Ийм сайхан дотно мэдрэмж сэтгэлд маань төрж байгаагүйг нуух юун

Happy doctor woman with medical staff at the background in hospital office.

Сайн байцгаан уу нийт уншигчдда захиаг унших өдрийн мэнд хүргье. Би одоо 30 гарч яваа жирийн л нэг эрэгтэй. Би хараа жаахан муу болохоор сар болгон эмчийн хяналтанд байх шаардлагатай. Өнөөдөр яалтачгүй эмчид үзүүлэх цаг болсон болохоор өрхийн эмнэлэгийг зорилоо.

Өрхийн эмнэлэгийн эмч эмэгтэйг бага зэрэг танидаг болохоор урдуур орчих юм бодоод шууд яваад орох гэтэл танил эмч харагдсангүй харин оронд нь нэгэн залуухан эмч бүсгүй сууж байлаа. Би ч мэнд мэдэн шууд яваад орох гэтэл эмч -Уучлаарай та хаалгаа хаагаарай гэхэд нь би бага зэрэг гайхаж байснаа хаалга хаан дотогш оров.

Эмч намайг за та яг ямар хэргээр яваа билээ гэхэд нь -Би бичилтээ хийлгэх гэсэн юм гэхэд -Жаахан гайхширч бараг яаж бичдэг билээ ухааны юм асуух гэж байсныг нь би гадарлан өмнөх хуудсан дээрхи зүйлсүүдтэй төстэйгээр бичихэд болох байхаа гэж зөвлтөл эмч өмнөх хуудаснуудаас санаа аван бичиж байх хооронд би түүнээс сониуч зандаа хөтлөгдөн чи шинээр ажилд орсон уу? гэхэд -Гүй би 6-р курсын оюутан төгсөх курсынх төгсөөд ахиад 2 жил сурна гэж байна.

Энэ мэтчилэн би түүнээс 2, 3 зүйлийг асууж амжлаа хамгийн сонин нь би тэр эмч бүсгүйг өдрөөс хойш сэтгэлдээ бодож байгаад сонин байгаа юм. Өмнө нь хэзээ ч өөр эмэгтэй хүнтэй уулзаад ийм сайхан дотно мэдрэмж сэтгэлд маань төрж байгаагүйг нуух юун.

7 Comments

  1. bolson yavdal says:

    Unuudur autobusand suuj baigaad neg uvuud sandal tavij ugsun

  2. owl says:

    хахаха хорвоод хосгүй явдал тохиолджээ гэдгийг хэлэх юун

  3. шүри says:

    Пахахахаха. Ягаад ч юм инээд хүрчихлээ уучлаарай….

  4. ebi says:

    ха ха одоо аваад суучих, бичилт хийх гэж цагийн гарз. орондоо л бичээд байж дээ

  5. сэтгэгдэл13 says:

    Гайхах юун. Гуч гараад эрэгтэй хүмүүс залуухан эмэгтэйчүүдэд татагддаг. Ер нь эрэгтэйчүүд 30 гараад 2 дахь эхнэрээ авдаг. Би “авдаг” гэсэн шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.