Эрчүүдийг бэлгийн сулралд оруулдаг зүйлс

Эр хүн бүрийн хамгийн ихээр эмээж, айж явдаг зүйлсийн нэг нь яалтчгүй бэлгийн сулрал хэмээдэг билээ. Гэтэл тэд өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутамдаа хийдэг үйлдлээрээ энэхүү айдсаа алхам алхмаар бодит болгож байдаг. Ингээд эрчүүдийг бэлгийн сулралд оруулдаг өдөр тутмын энгийн зүйлсийг танилцуулж, анхаарахыг зөвлөе.

1.Бүх зүйлийг дотроо хадгалах

Юу мэдэрч, бодож байгаагаа бусадтай хуваалцахгүй, зөвхөн дотроо хадгалаад явах нь аяндаа таныг зожиг, бүрэг нэгэн болгож өөрчилдөг. Иймд орондоо ч идэвхгүй болж, аажим аажмаар бэлгийн сулралд өртдөг аж. Харин залуу та чөлөөтэй байж, өөрийгөө нээлттэй нэгэн болговоос секс хандлага тань дагаад өөрчлөгдөж, асуудлаас ангижрахад туслахыг анхаараарай.

2.Хэт их хоол идэх

Хэтэрхий их хоол идсэний дараа эрэгтэй хүн орондоо супер байж, хамтрагчдаа таашаалыг өгч чаддаггүй нь бодит амьдрал дээр батлагдсан зүйл. Харин хоол идсэнээс хэдэн цагийн дараа, эсвэл өглөө бэлгийн харьцаанд орох нь хэн хэнд нь тааламжтай байна гэдгийг зөвлөе. Хоол идсэний дараа эрчүүдийн залхуу хүрч, бэлгийн чадавхи нь буурдаг төдийгүй эрч хүч нь ч үгүй болдог аж.

3.Согтууруулах ундаа

Энэ нь бэлгийн дур хүсэл болоод сексийн явцад сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зарим эрчүүдийн дур хүслийг мохоодог бол харин заримынх нь өдөөж өгөх нь ч бий. Мэдээж согтууруулах ундаа уусан байхдаа бэлгийн харьцаанд орох нь ямар ч таашаалгүй, хэн хэндээ төвөгтэй санагдах нь гарцаагүй.

4.Тамхи татах

Тамхи нь өөртөө хорт химийн бодис, донтуулагч зэргийг агуулсан байдаг бөгөөд эдгээр нь бэлгийн сулрал үүсгэхээс гадна үргүй болгох аюулыг дагуулж байдаг. Хүний биед ямар ч үр ашиггүй бүр сөрөг нөлөө ихтэй атал эр эм гэлтгүй хэрэглэх болсон нь харамсалтай. Мөн шарласан шүд, гар, өмхий амтай эртэй бэлгийн харьцаанд орж байгаа хүнд тийм ч таатай санагдахгүй л болов уу.

5.Түргэн хоол

Ашигтай, биед сайнаар нөлөөлөх зүйл гэж түргэн хоолонд ганц ч үгүй. Гүзээтэй, хөдөлж чадахааргүй лазан нэгэн болгож хувиргадаг. Үүнээс гадна бэлгийн ажилд ч сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эрчүүдийн эрч хүчийг өөртөө сорж, чадавхийг бууруулах сөрөг нөлөөтэй энэхүү хоолнуудаас аль болох хол явахыг зөвлөе.

6.Утасгүй интернэт

Сүүлийн үед бид утасгүй интернэтээс болж гар утастайгаа яг л наалдчихсан мэт байнга “зууралдах” болсон. Энэ нь бидний эрүүл мэндэд тэр дороо мэдэгдэхгүй ч айхавтар сөргөөр нөлөөлж байдаг гэдгийг та мэдэх үү? Ялангуяа эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулж байдаг аж. Иймд гар утсаа өмдний халаасандаа хийж явах, нөүтбүүк, компьютер зэргийг ашиглан, интернэтээр хэт удаан аялахгүй байх тал дээр анхаараарай.

7.Гар хангалга хийхгүй байх

Гар хангалга хийдэггүй, хийж байгаагүй эр хүн гэж байдаггүй. Хүмүүс үүнийг буруу хэмээн ойлгодог нь эндүүрэл юм. Байнга биш боловч тогтмол хийж байх нь сексийн дур хүсэл, чадавхийг дээшлүүлэх сайн талтай. Харин эсрэгээрээ огт гар хангалга хийхгүй байх нь бэлгийн сулралд хүргэдэг юм байна шүү.

