрхөөс заяасан зүйл гэж байдаг. Энийг өөрчлөх аргагүй. Хэрвээ энэ хорвоо дээр анхнаасаа эсрэг бус ижил хүйстэнтэйгээ байх нийгэм байсан бол одоо эсрэг хүйстнүүдийг харж хүмүүс гадуурхах байсан биздээ.
    Нас бол зүгээр л тоо гол нь хайр гэдэг шигээ хүйс бол зүгээр нэршил гол нь хайр гэж яагаад бодож болдоггүй юм бэдээ та нр. Үгүй юмаа гэхэд амаа хамхиж үйлдлээ цэгнэж сурагтун ах эгч нараа

  3. idiot says:

    zarin neg ni uneheer medlegiin hureegee telmeer yumaa. Oyuni homsdoltoi yum baij hun muulahdaa sain hel amaa bilvvdsen amitad we.

  4. sei says:

    niitlel bichsn zalutai taniltsj bolhu hhe

  5. amorb12@yahoo.com says:

    Gay гэдэг чинь ижил хүйстэнтэйгээ явалдагчийг л хэлдэг юм шүү дээ! Эр эм хамаагүй gay гэдэг юм.
    Гарчиг чинь “ижил хүйстэн тэр дундаа ижил хүйстэн” гэж уншигдаж байна

  6. SD says:

    muuhai iim hunees gajuud yos bus zuil nadaas bolon oir dotnii humuusees mini hol baig….

  7. muugii says:

    ИЖИЛ ХҮЙСТЭН БОЛЖ ТӨРСӨН 1000ХҮНЭЭС СУДАЛГАА АВАХД 80% НЬ ЦУС ОЙРТСОН ЭХ ЭЦГЭЭС ТӨРСӨН БУЮУ ИРЛИЙЗ ХҮРЛИЙЗ ХҮН БАЙСАН БАНА ЛЭЭ, МОНГОЛЧУУД РТНЭЭС ЦУС ОЙРТОЛТ, ИРЛИЙЗЭЛТЭЭС СЭРГИЙЛДЭГ БАЙСАН НВ ЗӨВ ГЭДЭГ НЬ БАТЛАГДСАН БАЙГАЛЬ Ч ЭСЭРГҮҮЦДЭГ НЬ МОНГОЛД ЯГ ОДОО ИЛРЭЭД БАЙГАА ДОХТОЙ 270ХҮНИй262нь 100% гомо,8нь бисекс бга нь албан ёсний тоо

  8. сэтгэгдэл13 says:

    Гей хүмүүс чинь тийм ч эмэгтэйлэг биш, гүзээтэй, сахал үсэндээ баригдсан, эхнэр хүүхэдтэй, жинхэнэ монгол эрийн шинжтэй л хүмүүс байдаг юм билээ шд. Ялгаж танихад хэцүү. Зарим нь бол ил цагаандаа гарчихсан, туранхай, бүр нэг албаар айлтгүйтээд явж байдаг. Тэд бол бүх гей нарын өчүүхэн хэсэг нь.

    • 8 says:

      ЭРГҮҮ ТЭНЭГ ЭЭ ЦУС ОЙРТОХ, ЭРЛИЙЗЖИХ ГЭЖ 2 ЭСРЭГ ТЭСРЭГ ЮМ ЯРИАД БАЙГААГАА ОЙЛГОЖ БАЙНА УУ

  9. Ойлгохгүй нь says:

    Олдмол болох, бусдыг даган дууриаж гомотох гэдгийг би ер ойлгохгүй байгаа юм даа. Ингэж бичээд байгаа залуучууд нь өөрсдөө тийм амархан уруу татагдчихаар хүмүүс болоод ингэж хэлцгээж байна уу? Үхссс би лав хэзээ ч хэн нэгэнд бөгсдүүлж эсвэл бөгсдөж чадах ч гүй. 15тайдаа ч, 20 гараад ч тийм л байсан. Согтуудаа эсвэл тоглож наргиж байгаад найзууд нэг нэгнийхээ уруул дээр үнсэх тохиолд бол байвч, хүнд чинь цаанаасаа сонирхох сонирхол гэж байна шүү дээ.

  10. Ah says:

    хошногодуулаад байж байх тийм сайхан байна уу пиздакаа

  11. zochin says:

    oldmol, zugeer sonirhson huvguudiig iim gomo pizda bolgohguin tuld iim gomo pizda nariig surtalchlah, saishaahiig boliulj, iim naachka nariig nuugdtal ni havchij daramtlaj bh heregtei

  12. muu sain gomonuud hezeech huleen zuwshuuruhgui bitgii olon doloon yum yarijee

  13. >< says:

    Snu , bi emegteilde ghde zgr hoyula nzliy uzel bodol chin taalagdla tgd fbge uldeegerei 😉

  14. зочин says:

    chi teheer shaalguuldag ni yum shdee te.

  15. Зочин says:

    Нэг эмч хүний бичсэнийг уншсан. Физиологийн хувьд хүйс нь эр ч биш эм ч биш манин гэж байдаг гэхдээ энэ бол маш цөөхөн ховор таардаг. Тийм хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Харин эд эрхтэн нь хэвийн эр эсвэл эм хүйстэй төрчөөд буруу сонирхол гаж бэлгийн хүсэл зэргээсээ болоод сэтгэц нь гажиг болсон, тэрийгээ бусдыг уруу татахад ашиглаж байгаанууд цаашаа шүү гэсэн байсан. Eр нь бол сэтгэцийн талын асуудал.

    • Аон says:

      Нэг эмч… Арын хаалгаар сургуулиа арай гэж төгсчихөөд арын хаалгаар нэш эмнэлэгт арай гэж орсон эмчийн хэлсэг үг үү? Ер нь бол энд тэнд юм бичихдээ нэг эмч, нэг тийм юм гэж худал үнэн нь мэдэгдэхгүй баримт дээр тулгуурласан дүгнэлт бичихгүй баймаар байна 🙂 Та зүгээр өөрийнхөө хэр боловсорсон хүн бэ гэдгээ л харуулж байна 🙂

  16. Bbbn says:

    Neg ih eserguutseed baihgui ch bas demjeed il gargaad bj bolohgui ygaad gwl bid 3han say shde tal hubi ni iimerhuu blaa gehed hun amiin usultund yaj nuluuluhuu? Ugasaa tiim tursun bdag bh ghdee eniig buur huleen zuwshuuruud ehelwel zarim ni zgr sonirhoj bgd iim bolohiig uguisgej bolohgui shde ymarch bsn mongol hun tsuuhun ym chn olon bolohoo l bodson ni deer bolowuu eserguutseed bhku ch gsn minii hubid iim bolohiig demjeed niigem ni buur huleen zuwshuuruh bas hetsuu l bhda

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.