ХАМГИЙН ЦАРАЙЛАГ ЭРЧҮҮДТЭЙ ҮНДЭСТЭН

Гоо сайхны тухай удаан маргалдаж болно. Харин “Male Beauty” компани цааш явахаар шийджээ. Ингээд судалгаа явуулж, ямар үндэстэн илүү царайлаг эрчүүдтэй вэ гэдгийг тогтоохоор болсон байна.

Судалгаанд АНУ, Англи, Испани, Бразил, Австрали, Хятад, Канад, Грек, Франц, ӨАБНУ, Малайз, Орос зэрэг орны 10 гаруй мянган эмэгтэй оролцжээ.

Бүсгүйчүүдийн олонх нь эрчүүдийг булчинлаг сайхан биетэй, зөв төрхтэй байх албагүй гэж үзжээ. Хамгийн гол нь хувийн ариун цэврийг дээд зэргээр сахидаг байх нь чухал гэнэ. Үүнээс гадна өөртөө итгэлтэй, нийгэмд байр сууриа харуулах чадвартай байх ёстой.

Гадаад төрхийн тухайд ганц л зүйлийг хэлжээ. Энэ бол сайхан инээмсэглэл. Тодруулбал, франц, британи бүсгүйчүүд инээмсэглэлд нэлээд ач холбогдол өгсөн байна. Харин эрчүүдийн нас өөрсдийг нь илүү чимдэг болохоор хөгшрөхөөс айх хэрэггүй гэнэ. Зарим тохиолдолд ахимаг насны эрчүүд залуу бүсгүйчүүдийг татах чадвартай.

Судалгааны үр дүнгээс харахад итали эрчүүд хамгийн царайлагт орсон бол хоёрдугаарт америкчууд, гуравдугаарт орос эрчүүд оржээ.

Итали, америк, орос царайлаг эрчүүдийн жишээг хүргэе.

Италийн жүжигчин Марко Боччи

Америкийн жүжигчин Жорж Клуни олон жил сайхан эрчүүдийн жагсаалтад багтаж буй.

Оросын жүжигчин Данила Козловский

SOURCE: Uptown.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.