8.Стресстэх

Бэлгийн сулралтай болоход хамгийн магадлал өндөртэй зүйл бол стресстэх юм. Ямар нэгэн зүйлд үргэлж санаа зовж, шаналсаар нэг л мэдэхэд орондоо ямар ч идэвхгүй, хичнээн хүссэн ч чадахгүй болсон байдаг. Иймд залуу минь бүхий л зүйлсийг гэгээлгээр харж, мэдэрч өөрийгөө аюулаас авраарай.

9.Эм хэрэглэх

Хэт их эм тан хэрэглэх нь мөн л сексийн үйл явцыг хэт түргэсгэж, хэн хэндээ таашаал өгч чаддаггүй болгодог байна. Учир нь ихэнх эмнүүд нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй байдаг бөгөөд эдгээр нь бэлэг эрхтний хэвийн үйл ажиллагаа, хөвчрөлд сөргөөр нөлөөлдөг аж. Үнэхээр л эм хэрэглэхгүй байж болохгүй өвдсөн тохиолдолд эмчээс зөвлөгөө авч, зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй.

10.Хурхирах

Энэ нь нэг төрлийн өвчин ч байж мэдэх юм. Дотоод эрхтнүүд тэр тусмаа бэлгийн чадавхи сайнгүй байгаа тохиолдолд хүн хурхирч эхэлдэг. Иймд эмчид үзүүлж, шаардлагатай арга хэмжээнүүдийг тэр даруй авах хэрэгтэй. Хүн бүр л хурхирдаг хэмээн анзаарч тоолгүй явсаар нэг л мэдэхэд бэлгийн сулралтай болж амаа барих хүмүүс бишгүй байдаг юм шүү.

11.Идэвхигүй байх

Амьдралын ямар ч идэвхигүй, унтаад л, идээд л байх нь таныг бэлгийн сулралтай, өрөвдмөөр нэгэн болгож хувиргана. Харин дасгал хөдөлгөөн ихээр хийдэг, спортын тамирчид орондоо супер байдаг гэнэ шүү. Иймд та хэвтээд л байх биш тогтмол хөдөлгөөн хийж, биеэ хөгжүүлээрэй. Ямар л эмэгтэй хүн булчин шөрмөс нь зангирсан залууг хүсэхгүй байх билээ дээ?

12.Кофе уух

Өглөөг кофе ууж, сэргэгээр угтах нь хэдий сайхан ч таны бэлгийн чадавхид сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг өсгөж, бэлгийн ажлыг хэт түргэн өрнүүлэн, цаашлаад бэлгийн сулрал гэх аймшгийн үүдийг нээдэг аж.

13.Порно үзэх

Хэт их буюу байнга порно үзэх нь таныг жинхэнэ бэлгийн амьдралаас салан тусгаарлаж орхидог байна. Үүндээ донтож явсаар, бодит байдал, порно киног салгалгүй, жинхэнэ эмэгтэй хүний бие махбод ямар байдгийг мартаж, бэлгийн сулралтай болсон байдаг аж. Иймд тунг нь тааруулж байх нь зүйтэй юм.

14.30 нас хүрэх

Орондоо галзуу нэгэн байлаа ч гэсэн 30 нас хүрээд бэлгийн чадавхи буурдаг нь бичигдээгүй хууль гэж ойлгож болно. Тэр ч бүү хэл зарим гучин настнуудын бэлгийн дур хүсэл хоёр, гуравхан жилийн дотор илт мэдэгдэхүйц буурч эхэлдэг байна. Мөн тэдний хандлага өөрчлөгдөж, уламжлалт сексийг илүүд үзэх нь элбэг гэнэ.

15.Бариу дотоож өмсөх

Бариу дотоож өмссөн эрчүүд халуухан, тачаангуй харагдах боловч нүдэнд харагдалгүйгээр бэлгийн чадавхыг нь бууруулж байдаг хэмээн эмч нар зөвлөж байна. Яг л өөртөө таарсан, болж өгвөл цэвэр хөвөн даавуун материалтай дотуур өмдийг өмсөх нь таныг өөртөө итгэлтэй, эрч хүчтэй нэгэн болгоход том тус үзүүлнэ.

2 Comments

  1. Баяраа says:

    порно бол яг сулралд оруулдийн байлээ шүү би ч 19 наснаасаа эхлээд л одоог буюу 30 хүртлээ порнодож байна сүүлийн үед хүүхэнтэй унтахад босохоо байсан гэтэл порно үзэнгүүт шууд л босоод ирнэ заримдаа по тавьж байгаал хийдэг болсон шдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.